Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 1 4
Users Today : 26
Users Yesterday : 33
Total Users : 10214
Views Today : 34
Views Yesterday : 62

Хэнбээр аз жаргалыг олох ба бүхий л зовлон хийгээд түгшүүрээс ангижирахыг хүсвээс түүнд зориулсан бясалгал нь энэхүү үйлийн нэн чухал тал юм.

      Бясалгал  хэмээх нь “бодол санааны төвлөрөл ” гэсэн утгатай үг бөгөөд харин төвлөрөлд объект /тусагдахуун/  байх ёстой. Өдөр тутмын ухаан эзэлсэн түгшүүрээс ангижирахын тулд хүмүүн материаллаг түвшингээс дээш гарч трансцендент сүнсний түвшинд батжин авахыг хичээх  ёстой. Бурханы алдрыг давтан хэлж тэр чинээгээрээ Түүнтэй харьцаж  чадсанаар үүнийг хийж болно.

     Төрөл бүрийн ном судруудад баталснаар Бурхан олон алдартай нь: Кришна, Рама, Иегова, Аллах, Будда гэх зэрэг ажгуу. Бурханаа давтан дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг ба хүмүүнд материаллаг түвшнээс сүнсний түвшинд өгсөн хүрэхэд дэм болмуй. Энэтхэг оронд олон мянган жилийн туршид Бурханы алдрыг мантра маягаар хүмүүн нар дуудсаар ирэв. Санскрит хэлээр мана хэмээх нь “ухаан”, харин трайа хэмээх нь “ангижрах ” гэсэн утга болмуй. За тэгэхлээр мантра нь болбаас бидний ухааныг аюул түгшүүрээс ангижруулдаг трансцендент авиа дуудлагын зохицол байх нь.

Ведийн ном шастир нэгэн мантрыг маха мантра /их мантра/ хэмээн нэрлэдэг бөлгөө. ”Кали–санатарана–упанишадад” айлдахдаа түүнийг бүрдүүлсэн арван зургаан үгс Харе Кришна, Харе Кришна Кришна Кришна, Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама, Харе Харе  нь бидний амьдран буй хэрүүл, аюул түгшүүр болон хуурамч явдлын Кали йуга хэмээх манай эринд онцгой шаардлагатай хэмээжээ.

     Кришна хэмээх алдар нь “бүхнийг өөртөө татагч”, Рама – “бүхнийг баясгагч”, харин Харе нь Бурханд чин бишрэлээр зүтгэх эрч хүчинд хандсан үг юм. За тэгэхлээр маха-мантра нь: “Ай бүхнийг өөртөө татагч, ай бүхнийг баярлуулагч Бурхан минь ээ, Таньд чин бишрэлээр зүтгэхийг надад болгоон соёрхоо” хэмээсэн утгатай болмуй.

      Харе Кришна маха-мантрыг залбиран уншихад хатуу тогтсон дэг байхгүй бүлгээ. Мантра бясалгалын хамгийн гайхамшигтай нь юу вэ гэвэл түүнийг хаа дуртай газраа, ямар ч цагт гэртээ, ажил дээрээ, зөөврийн тэргэнд ч юм уу, газар доогуур явдаг унаанд, эсвэл бүр хувийн тэрэгнийхээ жолооны ард залбиран дуудаж болмуй.

   Мантра бясалгалын хоёр янз маяг буй: хувь хүмүүн эрхи эргүүлэн мантрыг залбиран дуудах /энэ нь джапа хэмээн нэрлэгдэнэ/, харин нөгөө нь болбаас хэн нэгнийг даган дуулах/энэ нь киртан хэмээгдэнэ/ болой. Киртан нь ямагт хөгжимтэй тоглогдох ба алгаа ташихтай хослодог. Ийнхүү мантра бясалгалын хоёр хэлбэрийн аль алиныг хэрэглэж болохыг зөвлөдөг ба хоёулаа хүмүүнд тааламжтай нөлөө үзүүлдэг билээ.

