Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 40
Views Yesterday : 41
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай бүгдийн эзэн Вишну минь ээ, ай гурван ертөнцийн бахархал, ай орчлонгийн Бурхан, ай ертөнцийг бүтээгч, ай хамгийн ахмад, ай бүх оршнолуудын хамгийн шилдэг нь минь ээ, Таны өмнө би бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөе. Ай бурхдын Бурхан минь ээ, бүхий л амьд оршнолуудын ач тусын тулд миний асуултуудад хариу айлдаж соёрхоно уу. Бүх нүглийг арилган зайлуулах, Маргаширша сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн зөв баримтлах вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбиран мөргөх вэ? Ай Бурхан минь ээ, надад энэ бүхний талаар бүрэн дүүрэн хариу айлдан соёрхоно уу?

Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, чи маш их өршөөл ивээлтэй сайхан асуулт асуулаа. Энэ нь чамд алдар хүндийг авчрах болно. Би чамд урд нь, Маргаширша сарын харанхуй хагаст тохиодог үнэлж баршгүй ач тустай Утпанна маха-двадашийнбуюу Мура демоныг хөнөөхөөр Экадаши деви Миний биеэс илэрч тодрон гарсан, гурван ертөнц дэх амьд болоод амьд бус бүхэнд ач тус авчрагч өдрийн тухай өгүүлсэн шигээ одоо Маргаширша сарын гэрэлтэй хагас дахь экадашийн талаар айлдья. Энэ экадаши нь жинхэнэ чин бишрэлтэнг бүхий л нүгэлт үр дагавруудаас нь ариусгадаг болон түүнд ангижралыг хайрладаг учраас Мокшада гэж алдаршсан. Энэ өдөр Дамодара Бурханд мөргөдөг. Түүнд зориулан туласи манжари (туласийн цэцгийн цоморлиг), цэцэг болон зул өргөж, хүж уугиулахын зэрэгцээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэн мөргөх хэрэгтэй. Ай хаадын хамгийн шилдэг нь минь ээ, Намайг цааш нь сонс. Би чамд энэхүү экадашийн тухай эртний, ивээл өршөөлөө хайрласан нэгэн түүхийг айлдья. Түүнийг зүгээр сонссоноор л хүн тахилга үйлдэн мориор өргөл өргөсөнтэй адил ач тусыг хүртдэг. Энэхүү хүртэн буй ач тусын тусламжтайгаар, тамд унасан байх өвөг дээдэс, эхчүүд, хөвгүүдээ болон бусад төрөл төрөгсөдөө авран чөлөөлж, тэдэнд диваажинд хүрч очих боломжийг хүртээдэг. Иймээс, ай хаан минь ээ, энэ хүүрнэлийг анхааралтай сонс. Энэ явдал вайшнав-чин бишрэлтэнгүүдийн алдаршуулан магтдаг гайхамшигт Чампаконагари хотод болсон. Ариун гэгээн хаадын шилдэг нь болох Вайкханаса Махаража түүнийг захирдаг байсан ба тэрээр албат иргэддээ өөрийн охид хөвгүүд шигээр ханддаг байв. Энэхүү хотын брахманууд нь ведийн мэдлэгийн дөрвөн төрөлд маш нэвтэрхий сайн байлаа. Энэхүү зөв шудрага хаан нэгэн шөнө зүүдэндээ тамын гаригуудад тамлагдан тарчлан зовж байгаа өөрийн эцгээ үзжээ. Хаан маш ихээр гашуудан гуньж, удаанаар уйлсан. Дараа өглөө нь Вайкханаса Махаража өөрийн урьд шөнийн зүүдний талаар хоёр дахиа төрсөн брахмануудад өгүүлсэн. “Ай брахманууд минь ээ,” гэж эхэлсэнээ хаан цааш үргэлжлүүлэн өгүүлсэн нь: Би урьд шөнө зүүдэндээ, тамд тарчлан зовж байгаа эцгээ харлаа. Тэр “Ай хүү минь ээ, намайг тамын зовлонгоос ангижруулж авраач.” гэж хашгирч байсан. Би тавгүй байдалд ороод байна, энэ гайхамшигт улс гүрэн ч миний хувьд тэсвэрлэхүйеэ бэрх боллоо. Тэр ч бүү хэл миний хүлэг морьд, заанууд болон байлдааны тэрэгнүүд хүртэл