Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 1
Users Today : 21
Users Yesterday : 33
Total Users : 12581
Views Today : 33
Views Yesterday : 41

(“Прартхана”-гаас)

 1

нитаи-пада-камала, коти-чандра-сушитала,

же чхайай жагата журай

хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи,

дридха кори’ дхаро нитаира пай

2

се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р,

сеи пашу боро дурачар

нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе,

видйа-куле ки корибе тар

 3

аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа,

асатйере сатйа кори мани

нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе,

дхаро нитаи-чарана ду’кхани

4

нитаийер чарана сатйа, тахара севака нитйа,

нитаи-пада сада коро аша

нароттама боро дукхи, нитаи море коро сукхи,

ракхо ранга-чаранера паша

   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын

тайлбар

GN Таны өмнө Нароттама дас Тхакурын бас нэгэн гайхамшигтай дуу байна. Тэрээр энэ дуундаа нитаи-пада-камала(камала гэдэг нь бадамлянхуа, пада нь өлмий гэсэн утгатай) буюу Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн тухай өгүүлжээ. Энэ өлмий нь хүн бүрт нэг биш хэдэн сая сарны гэрлийн тээн авчрах амар тайван байдлыг олж болох өмөг түшиг юм.

Хэдэн сая сарны туяа нь ямархан тайвшралыг авчрахыг төсөөлөх гээд оролд доо! Энэ эрчимтэйгээр там руу халин одох материаллаг ертөнц нь(жагат) цаг үргэлж түймрийн галд автан байдаг. Энд бүгд амар тайвныг үл мэдэн хатуу бэрх тэмцлийг хийсээр байна. Хэрэв хүмүүс амар тайвныг хүсэх аваас тэд сая сая сарны туяа мэт гэрэлтүүлэн гийгүүлэгч Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодох хэрэгтэй. Журайа гэдэг нь “хөнгөрөх” гэсэн утгатай. Оршихуйн төлөөх энэхүү тэмцлийг зогсоох, материаллаг зовлон зүдгүүрийн түймрийг даран унтраахыг үнэхээр хүсэгч хүнд Нароттама дас Тхакур, Бурхан Нитьянандын нөмөр нөөлгийг хайгтун гэж зөвлөжээ.

     Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодсон хүн чухам юу олж хожих вэ? Нароттама дас Тхакур: хено нитаи бине бхаи – хүн Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт үл хоргодвол радха-кришна паите наи- түүнд Радха-Кришнад ойртоход нэн хүнд бэрх болно гэж өгүүлжээ. Кришнагийн ухамсрын хөдөлгөөний зорилго нь биднийг Радха-Кришнад ойртон дөхөхөд туслах болон Дээд Бурханы зүгт, Түүний дээдийн цэнгэл хайрлагч бүжгэнд нэгдэхэд туслахад оршино. Радха-Кришнагийн бүжигт оролцогсдын дунд үнэхээрийн байлцахыг хүссэн хүн Нароттама дас Тхакурын зөвлөгөөг дагаж, Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодох ёстой.