       Эхний янзын мантра бясалгалын хувьд  эргүүлэх эрих хэрэгтэй. Дор дурдсан энгийн зөвлөмжөөр түүнийг дэлгүүрээс худалдан авах буюу хэрэв байхгүй бол өөрсдөө хийж болмуй:

  1. 109 тооны томхон шиг бөөрөнхий бөгөөд дундаа нүхтэй, түүгээр нь утсанд хэлхэж болохуйц модон эрих /голчоороо нэгээс хоёр сантиметр/, мөн гурваас таван метр бөхөөхөн нийлэг утас худалдан авагтун.
  2. Утасныхаа үзүүрээс арван таван сантиметрийг үлдээн зангидаад, дараа нь эрихнүүдээ нэг нэгээр нь хэлхэн эрих бүрийн ард нэг юм уу хоёр зангилааг утасныхаа зузаан нимгэнийг харгалзан гаргагтун.   /зур. 1 /
  3. Зуун найман эрихийг хэлхээд, утасныхаа хоёр үзүүрийг нийлүүлэн сүүлчийнхээ эрихэнд хийгтүн./зур.2/
  4. Энэхүү сүүлчийн эрихийг Кришнагийн эрих гэж нэрлэх бөгөөд бусдаасаа арай том байваас нэн сайн. Хоёр үзүүрийг нийлүүлэн зангидаад, үзүүрүүдийн илүү гарсан утсыг тайрагтун. Чингээд таны эрих бэлэн болох нь тэрээ.

     Мантра бясалгалыг эхлэхдээ Кришнагийн эрихний араас хэлхсэн эрихийг эрхий болон дунд хуруугаараа хавчин / зур.3/ маха-мантраг дуудаж эхлэ: Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама, Харе Харе. Үүний дараа удаахь эрихийг мөн ингэж хуруугаараа имрэн маха-мантраг дахин унших хэрэгтэй бөгөөд дараа нь мөн ингэж үргэлжлүүлэн эрих бүхнийг тус бүрт нь уншин уншсаар Кришнагийн эрих хүргэнэ. Ийм байдлаар та джапа мантрыг нэгэн бүтэн уншлаа. Энэ нэгэн тойргийг дуусгахад танд долоон мөч хэрэгтэй бөгөөд түүнээс илүү ч байж магадгүй. Кришнагийн эрихэн дээр мантра уншихгүй өнгөрөөж мөн тэр тойргоороо эсрэг тал руу нь мантраг дуусгах хэрэгтэй. Бясалгалын үйл явцад гарын хүртэхүй онц шаардлагатай учраас мантра хэмээх авианд өөрийн ухаан санааг төвлөрүүлэхийн тулд эрих маш чухал бүлгээ.

      Хэрэв та өдөрт тодорхой тооны эргүүлэг уншилга хийхээр ам өгсөн болбаас андуурахгүйн тулд өдөрт унших бясалгалынхаа тоотой адил хэмжээ бүхүй өөр нэгэн эрих гүйлгэсэн утсыг бэлдэхэд зүгээр. Харин эрих болгоны ард зангилаа гаргах хэрэггүй бөгөөд хамгийн эцсийн хоёр үзүүрийг л зангидаж түүгээр эрих тань сугарч мултрахгүй байхаар бодолцвоос сайн. Чингээд та нэг бүтэн эргүүлэг уншчихаад л тэмдэглэх нэг ширхэг эрихээ утсандаа гүйлгэвээс зохилтой.

     Та мантраг гэртээ юм уу гадаа гарахдаа мөн түүнийг таны хүссэнчлэн чанга  юмуу сулхан яаж ч уншиж болох ба харин гол нь өөрт тань сонсогдохоор байвал зохимуй. Хамгийн чухал нь үг бүрийг тов тодорхой хэлбээс зохино. Хүний ухаан нь тайван бус учраас мөн тогтвортой бусын хирээр ямагт өөр ямар нэгэн зүйлийг бодоход бэлэн байдаг тул таны ухаанд өөр янз бүрийн юм бодогдож магадгүй л дээ. Харин Кришнагийн бясалгалын маха-мантраг уншихад хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн, мөн түүний үг бүрийг сонсохыг чармайгтун.