надад сайхан санагдахгүй байна, мөн миний аугаа их баялаг, сан хөмрөг ч намайг огтхон ч баясгахгүй байна. Ай брахмануудын дундахь шилдгүүд минь ээ, эцгээ тамд хэрхэн зовж тарчилж байгааг харснаас хойш бүх юм, тэр ч бүү хэл эхнэр хөвгүүд минь хүртэл миний хувьд зовлон гунигийн эх үүсвэр боллоо. Ай брахманууд минь ээ, түүний зовлон шаналалыг хөнгөвчлөхийн тулд би яах ёстой вэ? Юу хийх вэ? Хаашаа явах вэ? Миний бие гаслан зовлонгийн галд шатаж байна. Эцгээ тарчлал зовлонгоос чөлөөлөх болон өвөг дээдсээ ангижралд хүргэхийн тулд би ямар өглөг тараах, ямар байдлаар мацаг барих, ямар тэвчил наманчлал эсвэл ямар гүн бясалгалыг үйлдэх хэрэгтэйг надад хэлж өгөөч. Ай брахмануудын шилдгүүд минь ээ, эцэг нь тамын гаригуудад тарчлан зовж байх юм бол хүү нь хичнээн хүчирхэг байгаад ч ямар утга байх билээ дээ. Чухамдаа ийм хүүгийн амьдрал ямар ч тусгүй, огт дэмий зүйл юм. Хоёр дахиа төрсөн брахманууд хариулсан нь: Ай хаантан минь ээ, эндээс холгүй уулын ойд нэгэн ашрам байдаг. Тэнд аугаа гэгээн Парвата Муни суудаг. Та түүн дээр л оч. Тэр хэн бүхний өнгөрсөн, одоо болон ирээдүйг мэддэг. Тэр таныг энэхүү гаслан зовлонгоос салахад туслах нь лав. Гаслан зовлонд автсан хаан брахмануудын зөвлөгөөг сонсоод тэр дороо бэлтгэлээ базааж алдар цуутай гэгээнтэн Парвата Мунигийн ашрамд очихоор замд гарсан. Ашрам гайхмаар том байсан ба тэнд дөрвөн Ведийнариун гэгээн дууллуудыг дуулахын төгс төгөлдөрт хүрсэн олон номч мэргэд амьдарч байлаа. Ариун гэгээн ашрамд ирээд хаан үл төрсөн, бүтээгч Брахма бурхан мэргэдийн дунд суугаа мэт байх Парвати Муниг харсан. Вайкханаса Махаража мунид эхлээд өвдөг сөгдөн мөргөснөө дараа нь бүр түүний өмнө сунаж мөргөн гүн хүлцэнгүйгээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлсэн. Тэгээд, хааныг босож суусны дараагаар Парвати Муни түүний өргөн уудам улс гүрэн, хаант төрийн түшиг тулгуур долоон баганынамар мэнд болоод элбэг дэлбэг байгаа эсэхийн талаар асуусан. Муни, мөн түүний улс гүрэн нь элдэв гай зовлонгоос ангид уу, албат иргэд нь амгалан тайван, аз жаргалтай амьдарч байна уу гэж асуусан. Хаан хариу болгон: “Ай алдар цуутай мэргэн минь ээ, Таны өршөөлөөр миний хаант төрийн долоон түшиг тулгуур бүгд амар мэнд болоод элбэг дэлбэг байгаа билээ. Гэхдээ саяхнаас нэгэн гаслантай сураг мэдээ намайг зовоох болоод, ай брахман минь ээ, тэгээд л би зөвлөгөө авахаар таныг зорин ирлээ.” гэж хэлэв. Бүхий л гэгээнтэн мэргэдийн шилдэг нь болох Парвати Муни нүдээ анин, хааны өнгөрсөн, одоо болон ирээдүйг бясалгав. Хэсэг хугацааны дараагаар тэрээр нүдээ нээснээ дараахь зүйлийг өгүүллээ: “Чиний эцэг маш хүнд нүгэл үйлдсэний улмаас тамд зовон тарчилж байгаа юм байна. Ямар учир шалтгаанаас болж тэгж зовж тарчилж байна вэ? гэдгийг нь ч оллоо. Тэр өнгөрсөн амьдралдаа, эхнэрээ сарын тэмдэг нь ирсэн үед түүнтэй бэлгийн харьцаанд орсноос болж ингэж зовон тарчлах болжээ. Эхнэр нь түүнийг болиулахыг оролдож: “Ай эр нөхөр минь ээ, болио ч дээ. Сарын тэмдэг ирсэн үед намайг ингэж бүү зовоогооч.” гэж хэлсэн боловч тэрээр эхнэрээ амар тайван орхилгүй өөрийн хүслийг хангасан байна. Энэхүү хүнд бэрх нүглийн улмаас