Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 4
Users Today : 6
Users Yesterday : 33
Total Users : 10194
Views Today : 8
Views Yesterday : 62
Асуулт: Шрила Прабхупада болон түүний номын багш нарын айлдсан баталгаа, нотолгооноос үзэхэд Ариун Нэрийг унших нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн хамгийн чухал үйл ажиллагаа гэсэн байдаг?

Хариулт: Тиймээ. Шрила Прабхупада хэлэхдээ:

“Номын багшийн заавар сургаалаас хамгийн чухал нь өдөр тутам хамгийн багадаа арван зургаан тойрог унших явдал” гэсэн байдаг.

Ямар үйл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хамгийн гайхамшигтай вэ гэдэг асуудлыг Сарвабхаума Бхаттачарйа Чаитанйа Махапрабхутай харилцан ярилцаж байхдаа хөндсөн:

“Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлээс ямар үйл хамгийн чухал нь вэ? хэмээхүйд, Бурханы Ариун Нэрийг магтан унших нь чин бишрэл зүтгэлийн үйлээс хамгийн чухал нь гэж Бурхан хариу өчив. Өөрийн хэлсэн үгийнхээ баталгаа болгож, Бурхан дараахь шүлгийг иш татсан:

Харер нама харер нама харер намаива кевалам

Калау насти эва насти эва гатир анйатха

“Хэрүүл тэмцэл, зусар явдлын энэ Калийн галавт Бурханы Ариун Нэрийг давтан уншихаас өөр ангижралын зам мөр үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй.”

Чин бишрэл зүтгэлийн 64 хэлбэрийг бичээд, Шрила Рупа Госвами тэдгээрээс таван онцгой чухлыг дурдсан. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур, энэ таван янзын үйл нь ямар нэг байдлаар Ариун Нэрийг уншихтай холбоотойг баталсан байдаг: “Чин бишрэл зүтгэлийн хүрээн дэхь үйлийн бүх хэлбэрүүдийг нарийн нягт шинжилж үзвээс, хамгийн чухал үйлчлэл зүтгэл бол шри нама бхажана буюу Бурханы Ариун Нэрэнд үйлчлэх явдал хэмээх дүгнэлтэнд хүрлээ”.

 

1.      Садхусанга(чин бишрэлтнүүдтэй харьцах): энэ нь шри нама бхажанын амт нэмэгдэн хөгжихөд туслана. Энэ амт нь Ариун Нэрийг тогтмол уншигч, Ариун Нэрийн хүч чадалд хатуу итгэсэн ариун гэгээн вайшнавуудтай харьцсаны ачаар хөгжинө.

2.      Бхагавата-шравана (“Шримад Бхагаватам”ыг сонсох): энэ ариун судар нь шри нама бхажаныг дээдийн дээд төгс төгөлдөр үйл гэж магтсан байдаг. “Шримад Бхагаватам”д шри нама бхажаны хүч чадлыг нэг бус удаа цохон тэмдэглэсэн бий.

3.      Матхураваса(ариун дагшин газар нутагт амьдрах): нама-бхажаныг ариун дагшин газарт үйлдэх ёстой. Жишээ нь, Вриндаван, Майапурт. Энэ газарт амьдрагч садху нар нь байнгад намасанкиртаныг үйлдэж байдаг.

4.      Шри муртисева(Кришнагийн Шүтээнд үйлчлэн зүтгэх): энэ нь өөртөө Бурханы олон янзын Нэрийг агуулсан мантра дууллуудыг агуулсан байдаг. “Хари бхакти виласад”, Шүтээнд үйлчлэхүйг Харе Кришна мантра дуулал дагалдах ёстой хэмээн баталсан байдаг.

5.      Нама-санкиртана – энэ нь Ариун Нэрийн шууд уншин дуулах явдал.

 

Практик зөвлөгөөнүүд

… Дараах заавруудыг даган баримталснаар та Ариун Нэртэй харьцахуйн гайхамшигт амтыг авч ирэх түвшинд зайлшгүй хүрэх болно.

1.  Бэлтгэл. Орой та өөртөө: “Маргааш өглөө би Ариун Нэрээ анхааралтай унших ёстой!” гэж хэлээд аль болох эрт унтах хэрэгтэй.

