Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

1894 онд Толстойн бичсэн “Карма” өгүүллэг нь тэр ондоо “Северный вестник”/1894, №12/ сэтгүүлд хэвлэгджээ. Гэвч 1895 онд Москва мужийн хянан шалгах хорооны шийдвэрээр тусгай товхимол болгон гаргахыг хориглосон байна. Уг нэрээсээ л тодорхой “Карма” өгүүллэг нь ведийн гүн ухааны үндсэн ойлголтуудын нэг болох шалтгаан, үр дагаврын хуулийн мөн чанарыг нээн тайлбарлажээ. “Кармын далд эрч хүч нь, – хэмээн “Йога-сутрад”/2.12-14/ өгүүлээд цааш нь, – үндэс суурь нь хүслээр бохирдоод, дараагийн төрөлд хөтлөх ба ахуйн хэлбэр, насны хэмжээ, амьдралын туршлага зэрэгтэй уялдан нөхцөлддөг. Сайн үйл хийгээд муу үйл нь цэнгэл жаргал болон зовлон зүдгүүр өөд хөтөлмүй”гэжээ. Толстойн өгүүллэг энэ бүгдийг нээн таниулах болно.

Брамины ангийн чинээлэг дархан Панду албатын хамт Бенаресыг зорин явна. Зам дагууд тэр зүгт явганаар алхан буй хүндэтгэм төрхтэй хуврагыг гүйцэн хүрэв. Тэрээр дотроо: “Энэ хувраг буянтай, ариун гэгээнтний төрхтэй аж. Эелдэг сайн хүмүүстэй харьцах нь аз жаргалыг авчирдаг. Хэрэв тэр мөн Бенаресыг зорьж буй бол би түүнийг надтай хамт миний морин тэргэн дээр суун явахыг уръя” хэмээн бодлоо. Тийн хуврагт хүндэтгэн мөргөөд тэрээр хаашаа явж буйг нь асуухуйд, нэрийг нь Нарада гэх тэр хувраг мөн Бенаресыг зорьж явааг мэдээд түүнийг морин тэргэндээ суухыг урив.

– Таны сайхан сэтгэлд баярлалаа, – хэмээн хувраг браминд өгүүлээд, – би урт удаан аянд үнэхээр ядарч цуцаж явна. Өмч хөрөнгөгүй би таныг мөнгөөр шагнаж чадахгүй. Гэвч би хүн төрөлхтний Багш, аз жаргалант аугаа Будда, Шакьямунийн сургаалыг даган олж авсан мэдлэгийнхээ бурханлаг сангаас хэсэгхнийг танд өгч болох юм гэв.

Тийнхүү тэд морин тэргэн дээр хамт суун цааш явцгаав. Панду зам зуурт Нарадын сургаалт яриа хүүрнэлийг тааламжтайхан сонсож явлаа. Нэг цаг яваад тэд хоёр талаараа эвдрэн нурсан замтай гүүр хүрсэн ба эвдэрхий дугуйтай тариачны тэрэг зам хөндөлсөн байв.

Тэрэгний эзэн Девала будаагаа зарж борлуулахын тулд Бенаресыг зорин яваа ба дараа өглөөний үүр цайхааас урьтан амжихаар яаран буй ажээ. Хэрэв тэрээр өдөр алдвал будаа худалдан авагчид хэрэгцээнийхээ хэмжээний будааг худалдан аваад хотоос гарч явчихаар байлаа. Дархан замаа цааш үргэлжлүүлж болохгүйг хараад, тариачны тэрэг зам тавьж өгөхгүйд уурсан өөрийн боол Магадутад морин тэргээ цааш явуулахын тулд тэргийг замын хажуу руу түлхэхийг тушаав. Тариачин ч эсэргүүцэв. Учир нь хэрэв түүнийг түлхвэл ачаа нь цацагдан бутарч сүйрэхэд тун ойрхон байлаа. Гэвч брамин тариачны үгийг сонсохыг хүссэнгүй, албатдаа будаатай ачааг түлхэн зайлуулахыг тушаав. Магадута, үлэмж хүчтэй нэгэн байсан хийгээд хүмүүсийг доромжлон гутааснаар сэтгэл ханадаг тэрээр тушаалыг даган, хуврагийг маргаанд оролцохоос урьтан ачааг түлхэж орхилоо. Панду ч хөдлөн, цааш замаа үргэлжлүүлэх гэтэл, хуврага морин тэрэгнээс үсрэн буугаад хэлсэн нь:

–  Таныг орхиж байгаад намайг өршөөгөөрэй, ноёнтон. Өөрийн сайхан сэтгэлээр намайг нэг цаг морин тэргэн дээрээ суулгаж явсан танд талархлаа. Намайг тэргэнд суулгах үед би их ядарсан байлаа. Гэвч таны сайн сэтгэлийн ачаар амарч авлаа. Харин энэ тариачин таны өвөг дээдсийн нэгний сүнс гэдгийг би мэдэж байгаа болохоор түүнд зовлонд хүрэхэд нь тусласан шиг таны сайхан сэтгэлийг би юугаар ч шагнаж чадахгүй нь дээ.