    Мантраг өөрийн дуртай цагтаа уншиж болох авч сүнсний үйлд нэн таатай тодорхой цагийг ведийн ном шастирт тэмдэглэсэн нь буй. Хамгийн таатай сүнсний хөгжин байх цаг нь өглөө эртийн цаг болой. Хэрэв та мантра уншихад зориулан өдрийн аль нэг цагийг сонгоод ямагт тэр цагтаа уншдаг болчихвол нэн сайнсан. Уншлагыг өдөрт нэг юм уу хоёр эргүүлгээс эхэлж аажмаар тоог нь арван зургаа хүргэвээс болох бөгөөд энэ нь Кришна Бурханы чин бишрэлтэн болохыг хүсэн джапа-бясалгалд буурьтай хандсан хүмүүст өгдөг зааварчлага бүлгээ.

      Энэхүү эрихээр унших аргаас буюу ганцаарчилсан бясалгалаас киртаны ялгарах онцлог нь хэмээвээс тэр нь олон хүн, хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг  уншлага болой. Киртан уншлага гэдэг нь Харе Кришна мантраг аялгуутай унших болой. Киртаныг гэр бүл, хань ижилтэйгээ гэртээ уншиж болохын дээр эсвэл айлд зочлохдоо мөн байгалийн сайханд зугаалахдаа үйлдэж болох юм. Нэгэн хүмүүн Харе Кришна мантраг ганцаараа дуулж бусдыгаа залдаг бөгөөд харин дараа нь бусад нь түүний дуулсныг яг давтан дуулдаг бүлгээ. Чингээд хөтлөн залагч ахиад мөнхүү залбирлыг эхлэн дуулж бусад нь дагалдмуй. Ийнхүү дахиан дахин Харе Кришна мантра дуулдаг бөгөөд чингэснээр түүнд оролцсон хүн бүхэн бурханлаг цэнгэлийг хүчтэйгээр амсан жаргадаг бүлгээ.

      Киртаны давуу тал нь Харе Кришна мантраг зөвхөн өөрөө сонсох төдийгүй мөн бусдын дуулахыг сонсож баясдагт байгаа билээ. Мантраг ямар ч аяар ямар нэгэн хөгжмийн зэмсгийн хамтаар хийж болох авч харин сүүлийнх нь заавал ч байх албагүй бүлгээ. Киртан тоглоход энэтхэгийн уламжлалт хөгжмийн зэмсэг– мридангууд/бөмбөрүүд/, караталууд/цангууд/-ыг ашиглаж болох бөгөөд хэрэв бахйгүй болбаас таны гарын дор юу байгаагаа – таны ухаанд юу орно, түүнийг хэрэглэж болох юм. Өөр төрлийн хөгжмийн зэмсэг-төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр, цоор болон гитарыг ашиглаж болох юм. Зүгээр л алгаа ташин дуулж ч болно шүү дээ. Хүүхдүүд киртанд оролцож болох бөгөөд энэ нь тэдний бурханлаг хөгжилд таатай нөлөө үзүүлмүй. Бүх гэр бүлээрээ цугларч хамтаараа киртан хийж болно. Киртаныг өдөр бүр юмуу хэрэв боломжтой бол цаг үргэлж хийж болно.

        Харе Кришна мантраг уншсанаар танд сүнсний тааламжтай цэнгэл  төрөх бөгөөд түүгээр ч барахгүй энэхүү сэрэл мэдрэхүйн цэнгэл аажмаар нэмэгдэнэ. Та бүхэн энэ үгийн үнэнийг өөрсдөө мэдэн зөвшөөрөх болмуй. Таван минутын туршид ямар нэгэн өөр үгийг давтан хэлээд  үз л дээ. Хэрэвзээ та “Пепси-кола” хэмээх үгийг дахин дахин давтваас тун удахгүй та үхмээр уйдахаар барахгүй тэр нь танд сэтгэлийн ямар ч цэнгэл төрүүлэхгүйсэн билээ. Кришнагийн алдрыг дуудах нь трансцендентын учир Түүний алдрыг дахин дахин дуудмаар санагддаг билээ.