2.  Товлосон цагтаа сэрэхийг хичээ. Мантрагаа танд юу ч саад болохгүй байхаар тийм газарт унших хэрэгтэй: эсвэл чин бишрэлтнүүдийн хүрээлэл дунд, эсвэл хүнгүй, аглаг буйд газарт. Хэрэв ухаан тань тэнэж төөрөөд эхэлвэл түүнийг залбирал уншиж эсвэл хэд хэдэн удаа амьсгалын дасгал хийж тайвшруул. Пранаяма буюу амьсгалын дасгалын тухай мэдлэггүй хүмүүсийн хувьд хэд хэдэнтээ гүнзгий амьсгал авах хэрэгтэй. “Хари бхакти виласад” Шрила Санатана Госвами гаятри мантраг уншихын өмнө амьсгалын дасгал хийж байхыг зөвлөсөн байдаг.

3.  Уншиж байх үед анхаарах зүйлс:

а) Тасалдалгүйгээр, аль болох хурдан унших(эхэндээ хурдны тал дээр анхаарах хэрэгтэй)

б) Мантрыг хурц, тод хэлэхийг чармай.

в) Эгц, цэх суу. Хөлөө нугалан, завилж суух нь буяны гунад хамаардаг. Хэвтсэн байрлал нь таныг мунхгийн гунад байгааг илтгэнэ. Тасралтгүй явах нь тухайн мөчид та шуналын гунад оршин буйг нотлоно.

4.  Авианы хэлбэлзэл дээр ухаанаа төвлөрүүл.

5.  Ухааныхаа үйл ажиллагааг хяна:

а) хэрэв ухаан тань ийш тийш тэнээд байвал түүнийг буцаагаад мантран дээр буцаан төвлөрүүл

б) түүнийг өчигдөр, өнгөрсөн долоо хоногт эсвэл өнгөрсөн жил болж өнгөрсөн үйл явдалд баригдан хоригдох явдлаас  “ангижруул”

в) Мантра унших явцад тухайн өдөр хийх ажлаа бүү төлөвлө.(Хэрэв хийх ажлын жагсаалт, худалдан авах зүйлийн жагсаалт ухаан бодолд тань дахин дахин эргэлдээд байвал бага зэрэг завсарлаад шаарлагатай зүйлсээ бичиж тэмдэглэ. Ингэснээр ухаанаа тайвшруулж буй явдал)

6. “Шри Шикшаштакийн” гурав дахь шүлгийг санаж, тэнд өгүүлсэн чанарууд өөрт тань байгаа эсэхийг олохыг оролд(хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу зан, бүх амьд бодгалиудад хүндэтгэлтэй хандах байдал)

7.  Ариун Нэрийн утга санааг бодож бясалга

8. Чин сэтгэлээсээ, мэдрэмжтэйгээр унш

Зарим нэг чин бишрэлтнүүд уншлагаа эхлэхээс өмнө “Шикшаштака” залбирлыг цээжээр уншдаг. Олон чин бишрэлтнүүд өмнөө номын багшийнхаа зургийг эсвэл Шри Чаитанйа Махапрабху, Түүний дагуулуудын зургийг байрлуулдаг. Энэ бол зарим нэг дүрэм. Гэвч чин бишрэлтэн бүр, Ариун Нэрийг давтан унших байдлаа төгөрдөржүүлэн сайжруулахад чухам юу түүнд хамгийн ихээр тус болж байгааг өөрөө өөртөө тодорхойлох ёстой гэдгийг практик амьдрал нотлон харуулж байна.

 

 

 

Шачинандана Свами “Ариун Нэрийн рашаан далай”

номоос хэсэгчлэн орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

 