Брамин хуврагыг гайхан харав.

–  Энэ тариачин миний өвөг дээдсүүдийн нэгнийх нь хувилгаан дүр мөн гэж та ярьж байна. Ийм байх учиргүй дээ.

–  Би мэдэж байна, – хэмээн хуврага хариулаад, – энэ тариачны хувь заяаг тантай холбож буй ойлгоход бэрх, учир начиртай холбоо танд тодорхой бус. Гэвч сохор хүнийг юм харсан гэж тооцох хэрэггүй. Ийм учраас би таныг өөрөө өөртөө хор уршиг тарьж байгаад харамсаж байна. Өөртөө учруулахаар зэхсэн тэр шархнаас өөрийгөө хамгаалахыг хичээгтүн гэв.

Баян худалдаачин түүнийг зэмлэн буруушаахад дасал болоогүй нэгэн билээ. Хэдийгээр хуврага үгээ нэн эелдгээр хэлсэн ч түүний үгэнд агуулагдаж буй хорон шүмжлэлийг мэдрээд тэрээр албатдаа даруй хөдлөхийг тушаав. Хуврага ч Девала-тариачинтай мэнд усаа мэдэлцэн, тарж цацагдсан будааг цуглуулах, тэргээ засч сэлбэхэд нь түүнд туслалаа. Ажил ч урагштай түргэн явж байв. Девала дотроо: “Энэ хуврага, ариун гэгээн хүн байх, – түүнд үл үзэгдэгч тийрэнгүүд туслаад байх шиг. Бардам браминыг надтай тэгж хатуу догшин харьцахаар юу хийснээ би түүнээс асууя” хэмээн бодов.

Тэр өгүүлсэн нь:

– Эрхэм ноёнтон ! Юуны учраас би хэзээ ч ямар ч муу зүйл хийж байгаагүй хүнээс шударга бус үйлдлийг амсах болов гэдгийг тайлбарлан хэлж болохсон болов уу?

Хуврага өгүүлсэн нь:

– Эрхэм нөхөр минь, та шударга бус зүйлийг амсаагүй. Гэвч харин та урьдны амьдралдаа/урьд төрөлдөө/ энэ браминд учруулж байсан тэр зүйлийг одоогийн энэ амьдралдаа амсаж байгаа юм. Тэр ч байтугай хэрэв та түүний байр суурин дээр, тийм хүчирхэг албаттай байсан бол та ч саяын брамины хийсэн шиг зүйлийг хийх байсан гэж би баттай хэлэх банйа гэв. Тариачин ч хэрэв түнд эрх мэдэл байсан бол брамин түүнд учруулсан шиг, түүний замыг хөндөлсөн буй өөр нэг хүнийг түлхэж орхичихоод гэмшихгүй л байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Цагаан будааг буцаан ачиж, тариачин, хуврагын хамт Бенаресыг зорин явж байтал гэнэт морь нь хажуу тийш огло үсрэн бусгав.

– Могой, могой ! – хэмээн тариачин хашгирав. Гэвч хуврага морины айсан тэр зүйлийг гярхай ажиглан хараад тэрэгнээс үсрэн бууж, энэ нь дүүрэн алт бүхий түрийвч болохыг үзэв.

“Баян дархнаас өөр хэн ч энэ түрийвчийг гээх учиргүй”, – хэмээн тэр бодоод, түрийвчийг аван түүнийг тариачинд өгөөд, хэлсэн нь:

– Энэ түрийвчийг ав, Бенарест очих үедээ миний танд зааж өгөх буудал руу очоод, Панду браминыг асууж, түрийвчийг өг. Тэрээр танаас өөрийн бүдүүлэг үйлдлийнхээ өмнөөс уучлал гуйх болно. Гэвч та түүнд, түүнийг уучилсан, түүний бүхий л үйл ажиллагаанд амжилт хүсч байгаагаа хэлээрэй. Учир нь та надад итгэ. Тэр хэдий чинээ амжилт олно, төдийчинээ энэ нь таны хувьд сайн. Таны хувь тавилан олон зүйлээрээ түүний хувь тавилангаас хамааралтай. Хэрэв Панду танаас тайлбар хүсвэл түүнийг хийд рүү явуулаарай. Тэнд, хэрэв зөвлөгөө хэрэгтэй бол би түүнд зөвлөгөө сургамжаар туслахад үргэлж бэлэн байх болно.

Тэр зуурт Панду Бенарест хүрч, өөрийн худалдааны түнш, баян чинээлэг банкны эзэн Малмектай уулзав.

