Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

 

Америкийн эргийг чиглэн Атлантын далайг гатлан явж буй хөлөг онгоцны тавцан дээр 1965 оны есдүгээр сарын 10-ны баасан гаригт Шрила Прабхупада өөрийн өдрийн тэмдэглэлдээ ийм нэгэн зурвасыг бичиж үлдээжээ: “Өнөөдөр хөлөг онгоц давлагаанд хөдлөн ганхсангүй. Бие маань арай дээрдэж байгаа бололтой. Гэвч би Вриндавантай мөн миний Эзэн Шри Говинда, Гопинатха, Радха-Дамодартай  хагацан салахуйн шаналлыг амсаж байна.

Миний цорын ганц тайвшрал бол “Чайтанья-чаритамрита” бөгөөд түүнийг уншиж би Бурхан Чайтаньягийн лилагийн ариун рашаанаар цэнгэн жаргана. Би зөвхөн Шри Бхактисиддханта Сарасватийн хүсэлтийг биелүүлэхээр Бхаратабхумиг орхин одном. Түүний хүсэлтэнд Бурхан Чайтаньягийн таалал илрэлээ олсон билээ. Байвал зохихуйц чанаруудын сүүдэр ч үгүй би Бурханы Адислалт Түүний заавар тушаалыг биелүүлэхээр аз сорин явж байна. Вриндаванаас алсад оршин ахуйдаа би зөвхөн Түүний өршөөлд найдан байгаа билээ”. Гурван өдрийн дараагаар яг л энэ мэт цэвэр чин бишрэл сүсэгтэйгээр Шрила Прабхупада дараахь залбирлыг бичжээ:

 

 

(дахилт)

Ай ах дүү нар минь ээ, та бүхэнд шударга үнэнийг хэлье: Шримати Радхарани танд сэтгэл ханамжтай болох тэр цагт л Дээд Бурхан Кришна танд аз хийморийг илгээх болно.

 

1. Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакур нь Шачидевийн хүү Бурхан Гаурангад машид эрхэм билээ. Дээд Бурхан Шри Кришнад чин бишрэлээр үйлчлэн  зүтгэхүйн үйлэнд түүнтэй эн зэрэгцэх нь үгүй. Тэрээр аугаа их ариун гэгээн номын багштан бөгөөд ертөнцийн бүх эгэл хүмүүст Кришнад тэмүүлэх гүн гүнзгий чин бишрэл сүсгийг хайрласан билээ.

2. Түүний халуун хүсэл мөрөөдлийн хүчээр Бурхан Гаурангийн ариун гэгээн нэр барууны бүх орнуудад тов тодорхой болох билээ. Гацаа тосгон, том жижиг хотууд, далайд, тэнгист, том жижиг гол мөрөнд ч хаа сайгүй Бурхан Кришнагийн ариун нэрийг магтан дуулах болно.

3. Шри Чайтанья Махапрабху Өөрийн хэмжээ хязгааргүй өршөөлөөр дэлхийн бүх өнцөг буланг байлдан дагуулж, трансцендент онгод хөөрлийн цутгалан газар дэлхийд халин асгармуй. Тийнхүү бүхий л нүгэлт, азгүй  хөөрхий амьд оршнолууд аз жаргалыг олж авсан тэр цаг мөчид вайшнавуудын хүсэл мөрөөдөл биелэх болно.

4. Миний Гуру Махаража надад энэ үүрэг даалгаврыг хариуцуулан өгсөн ч надад энэ хариуцлагатай үйлийг хийх чанар үгүй хийгээд түүнийг биелүүлэх чадвар ч мөн үгүй билээ. Би бол унан доройтсон өчүүхэн нэгэн тул ай Бурхан минь ээ, би Танаас адис өршөөлөө хайрлахыг хүсэн гуйж байна. Надад энэхүү үүрэг даалгаврыг гүйцэтгэн биелүүлэх чадварыг хайрлаач. Зөвхөн Та л надад туслаж чадах бөгөөд учир нь Танаас илүү авьяаслаг, мэргэн нь үгүй билээ.

5. Та Өөрийн хүч чадлаа хайрласан тэр хүн амьдралдаа бүрнээ амжилтанд хүрэх болно. Учир нь номын багшдаа үйлчлэн зүтгэснээр тэрээр Туйлын Үнэнийг танин ойлгоно. Энэхүү үйлчлэн зүтгэлийг үйлдэх боломж бүхий тэр хүн аз жаргалаар дүүрэн бялхдаг билээ. Хэрэв түүнийг аз хийморь ивээвэл тэрээр Тантай харьцах сайхан боломжийг олж авах болно.