чиний эцэг чинь тамд унажээ. ” Тэгээд Вайкханаса хаан: Ай мэргэдийн дундах хамгийн аугаа нь минь ээ, ямар мацаг барьснаар эсвэл өргөл өргөснөөр би өөрийн эрхэм хүндтэй эцгээ тамын зовлонгоос ангижруулж болох вэ? Бүрмөсөн ангижралд хүргэх түүний зам мөрт нь тотгор болоод байгаа энэхүү нүглийн тээг саадыг би хэрхэн арилган зайлуулж болохыг та надад хэлж өгөөч.” гэж өгүүлэв. Парвати Муни хариулсан нь: Маргаширша сарын гэрэлтэй хагаст Мокшада гэж нэрлэгддэг экадаши тохиодог. Хэрвээ чи энэхүү ариун гэгээн өдөр дүрэм журмыг маш нарийн чанд баримтлан бүтэн мацаг барьж өнгөрөөн, хүртсэн ач тусаа өөрийн зовж тарчилж байгаа эцэгтээ өгөх аваас тэр зовлон шаналалаасаа салан хагацаж, шууд ангижрах болно. Үүнийг сонсоод Вайкханаса Махаража гэгээнтэнд чин зүрхнээсээ талархаад ордон руугаа буцсан. Ай Юдхиштхира минь ээ, Маргаширша сарын гэрэлтэй хагас болоход Вайкханаса Махаража өөрийн хатан, хүүхдүүд болон бусад төрөл төрөгсдийн хамтаар экадашийн өдөр мацгийг төгс төгөлдөр байдлаар барьсан. Тэрээр мацаг барьснаар хүртсэн ач тусаа өөрийн эцэгтээ хүлцэнгүйгээр дамжуулсан. Түүнийг энэ бүхнийг хиймэгц тэнгэрээс гайхамшигтай сайхан цэцгүүд асгаран унаж мялаав. Хагас бурхдын элчүүд түүний эцгийг магтан тэнгэрийн оронд хүргэхээр дагалдан одоцгоосон. Хүүгийнхээ хажуугаар өнгөрөхдөө эцэг нь: “Хайрт хүү минь ээ, чиний бүх юм сайн сайхан болтугай.” гэж хэлсэн. Ингээд тэр тэнгэрийн оронд хүрч очжээ4Ай Пандугийн хүү минь ээ, ариун гэгээн Мокшада экадашийг заасан дүрэм журмын дагуу нарийн чанд баримтлах хэн бүхэн бие махбодио орхисны дараагаар бүрэн төгс ангижралд хүрдэг. Ай Юдхиштхира минь ээ, Маргаширша сарын гэрэлтэй буюу шинэ сарны хоёр долоо хоногт тохиох энэ экадашиас мацаг барих илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ өдөр бол болор мэт цэвэр тунгалаг бөгөөд нүгэлгүй юм. Бүхий л хүслийг биелүүлэгч үнэт эрдэнийн чулуу чинтамани мэт энэ экадашид чин зүрхнээсээ мацаг барьж байгаа хэн бүхэн үнэлж барахын аргагүй онцгой ач тусыг хүртдэг. Энэ өдөр тэнгэрийн гаригуудад, мөн түүгээр ч барахгүй төгс төгөлдөр ангижралд хүрэхийг ч болгоон соёрхдог бөлгөө. Мокшада экадаши буюу Маргаширша-шукла экадашийн яруу алдрын тухай Брахмананда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.  Тайлбар:

1.Хэрвээ экадаши двадашид тохиох аваас чин бишрэлтэнгүүд түүнийг экадаши гэж нэрлэдэг. 2.Дөрвөн Вед: Сама, Яжур, Риг болон Атхарва. 3.Хаант төрийн гол 7 түшиг тулгуур баганууд: хаан өөрөө, түүний зөвлөхүүд, хөрөнгө сан хөмрөг, цэрэг арми, холбоотнууд, брахманууд болон түүний хаант улсад үйлдэж буй тахилга өргөлүүд, албат иргэдийн хэрэгцээ. 4.Нас барсан эцгээ тамын гаригаас мултлан гаргахын төлөө мацаг барьж байгаа бол энэхүү мацгийг барьснаар хүртсэн ач тус нь эцгийг нь тамаас ангижруулан тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрч очихыг болгоодог. Тэнд хүрч очоод тэрээр Вишнугийн буюу Кришнын чин бишрэлийн алба үйлэнд зүтгэснээр Бурханы зүгт буцаж очиж болно. Харин экадашийг өөрийн бурханлаг хөгжлийн төлөө баримталж буй хүн өөрөө Бурханы зүгт буцан очих бөгөөд энэхүү материаллаг ертөнцөд хэзээ ч буцаж үл ирнэ.