– Би балраад байна, – гэж Малмек өгүүлээд, – хэрэв хааны гал тогоонд тохирох шилмэл сайн цагаан будааг их хэмжээгээр л даруй худалдан авахгүй бол би ямар ч зүйл хийж чадахгүй нь. Энэ Бенарест миний дайсан болсон нэг банкны эзэн бий юм. Тэр, намайг өнөө өглөө хааны бойдаатай боодол цагаан будаа хүргэх гэрээ нөхцөл байгуулсаныг мэдээд намайг хорлохын тулд Бенарест байсан бүх цагаан будааг худалдаад авчихжээ. Хааны бойдаа намайг энэ гэрээнээс чөлөөлдөггүй. Хэрэв Кришна надад тэнгэрээс аврагч тэнгэрийг л илгээдэггүй юм бол би маргааш сүйрэх нь гэв. Малмек ийнхүү өөрийн зовлонгоо тоочиж байх зуурт Панду өөрийн түрийвчээ гэнэт санав. Морь тэргэн дээрээ эрж хайсан боловч түүнийг ололгүй өөрийн боол Магадутыг сэжиглэн хуяг цагдаа дуудан түүнийг буруутган, барьж хүлэхийг тушаагаад үйлдлээ хүлээн зөвшөөрөхийг шаардан харгисаар тамлан зовоолоо. Боол зовж шаналан:

– Би буруугүй, намайг тавь ! Энэ зовлонг би тэвчиж чадахгүй нь ! Энэ гэмт хэрэгт би огт буруугүй, бусдын нүглээс болж би зовж байна ! Ай хэрэв би болдогсон бол эзнийхээ төлөө таагүй муу үйлийг хийсэн тэр тариачин эрээс өршөөл гуймаар байна. Энэ зовлон бол гарцаагүй миний харгис догшин үйлдлийн шийтгэл байж таарна, – хэмээн хашгирч байв.

Цагдаа нар ийнхүү боолыг жанчиж байх энэ цаг мөчид тариачин зочид буудалд хүрэлцэн очсон ба бүгдийг мэл гайхуулж тэрээр нөгөөх түрийвчийг гарган өгөв. Боолыг ч тэр даруй тамлан зовоогчдын гараас суллан тавьсан хэдий ч эзэндээ сэтгэл гутарсан тэрээр зайлан одож, ууланд амьдрагч дээрэмчдийн бүлэгт нийлжээ. Тариачин хааны ширээнд тохирохуйц сайн чанарын будааг зарж болох тухай Малмек сонсоод тэр даруй түүний бүх ачаатай будааг гурав нугалсан өндөр үнээр худалдан авав. Харин Панду мөнгөө буцаан олсондоо зүрх сэтгэлдээ баясан хөөрч тэр даруй хуврагаас түүнд амласан тайлбар сургаалыг сонсохоор сүм рүү яаран зүглэв.

Нарада хэлсэн нь:

– Би танд бүгдийг тайлбарлаж болох ч та бурханлаг үнэнийг ойлгож чадахгүй болохыг мэдэж байгаа учраас дуугүй байхыг эрхэмлэж байна. Гэвч би танд ердийн нэг зөвлөгөө өгье: тантай уулзсан хүн болгонтой өөрөө өөртэйгээ харьцаж байгаа мэт харьцаж бай. Түүнийг танд үйлчлэн зүтгүүлэхийн тулд та хүссэнээрээ түүнд үйлчлэн зүтгэ. Тэгж та сайн үйлийн үрийг суулгана. Тэдгээрээс гарсан арвин ургац таныг тойрохгүй гэв.

– Ай хуврагатан ! Надад тайлбарлаж өгнө үү, – гэж Панду өгүүлээд, – надад таны зөвлөгөөг дагахад их хялбар байх болно.

Хуврага өгүүлсэн нь:

– Намайг сонсогтун. Би танд нууцад хүргэх нэгэн түлхүүр өгье: хэрэв та түүнийг ойлгохгүй бол зүгээр л миний хэлсэнд итгэ. Өөрийгөө тусгаар оршигч бодгаль хэмээн тооцох нь эндүүрэл юм. Өөрийн ухаанаа энэ тусгаар оршигч бодгалийн тааллыг гүйцэлдүүлэхийн тулд зориулваас түүнийг нүглийн ёроолгүй ангал руу хөтлөх хуурмаг зөвлөгөөг дагаж буй хэрэг болно. Бид өөрсдийгөө тусгаар оршигч амьтас хэмээн боддог нь бидний нүдийг Майа халхалж, ойр дотныхонтойгоо холбоотой тасрашгүй тэр холбоог харахад болон бусад амьд оршнолуудын сүнстэй биднийх нэгдмэл юм гэдгийг ойлгоход саад болно. Тун цөөхөн хүн л энэ үнэнийг мэднэ. Дараахь үг таныг хамгаалах сахиус болох болтугай:

“Бусдад муу зүйлийг учруулагч нь өөрөө өөртөө мууг хийж буй

Бусдад туслагч нь өөрөө өөртөө сайныг үйлдэж буй. Өөрийгөө тусгаар оршигч гэж тооцолгүйгээр Үнэний замд орогтун. Харааг нь Майа бүрхсэн хүнд бүх ертөнц тоо томшгүй олон бодгаль болон хэрчигдсэн мэт санагдмуй. Тийм хүн бүх амьд оршнолыг хайрлах бялхсан их хайрын ач холбогдлыг ойлгож чадахгүй” гэв.