6. “Ай Бурхан минь ээ, ай Дээд Бурханы Бодгаль минь ээ, зүрхэндээ нэг нь нөгөөгөөр солигдон байх олон олон материаллаг хүслийг тээн би бүхий л хүмүүсийг явдаг тэр л жимээр алхалмуй. Тийнхүү  алхам алхмаар  могойгоор дүүрэн үл эзэгдэх нүх тийш дөхөн байна би. Гэвч Таны албат Нарада Муни өршөөнгүйгээр намайг өөрийн шавиа болгож, хэрхэн трансцендент түвшинд хүрэх тухай заан сургасан билээ. Иймээс түүнд үйлчлэхийг би өөрийн нэгдүгээр зэргийн үүрэг хэмээн ойлгоном. Би хэрхэн яаж энэ үйлчлэл зүтгэлээ орхих билээ ? ”. (Энэ үгийг Прахлада Махаража Бурхан Нрисимхад хандан өгүүлсэн байдаг. Шримад-Бхагаватам, 7.9.28).

7. Ай Бурхан Кришна минь ээ, Та миний мөнхийн дагуул бөгөөд Таныг мартаж орхисноор би майягийн цохилтонд өртөн нэг амьдралаас нөгөө амьдралд зовж зүдрэн байна. Гэвч хэрэв өнөөдөр надад Тантай дахин учрах боломж тохиох аваас би хэзээ ч Таныг үл орхином.

8. Эрхэм найз минь ээ, Чамтай дахин  хамт байх хувь тохиовол би өгүүлж баршгүй аз жаргалтай болохсон. Өглөө эрт нуга талаар хэрэн хэсүүчилж, Вражийн ой дундуур гүйж, тоглон наадахсан. Бурханлаг онгод хөөрөлд автаж, газар дээгүүр өнхрөн бөмбөрөх болно. Ай чухам хэзээ энэ гэрэлт өдөр ирэх вэ?

9.  Чиний тухай ийм бодол өнөөдөр надаас үл сална. Үүнээс гайхамшигтай нь үгүй билээ. Гүн гүнзгий уйтгар гунигт автан би Таныг дуудан байна. Би Таны мөнхийн албат бөгөөд иймээс ч Таны хүрээллийг тэсч ядан хүснэ. Ай Бурхан Кришна минь ээ, Та бол амжилтанд хөтлөх цорын ганц зам билээ.

 

 

 

(дахилт)

кришна таба пунйа хабе бхаи

э-пунйа корибе жабе радхарани кхуси хабе

дхрува ати боли тома таи

1

шри-сиддханта сарасватишачи-сута прийа ати,

кршна-себайа жара тула наи

сеи се моханта-гуру, жагатер мадхе уру,

кришна-бхакти дей тхаи-тхаи

 

2

тара ичхча балаван, пашчатйете тхан тхан,

хой жате гаурангер нам

пртхивите нагаради,асамудра нада нади,

сакалеи лой кришна нам

 

3

тахале ананда хой, табе хой диг-вижай,

чайтанйер крипа атишай

майа душта духкхи, жагате сабаи сукхи,

ваишнавер иччха пуна хой

 

4

се каржа же корибаре,агья жади дило море,

жогйа нахи ати дина хина

таи се томара крипа, магитечхи анурупа,

ажи туми сабар правина

 

5

томара се шакти пеле, гуру-себайа басту миле,

жибана сартхак жади хой

сей се сева паиле, тахале сукхи хале,

таба санга бхагйате милой

 

6

эвам жанам нипатитам прабхавахи-купе

камабхи камам ану йах прапатан прасангат

критватмасат сураршина бхагаван грхитах

со’хам катхам ну висриже тава бхритйа-севам

 

7

туми мор чира сатхи, бхулийа майар латхи,

кхаийачхи жанма-жанмантаре

ажи пунах э сужога, жади хой жогажога,

табе пари тухе милибаре

 

8

томара милане бхаи,абар се сукха паи,

гочаране гхури дин бхор

ката бане чхутачхути, бане кхаи лутапути,

сеи дин кабе хабе мор

 

9

ажи се субидхане, томара смарана бхела,

баро аша дакалом таи

ами томара нитйа-даса, таи кори эта аша,

туми бина анйа гати наи

 

 

