Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Бурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад

Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх

 …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж  нэрлэдэг.

Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд бүх зүйл мөнх. Тооцооллоор бурханлаг ертөнцөд Дээд Бурханы эрчмийн дөрөвний гурав оногддог ба харин материаллаг ертөнцийн хувьд тэрээр Түүний эрч хүчний дөрөвний нэг хэсгийг эзэлдэг гэж ярьдаг. Гэвч хэн ч дөрөвний гурав гэдэг нь чухам юу болохыг хэн ч ойлгож чадахгүй. Учир нь тэр ч байтугай дөрөвний нэг хэсгийг эзэлдэг энэ материаллаг орчлонг ч дүрслэн өгүүлэх боломжгүй. Кришнагийн эрч хүчний энэхүү дөрөвний нэг хэсгийн тухай Санатана Госвамид тайлбарлахыг оролдон Чаитанйа Махапрабху Шримад-Бхагаватамд өгүүлэгдсэн нэгэн тохиолдлыг ярив.

Нэгэн удаа энэ орчлонгийн эзэн Брахма Дваракад заларч байсан Кришна тийш зорин ирсэн. Брахмаг Кришнагийн ордон тийш ойртон ирэх үед хаалгач нь Кришнад Түүн рүү Брахма ирж тухай мэдээлэв. Харин Кришначухам ямар Брахма ирээд буйг сонирхон лавлав. Хаалгач буцан Брахма дээр ирж асуусан нь: “Чи чухам ямар Брахма нь вэ? гэж Кришна асууж байна” гэв.

Брахма туйлын их гайхав. Яагаад Кришна ингэж асуух болов? Тэрээр хаалгачид хэлсэн нь: “Дөрвөн Кумарын эцэг, дөрвөн тэргүүнт Брахма ирээд буйг Кришнад дамжуул” гэлээ.

Хаалгач ч энэ тухай Кришнад мэдээлсэн ба дараа нь Брахмаг дотогш орохыг хүсэв. Брахма ч Кришнагийн бадамлянхуан өлмийд сунан мөргөж Кришна ч түүнд бүхий л бололцоот хүндэтгэлийг үзүүлээд ирсэн зорилгынх нь тухай лавлалаа.

 “Би яах гэж наашаа ирсэн тухайгаа Танд дуулгая,- хэмээн Түүнд Брахма хариулаад, – гэвч би нэг зүйлийг асууж эргэлзээ тээнэгэлзээгээ арилгамаар байна. Танай хаалгач надад, Та түүнээс чухам ямар Брахма Тантай уулзахаар ирсэн тухай асуусан гэсэн. Тэгэхээр надаас өөр бусад ямар нэг Брахмууд байдаг юм уу гэж би асууж болох уу?”.

Үүнийг сонсоод Кришна инээмсэглэж, үй олон орчлонгуудаас олон тооны Брахмуудыг дуудав. Дөрвөн тэргүүнт Брахма, Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр ирсэн өөр бусад олон тооны Брахмуудыг харлаа. Тэдний зарим нь арван тэргүүнтэй, зарим нь хорь, зарим нь зуу, зарим нь бүр сая тэргүүнтэй ч байлаа. Түүнээс гадна Брахма чухам хичнээн Брахма Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр ирснийг тоолж чадахгүй байв. Дараа нь Кришна янз бүрийн орчлонгуудаас олон тооны сахиулсан тэнгэрүүдийг дуудан ирүүлсэн ба тэд бүгдээрээ Бурхандаа өөрсдийн хүндэтгэлээ илэрхийлэв. Энэхүү гайхалтай үзэгдлийг хараад дөрвөн тэргүүнт Брахма мэгдэн сандрав. Тэрээр өөрийгөө олон тооны заан доторхи шумуулаас дээрдэх юмгүй мэт л саналаа. Төдий хэмжээний сахиулсан тэнгэрүүд Кришнагийн бадамлянхуан өлмийд сөхөрснийг үндэслэн Брахма Кришнагийн хязгааргүй бололцоог хэмжих боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Энэ цуглаан дээрхи янз бүрийн тэнгэрүүд болон Брахмуудын дуулга нь хурцаар гэрэлтэн байсан ба сахиулсан тэнгэрүүдийн өргөж буй мөргөл залбирал нь асар их чимээ шуугианыг дэгдээж байлаа.

 “Эрхэм хүндэт Эзэн минь ээ, – гэж сахиулсан тэнгэрүүд өгүүлээд, -Та биднийг нааш дуудаж аугаа их өршөөл нигүүлслийг бидэнд хайрлалаа. Танд ямар нэг онцгой тушаал захирамж бий юм уу? Тийм бол бид түүнийг тань тэр даруй биелүүлэх болно” гэв.

