Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 1 3
Users Today : 25
Users Yesterday : 33
Total Users : 10213
Views Today : 33
Views Yesterday : 62

Ведэд Гималай уулын гурван түвшин байдаг тухай өгүүлсэн байдаг. Бид Эверестийг дэлхийн хамгийн өндөр цэг гэж тооцдог ч харин энэ нь Гималайн нэгдүгээр түвшинд л хамаарах цэг юм. Ариуслын өндөр түвшинд хүрсэн, сайн карма бүхий хүмүүс нь Гималай уулын хоёр ба гуравдугаар түвшинг мэдэрнэ. Пуранд ийм нэгэн түүх байдаг. Мити хэмээх энэтхэгийн нэгэн их хаан бясалгал хийн, өөрийн дотоод чичирхийллийн талбарыг өөрчлөн /өөрийн дотоод чичиргээний талбарыг өөрчлөхийг санскритаар биджа гэдэг./ Гималай уулын хоёрдугаар түвшинд хүрч очсон байдаг. Гималай уулын хоёрдугаар түвшний хамгийн намхан уул нь л 16 мян.800 м өндөртэй ! Махараджа Мити Гималайн энэ түвшинд хүрээд тэнд нэгэн гэрэлтсэн, цагаан хувцастай садхутай уулзжээ. Садху нь санскритаар “Бурханы цэвэр чин бишрэлтэн” гэсэн утгатай. Мити хаан тэр садхугаас “Садху минь, чи хэн бэ?” гэж асуужээ. Тэрээр хариуд нь: “ Иша путра мам веди кумари гарбхи самбавам… ” гэж хариулж л дээ. Иша нь Эзэн захирагч,Бурхан, путра нь хүү, мам – намайг, веди – мэдэх, кумари – Деви/Мария/, гарбхи -жирэмслэлт, самбава – төрөх гэсэн утгатай болно. Орчуулвал: “Намайг Девигээс төрсөн Бурханы хүү гэдгийг мэдэгтүн. ” цааш нь “..би Калийн галвын энэхүү уналт, доройтлыг зогсоохын тулд, млеччхи нарт / млеччхи гэдэг нь махан идэштэн хүмүүс гэсэн утгатай/ зориулж шинэ шашин үүсгэн бий болгохын тулд энэ ертөнцөд буун заларсан юм.” гэсэн байна. Ийнхүү Ийсус Христос буун заларсан түүхтэй.

Ийсус Христос хэмээх нэр нь Иша Криштош хэмээх санскрит үгнээс үүсэлтэй юм. Иша нь Эзэн, захирагч гэсэн утгатай болохыг дээр өгүүлсэн. Харин Криштош хэмээх үгийг задалвал Криш нь Кришна харин тоша нь тааллыг хангах гэсэн утгатай бөгөөд Криштош нь “Кришнагийн тааллыг хангагч” хэмээсэн утга болмуй. Өөрөөр хэлбэл энэ нь нэр биш харин шинж чанар, цол юм. Кришна нь Дээд Бурханы Бодгаль гэдгийг дээр өгүүлсэн. Бурхан бол ердөө ганц, цорын ганц юм. Харин байгалийн хуулиудыг удирдан чиглүүлж байдаг олон олон тэнгэрүүд бий. Жишээ нь гэхэд Нарны тэнгэр Вивасван, Сарны тэнгэр Чандра, Хуулийн тэнгэр Йама/монголчууд Эрлэг Номун хаан гэдэг./, хурын тэнгэр Индра /монголчууд Хурмаст тэнгэр гэдэг/ гэх мэтчилэн 33 сая тэнгэр байдаг. Тэгэхээр Иша Криштош нь “Эзэн Кришнагийн тааллыг хангагч” гэсэн утгатай болно.

