Бурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй.
Асуулт: Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөний талаар? Хариулт: Дээдийн дээд эрх чөлөө, ангижрал нь Бүхний Дээд Бодгаль руу буцаж явах юм. Дахин төрөх, өтлөх, өвдөх болон үхэхийн зовлонг амсахгүй байх явдал. Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн нь зарим талаараа тустай байж болох ч дээдийн дээд зорилгыг агуулаагүй, үл хэрэгссэн байдаг. Гэхдээ Кришнагийн ухамсрын зам мөрөөр явах нь энэ төрөлдөө эрх чөлөө, ангижралыг олж авах боломжийг олгоно. Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь жинхэнэ утгаараа эмэгтэйчүүдийн Эрх Чөлөөний хөдөлгөөн юм. Асуулт: Кришнагийн ухамсар дах эмэгтэй бишрэлтэнгүүдийн эзлэх байр суурь нь юу юм болоо? Хариулт: Бурханлаг өнцгөөс харахад, эрэгтэй эсвэл эмэгтэй /мөн бусад амьд оршнолууд/ нь нэг ижил түвшинд байдаг. Сүнс нь Кришнагийн хэсэг хэлтэрхий мөн тул бүх сүнснүүд адил. Гэхдээ мэдээж материаллаг, биеийн түвшний өнцөгөөс харахад өөр байдаг нь гарцаагүй. Асуулт: Энэ ялгаануудын тухайд? Хариулт: Кришнад үйлчилж, Кришнагийн ухамсрын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх явцад энэ ялгаа байхгүй болдог. Эрэгтэй болон эмэгтэй бишрэлтэнгүүд Бурханы дүрд бишрэлээ илэрхийлж, мөргөж, цэвэрлэж, хоол хийж, сонирхож буй хүмүүст Кришнагийн ухамсрын талаар мэдээлэл өгдөг. Хүүхэдтэй эмэгтэйчүүд ч бас Кришнагийн ухамсрын талаар бусад бурханлаг эгч дүүстэйгээ хамт түгээн дэлгэрүүлж байдаг. Үнэндээ Бурханлаг ухамсартай хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол гайхалтай үйлчлэл юм. Асуулт: Гэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс арай дор байдаг гэж сонссон юм байна. Үнэн үү? Хариулт: Дээр дурдсанчлан бурханлаг түвшинд ямар ч ялгаа байхгүй. Бхагавад Гитад Кришна: Хэрвээ аль ч хүйсний хүн надад өөрийгөө даатгаж чадах аваас буцаад Бурханы зүг буцах боломжтой, ялгаа байхгүй гэсэн байдаг. Бурханлаг түвшинд ухаан болон биеийн, дээд болон доод түвшин гэж байдаггүй. Гэхдээ материаллаг ялгаа байлгүй яахав. Эмэгтэйчүүд эрчүүд шиг хүч чадалтай байддаггүй ч гэсэн зөвхөн эх хүн л ариун сүүгээрээ хүүхдээ тэжээн бойжуулж чаддаг биз дээ? Иймээс мөн чанарынхаа хувьд эр болон эмэгтэйчүүдийн хувьд ялгаа бий. Асуулт: Гэхдээ өнөө үед олон хүмүүс энэ саналтай чинь нэгдэхгүй. Энэ нь танай хөдөлгөөнийг эмэгтэйчүүдийн дунд түгэн дэлгэрэхэд садаа болохгүй юм уу? Хариулт: Бид хүн бүрт тааруулж гүн ухаанаа өөрчилж чадахгүй. Мөн алдар цуутай болохыг ч чухалчилан үздэггүй. Бид зөвхөн Бурхан Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлж байдаг, тэгснээр л хүмүүс үр шимийг нь амсана. Бурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй. Асуулт: Кришнагийн ухамсар дах эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар? Хариулт: Эр хүн эхнэрээсээ бусад эмэгтэйчүүдийг “ээж” мэт хандаж, харилцаж байх хэрэгтэй. Иймээс Кришнагийн ухамсар дах эмэгтэй болон эрэгтэйчүүдийн харилцаа шунал тачаал биш, Кришнаг голдоо тавьсан, харилцан бие биенээ хүндэтгэсэн л харилцаа байдаг. Энэ байхгүй, эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр хоорондоо зааг байхгүй харилцах нь уналт доройтолд оруулдаг. Асуулт: Илүү дотно харилцааны талаар? Хариулт: Дотно харилцаа гэдэг нь эр хүн эмэгтэй хүнийг хамгаалахыг хэлж буй юм. Бага залуу үед нь эцэг нь, гэрлэсний дараа нөхөр нь , өтөл буурал болсон цагт хөвгүүд нь хамгаалж, харж хандахыг хэлнэ. Асуулт: Хамгаална гэдгийг юу гэж ойлгох вэ? Хариулт: Хий хуурмаг байдал болон уналт доройтлоос хамгаалахыг хэлж буй юм. Энэ л жинхэнэ хамгаалалт. Эцэг, эр нөхөр болон хүү нь бурханлаг зам мөрөөр явж мэдлэгтэй байж, гэр бүлийн гишүүдээ зөв залж чиглүүлж байх хэрэгтэй. Бхагавад – гитад гэр бүлд бурханлаг уур амьсгал үл орших аваас эмэгтэй хүний цэвэр ариун байдал болон үнэнч байдал нь ганхаж, донсолдог. 2 хүйснийхэн хамаагүй ойртож дотноссоноор үр хөндөлт болон хүсээгүй жирэмслэлт бий болдог. Ийм байдлаас л гэр бүл болон нийгэм тэр чигтээ уналт доройтолд өртдөг. Төгс байдлаараа эр нөхөр нь Бурханд өөрийгөө даатгаж, энэ зам мөрөөр явж, харин эхнэр нь нөхөртөө бүхнээ зориулж байх нь нийгмийн таатай байдлыг болгож чадна.
Асуулт: Гэхдээ эмэгтэй хүн гэрийн эзэгтэй байхаас илүү зүйлийг хүсч байвал яах вэ? Хариулт: Энэ бол хувь хүний сонголт, нээлттэй таны тааллаар л болох хэрэг. Кришнагийн ухамсраар явдаг эмэгтэйчүүд дуулж, зохиож, зураг авч, зурж, зааж мөн бүжиглэдэг. Миний бурханлаг дүү Баруун Виржиниагаас гаралтай. Архитектурийн мэргэжилтэй .Одоо тэрээр нэг асар том сүмийн төсөл дээр ажиллаж, архитектурийг нь хийж байна. Тиймээс өөрийн авьяас чадвараа Бурханд үйлчилэхэд ашиглан зарцуулахад ямар ч саад бэрхшээл байхгүй.
Асуулт: Эмэгтэй хүн удирдагч болж болох уу? Хариулт: Жинхэнэ удирдагч гэдэг нь энэ биеэ орхих цагт хэрхэн Бурханы зүг буцах вэ гэдгийг өөрөө биечилэн заадаг хүнийг хэлнэ. Кришнагийн ухамсарт бат бэхжисэн бишрэлтэн нь эрэгтэй эсвэл эмэгтэй юу гэдгээс үл хамаарч удирдагч болж болно. Гэхдээ тэд энэ материаллаг нийгмийн удирдагчидаас давуу байдаг. Материаллист удирдагчид материаллаг зовлонг улам л нэмэгдүүлдэг бол бишрэлтэн хүн эдгээр асуудлыг зогсоож чаддаг. Энэ л жинхэнэ удирдлага юм. Вишакха – Деви Даси. Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа
Эх сурвалж:
|