Панду хариулсан нь:

– Хүндэт нөхөр минь, таны үг гүн гүнзгий утга учиртай аж. Би түүнийг санаж явъя. Би Бенаресыг зорих аялалынхаа үеэр ядуу хуврагад миний хувьд ямар ч үнэ цэнэгүй жаахан сайн зүйлийг хийсэн билээ. Түүний үр дагавар ийм таатай сайн байсан. Би таны өмнө их өртэй хоцорлоо. Учир нь тангүйгээр өөрийн түрийвчээ алдаад зогсохгүй, миний эд агуурсыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн худалдаа арилжааг Бенарест хийж чадахгүй байсан билээ. Түүнээс гадна таны анхаарал халамж, будааны ачаа хүрэлцэн очсон нь миний найз Малмекийн байр сууринд сайнаар нөлөөлсөн. Хэрэв бүх хүмүүс таны дүрэм зааврын үнэнийг танивал манай энэ дэлхий ертөнцөд муу муухай нь багасч, сайн сайхан зүйл нь өсөн дэвжиж илүү сайхан болох бизээ. Буддагийн Үнэн Сургаалыг бүх хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Ийм учраас би өөрийн төрсөн нутаг Колшамбид сүм хийд байгуулахыг хүсч байна. Тэгээд би энэ газар нутгийг Буддагийн шавь нарын нөхөрлөлд зориулж ариусгахын тулд тийш нь таныг урин залах болно гэлээ.

Жил өнгөрлөө. Пандугийн үндэслэн байгуулсан Колшамбийн хийд мэргэн хуврагуудын цугладаг газар, ард түмнийг ариусган гэгээрүүлэх төв болсон байлаа. Энэ үеэр хөрш хаан Пандугийн хийсэн үнэт чимэглэлийн хосгүй сайхны тухай дуулаад Энэтхэгийн хамгийн үнэт чулуудаар чимэглэсэн цэвэр алтан титмийг захиалахаар түүн рүү рүү өөрийн элчийг илгээжээ. Панду энэ захиалгыг хийж дуусаад хааны нийслэлийн зүгт хөдлөв. Тэнд худалдаа наймааны үйл эрхлэх боломж олдоно байх гэж найдан нилээд хэмжээний алтыг мөн авч явав. Түүний үнэт эрдэнэсийг авч яваа цувааг зэвсэглэсэн хүмүүсээр хамгаалуулсан байлаа. Гэвч цувааг уул хүрмэгц Магадутаар толгойлуулсан дээрэмчид тэдэн рүү довтолж, хамгаалагчдыг бут цохиод, бүх үнэт чулууд, алт эрдэнэсийг авч одов. Панду өөрөө дөнгөж л амь мэнд мултарч чаджээ. Энэ азгүйтэл Пандугийн хөрөнгө чинээний байдалд хүнд цохилт болов: түүний эд баялаг мэдэгцэхүйц багаслаа.

Панду ч маш ихээр сэтгэлээр унасан ч олон долоон зүйл үглэлгүй энэ зовлонг тэсч өнгөрчээ. Тэрээр дотроо бодсон нь: “Би энэ хохирлыг өөрийн урьд үйлдсэн нүглийн уршгаар амсаж байж таарна. Залуудаа би олон түмэнтэй тун ч харгис догшин харьцдаг байж. Хэрэв одоо би өөрийн муу үйлийн үрийг хүртэж буй бол надад харамсан халаглах хэрэг алга”. Тийнхүү тэрээр бүх амьтаст өгөөмрөөр хандах болсон ба түүний зовлон ердөө зүрхийг нь л улмаа ариусгаж байлаа.

Дахиад жил өнгөрлөө. Нарадын шавь залуу хуврага Пантака Колшамбийн уулнааа аялж яваад дээрэмчдэд баригджээ. Түүнд ямар ч эд хөрөнгө гэх юм байхгүй байсан учраас дээрэмчдийн атаман түүнийг хүндээр зодож нүдээд, тавьж явуулсан байна.