Ийсус Христос нь хэрхэн зөв амьдрах тэгснээрээ хэрхэн зөв үхэхийг хүмүүн нарт үлгэрлэн үзүүлсэн юм. “Бүү худлаа хэл, бүү хулгай хий, бүү ал, бүү завхайр… ”гэх мэтийн арван гол номлол бий. Эдгээр номлол, сургаалыг амьдралынхаа мөрдлөг болгосноор хүн зөв шударга амьдрах бөгөөд үхэх мөчдөө зөв үхэж чадна. Ийсус Христосыг загалмайд цовдлож орхиод хүмүүс түүнд: “Чи Өөрийгөө Бурханы хүү гэдэг билүү тэгвэл одоо өөрийгөө авраач” хэмээн даажигнацгааж байсан юм. Харин Ийсус Христос хүмүүст өөрийн бие махбодио аврахыг биш өөрийн жинхэнэ “би”, сүнсээ аврах зам мөрийг зааж өгсөн билээ. Харамсалтай нь хүмүүс түүний сургаалын утга учрыг ойлгоогүй юм. Машин онхолдох үед жолооч өөрийн биеэ л аврахыг бодохоос машинаа аврахыг бодох уу даа?! Ийнхүү цовдлогдон байсаар Ийсус Христос яг амь тавьж үхэх агшиндаа: “Эллои, Эллои” хэмээн чангаар хашгирч “Эцэг минь, та миний сүнсийг хүлээж аваач” гэсэн байдаг. Эллои гэдэг нь “Бүхний Дээд” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Бүхний Дээд гэдэг нь Бурханыг хэлж байгаа хэрэг юм. Дээр өгүүлсэн “Бхагавад-Гита” буюу “Бурханы дуулал ”-д айлдсанаар: “Хүмүүн үхэх агшиндаа юуг боднов тэрээр дараа төрөлдөө чухам яг түүндээ хүрмүй.” хэмээсэн байдаг.

Ийсус Христос нь загалмайд үхэлгүй, маш хүнд шарх авсан байсан бөгөөд эдгэрснээр Кашмирт ирж олон жил амьдарсан байна. Өмнө нь тэрээр Энэтхэгт очиж Ведийн аугаа их мэдлэг ухаантай танилцаж, суралцсан бөгөөд үүний дараа Израилдаа буцан ирж хүмүүст номлолоо айлдаж эхэлсэн байжээ. Түүний гайхамшиг / санскритаар сиддхи гэдэг./ үзүүлдэгийн гол үндэс нь энэ байсан байна. Ийнхүү амьд үлдсэн Ийсус нь Юз Асаф гэдэг нэртэй болж /энэ нэр нь “ариутгагдсан, эдгэсэн эзэн захирагч” гэсэн утгатай араб үг/ Перс орчмын нутгуудаар сургаалаа айлдаж хүмүүсийг зөв зам мөрд уриалан дуудаж явсаар тун өндөр насыг зооглож, таалал төгссөн бөгөөд түүнийг Шринагарт оршуулсан байна. Түүний шарил дээр “Ертөнцийн эзний хүү Ийсус Христос энд нойрсож байна.” гэсэн бичиг одоог хүртэл байдаг.