    Ямар ч нөхцөлд маха-мантра давтан дуудлаа гэсэн тэр нь хүмүүний бурханлаг хөгжилд ер бусын тааламжтай нөлөөг үзүүлмүй. Гагцхүү их мэргэд хийгээд джапа-бясалгалын нэр хүндтэй гэгээн нар энэхүү бясалгалын үйлчлэх нөлөөг сайжруулах зарим арга ухааныг заан айлддаг байнам.

   Хүмүүн хэдий чинээ Харе Кришна маха-мантраг олон дахин ихээр давтан дууднам бэ, төдий чинээ дор дурдсан зарчмуудыг даган биелүүлэхэд амар болох ба энэхүү бясалгал мантрын дуудлагыг давтан давтсаар сүнсний асар их хүчийг олж дээд цэнгэлд автах хүсэл сонирхлоо хөгжөөх болно. Маха-мантра давтан дуудахын цагтаа хүмүүн бурханлаг  цэнгэлийг амсаж тэр чинээгээрээ бурханлаг хөгжлийн замд саад тотгор бологч муу зуршлуудаас ангижирахад амар болмуй.

                             Хэн бээр хэрсүү зан ба чин сэтгэлээсээ сүнсний хөгжил тийш зам шуудран очъё хэмээвээс тэр вээр доор дурьдсан үндсэн дөрвөн зарчмыг даган биелүүлэхийг зөвлөж байнам:

               а. Мах, загас болон өндгөөр хооллож болохгүй

               б. мансууруулагч зүйлийг /мансууруулах бодис, марихуан, хар тамхи, ЛСД, архи, тамхи тэр ч байтугай кофе болон цай/ хэрэглэж үл болно.

              в. мөрийтэй тоглоом тоглохгүй, мөнгөний сүрдүүлэг бузар явдлыг хийхгүй байх

              г. гэр бүлээс өөр хүнтэй хурьцал хийж үл болмуй /харин гэр бүлтэйгээ зөвхөн хүүхэдтэй болохын тулд л /

   Энэхүү зохицуулах дөрвөн зарчим нь бурханлаг давшингуй хөгжилд хүргэмүй. Эдгээр зарчмыг ад шоо үзсэн байваас бурханлаг хөгжилд саад хийж материаллаг зүйлд уягдан татагдах болмуй. Гагцхүү джапа-бясалгал нь хүмүүн эхлээд өөрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Харе Кришна мантра залбирлыг олонтоо уншсаны эцэст энэ бясалгалын залбирал үг өөрөө түүнд ирж зөв зам дээр гарахад нь туслах тийм асар их шидэт хүчтэй бүлгээ.