 

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай бүгдийн эзэн Вишну минь ээ, ай гурван ертөнцийн бахархал, ай орчлонгийн Бурхан, ай ертөнцийг бүтээгч, ай хамгийн ахмад, ай бүх оршнолуудын хамгийн шилдэг нь минь ээ, Таны өмнө би бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөе. Ай бурхдын Бурхан минь ээ, бүхий л амьд оршнолуудын ач тусын тулд миний асуултуудад хариу айлдаж соёрхоно уу. Бүх нүглийг арилган зайлуулах, Маргаширша сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн зөв баримтлах вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбиран мөргөх вэ? Ай Бурхан минь ээ, надад энэ бүхний талаар бүрэн дүүрэн хариу айлдан соёрхоно уу? Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, чи маш их өршөөл ивээлтэй сайхан асуулт асуулаа. Энэ нь чамд алдар хүндийг авчрах болно. Би чамд урд нь, Маргаширша сарын харанхуй хагаст тохиодог үнэлж баршгүй ач тустай Утпанна маха-двадашийн1 буюу Мура демоныг хөнөөхөөр Экадаши деви Миний биеэс илэрч тодрон гарсан, гурван ертөнц дэх амьд болоод амьд бус бүхэнд ач тус авчрагч өдрийн тухай өгүүлсэн шигээ одоо Маргаширша сарын гэрэлтэй хагас дахь экадашийн талаар айлдья. Энэ экадаши нь жинхэнэ чин бишрэлтэнг бүхий л нүгэлт үр дагавруудаас нь ариусгадаг болон түүнд ангижралыг хайрладаг учраас Мокшада гэж алдаршсан. Энэ өдөр Дамодара Бурханд мөргөдөг. Түүнд зориулан туласи манжари (туласийн цэцгийн цоморлиг), цэцэг болон зул өргөж, хүж уугиулахын зэрэгцээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэн мөргөх хэрэгтэй. Ай хаадын хамгийн шилдэг нь минь ээ, Намайг цааш нь сонс. Би чамд энэхүү экадашийн тухай эртний, ивээл өршөөлөө хайрласан нэгэн түүхийг айлдья. Түүнийг зүгээр сонссоноор л хүн тахилга үйлдэн мориор өргөл өргөсөнтэй адил ач тусыг хүртдэг. Энэхүү хүртэн буй ач тусын тусламжтайгаар, тамд унасан байх өвөг дээдэс, эхчүүд, хөвгүүдээ болон бусад төрөл төрөгсөдөө авран чөлөөлж, тэдэнд диваажинд хүрч очих боломжийг хүртээдэг. Иймээс, ай хаан минь ээ, энэ хүүрнэлийг анхааралтай сонс. Энэ явдал вайшнав-чин бишрэлтэнгүүдийн алдаршуулан магтдаг гайхамшигт Чампаконагари хотод болсон. Ариун гэгээн хаадын шилдэг нь болох Вайкханаса Махаража түүнийг захирдаг байсан ба тэрээр албат иргэддээ өөрийн охид хөвгүүд шигээр ханддаг байв. Энэхүү хотын брахманууд нь ведийн мэдлэгийн дөрвөн төрөлд маш нэвтэрхий сайн байлаа. Энэхүү зөв шудрага хаан нэгэн шөнө зүүдэндээ тамын гаригуудад тамлагдан тарчлан зовж байгаа өөрийн эцгээ үзжээ. Хаан маш ихээр гашуудан гуньж, удаанаар уйлсан. Дараа өглөө нь Вайкханаса Махаража өөрийн урьд шөнийн зүүдний талаар хоёр дахиа төрсөн брахмануудад өгүүлсэн. “Ай брахманууд минь ээ,” гэж эхэлсэнээ хаан цааш үргэлжлүүлэн өгүүлсэн нь: Би урьд шөнө зүүдэндээ, тамд тарчлан зовж байгаа эцгээ харлаа. Тэр “Ай хүү минь ээ, намайг тамын зовлонгоос ангижруулж авраач.” гэж хашгирч байсан. Би тавгүй байдалд ороод байна, энэ гайхамшигт улс гүрэн ч миний хувьд тэсвэрлэхүйеэ бэрх боллоо. Тэр ч бүү хэл миний хүлэг морьд, заанууд болон байлдааны тэрэгнүүд хүртэл надад сайхан санагдахгүй байна, мөн миний аугаа их баялаг, сан хөмрөг ч намайг огтхон ч баясгахгүй байна. Ай брахмануудын дундахь шилдгүүд минь ээ, эцгээ тамд хэрхэн зовж тарчилж байгааг харснаас хойш бүх юм, тэр ч бүү хэл эхнэр хөвгүүд минь хүртэл миний хувьд зовлон гунигийн эх үүсвэр боллоо. Ай брахманууд минь ээ, түүний зовлон шаналалыг хөнгөвчлөхийн тулд би яах ёстой вэ? Юу хийх вэ? Хаашаа явах вэ? Миний бие гаслан зовлонгийн галд шатаж байна. Эцгээ тарчлал зовлонгоос чөлөөлөх
Scroll to Top