 “Үгүй. Надад та нараас хүсэх онцгой зүйл үгүй, – гэж Кришна хариулаад, – Би зүгээр л тан нарыг нэгэн дор харахыг хүссэн юм. Би та бүгдийг адислая. Чөтгөр шулмуудаас бүү айтугай” гэв.

 “Таны өршөөлөөр бидний бүх зүйл хэвийн байна” гэж нэгэн дуугаар хариуллаа. “Одоо биднийг хэн ч түгшээхгүй. Учир нь Та энд заларсан бөгөөд бүх таагүй болгоныг ялан дийлэх билээ” гэцгээв.

Тийнхүү бүх Брахмууд Кришнаг харсан ба бүгд л Тэрээр Түүний орчлонд оршин байна хэмээн бодоцгоожээ. Энэ үйл явдлын дараагаар Кришна бүх Брахмуудыг Түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүсэв. Тэд дахин Түүнд хүндэтгэн мөргөөд өөр өөрсдийн орчлон руу буцав. Энэ бүгдийг харсан дөрвөн тэргүүнт Брахма тэр даруй Кришнагийн өлмийд сөгдөн унаад өгүүлсэн нь: “Миний урьд өмнө бодож байсан бүхэн туйлын тэнэг зүйл байжээ. Бүгд л Таныг төгс мэднэ гэж ярьж болох ч миний хувьд би Та ямархан аугаа болохыг төсөөлөх төсөөллөөс хэдий хир болохыг хэлж мэдэхгүй байна. Та миний бодож төсөөлж чадахаас даван гарах билээ” хэмээв.

 “Энэ орчлонгийн урт нь ердөө дөрвөн тэрбум миль” гэж үүний дараагаар Кришна түүнд өгүүлээд “гэвч үүнээс хамаагүй том сая сая, тэр бум тэрбум орчлонгууд бий билээ. Тэдний зарим нь хэдэн триллион миль үргэлжилдэг. Иймд тэдгээрт ердөө дөрвөн тэргүүнт бус хүчтэй Брахмууд шаардагддаг” гэв. Цааш нь Кришна Брахмад: “Энэ материаллаг бүтээл нь Миний бүтээлч эрчмийн ердөө дөрөвний нэг илрэл билээ. Миний бүтээлийн эрчмийн дөрөвний гурав нь бурханлаг хаант улсад оршдог” гэж мэдээлэв. Хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч дөрвөн тэргүүнт  Брахма Кришнатай салах ёс гүйцэтгэсэн ба тэрээр Бурханы эрчмийн “дөрөвний гурван хувь” гэж юу болохыг ойлгов. Тийм учраас Бурханы нэрүүдийн нэг нь Трйадишвара юм. Энэ нэр нь Түүний гурван гол өлгий нутаг болох: Гокула, Матхура, Дваракаг зааж байгаа хэрэг. Энэ гурван өлгий нутаг нь бүхий л төрлийн эд баялагаар элбэг баян ба Бурхан Кришна энэ бүхий л трансцендент эрчмийн эзэн нь юм. Өөрийн трансцендент эрчимдээ оршин байхдаа Бурхан Кришна бүхий л трансцендент эрч хүчнүүдийн эзэн нь байдаг. Тэрээр зургаан гоц шинж чанартай. Тэрээр бүхий л эд баялагийн эзэн учраас бүх ведийн бүтээлүүд Кришнаг Бурханы Дээд Бодгаль хэмээн магтан алдаршуулдаг.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами

“Бурхан Чаитанйагийн сургаал” номын 9-р бүлгээс товчлон

Орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 

    Жич: Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами

“Бурхан Чаитанйагийн сургаал” ном нь тун удахгүй хэвлэгдэн гарах тул та бүхэн

Энэ номыг худалдан авахыг хүсвэл:

 

98138298

99786426 утсаар холбоо барих буюу

Эсвэл 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны

Говинда кафегаар зочлон очиж, худалдан аваарай.

 

ЗАРИМ ҮГИЙН ТАЙЛБАР:

Брахма – манай орчлон буюу бидний амьдарч буй энэ материллаг ертөнцийг(нар, сар, бүх гариг эрсхийг оролцуулаад) бүтээгч бурхан

Дварака – 5000 жилийн өмнө Бурхан Кришнаг Дэлхий дээр залрахад Түүнтэй хамт илрэн заларсан хот