     Цааш нь тэрээр: се самбандха нахи гэжээ. Самбандха гэдэг нь “холбоо” ба “хүрэлцэл” гэсэн утгатай. Нитьянандатай холбоо тогтоогоогүй тэр хүн хүний бие махбодид л олдох тэр сайхан боломжийг алдаж буй юм. Энэ тухай Нароттама дасын өөр нэгэн дуунд: хари хари бипхале жанама гонаину- Хэн бээр Нитьянандатай холбоо үл тогтоонов, мөн тийнхүү Радха-Кришнад ойртохыг үл эрмэлзнэв тэрээр дэмий хоосон амьдралаа өнгөрөөж буй билээ. Бритха гэдэг нь “үр ашиггүй”,   жанма нь “амьдрал”,  та’р гэдэг нь “түүний”, самбандха гэдэг нь “харилцаа” хэмээсэн утгатай. Энэхүү үнэлж баршгүй бэлэг болсон  хүний бие махбодийг хүлээж авчихаад Нитьянандатай харилцаа тогтоохыг үл эрмэлзэгч хүн нь өөрийн амьдралаа үрэн таран хийж байгаа хэрэг юм. Чухам яагаад ? сеи пашу боро дурачар. Сей гэдэг нь “тийм”, пашу нь “амьтан”, дурачар гэдэг нь “бузар булай үйлийг хийгч” буюу “хамгийн бузар булай үйлийг үйлдэгч” гэсэн утгатай. Хэрэв хүн юуны өмнө Бурхан Чайтанья болон Нитьянандын өршөөл адислалыг хүлээн авч, өөртөө Кришнагийн ухамсрыг хөгжүүлэхийг үл чармайх аваас тэрээр үр ашиггүйгээр өөрийн амьдралаа сүйтгэж буй хэрэг бөгөөд учир нь зүгээр л өөрийн амьтан адгуусны дур сонирхлыг өөгшүүлэн дэмжиж, мэдрэхүйгээ ханган цэнгүүлж л амьдарч буй юм. Нароттама дасын өгүүлснээр бол амьтдыг сурган гаршуулж болдог ч амьтантай эгээ адилхан хүн нь өөрийн адгуусны дур сонирхлыг илрүүлэн гаргадаг бөгөөд энэ нь магадгүй энэ ертөнц дээрхи хамгийн аймшигтай зүйл байж болох юм. Учир нь гэвэл тийм хүнийг тогтоон барих ямар ч боломжгүй билээ. Ердийн муур, нохой, тэр ч бүү хэл барыг ч сурган номхруулж болдог ч замаасаа хазайн гарсан хүний хийх ёстой тийм үйлийг хийхийг үл хүсэгч буюу өөрөөр хэлбэл өөртөө Кришнагийн ухамсрыг үл хөгжүүлэгч хүн нь өөрийн хөгжингүй оюун ухааныг адгуусны дур сонирхлоо хангахад ашиглаж эхэлдэг ба тийм хүнийг хазаарлан барина гэдэг маш хүнд. Улс оронд ямар ч хууль дүрэм тогтоосон ч тэд хулгайч хүнийг ариун шударга хүн болгон хувиргаж чадахгүй, түүнийг хориглон барих боломжгүй. Учир нь түүний зүрх сэтгэл бохирдсон байдаг. Засаг төр гэмт хэрэгтнийг гэсгээн шийтгэдэг гэдгийг хүн бүр сайн мэддэг хийгээд үүний зэрэгцээ ариун судар номуудад тамд тэднийг ямаршуу шийтгэл цээрлүүлэлт хүлээж буй тухай өгүүлсэн байгаад ч чөтгөр мэт хүмүүс нь хэдий тэд судар бичигт өгүүлснийг сонссон ч тогтоол шийдвэрийн заалтыг дурдсан ч тэднийг яагаад ч тогтоон хориглох боломжгүй.

    Тэд чухам юу хийдэг юм бэ? нитаи на болило мукхе. Нитьянанда гэж чухам хэн болохыг мэдэхгүй бөгөөд тэд хэзээ ч Бурхан Нитьянанда хийгээд Бурхан Чайтаньягийн нэрийг давтан дууддаггүй. Мажило самсара-сукхе. Мажило гэдэг нь “автах” гэсэн үг. Тийм хүмүүс нь материаллаг мэдрэхүйгээ хангах үйлэнд автан зууралдсан байдаг. Бурхан Чайтанья, Нитьянанда гэж хэн болох нь тэдний сонирхлыг нэг их татдаггүй. Ийм учраас тэднийг материаллаг оршихуйн гав гинж улам улам уян татдаг. Видйа-куле ки корибе тар – хэрэв хүн Нитьянандатай ямар ч холбоо тогтоолгүй, Кришнагийн ухамсрын зам мөр дээр гарахгүй бол түүнийг академик боловсрол буюу видйа, нэр нөлөөтэй гэр бүлд төрөх эсвэл аугаа том улс гүрэнд төрөх буюу кулагийн аль нь ч үл аврах бөлгөө. Ямар ч нэртэй гэр бүлд төрлөө гэсэн ясар ч аугаа том улс оронд төрсөн байлаа ч гэсэн, ямар ч гайхамшигтай боловсрол мэдлэгийг эзэмшсэн байлаа гэсэн үхэх мөчид түүний үйл байгалийн хуулийн дагуу таслан зогсдог ба энэ үйлтэйгээ тохирохуйц шинэ бие махбодийг тэрээр хүлээн авна.