Дараа өглөө нь Пантака ойд явж байгаад тулааны дуу чимээ сонсов. Энэ авиа чимээнд дөтлөн очоод тэрээр олон тооны дээрэмчид өөрсдийн атаман Магадут руу галзуурсан мэт дайрч буйг харав. Магадута яг л нохойд боорлуулсан арслан мэт тэдэнтэй тулалдаж, түүн рүү дайрсан олон ч этгээдийг хөнөөж байлаа. Гэвч түүнийг эсэргүүцэгч дайснууд хэтэрхий олон байсан учраас эцсийн эцэст тэрээр шарх сорвинд баригдсан амьтан газарт үхэдхийн унав. Дээрэмчдийг холдон одмогц шархадагсдад туслахаар залуу хуврага газарт хэвтэж байгсдад дөхөн очлоо. Гэвч дээрэмчид бүгд үхсэн байсан бөгөөд харин толгойлогч нь дөнгөж амьтай төдий байлаа. Хуврага ч тэр даруй холгүйхэн урсах горхи руу хүрч очин хувингаар ус утган авч ирж үхэж буй хүнд өгөв. Магадута нүдээ нээн, шүдээ хавчигнуулан байж хэлсэн нь:

–  Би олон удаа ялалт, амжилтанд хөтөлж байсан өөдгүй муусайн ноход хаана байна ? Надгүйгээр тэд нар анчинд баригдсан цөөвөр чоно шиг тун удахгүй мөхөх болно доо.

–  Нүгэлт амьдралын тань оролцогч нар болсон нөхдийнхөө талаар бүү бодогтун, – гэж Пантака өгүүлээд, – харин өөрийнхөө сүнсний талаар бод, танд олдож байгаа эцсийн энэ цаг мөчийг зөвөөр ашигла. Энэ уух ус байна. Алив би шархыг тань боогоод өгье. Магадгүй би таны амь насыг аврах ч юм билүү.

–  Дэмий зүйл, – гэж Магадута өгүүлээд, – би шийтгэлээ хүлээсэн. өөдгүй амьтад надад үхлийн шарх учруулсан. Талархахыг мэддэггүй амьтад. Тэд намайг миний зааж сургасан тэр цохилтоор цохисон гэв.

–  Та өөрийнхөө тарьж ургуулсныг л хураан авч байна, – гэж хуврага үргэлжлүүлээд, – Хэрэв та өөрийн нөхдөө сайн үйлийг хийхэд сургасан бол та түүнээс сайн үйлийг хүлээж авах байлаа. Гэвч та тэднийг алах, утгахад сургасан болохоор та өөрийн үйлээр тэдний гарт үрэгдэж байна.

– Таны зөв, – гэж дээрэмчдийн толгойлогч өгүүлээд, – би өөрийнхөө хувьийг авч байна. Гэвч миний хувь тавилан ямар хатуу шиг, дараагийн ахуйдаа амсах ёстой миний буруу үйлийн үр ямар хатуухан байгаа бол. Намайг сургагтун, ариун эцэг минь, цээжин дээр минь дарсан хар хад шиг намайг дарамтлан байх нүглүүдээс миний амьдралыг хөнгөвчлөх ямар нэг зүйлийг хийхэд минь туслаач гэв. Пантака хэлсэн нь:

–  Өөрийн нүгэлт хүслүүдийг бүгдийг нь хая, муу муухай шунал тачаалаа устган хая, өөрийн зүрх сэтгэлээ бүхий л амьд оршнолуудыг энэрэн нигүүлсэхүйгээр дүүргэ гэв. Толгойлогч хэлсэн нь:

–  Би тун ч олон муу үйлийг үйлдэж байсны дээр сайн үйлийг огт хийж байсангүй. Хэрхэн яаж би миний зүрхэн дэхь муу хүслээр уягдсан уй гашууны торноос мултран гарч чадах вэ? Миний карма намайг Там руу чирж аваачина. Би хэзээ ч авралын зам дээр гарч чадахгүй байх гэлээ. Хуврага хэлсэн нь:

–  Тиймээ. Таны суулгаж орхисон тэр үрүүдийг таны карма ирээдүйн төрлүүдэд тань хүртээх болно. Буруу үйлийг хийгчийн хувьд өөрийн буруу үйлийн үр дагавраас ангижирч чаддаггүй. Гэвч бүү сэтгэлээр унагтун: хүн бүр аврагдаж болно. Харин зөвхөн өөрөөсөө төөрөгдмөл байдлаа авч хаясан цагт л болох зүйл. Үүний жишээ болгож би танд цуутай дээрэмчин Кандатын түүхийг ярьж өгье. Тэрээр өөрийн нүгэлдээ үл харамсаж, дахин Тамд шулам болон төрсөн бөгөөд тэнд тэр өөрийн буруу үйлийн улмаас аймшигтай зовлон шаналлыг амсаж байв. Тэрээр Тамд олон олон жил байсан ба өөрийн хөөрхийлөлтэй байр сууринаас ангижирч чадахгүй л байлаа. Энэ үед Дэлхий дээр Бурхан Будда заларсан бөгөөд гэгээрлийн жаргалант түвшинд хүрсэн байна. Энэхүү гайхамшигтай цаг мөчид гэрлийн цацраг туяа Тамд нэвтрэн хүрч, бүхий л тамын амьтсуудад амьдрал, найдварыг авч ирэв. Дээрэмчин Кандата ч чангаар: “Ай аз жаргалант Будда минь ээ, намайг өрөвдөн хайрлаач ! Би аймшигтай ихээр зовж байна. Хэдийгээр би муу зүйлийг хийсэн ч одоо би зөв шударгын зам мөрөөр явахыг хүсч байна. Гэвч уйтгар гунигийн торноос мултарч үл чаднам. Эрхэм та минь надад туслаж хайрлаач. Намайг өрөвдөн энэрээч ! ” хэмээн хашгирав. Кармын хууль ийм л байдаг ба муу үйл бүхэн мөхөлд хөтлөх тавилантай.