Ведэд Гималай уулын гурван түвшин байдаг тухай өгүүлсэн байдаг. Бид Эверестийг дэлхийн хамгийн өндөр цэг гэж тооцдог ч харин энэ нь Гималайн нэгдүгээр түвшинд л хамаарах цэг юм. Ариуслын өндөр түвшинд хүрсэн, сайн карма бүхий хүмүүс нь Гималай уулын хоёр ба гуравдугаар түвшинг мэдэрнэ. Пуранд ийм нэгэн түүх байдаг. Мити хэмээх энэтхэгийн нэгэн их хаан бясалгал хийн, өөрийн дотоод чичирхийллийн талбарыг өөрчлөн /өөрийн дотоод чичиргээний талбарыг өөрчлөхийг санскритаар биджа гэдэг./ Гималай уулын хоёрдугаар түвшинд хүрч очсон байдаг. Гималай уулын хоёрдугаар түвшний хамгийн намхан уул нь л 16 мян.800 м өндөртэй ! Махараджа Мити Гималайн энэ түвшинд хүрээд тэнд нэгэн гэрэлтсэн, цагаан хувцастай садхутай уулзжээ. Садху нь санскритаар “Бурханы цэвэр чин бишрэлтэн” гэсэн утгатай. Мити хаан тэр садхугаас “Садху минь, чи хэн бэ?” гэж асуужээ. Тэрээр хариуд нь: “ Иша путра мам веди кумари гарбхи самбавам… ” гэж хариулж л дээ. Иша нь Эзэн захирагч,Бурхан, путра нь хүү, мам – намайг, веди – мэдэх, кумари – Деви/Мария/, гарбхи -жирэмслэлт, самбава – төрөх гэсэн утгатай болно. Орчуулвал: “Намайг Девигээс төрсөн Бурханы хүү гэдгийг мэдэгтүн. ” цааш нь “..би Калийн галвын энэхүү уналт, доройтлыг зогсоохын тулд, млеччхи нарт / млеччхи гэдэг нь махан идэштэн хүмүүс гэсэн утгатай/ зориулж шинэ шашин үүсгэн бий болгохын тулд энэ ертөнцөд буун заларсан юм.” гэсэн байна. Ийнхүү Ийсус Христос буун заларсан түүхтэй. Ийсус Христос хэмээх нэр нь Иша Криштош хэмээх санскрит үгнээс үүсэлтэй юм. Иша нь Эзэн, захирагч гэсэн утгатай болохыг дээр өгүүлсэн. Харин Криштош хэмээх үгийг задалвал Криш нь Кришна харин тоша нь тааллыг хангах гэсэн утгатай бөгөөд Криштош нь “Кришнагийн тааллыг хангагч” хэмээсэн утга болмуй. Өөрөөр хэлбэл энэ нь нэр биш харин шинж чанар, цол юм. Кришна нь Дээд Бурханы Бодгаль гэдгийг дээр өгүүлсэн. Бурхан бол ердөө ганц, цорын ганц юм. Харин байгалийн хуулиудыг удирдан чиглүүлж байдаг олон олон тэнгэрүүд бий. Жишээ нь гэхэд Нарны тэнгэр Вивасван, Сарны тэнгэр Чандра, Хуулийн тэнгэр Йама/монголчууд Эрлэг Номун хаан гэдэг./, хурын тэнгэр Индра /монголчууд Хурмаст тэнгэр гэдэг/ гэх мэтчилэн 33 сая тэнгэр байдаг. Тэгэхээр Иша Криштош нь “Эзэн Кришнагийн тааллыг хангагч” гэсэн утгатай болно. Ийсус Христос нь хэрхэн зөв амьдрах тэгснээрээ хэрхэн зөв үхэхийг хүмүүн нарт үлгэрлэн үзүүлсэн юм. “Бүү худлаа хэл, бүү хулгай хий, бүү ал, бүү завхайр… ”гэх мэтийн арван гол номлол бий. Эдгээр номлол, сургаалыг амьдралынхаа мөрдлөг болгосноор хүн зөв шударга амьдрах бөгөөд үхэх мөчдөө зөв үхэж чадна. Ийсус Христосыг загалмайд цовдлож орхиод хүмүүс түүнд: “Чи Өөрийгөө Бурханы хүү гэдэг билүү тэгвэл одоо өөрийгөө авраач” хэмээн даажигнацгааж байсан юм. Харин Ийсус Христос хүмүүст өөрийн бие махбодио аврахыг биш өөрийн жинхэнэ “би”, сүнсээ аврах зам мөрийг зааж өгсөн билээ. Харамсалтай нь хүмүүс түүний сургаалын утга учрыг ойлгоогүй юм. Машин онхолдох үед жолооч өөрийн биеэ л аврахыг бодохоос машинаа аврахыг бодох уу даа?! Ийнхүү цовдлогдон байсаар Ийсус Христос яг амь тавьж үхэх агшиндаа: “Эллои, Эллои” хэмээн чангаар хашгирч “Эцэг минь, та миний сүнсийг хүлээж аваач” гэсэн байдаг. Эллои гэдэг нь “Бүхний Дээд” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Бүхний Дээд гэдэг нь Бурханыг хэлж байгаа хэрэг юм. Дээр өгүүлсэн “Бхагавад-Гита” буюу “Бурханы дуулал ”-д айлдсанаар: “Хүмүүн үхэх агшиндаа юуг боднов тэрээр дараа төрөлдөө чухам яг түүндээ хүрмүй.” хэмээсэн байдаг. Ийсус Христос нь загалмайд үхэлгүй, маш хүнд шарх авсан байсан бөгөөд эдгэрснээр Кашмирт ирж олон жил амьдарсан байна. Өмнө нь тэрээр Энэтхэгт очиж Ведийн аугаа их мэдлэг ухаантай танилцаж, суралцсан бөгөөд үүний дараа Израилдаа буцан ирж хүмүүст номлолоо айлдаж эхэлсэн байжээ. Түүний гайхамшиг / санскритаар сиддхи гэдэг./ үзүүлдэгийн гол үндэс нь энэ
Scroll to Top