Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 Шри Сута Госвами хэлсэн нь: “Ай гэгээнтэн мэргэд  минь ээ, Та бүхэн намайг Деваки болон Васудева нарын хүү, Бүхний Дээд Бурхан, Хари, Бхагаван Шри Кришнад гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг минь зөвшөөрөх ажаам уу. Түүний өршөөл нигүүлслээр л би  бүх төрлийн нүглүүдийг арилган зайлуулах, мацаг барих өдрийг тодорхойлон өгүүлж чадах билээ. Бурхан Кришна Юдхиштхира хаанд бүхий л нүглийг устган арилгах 24 үндсэн экадашийн яруу алдрын талаар айлдсан бөгөөд би одоо тэдгээр айлдваруудаас нэгийг нь та бүхэнд дамжуулан хүргэе. Аугаа мэргэд эдгээр 24 айлдваруудыг 18 Пурануудаас түүвэрлэн авсан бөгөөд тэд үнэхээрийн эрхэм дээд бөлгөө.

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бурхан Кришна минь ээ, ай Васудева минь ээ, Та миний гүн бишрэл хүндэтгэлийг таалан болгооно уу. Та надад Чайтра (3-4) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийн тухай тодорхойлон айлдаж хайрлана уу. Энэ экадашийг юу гэж нэрлэдэг хийгээд түүнийг юуны учраас магтан алдаршуулдаг юм бэ?

Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү ариун гэгээн экадашитай холбоотой эртний нэгэн түүхийг анхааралтай сонс доо. Энэ түүхийг нэгэн удаа Васиштха Муни Бурхан Рамачандрын өвөг дээдэс болох Дилипа хаанд өгүүлсэн билээ.

Дилипа хаан аугаа  гэгээн Васиштхад хандан: Ай мэргэн брахман минь ээ, Чайтра сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийн тухай сонсож мэдэх гэсэн  хүсэлтийг минь болгоон энэ талаар тодорхойлон өгүүлж соёрхоно уу.” гэж хэлсэн.

Васиштха Муни хариулсан нь: “Ай хаантан минь ээ, чиний асуултыг магтвал зохистой. Би чамд, чиний мэдэхийг хүсэж байгаа тэр зүйлийн талаар баяртайгаар ярьж өгье. Чайтра сарын гэрэлтэй хагаст тохиох экадашийг Камада экадаши  гэж нэрлэдэг. Түймэр ойн модыг хэрхэн шатаан үнс нурам болгодгийн адилаар тэр бүх нүглийг устгаж үгүй болгон арилгадаг. Энэ экадашийг чин зүрхнээсээ баримтлах хэн бүхэн дээдийн дээд ач тусыг хүртэн, ариусдаг. Иймээс хаан минь ээ, зүгээр л сонссон хүний  бүх нүгэл устан арилдаг тийм таатай, эртний нэгэн түүхийг сонсоно уу.

Эрт урьдын нэгэн цагт, алт болон үнэт эдлэлээр гойд тансаг чимэглэгдсэн Ратнапура гэдэг хот байжээ. Тэр хотод хурц шүдэт могойнууд амьдран согтууруулах ундаа уун хөлчүүрхэн наргиж цэнгэдэг байж. Харин хотын эргэн тойронд олон гандхарва, киннара болон апсарууд амьдардаг байлаа. Улс гүрнийг Пундарика гэдэг хаан захирдаг байв.

Гандхарвачуудын дунд Лалита болон түүний эхнэр, дур булаам гуа үзэсгэлэн бүрдсэн бүжигчин Лалитаа нар амьдардаг байв. Тэд бие биедээ маш ихээр татагдан салж хагацахын аргагүй байдаг байсан бөгөөд тэдний гэр орон нь эд баялаг болон тансаг сайхан хоол хүнсээр элбэг дүүрэн байлаа. Эхнэр Лалитаа нь нөхрөө маш ихээр энхрийлэн хайрладаг байсан бол нөхөр нь эхнэрээ байнгад бодож, түүн рүү үргэлж тэмүүлэн санагалздаг байлаа.