Будда Тамд зовогчийн гуйлтыг сонсоод түүн рүү шүлсээрээ тор нэхэгч аалзыг илгээв. Аалз хэлсэн нь: “Миний шүлснээс барь. Түүгээр дамжин Тамаас гарагтун” гэв. Аалзыг алга болмогц Кандата аалзны шүлснээс атган барьж түүгээр дамжин өгсөж эхлэв. Шүлс маш бөх байсан ба огтхон ч тасарсангүй. Тэрээр түүгээр дамжин өөдөө өгссөөр л байв. Гэнэт тэр утас чичрэн ганхаад байгааг мэдрэв. Учир нь түүний араас аалзны шүлсийг дамжин хэд хэдэн тамд зовогсод өгсөж байлаа. Кандата айн болгоомжлов. Тэрээр аалзны шүлсний нарийхнийг харж байсан ба мөн улам улам өсөн нэмэгдэх ачааны хүндийн улмаас сунаж буйг харав. Гэсэн хэдий ч аалзны шүлс тэднийг тогтоон барисаар л байлаа. Кандата үүнээс өмнө зөвхөн дээшээ л харж байсан бол одоо тэрээр доошоо харах болж аалзны шүлсээр дамжин тоо томшгүй олон Тамын суугчид авиран буйг харав. “Энэ өчүүхэн нарийн утас хэрхэн яаж энэ бүх хүмүүсийг дааж тэсэх билээ”, – хэмээн тэрээр дотроо бодоод айсандаа чангаар: “Аалзны шүлсийг тавьцгаа. Тэр чинь минийх” гэж хашгирав. Гэнэт аалзны шүлс ч тасран унаж, Кандата буцан Тамд унаж орхилоо. Бодгалийн төөрөгдөл Кандатад байсаар л байж. Тэр үнэнч шударгын замд гарахад нь дээш нь хөтлөх жинхэнэ тэмүүллийн гайхамшигт хүчийг мэдэхгүй байсан юм. Тэмүүлэл бол яг энэ аалзны шүлс мэт нарийхан юм. Гэвч тэрээр сая сая хүнийг ч дээш нь гаргаж чадна. Хэдий их хүн шүлсээр дамжин өгсөнө төдий чинээ бүгдэд хялбар болно. Гэвч хүний зүрхэнд энэ шүлс минийх, үнэнч шударга байдлын буян зөвхөн надад хамаарагдана, хэн ч надтай түүнийг хуваалцах ёсгүй гэсэн бодол төрсөн цагт утас тасран унах ба чи эргээд урьд өмнөх төлөв байдалдаа унах болно. Тусгаар байдал гэдэг нь хараал юм, нэгдмэл байдал нь харин адислал юм. Там гэж юу юм бэ? Там гэдэг бол ердөө өөрийгөө хайрлахаас өөр юу ч биш. Харин нирван гэдэг бол нэгдмэл амьдрал юм….

–  Намайг шүлснээс барих боломж олгооч, би Тамын ёроолоос гаръя гэж үхэж буй дээрэмчдийн толгойлогч Магадута хуврагыг яриагаа дуусмагц өгүүлэв.

Магадута бодол санаагаа төвлөрүүлэн хэдэн минут чимээгүй байсны дараа үргэлжлүүлсэн нь:

– Намайг сонсогтун. Би таныг хүлээн зөвшөөрч байна. Би Колшамбийн инжаан Пандугийн албат явлаа. Гэвч тэр нэгэн удаа намайг шударга бусаар зовоон тамласны дараа би түүнээс оргон зайлж дээрэмчдийн толгойлогч болсон юм. Дээр нэгэн цагт би өөрийн туршуулуудаас түүнийг уул дамжин аялаж буй тухай сонсоод би түүнийг дээрэмдэж, түүний эд хөрөнгийн нилээд хэсгийг булаан авсан билээ. Түүн рүү очоод түүний шударга бусаар надад учруулсан тэр доромжлолыг би бүх зүрх сэтгэлээсээ уучлан өршөөсөн хийгээд түүнийг дээрэмдсэн явдлыг минь уучлан өршөөгөөч хэмээн дамжуулж өгөөч. Намайг түүнтэй амьдарч ахуйд түүний зүрх яг л чулуу мэт хатуу байдаг байж. Би ч түүнээс өөрийгөө хайрлах энхрийлэхийг сурсан юм. Одоо харин тэрээр их өгөөмөр болсон гэж дуулсан, түүнийг шударга өгөөмрийн жишээ болгон ярьдаг гэсэн. Би түүний өмнө өртэй үлдэхийг хүсэхгүй байна. Иймээс хаанд зориулж түүний хийсэн алтан титэм надад хадгалагдаж байгааг түүнд хэлэгтүн. Түүний бүх өв эрдэнэсийг би газар дор нуун дарсан билээ. Зөвхөн хоёр дээрэмчин л энэ газрыг мэднэ. Одоо харин тэд бүгд үхсэн. Панду зэвсэглэсэн хүмүүсийг дагуулан энэ газарт хүрч ирж, миний түүнээс булаан авсан тэр эд баялагаа буцаан аваг гэв. Эрдэнэс нуусан газраа хэлж өгснийхөө дараагаар Магадута Пантакийн гар дээр нас нөгчив.

Ингээд удалгүй залуу хуврага Пантака Колшамби руугаа буцсаны дараа тэрээр инжаан дээр очиж, түүнд ойд болж өнгөрсөн бүхний талаар цөмийг нь ярив.

Панду ч зэвсэглэсэн хүмүүсийг дагуулан нөгөөхь газрыг зүглэж, тэндээс толгойлогчийн нуусан бүх эрдэнэсээ авав. Тэд хүндэтгэлтэйгээр толгойлогчийг болон түүний нөхдийг оршуулсан ба Пантака Буддагийн үгийг санан байж, булшин дээр нь дараахь үгийг өгүүлэв:

“Бодгаль мууг үйлдвэл Бодгаль түүнээсээ болж зовдог

Бодгаль мууг тэвчвэл Бодгаль харин ариусан цэвэршдэг.

Ариун ба ариун бус байдал нь зөвхөн бодгальд хамаармуй: өөр хэн ч түүнийг ариусгаж үл чадюу

Хүн өөрөө чармайн зүтгэх ёстой. Тэр цагт Буддын номлогч нар болюу ”

“Бидний карма бол Шива, Брама, Индрагийн эсвэл аль нэг сахиулсан тэнгэрийн бүтээлийн аль нь ч биш юм. Харин бидний карма бол зөвхөн бидний хийсэн үйлүүдийн үр дагавар юм. Үйл маань намайг тээн явдаг эхийн хэвлий билээ. Мөн надад үлдсэн өв хөрөнгө, миний муу үйлүүдийн шийтгэл, зөв үйлүүдийн маань адислал билээ. Мөн миний үйл бол намайг аврах цорын ганц арга хэрэгсэл юм” гэж Пантака нэмж хэлэв. Панду өөрийн бүх эд баялагаа аван Колшамбийн зүгт буцсан ба гэнэт буцан ирсэн өөрийн баялагаа ухаалгаар ашиглан тэрээр тайван, аз жаргалтайгаар өөрийн үлдсэн насаа өнгөрөөжээ. Насан өндөр болж түүнийг нас нөгчих цагт түүний бүх хүү, охид, ач гуч нар нь дэргэд нь цуглацгаахуйд тэрээр тэдэнд хандан:

– Энхрий хайрт хүүхдүүд минь ээ, өөрийн аз хийморьгүй байдалдаа бусдыг бүү буруутга. Өөрийн зовлонгийн шалтгааныг өөрөөсөө л хайгтун. Хэрэв та нар хуурмаг алдар нэрэнд нүд чинь сохорчихоогүй л бол түүнийг заавал олно. Түүнийг олоод та нар муу муухайгаас ангижирч чадна. Та нарын зовлонг эмчлэх эм та нарт өөрсөд тань бий. Та нарын ухааны харааг тань Майагийн харанхуй манан хэзээ бүрхэг. .. Миний амьдралын сахиус болсон тэр үгийг ямагт санаж явцгаа:

“Бусдад мууг хийгч нь өөртөө мууг үйлдэж буй

Бусдад сайнаар туслагч нь өөрөө өөртөө туслаж буй. Бодгалийн хуурмаг манан арилан сарних болтугай. Буянт шударгын замаар та нар минь замнах болтугай” хэмээн өгүүлжээ.