     Чухам яагаад энэхүү хүн мэт адгууснууд амьдралын ийм хэлбэр маягийг даган мөрдөнө вэ? Аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа. Тэд материаллаг амьдралын тухай буруу төсөөлөлтэй байдаг учраас тэдний оюун ухаан самуурч Бурхан Нитьянандатай холбоотой өөрсдийн мөнхийн харьцаагаа мартдаг. асатйере сатйа кори мани – тийм мартамхай хүмүүс нь хуурмаг эрчмийг бодит оршдог мэтээр хүлээн авдаг. Асатйере – энэ нь байхгүй тэр зүйл буюу өөрөөр хэлбэл майя. Майя гэдэг нь үнэн хэрэгтээ үл орших тэр зүйлийг хэлдэг бөгөөд цаг зуурхны хуурмаг зүйл юм. Нитьянандатай холбоо үл тогтоосон хүмүүс нь энэхүү хуурмаг биеийг бодитоор оршдог мэтээр хүлээн авдаг.

     Цааш нь Нароттама дас Тхакур өгүүлэхдээ: нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе – “Хэрэв та үнэхээр Радха-Кришнатай харьцахыг хүсч тэмүүлж байвал, эхлээд Бурхан Нитьянандын адислалыг хүртэх хэрэгтэй. Тэрээр чамд Өөрийн адис ерөөлөө хайрласан зөвхөн тэр цагт чи Радха-Кришнад ойртон дөхөж чадна”. Дхаро нитаи-чарана ду’кхани. Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийгөөс бат бөхөөр атгаж авахыг Нароттама дас зөвлөжээ.

    Дараа нь тэрээр дахин: нитаийер чарана сатйа хэмээн өгүүлсэн байна. Майягаас атган барьсан хүн Нитьянандын бадамлянхуан өлмийг ямар нэг майя мэтээр бодох нь гүн гүнзгий эндүүрэл юм. Нитаи чарана сатйа– Нароттама дас Нитьянандын бадамлянхуан өлмий нь хуурмаг зүйл биш харин бодит оршдог хэмээн батлан өгүүлжээ. Тахара севака нитйа – Нитьянандад трансцендент хайраар үйлчлэн зүтгэхүйд автсан хүн нь мөн л трансцендент юм. Кришнагийн ухамсарт оршин байж, өөрийгөө Нитьянандад трансцендент хайраар үйлчлэн зүтгэхүйд зориулсан тэр хүн нь шууд л бүх зүйлс мөнх, тайлбарлаж баршгүй жаргал цэнгэлээр дүүрэн байдаг бурханлаг ертөнцөд эзэлдэг өөрийн трансцендент байр сууриндаа буцан очдог. Иймээс Нароттама дас, нитаи-пада сада коро аша – Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийгөөс цаг үргэлж сайтар атган барихыг чармайгтун хэмээн зөвлөжээ.

      Нароттама боро дукхи. Нароттама дас Тхакур, ачарья, тэрээр маш их азгүй амьтан хэмээн өгүүлсэн байна. Үнэн хэрэгтээ бол тэрээр бид бүгдийг төлөөлөн зүгээр л азгүй хүний дүрд тоглож байгаа хэрэг л дээ. Тэрээр: “Ай Бурхан минь ээ, би маш азгүй хүн” хэмээн өгүүлжээ. Нитаи море коро сукхи – “Ийм учраас намайг аз жаргалтай болгож өгөөч гэж Бурхан Нитьянандаа танаа мөргөн залбирч байна”. Ракхо ранга-чаранера паша – “Намайг Өөрийн тань бадамлянхуан өлмийд хоргодохыг болгоон соёрхоно уу”.