Асуулт: Шрила Прабхупада болон түүний номын багш нарын айлдсан баталгаа, нотолгооноос үзэхэд Ариун Нэрийг унших нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн хамгийн чухал үйл ажиллагаа гэсэн байдаг? Хариулт: Тиймээ. Шрила Прабхупада хэлэхдээ: “Номын багшийн заавар сургаалаас хамгийн чухал нь өдөр тутам хамгийн багадаа арван зургаан тойрог унших явдал” гэсэн байдаг. Ямар үйл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хамгийн гайхамшигтай вэ гэдэг асуудлыг Сарвабхаума Бхаттачарйа Чаитанйа Махапрабхутай харилцан ярилцаж байхдаа хөндсөн: “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлээс ямар үйл хамгийн чухал нь вэ? хэмээхүйд, Бурханы Ариун Нэрийг магтан унших нь чин бишрэл зүтгэлийн үйлээс хамгийн чухал нь гэж Бурхан хариу өчив. Өөрийн хэлсэн үгийнхээ баталгаа болгож, Бурхан дараахь шүлгийг иш татсан: Харер нама харер нама харер намаива кевалам Калау насти эва насти эва гатир анйатха “Хэрүүл тэмцэл, зусар явдлын энэ Калийн галавт Бурханы Ариун Нэрийг давтан уншихаас өөр ангижралын зам мөр үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй.” Чин бишрэл зүтгэлийн 64 хэлбэрийг бичээд, Шрила Рупа Госвами тэдгээрээс таван онцгой чухлыг дурдсан. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур, энэ таван янзын үйл нь ямар нэг байдлаар Ариун Нэрийг уншихтай холбоотойг баталсан байдаг: “Чин бишрэл зүтгэлийн хүрээн дэхь үйлийн бүх хэлбэрүүдийг нарийн нягт шинжилж үзвээс, хамгийн чухал үйлчлэл зүтгэл бол шри нама бхажана буюу Бурханы Ариун Нэрэнд үйлчлэх явдал хэмээх дүгнэлтэнд хүрлээ”.   1.      Садху–санга(чин бишрэлтнүүдтэй харьцах): энэ нь шри нама бхажанын амт нэмэгдэн хөгжихөд туслана. Энэ амт нь Ариун Нэрийг тогтмол уншигч, Ариун Нэрийн хүч чадалд хатуу итгэсэн ариун гэгээн вайшнавуудтай харьцсаны ачаар хөгжинө. 2.      Бхагавата-шравана (“Шримад Бхагаватам”ыг сонсох): энэ ариун судар нь шри нама бхажаныг дээдийн дээд төгс төгөлдөр үйл гэж магтсан байдаг. “Шримад Бхагаватам”д шри нама бхажаны хүч чадлыг нэг бус удаа цохон тэмдэглэсэн бий. 3.      Матхура–васа(ариун дагшин газар нутагт амьдрах): нама-бхажаныг ариун дагшин газарт үйлдэх ёстой. Жишээ нь, Вриндаван, Майапурт. Энэ газарт амьдрагч садху нар нь байнгад нама–санкиртаныг үйлдэж байдаг. 4.      Шри мурти–сева(Кришнагийн Шүтээнд үйлчлэн зүтгэх): энэ нь өөртөө Бурханы олон янзын Нэрийг агуулсан мантра дууллуудыг агуулсан байдаг. “Хари бхакти виласад”, Шүтээнд үйлчлэхүйг Харе Кришна мантра дуулал дагалдах ёстой хэмээн баталсан байдаг. 5.      Нама-санкиртана – энэ нь Ариун Нэрийн шууд уншин дуулах явдал.   Практик зөвлөгөөнүүд … Дараах заавруудыг даган баримталснаар та Ариун Нэртэй харьцахуйн гайхамшигт амтыг авч ирэх түвшинд зайлшгүй хүрэх болно. 1.  Бэлтгэл. Орой та өөртөө: “Маргааш өглөө би Ариун Нэрээ анхааралтай унших ёстой!” гэж хэлээд аль болох эрт унтах хэрэгтэй. 2.  Товлосон цагтаа сэрэхийг хичээ. Мантрагаа танд юу ч саад болохгүй байхаар тийм газарт унших хэрэгтэй: эсвэл чин бишрэлтнүүдийн хүрээлэл дунд, эсвэл хүнгүй, аглаг буйд газарт. Хэрэв ухаан тань тэнэж төөрөөд эхэлвэл түүнийг залбирал уншиж эсвэл хэд хэдэн удаа амьсгалын дасгал хийж тайвшруул. Пранаяма буюу амьсгалын дасгалын тухай мэдлэггүй хүмүүсийн хувьд хэд хэдэнтээ гүнзгий амьсгал авах хэрэгтэй. “Хари бхакти виласад” Шрила Санатана Госвами гаятри мантраг уншихын өмнө амьсгалын дасгал хийж байхыг зөвлөсөн байдаг. 3.  Уншиж байх үед анхаарах зүйлс: а) Тасалдалгүйгээр, аль болох хурдан унших(эхэндээ хурдны тал дээр анхаарах хэрэгтэй) б) Мантрыг хурц, тод хэлэхийг чармай. в) Эгц, цэх суу. Хөлөө нугалан, завилж суух нь буяны гунад хамаардаг. Хэвтсэн байрлал нь таныг мунхгийн гунад байгааг илтгэнэ. Тасралтгүй явах нь тухайн мөчид та шуналын гунад оршин буйг нотлоно. 4.  Авианы хэлбэлзэл дээр ухаанаа төвлөрүүл. 5.  Ухааныхаа үйл ажиллагааг хяна: а) хэрэв ухаан тань ийш тийш тэнээд байвал түүнийг буцаагаад мантран дээр буцаан төвлөрүүл
Scroll to Top