  1. Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын туурвил шастир ном, ялангуяа “Бхагавад -Гита” болон “Шримад -Бхагаватам” зэргийг цаг ямагт уншиж судлах хэрэгтэй. Кришнагийн тухай түүх, Түүний ер бусын үйл хийгээд трансцендент тоглоом наадмын тухай дөнгөж сонссон төдийгөөр л хүмүүн түүний оршин байгаа материйн хорвоод урт удаан хугацааны туршид хуримтлагдсан бузар бохир бүхнээс зүрх сэтгэлээ ариусгаж чадахсан билээ. Кришнагийн тухай түүхийг тогтмол сонсож, Кришна мөнхийн тоглоом наргианаар Өөрийнхөө чин бишрэлтэн нартай цэнгэн байдаг бурханлаг сүнсний ертөнцийн тухай сонсч баймааж хүмүүн сүнсний үйлийн жинхэнэ мөн чанарт хүрэх бөгөөд үнэнхүү сүнсний үйл ажиллагаа юунд оршихыг болон энэхүү материйн ертөнцөөс ангижирахад туслах ямар төгс арга буйг ойлгох болмуй.
  2. Материйн бузардал бохирдлоос өөрийгөө хамгаалахын тулд хамгийн анх түрүүн Дээд Бурхан Кришна танаа өргөснөөр ариун болсон цагаан хоол зооглох нь зүйтэй. Ургамлыг оролцуулаад амьд бодгалийг хөнөөвөөс хүмүүн үүнийхээ уршгаар кармын уршгийг амсах болмуй. Харин Кришна Бурхан “Бхагавад -Гита”-д айлдахдаа, хэн бээр Түүнд ургамлын ариун идээ өргөнөм бэ Тэрвээр кармын уршиг үр дагавраас тэр хүмүүнийг ангижруулж чадмуй хэмээв./ “Хооллох аргын йог” хэмээх өгүүллийг үзмүү./
  3. Дээд Бурхан Кришна танаа өөрийн хөдөлмөрийн үр шимийг өргөх нь зүй. Хүмүүн хэдийд өөрийн дур сонирхлыг хангахын үүднээс ажиллах аваас тэрвээр кармын үр дагаврыг амсаж туулах болмуй. Хэрэв хүмүүн Кришна Бурханы тусын тулд ажиллах аваас тэрвээр кармын үр дагавраасаа ангижрах төдийгүй түүний сэтгэлд нууц байсан Кришна Бурхан танаа бишрэл хүндэтгэл төрөх билээ. Харин шууд ба шууд бусаар дээрхи дөрвөн зарчимд зөрчилдөөгүй аваас хүмүүн өдөр тутмынхаа ерийн үйлээ хийж болмуй.
  4. Джапа-бясалгалд чин сэтгэлээсээ хандах хүмүүн аль болохоор өөртэйгээ адил хүсэл сонирхолтой тийм хүмүүстэй ойртон нөхөрлөх ёстой. Энэ нь түүнд бурханлаг хүч чадлыг төрүүлэхсэн билээ. Бид бүхэнд бидний эргэн тойрны амьдрал том нөлөө үзүүлдэг нь мэдээж. Тийм учраас бурханлаг хүсэл сонирхолгүй хүмүүстэй олон удаа уулзаад байх хэрэггүй юм даа. Харе Кришна бясалгалыг давтан дуудаж бурханлаг хөгжил рүү тэмүүлэн буй зохицуулагч зарчмуудыг биелүүлэгчидтэй уулзан нөхөрлөх нь Бурхан зүг гэртээ эргэн харих замаар яаралтай урагшлах зөв арга билээ.