Орчуулсан: Балабхадра дас

1894 онд Толстойн бичсэн “Карма” өгүүллэг нь тэр ондоо “Северный вестник”/1894, №12/ сэтгүүлд хэвлэгджээ. Гэвч 1895 онд Москва мужийн хянан шалгах хорооны шийдвэрээр тусгай товхимол болгон гаргахыг хориглосон байна. Уг нэрээсээ л тодорхой “Карма” өгүүллэг нь ведийн гүн ухааны үндсэн ойлголтуудын нэг болох шалтгаан, үр дагаврын хуулийн мөн чанарыг нээн тайлбарлажээ. “Кармын далд эрч хүч нь, – хэмээн “Йога-сутрад”/2.12-14/ өгүүлээд цааш нь, – үндэс суурь нь хүслээр бохирдоод, дараагийн төрөлд хөтлөх ба ахуйн хэлбэр, насны хэмжээ, амьдралын туршлага зэрэгтэй уялдан нөхцөлддөг. Сайн үйл хийгээд муу үйл нь цэнгэл жаргал болон зовлон зүдгүүр өөд хөтөлмүй”гэжээ. Толстойн өгүүллэг энэ бүгдийг нээн таниулах болно. Брамины ангийн чинээлэг дархан Панду албатын хамт Бенаресыг зорин явна. Зам дагууд тэр зүгт явганаар алхан буй хүндэтгэм төрхтэй хуврагыг гүйцэн хүрэв. Тэрээр дотроо: “Энэ хувраг буянтай, ариун гэгээнтний төрхтэй аж. Эелдэг сайн хүмүүстэй харьцах нь аз жаргалыг авчирдаг. Хэрэв тэр мөн Бенаресыг зорьж буй бол би түүнийг надтай хамт миний морин тэргэн дээр суун явахыг уръя” хэмээн бодлоо. Тийн хуврагт хүндэтгэн мөргөөд тэрээр хаашаа явж буйг нь асуухуйд, нэрийг нь Нарада гэх тэр хувраг мөн Бенаресыг зорьж явааг мэдээд түүнийг морин тэргэндээ суухыг урив. – Таны сайхан сэтгэлд баярлалаа, – хэмээн хувраг браминд өгүүлээд, – би урт удаан аянд үнэхээр ядарч цуцаж явна. Өмч хөрөнгөгүй би таныг мөнгөөр шагнаж чадахгүй. Гэвч би хүн төрөлхтний Багш, аз жаргалант аугаа Будда, Шакьямунийн сургаалыг даган олж авсан мэдлэгийнхээ бурханлаг сангаас хэсэгхнийг танд өгч болох юм гэв. Тийнхүү тэд морин тэргэн дээр хамт суун цааш явцгаав. Панду зам зуурт Нарадын сургаалт яриа хүүрнэлийг тааламжтайхан сонсож явлаа. Нэг цаг яваад тэд хоёр талаараа эвдрэн нурсан замтай гүүр хүрсэн ба эвдэрхий дугуйтай тариачны тэрэг зам хөндөлсөн байв. Тэрэгний эзэн Девала будаагаа зарж борлуулахын тулд Бенаресыг зорин яваа ба дараа өглөөний үүр цайхааас урьтан амжихаар яаран буй ажээ. Хэрэв тэрээр өдөр алдвал будаа худалдан авагчид хэрэгцээнийхээ хэмжээний будааг худалдан аваад хотоос гарч явчихаар байлаа. Дархан замаа цааш үргэлжлүүлж болохгүйг хараад, тариачны тэрэг зам тавьж өгөхгүйд уурсан өөрийн боол Магадутад морин тэргээ цааш явуулахын тулд тэргийг замын хажуу руу түлхэхийг тушаав. Тариачин ч эсэргүүцэв. Учир нь хэрэв түүнийг түлхвэл ачаа нь цацагдан бутарч сүйрэхэд тун ойрхон байлаа. Гэвч брамин тариачны үгийг сонсохыг хүссэнгүй, албатдаа будаатай ачааг түлхэн зайлуулахыг тушаав. Магадута, үлэмж хүчтэй нэгэн байсан хийгээд хүмүүсийг доромжлон гутааснаар сэтгэл ханадаг тэрээр тушаалыг даган, хуврагийг маргаанд оролцохоос урьтан ачааг түлхэж орхилоо. Панду ч хөдлөн, цааш замаа үргэлжлүүлэх гэтэл, хуврага морин тэрэгнээс үсрэн буугаад хэлсэн нь: –  Таныг орхиж байгаад намайг өршөөгөөрэй, ноёнтон. Өөрийн сайхан сэтгэлээр намайг нэг цаг морин тэргэн дээрээ суулгаж явсан танд талархлаа. Намайг тэргэнд суулгах үед би их ядарсан байлаа. Гэвч таны сайн сэтгэлийн ачаар амарч авлаа. Харин энэ тариачин таны өвөг дээдсийн нэгний сүнс гэдгийг би мэдэж байгаа болохоор түүнд зовлонд хүрэхэд нь тусласан шиг таны сайхан сэтгэлийг би юугаар ч шагнаж чадахгүй нь дээ. Брамин хуврагыг гайхан харав. –  Энэ тариачин миний өвөг дээдсүүдийн нэгнийх нь хувилгаан дүр мөн гэж та ярьж байна. Ийм байх учиргүй дээ. –  Би мэдэж байна, – хэмээн хуврага хариулаад, – энэ тариачны хувь заяаг тантай холбож буй
Scroll to Top