 “Ачарйа-вайшнавын дуунууд” номоос

 Орчуулсан: Балабхадра дас

(“Прартхана”-гаас)  1 нитаи-пада-камала, коти-чандра-сушитала, же чхайай жагата журай хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи, дридха кори’ дхаро нитаира пай 2 се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р, сеи пашу боро дурачар нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе, видйа-куле ки корибе тар  3 аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа, асатйере сатйа кори мани нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе, дхаро нитаи-чарана ду’кхани 4 нитаийер чарана сатйа, тахара севака нитйа, нитаи-пада сада коро аша нароттама боро дукхи, нитаи море коро сукхи, ракхо ранга-чаранера паша    Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын тайлбар Таны өмнө Нароттама дас Тхакурын бас нэгэн гайхамшигтай дуу байна. Тэрээр энэ дуундаа нитаи-пада-камала(камала гэдэг нь бадамлянхуа, пада нь өлмий гэсэн утгатай) буюу Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн тухай өгүүлжээ. Энэ өлмий нь хүн бүрт нэг биш хэдэн сая сарны гэрлийн тээн авчрах амар тайван байдлыг олж болох өмөг түшиг юм. Хэдэн сая сарны туяа нь ямархан тайвшралыг авчрахыг төсөөлөх гээд оролд доо! Энэ эрчимтэйгээр там руу халин одох материаллаг ертөнц нь(жагат) цаг үргэлж түймрийн галд автан байдаг. Энд бүгд амар тайвныг үл мэдэн хатуу бэрх тэмцлийг хийсээр байна. Хэрэв хүмүүс амар тайвныг хүсэх аваас тэд сая сая сарны туяа мэт гэрэлтүүлэн гийгүүлэгч Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодох хэрэгтэй. Журайа гэдэг нь “хөнгөрөх” гэсэн утгатай. Оршихуйн төлөөх энэхүү тэмцлийг зогсоох, материаллаг зовлон зүдгүүрийн түймрийг даран унтраахыг үнэхээр хүсэгч хүнд Нароттама дас Тхакур, Бурхан Нитьянандын нөмөр нөөлгийг хайгтун гэж зөвлөжээ.      Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодсон хүн чухам юу олж хожих вэ? Нароттама дас Тхакур: хено нитаи бине бхаи – хүн Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт үл хоргодвол радха-кришна паите наи- түүнд Радха-Кришнад ойртоход нэн хүнд бэрх болно гэж өгүүлжээ. Кришнагийн ухамсрын хөдөлгөөний зорилго нь биднийг Радха-Кришнад ойртон дөхөхөд туслах болон Дээд Бурханы зүгт, Түүний дээдийн цэнгэл хайрлагч бүжгэнд нэгдэхэд туслахад оршино. Радха-Кришнагийн бүжигт оролцогсдын дунд үнэхээрийн байлцахыг хүссэн хүн Нароттама дас Тхакурын зөвлөгөөг дагаж, Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодох ёстой.      Цааш нь тэрээр: се самбандха нахи гэжээ. Самбандха гэдэг нь “холбоо” ба “хүрэлцэл” гэсэн утгатай. Нитьянандатай холбоо тогтоогоогүй тэр хүн хүний бие махбодид л олдох тэр сайхан боломжийг алдаж буй юм. Энэ тухай Нароттама дасын өөр нэгэн дуунд: хари хари бипхале жанама гонаину- Хэн бээр Нитьянандатай холбоо үл тогтоонов, мөн тийнхүү Радха-Кришнад ойртохыг үл эрмэлзнэв тэрээр дэмий хоосон амьдралаа өнгөрөөж буй билээ. Бритха гэдэг нь “үр ашиггүй”,   жанма нь “амьдрал”,  та’р гэдэг нь “түүний”, самбандха гэдэг нь “харилцаа” хэмээсэн утгатай. Энэхүү үнэлж баршгүй бэлэг болсон  хүний бие махбодийг хүлээж авчихаад Нитьянандатай харилцаа тогтоохыг үл эрмэлзэгч хүн нь өөрийн амьдралаа үрэн таран хийж байгаа хэрэг юм. Чухам яагаад ? сеи пашу боро дурачар. Сей гэдэг нь “тийм”, пашу нь “амьтан”, дурачар гэдэг нь “бузар булай үйлийг хийгч” буюу “хамгийн бузар булай үйлийг үйлдэгч” гэсэн утгатай. Хэрэв хүн юуны өмнө Бурхан Чайтанья болон Нитьянандын өршөөл адислалыг хүлээн авч, өөртөө Кришнагийн ухамсрыг хөгжүүлэхийг үл чармайх аваас тэрээр үр ашиггүйгээр өөрийн амьдралаа сүйтгэж буй хэрэг бөгөөд учир нь зүгээр л өөрийн амьтан адгуусны дур сонирхлыг өөгшүүлэн дэмжиж, мэдрэхүйгээ ханган цэнгүүлж л амьдарч буй юм. Нароттама дасын өгүүлснээр бол амьтдыг сурган гаршуулж болдог ч амьтантай эгээ адилхан хүн нь
Scroll to Top