                                  Орчуулсан: Доржийн Гармаа

Хэнбээр аз жаргалыг олох ба бүхий л зовлон хийгээд түгшүүрээс ангижирахыг хүсвээс түүнд зориулсан бясалгал нь энэхүү үйлийн нэн чухал тал юм.       Бясалгал  хэмээх нь “бодол санааны төвлөрөл ” гэсэн утгатай үг бөгөөд харин төвлөрөлд объект /тусагдахуун/  байх ёстой. Өдөр тутмын ухаан эзэлсэн түгшүүрээс ангижирахын тулд хүмүүн материаллаг түвшингээс дээш гарч трансцендент сүнсний түвшинд батжин авахыг хичээх  ёстой. Бурханы алдрыг давтан хэлж тэр чинээгээрээ Түүнтэй харьцаж  чадсанаар үүнийг хийж болно.      Төрөл бүрийн ном судруудад баталснаар Бурхан олон алдартай нь: Кришна, Рама, Иегова, Аллах, Будда гэх зэрэг ажгуу. Бурханаа давтан дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг ба хүмүүнд материаллаг түвшнээс сүнсний түвшинд өгсөн хүрэхэд дэм болмуй. Энэтхэг оронд олон мянган жилийн туршид Бурханы алдрыг мантра маягаар хүмүүн нар дуудсаар ирэв. Санскрит хэлээр мана хэмээх нь “ухаан”, харин трайа хэмээх нь “ангижрах ” гэсэн утга болмуй. За тэгэхлээр мантра нь болбаас бидний ухааныг аюул түгшүүрээс ангижруулдаг трансцендент авиа дуудлагын зохицол байх нь. Ведийн ном шастир нэгэн мантрыг маха мантра /их мантра/ хэмээн нэрлэдэг бөлгөө. ”Кали–санатарана–упанишадад” айлдахдаа түүнийг бүрдүүлсэн арван зургаан үгс Харе Кришна, Харе Кришна Кришна Кришна, Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама, Харе Харе  нь бидний амьдран буй хэрүүл, аюул түгшүүр болон хуурамч явдлын Кали йуга хэмээх манай эринд онцгой шаардлагатай хэмээжээ.      Кришна хэмээх алдар нь “бүхнийг өөртөө татагч”, Рама – “бүхнийг баясгагч”, харин Харе нь Бурханд чин бишрэлээр зүтгэх эрч хүчинд хандсан үг юм. За тэгэхлээр маха-мантра нь: “Ай бүхнийг өөртөө татагч, ай бүхнийг баярлуулагч Бурхан минь ээ, Таньд чин бишрэлээр зүтгэхийг надад болгоон соёрхоо” хэмээсэн утгатай болмуй.       Харе Кришна маха-мантрыг залбиран уншихад хатуу тогтсон дэг байхгүй бүлгээ. Мантра бясалгалын хамгийн гайхамшигтай нь юу вэ гэвэл түүнийг хаа дуртай газраа, ямар ч цагт гэртээ, ажил дээрээ, зөөврийн тэргэнд ч юм уу, газар доогуур явдаг унаанд, эсвэл бүр хувийн тэрэгнийхээ жолооны ард залбиран дуудаж болмуй.    Мантра бясалгалын хоёр янз маяг буй: хувь хүмүүн эрхи эргүүлэн мантрыг залбиран дуудах /энэ нь джапа хэмээн нэрлэгдэнэ/, харин нөгөө нь болбаас хэн нэгнийг даган дуулах/энэ нь киртан хэмээгдэнэ/ болой. Киртан нь ямагт хөгжимтэй тоглогдох ба алгаа ташихтай хослодог. Ийнхүү мантра бясалгалын хоёр хэлбэрийн аль алиныг хэрэглэж болохыг зөвлөдөг ба хоёулаа хүмүүнд тааламжтай нөлөө үзүүлдэг билээ.        Эхний янзын мантра бясалгалын хувьд  эргүүлэх эрих хэрэгтэй. Дор дурдсан энгийн зөвлөмжөөр түүнийг дэлгүүрээс худалдан авах буюу хэрэв байхгүй бол өөрсдөө хийж болмуй: 109 тооны томхон шиг бөөрөнхий бөгөөд дундаа нүхтэй, түүгээр нь утсанд хэлхэж болохуйц модон эрих /голчоороо нэгээс хоёр сантиметр/, мөн гурваас таван метр бөхөөхөн нийлэг утас худалдан авагтун. Утасныхаа үзүүрээс арван таван сантиметрийг үлдээн зангидаад, дараа нь эрихнүүдээ нэг нэгээр нь хэлхэн эрих бүрийн ард нэг юм уу хоёр зангилааг утасныхаа зузаан нимгэнийг харгалзан гаргагтун.   /зур. 1 / Зуун найман эрихийг хэлхээд, утасныхаа хоёр үзүүрийг нийлүүлэн сүүлчийнхээ эрихэнд хийгтүн./зур.2/ Энэхүү сүүлчийн эрихийг Кришнагийн эрих гэж нэрлэх бөгөөд бусдаасаа арай том байваас нэн сайн. Хоёр үзүүрийг нийлүүлэн зангидаад, үзүүрүүдийн илүү гарсан утсыг тайрагтун. Чингээд таны эрих бэлэн болох нь тэрээ.      Мантра бясалгалыг эхлэхдээ Кришнагийн эрихний араас хэлхсэн эрихийг эрхий болон дунд хуруугаараа хавчин / зур.3/ маха-мантраг дуудаж эхлэ: Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама, Харе Харе. Үүний дараа удаахь эрихийг мөн ингэж хуруугаараа имрэн маха-мантраг дахин унших хэрэгтэй бөгөөд дараа нь мөн ингэж үргэлжлүүлэн эрих бүхнийг тус бүрт нь уншин уншсаар Кришнагийн эрих хүргэнэ. Ийм байдлаар та джапа мантрыг нэгэн бүтэн уншлаа. Энэ нэгэн
Scroll to Top