Нэгэн удаа, Пундарика хааны ордонд олон гандхарванууд цугларан хааны өмнө бүгдээрээ бүжиглэхэд Лалита эхнэртэйгээ бус ганцаараа дуулсан. Дуулах үедээ ч тэр эхнэрийнхээ тухай бодохгүй байж чадахгүй байсан бөгөөд иймээс тэр ая хэмнэлээ алдсан. Лалита дууныхаа төгсгөлийг буруу хийхэд хааныг дагалдаж явсан нэгэн атаархуу могой түүнд, Лалита улс гүрнийхээ тухай биш, харин эхнэрийнхээ тухай бодолд автаж байна гэж хов хүргэсэн. Үүнийг сонсоод хаан ихэд догшрон, нүдэнд нь уур хилэнгийн оч бадран улаанаар эргэлдэн: “Тэнэг мунхаг, үл бүтэх этгээд минь ээ, чи өөрт оноогдсон үүргээ биелүүл, хүсэл тачаалдаа автсан чи хаан эзнийхээ тухай бодохын оронд эхнэрийнхээ тухай бодно гэнээ. Ингэсний чинь хариуд би чамайг хүн идэгч бол гэж харааж байна.” гэж хашгирав.

Ай хаан минь ээ, ингээд Лалита тэр дороо л, хэн бүхний айдсыг төрүүлсэн, хүнээр хооллогч аврага том демон (шулам), аймшигт махчин болон хувирсан. Түүний гарууд нь 8 миль урт, ам нь аврага том агуй мэт, нүд нь нар сар адил хурцаар гялалзсан, хамрын нүхнүүд нь ёроолгүй гүн худаг мэт, хөл гуя нь 4 милийн бүдүүнтэй, түүний аврага бие нь 64 милийн өндөртэй байлаа. Гайхамшигтай сайн дуучин-гандхарва байсан хөөрхий Лалита Пундарика хааны хараалаас болон ийнхүү зовж шаналах болсон.

Өөрийн нөхрөө, хүн идэгч аймшигт махчины дүрд ороод маш ихээр зовж байгааг хараад Лалитаа эхнэр уй гашууд автсан. Тэрээр: “Хайртай нөхөр минь хааны хараалаас болж ингэж зовж байхад, би юу хийх вэ? яах ёстой вэ? гэж бодож байлаа. Ийнхүү Лалитаа өдөр шөнөгүй гашуудан шаналж байв. Гандхарва нөхөртэйгээ цэнгэн жаргаж байхын оронд, хааны хараалаас болж бүрнээ уналт доройтолд орж, аймшигт нүгэлт үйлүүдтэй хутгалдан зууралдан, хамгийн бузар муухай газруудаар хэсэх демон нөхрөө даган хүн амьтангүй ой шугуйгаар хэрэн тэнүүчилж явлаа. Урьд нь үзэсгэлэнт сайхан хагас бурхан-гандхарва байсан түүний нөхөр нь одоо хүнээр хооллогч махчингийн аймшигт зан авиртай болсон байлаа. Өөрийн хайртай нөхрийнхөө энэхүү зовлонт байдлыг харж байгаа Лалитаа солиотой мэт хэрэн тэнүүчлэхээсээ болж бараг галзуурах шахан, цурхиран уйлав.

Гэвч нэгэн удаа, Лалитаа эхнэрт маш их аз завшаан тохиож Шринга гэгээнтэнтэй учирсан. Гэгээнтэн Виндхьячала гэдэг алдар цуутай толгой дээр сууж байлаа. Лалитаа түүнд ойртон дөхөж очоод гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлсэн. Гэгээнтэн, өөрийнхөө өмнө залбиран  байгаа Лалитааг хараад: “Ай үзэсгэлэн гоо минь ээ, чи хэн бэ? Хэний охин бэ? Ямар хэргээр наашаа ирэв? Бүх үнэнээ нууж хаалгүй  нээн яриач.” гэв.

Лалитаа хариулсан нь: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, Би бол аугаа Вирадханва гандхарвын охин билээ. Намайг Лалитаа гэдэг. Би, Пундарика хааны хараалаас болж хүнээр хооллогч шулам болсон өөрийн хайртай нөхрийн хамтаар ой, тайгаар хэрэн тэнүүчилж байна. Ай брахман минь ээ, Би түүний аймшигт нүгэлт үйлүүд болон түүний догшин хэрцгий  дүр төрхийг хараад маш их зовж шаналж байна. Ай багш минь ээ, нөхрийнхөө нүглийг наминчлан арилгахын тулд би юу хийх ёстой вэ? гэдгийг надад сургаж зөвлөж хайрлаач. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, түүнийг шулмын дүр төрхөөс нь чөлөөлөхийн тулд би юу хийх ёстой вэ?”