Орчуулсан: Балабхадра дас

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада   Америкийн эргийг чиглэн Атлантын далайг гатлан явж буй хөлөг онгоцны тавцан дээр 1965 оны есдүгээр сарын 10-ны баасан гаригт Шрила Прабхупада өөрийн өдрийн тэмдэглэлдээ ийм нэгэн зурвасыг бичиж үлдээжээ: “Өнөөдөр хөлөг онгоц давлагаанд хөдлөн ганхсангүй. Бие маань арай дээрдэж байгаа бололтой. Гэвч би Вриндавантай мөн миний Эзэн Шри Говинда, Гопинатха, Радха-Дамодартай  хагацан салахуйн шаналлыг амсаж байна. Миний цорын ганц тайвшрал бол “Чайтанья-чаритамрита” бөгөөд түүнийг уншиж би Бурхан Чайтаньягийн лилагийн ариун рашаанаар цэнгэн жаргана. Би зөвхөн Шри Бхактисиддханта Сарасватийн хүсэлтийг биелүүлэхээр Бхаратабхумиг орхин одном. Түүний хүсэлтэнд Бурхан Чайтаньягийн таалал илрэлээ олсон билээ. Байвал зохихуйц чанаруудын сүүдэр ч үгүй би Бурханы Адислалт Түүний заавар тушаалыг биелүүлэхээр аз сорин явж байна. Вриндаванаас алсад оршин ахуйдаа би зөвхөн Түүний өршөөлд найдан байгаа билээ”. Гурван өдрийн дараагаар яг л энэ мэт цэвэр чин бишрэл сүсэгтэйгээр Шрила Прабхупада дараахь залбирлыг бичжээ:     (дахилт) Ай ах дүү нар минь ээ, та бүхэнд шударга үнэнийг хэлье: Шримати Радхарани танд сэтгэл ханамжтай болох тэр цагт л Дээд Бурхан Кришна танд аз хийморийг илгээх болно.   1. Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакур нь Шачидевийн хүү Бурхан Гаурангад машид эрхэм билээ. Дээд Бурхан Шри Кришнад чин бишрэлээр үйлчлэн  зүтгэхүйн үйлэнд түүнтэй эн зэрэгцэх нь үгүй. Тэрээр аугаа их ариун гэгээн номын багштан бөгөөд ертөнцийн бүх эгэл хүмүүст Кришнад тэмүүлэх гүн гүнзгий чин бишрэл сүсгийг хайрласан билээ. 2. Түүний халуун хүсэл мөрөөдлийн хүчээр Бурхан Гаурангийн ариун гэгээн нэр барууны бүх орнуудад тов тодорхой болох билээ. Гацаа тосгон, том жижиг хотууд, далайд, тэнгист, том жижиг гол мөрөнд ч хаа сайгүй Бурхан Кришнагийн ариун нэрийг магтан дуулах болно. 3. Шри Чайтанья Махапрабху Өөрийн хэмжээ хязгааргүй өршөөлөөр дэлхийн бүх өнцөг буланг байлдан дагуулж, трансцендент онгод хөөрлийн цутгалан газар дэлхийд халин асгармуй. Тийнхүү бүхий л нүгэлт, азгүй  хөөрхий амьд оршнолууд аз жаргалыг олж авсан тэр цаг мөчид вайшнавуудын хүсэл мөрөөдөл биелэх болно. 4. Миний Гуру Махаража надад энэ үүрэг даалгаврыг хариуцуулан өгсөн ч надад энэ хариуцлагатай үйлийг хийх чанар үгүй хийгээд түүнийг биелүүлэх чадвар ч мөн үгүй билээ. Би бол унан доройтсон өчүүхэн нэгэн тул ай Бурхан минь ээ, би Танаас адис өршөөлөө хайрлахыг хүсэн гуйж байна. Надад энэхүү үүрэг даалгаврыг гүйцэтгэн биелүүлэх чадварыг хайрлаач. Зөвхөн Та л надад туслаж чадах бөгөөд учир нь Танаас илүү авьяаслаг, мэргэн нь үгүй билээ. 5. Та Өөрийн хүч чадлаа хайрласан тэр хүн амьдралдаа бүрнээ амжилтанд хүрэх болно. Учир нь номын багшдаа үйлчлэн зүтгэснээр тэрээр Туйлын Үнэнийг танин ойлгоно. Энэхүү үйлчлэн зүтгэлийг үйлдэх боломж бүхий тэр хүн аз жаргалаар дүүрэн бялхдаг билээ. Хэрэв түүнийг аз хийморь ивээвэл тэрээр Тантай харьцах сайхан боломжийг олж авах болно. 6. “Ай Бурхан минь ээ, ай Дээд Бурханы Бодгаль минь ээ, зүрхэндээ нэг нь нөгөөгөөр солигдон байх олон олон материаллаг хүслийг тээн би бүхий л хүмүүсийг явдаг тэр л жимээр алхалмуй. Тийнхүү  алхам алхмаар  могойгоор дүүрэн үл эзэгдэх нүх тийш дөхөн байна би. Гэвч Таны албат Нарада Муни өршөөнгүйгээр намайг өөрийн шавиа болгож, хэрхэн трансцендент түвшинд хүрэх тухай заан сургасан билээ. Иймээс түүнд үйлчлэхийг би өөрийн нэгдүгээр зэргийн үүрэг хэмээн ойлгоном. Би хэрхэн яаж энэ үйлчлэл зүтгэлээ орхих билээ ? ”. (Энэ үгийг Прахлада
Scroll to Top