Виража – Материйн ертөнц ба сүнсний ертөнцийг зааглаж байдаг гол

Бурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж  нэрлэдэг. Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд бүх зүйл мөнх. Тооцооллоор бурханлаг ертөнцөд Дээд Бурханы эрчмийн дөрөвний гурав оногддог ба харин материаллаг ертөнцийн хувьд тэрээр Түүний эрч хүчний дөрөвний нэг хэсгийг эзэлдэг гэж ярьдаг. Гэвч хэн ч дөрөвний гурав гэдэг нь чухам юу болохыг хэн ч ойлгож чадахгүй. Учир нь тэр ч байтугай дөрөвний нэг хэсгийг эзэлдэг энэ материаллаг орчлонг ч дүрслэн өгүүлэх боломжгүй. Кришнагийн эрч хүчний энэхүү дөрөвний нэг хэсгийн тухай Санатана Госвамид тайлбарлахыг оролдон Чаитанйа Махапрабху Шримад-Бхагаватамд өгүүлэгдсэн нэгэн тохиолдлыг ярив. Нэгэн удаа энэ орчлонгийн эзэн Брахма Дваракад заларч байсан Кришна тийш зорин ирсэн. Брахмаг Кришнагийн ордон тийш ойртон ирэх үед хаалгач нь Кришнад Түүн рүү Брахма ирж тухай мэдээлэв. Харин Кришначухам ямар Брахма ирээд буйг сонирхон лавлав. Хаалгач буцан Брахма дээр ирж асуусан нь: “Чи чухам ямар Брахма нь вэ? гэж Кришна асууж байна” гэв. Брахма туйлын их гайхав. Яагаад Кришна ингэж асуух болов? Тэрээр хаалгачид хэлсэн нь: “Дөрвөн Кумарын эцэг, дөрвөн тэргүүнт Брахма ирээд буйг Кришнад дамжуул” гэлээ. Хаалгач ч энэ тухай Кришнад мэдээлсэн ба дараа нь Брахмаг дотогш орохыг хүсэв. Брахма ч Кришнагийн бадамлянхуан өлмийд сунан мөргөж Кришна ч түүнд бүхий л бололцоот хүндэтгэлийг үзүүлээд ирсэн зорилгынх нь тухай лавлалаа.  “Би яах гэж наашаа ирсэн тухайгаа Танд дуулгая,- хэмээн Түүнд Брахма хариулаад, – гэвч би нэг зүйлийг асууж эргэлзээ тээнэгэлзээгээ арилгамаар байна. Танай хаалгач надад, Та түүнээс чухам ямар Брахма Тантай уулзахаар ирсэн тухай асуусан гэсэн. Тэгэхээр надаас өөр бусад ямар нэг Брахмууд байдаг юм уу гэж би асууж болох уу?”. Үүнийг сонсоод Кришна инээмсэглэж, үй олон орчлонгуудаас олон тооны Брахмуудыг дуудав. Дөрвөн тэргүүнт Брахма, Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр ирсэн өөр бусад олон тооны Брахмуудыг харлаа. Тэдний зарим нь арван тэргүүнтэй, зарим нь хорь, зарим нь зуу, зарим нь бүр сая тэргүүнтэй ч байлаа. Түүнээс гадна Брахма чухам хичнээн Брахма Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр ирснийг тоолж чадахгүй байв. Дараа нь Кришна янз бүрийн орчлонгуудаас олон тооны сахиулсан тэнгэрүүдийг дуудан ирүүлсэн ба тэд бүгдээрээ Бурхандаа өөрсдийн хүндэтгэлээ илэрхийлэв. Энэхүү гайхалтай үзэгдлийг хараад дөрвөн тэргүүнт Брахма мэгдэн сандрав. Тэрээр өөрийгөө олон тооны заан доторхи шумуулаас дээрдэх юмгүй мэт л саналаа. Төдий хэмжээний сахиулсан тэнгэрүүд Кришнагийн бадамлянхуан өлмийд сөхөрснийг үндэслэн Брахма Кришнагийн хязгааргүй бололцоог хэмжих боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Энэ цуглаан дээрхи янз бүрийн тэнгэрүүд болон Брахмуудын дуулга нь хурцаар гэрэлтэн байсан ба сахиулсан тэнгэрүүдийн өргөж буй мөргөл залбирал нь асар их чимээ шуугианыг дэгдээж байлаа.  “Эрхэм хүндэт Эзэн минь ээ, – гэж сахиулсан тэнгэрүүд өгүүлээд, -Та биднийг нааш дуудаж аугаа их өршөөл нигүүлслийг бидэнд хайрлалаа. Танд ямар нэг онцгой тушаал захирамж бий юм уу? Тийм бол бид түүнийг тань тэр даруй биелүүлэх болно” гэв.  “Үгүй. Надад та нараас хүсэх онцгой зүйл үгүй, – гэж Кришна хариулаад, – Би зүгээр л тан нарыг нэгэн дор харахыг хүссэн юм. Би та бүгдийг адислая. Чөтгөр шулмуудаас бүү айтугай” гэв.  “Таны өршөөлөөр бидний бүх зүйл хэвийн байна” гэж нэгэн дуугаар хариуллаа. “Одоо биднийг хэн ч түгшээхгүй. Учир нь Та энд заларсан
Scroll to Top