Гэгээнтэн хариу өгүүлсэн нь: Ай бурхангүй үзэлт минь ээ, Чайтра сарын гэрэлтэй хагаст Камада гэж нэрлэгддэг экадаши тохиодог. Удахгүй энэ экадаши болно. Энэ өдөр мацаг барьсан хэн бүхний хүсэл нь биелэгддэг. Хэрвээ чи энэ экадашийн өдөр заасан дүрэм журмын дагуу мацаг барих хийгээд хүртсэн ач тусаа нөхөртөө дамжуулан шилжүүлж өгөх аваас тэрээр тэр дороо л хараалаас чөлөөлөгдөн аврагдана.

Лалитаа эхнэр Шринга гэгээнтэний сургасны дагуу Камада экадашид итгэл дүүрэн мацаг барьсан бөгөөд, двадашид Васудева Бурханы дүрийн өмнө очин: “Би Камада экадашийг итгэлтэйгээр баримтлалаа. Хэрвээ Та намайг энэ экадашийг баримталсаны ач тусыг хүртэх нь зохистой гэж болгоох  аваас хүнээр хооллогч шулам болгон хувиргасан хараалаас миний нөхрийг чөлөөлж соёрхоно уу. Миний  хүртэх ач тус түүнийг минь зовлон шаналалаас ангижруулаг.” гэж  залбиран гуйсан.

Лалитааг ингэж хэлмэгц, түүний хажууд зогсож байсан түүний нөхөр хааны хараалаас чөлөөлөгдсөн. Тэрээр олон янзын гайхамшигт гоёл чимэглэлээ зүүсэн, тэнгэрийн орны үзэсгэлэн төгөлдөр дуучин-гандхарва Лалитын дүрдээ эргэн орсон. Энэ бүхэн нь Камада экадашийн  яруу алдар хийгээд сүр хүчээр л болсон хэрэг бөгөөд гандхарва-хос нисдэг хөлөгт суун тэнгэрийн орны зүгт хөөрөн одов.

Бурхан Кришна цааш үргэлжлүүлэн айлдахдаа: “Ай Юдхиштхира минь ээ, ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү гайхамшигт хүүрнэлийг сонсох хэн бүхэнд болон Камада экадашийг баримтлахын тулд бүхнийг хийж байгаа жинхэнэ чин бишрэлтэнд энэ экадаши аугаа ач тусыг хайрлан хүртээдэг. Бүх хүн төрөлхтний ач тусын тулд энэ экадашийн яруу алдрыг чамд Би тодорхойлон айлдлаа. Камада экадашаас илүү экадаши гэж үгүй билээ. Энэ экадашийг баримталсны ач тус нь брахманыг хөнөөсөн нүглийг ч арилган зайлуулдаг, мөн түүнээс гадна шулмын хараалыг зайлуулж, ухамсарыг ариусгадаг. Бүхий л гурван ертөнцөд, хөдөлдөг болон үл хөдөлдөг амьд оршнолуудын хувьд түүнээс илүү өдөр гэж үгүй.” хэмээн айлдсан.

 Камада экадаши буюу Чайтра-шукла экадашийн яруу алдрын тухай Вараха Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Шри Сута Госвами хэлсэн нь: “Ай гэгээнтэн мэргэд  минь ээ, Та бүхэн намайг Деваки болон Васудева нарын хүү, Бүхний Дээд Бурхан, Хари, Бхагаван Шри Кришнад гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг минь зөвшөөрөх ажаам уу. Түүний өршөөл нигүүлслээр л би  бүх төрлийн нүглүүдийг арилган зайлуулах, мацаг барих өдрийг тодорхойлон өгүүлж чадах билээ. Бурхан Кришна Юдхиштхира хаанд бүхий л нүглийг устган арилгах 24 үндсэн экадашийн яруу алдрын талаар айлдсан бөгөөд би одоо тэдгээр айлдваруудаас нэгийг нь та бүхэнд дамжуулан хүргэе. Аугаа мэргэд эдгээр 24 айлдваруудыг 18 Пурануудаас түүвэрлэн авсан бөгөөд тэд үнэхээрийн эрхэм дээд бөлгөө. Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бурхан Кришна минь ээ, ай Васудева минь ээ, Та миний гүн бишрэл хүндэтгэлийг таалан болгооно уу. Та надад Чайтра (3-4) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийн тухай тодорхойлон айлдаж хайрлана уу. Энэ экадашийг юу гэж нэрлэдэг хийгээд түүнийг юуны учраас магтан алдаршуулдаг юм бэ? Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү ариун гэгээн экадашитай холбоотой эртний нэгэн түүхийг анхааралтай сонс доо. Энэ түүхийг нэгэн удаа Васиштха Муни Бурхан Рамачандрын өвөг дээдэс болох Дилипа хаанд өгүүлсэн билээ. Дилипа хаан аугаа  гэгээн Васиштхад хандан: Ай мэргэн брахман минь ээ, Чайтра сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийн тухай сонсож мэдэх гэсэн  хүсэлтийг минь болгоон энэ талаар тодорхойлон өгүүлж соёрхоно уу.” гэж хэлсэн. Васиштха Муни хариулсан нь: “Ай хаантан минь ээ, чиний асуултыг магтвал зохистой. Би чамд, чиний мэдэхийг хүсэж байгаа тэр зүйлийн талаар баяртайгаар ярьж өгье. Чайтра сарын гэрэлтэй хагаст тохиох экадашийг Камада экадаши  гэж нэрлэдэг. Түймэр ойн модыг хэрхэн шатаан үнс нурам болгодгийн адилаар тэр бүх нүглийг устгаж үгүй болгон арилгадаг. Энэ экадашийг чин зүрхнээсээ баримтлах хэн бүхэн дээдийн дээд ач тусыг хүртэн, ариусдаг. Иймээс хаан минь ээ, зүгээр л сонссон хүний  бүх нүгэл устан арилдаг тийм таатай, эртний нэгэн түүхийг сонсоно уу. Эрт урьдын нэгэн цагт, алт болон үнэт эдлэлээр гойд тансаг чимэглэгдсэн Ратнапура гэдэг хот байжээ. Тэр хотод хурц шүдэт могойнууд амьдран согтууруулах ундаа уун хөлчүүрхэн наргиж цэнгэдэг байж. Харин хотын эргэн тойронд олон гандхарва, киннара болон апсарууд амьдардаг байлаа. Улс гүрнийг Пундарика гэдэг хаан захирдаг байв. Гандхарвачуудын дунд Лалита болон түүний эхнэр, дур булаам гуа үзэсгэлэн бүрдсэн бүжигчин Лалитаа нар амьдардаг байв. Тэд бие биедээ маш ихээр татагдан салж хагацахын аргагүй байдаг байсан бөгөөд тэдний гэр орон нь эд баялаг болон тансаг сайхан хоол хүнсээр элбэг дүүрэн байлаа. Эхнэр Лалитаа нь нөхрөө маш ихээр энхрийлэн хайрладаг байсан бол нөхөр нь эхнэрээ байнгад бодож, түүн рүү үргэлж тэмүүлэн санагалздаг байлаа. Нэгэн удаа, Пундарика хааны ордонд олон гандхарванууд цугларан хааны өмнө бүгдээрээ бүжиглэхэд Лалита эхнэртэйгээ бус ганцаараа дуулсан. Дуулах үедээ ч тэр эхнэрийнхээ тухай бодохгүй байж чадахгүй байсан бөгөөд иймээс тэр ая хэмнэлээ алдсан. Лалита дууныхаа төгсгөлийг буруу хийхэд хааныг дагалдаж явсан нэгэн атаархуу могой түүнд, Лалита улс гүрнийхээ тухай биш, харин эхнэрийнхээ тухай бодолд автаж байна гэж хов хүргэсэн. Үүнийг сонсоод хаан ихэд догшрон, нүдэнд нь уур хилэнгийн оч бадран улаанаар эргэлдэн: “Тэнэг мунхаг, үл бүтэх этгээд минь ээ, чи өөрт оноогдсон үүргээ биелүүл, хүсэл тачаалдаа автсан чи хаан эзнийхээ
Scroll to Top