Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 7 0 7 4
Users Today : 21
Users Yesterday : 24
Total Users : 7074
Views Today : 25
Views Yesterday : 30

Үргэлжлэл хэсэг

Хэн бээр, ордны дээвэр дээр эсвэл уулан дээр хоол гүнцгээ идээд, хөлгүй их далайг гатлаж байна гэж зүүдлэвэл тэрээр боол болж төрсөн байлаа ч эзэн ноён болно.

Цөөрмийн гол дунд бадамлянхуа цэцэгний дэлбээн дээр суугаад шар тос, элсэн чихэртэй сүүнд чанасан будаа идэж байна гэж зүүдлэвэл бусдын хүндэтгэлийг олох ба хааны эрх мэдлийг олно.

Зүүдэндээ улаан жимс, эсвэл цэцгийг идэж байна, харж байна гэж зүүдлэвэл эсвэл түүнийг хайчилж байна, гэртээ авч ирж байна гэж зүүдлэвэл тэр даруйд танай гэрт аз хиймориийн охин тэнгэр Лакшми залрах болно.

Нумын хөвчийг татан газар дэлхийг бүрхсэн их цэргийг айлгаж байна гэж зүүдлэвэл маш хурднаар амжилтанд хүрнэ.

Өөрийн сөргөлдөгчөө, дайснаа устгаж байна, гинжилж байна, буулган авч байна гэж эсвэл тэднийг аюултай зүйлээр булж байна, шоронд хорьж байна гэж зүүдлэвэл тун хурднаар амжилт олно.

Завин дээр суугаад, түүнийг эвдэж гэмтэлгүй бага зэрэг аялаад хурднаар нөгөө эрэгт хүрч байна гэж зүүдлэвэл тавьсан зорилгодоо хүрнэ.

Хор уугаад эсвэл хорыг огт айхгүй ууж байна гэж зүүдлэвэл элбэг хангалуун болох ба өвчин зовлонгоос ангижирна.

Эмэгтэй хүн эрэгтэй мөн чанартай, эрэгтэй хүн эмэгтэй мөн чанартай болж байна гэж зүүдлэвэл гэр лоны амар тайван, элбэг дэлбэг байдал хийгээд өөрийн хувийн амар амгалан байдлын нэгэн зэрэг олно.

Хэн бээр галзуурсан, согтуурсан заан эсвэл өөр ямар нэг амьтныг унаад тулалдаж байна гэж зүүдлэхдээ айлгүй ялж байна гэж зүүдлэвэл зайлшгүй эд баялагтай болно.

Хэн бээр одос үхэр, бух, шаранд хөллөсөн ачаанд дээр суугаад хойд зүгт эсвэл зүүн зүгт явж байна гэж зүүдлээд сэрвэл тэр даруйдаа эд баялагтай болно.

Хумс, үснээс бусад биеийн бүх хэсгүүд уртсан ургаж байна гэж зүүдлэвэл Лакшми охин тэнгэр яг л хань ижил мэт дагана.

Хэн бээр зүүдэндээ амьдран суугаа гэр орноо сүйтгэж эсвэл хаалгыг нь онгойлгож байна гэж зүүдлэвэл тун хурднаар азгүйтлээс ангижирч, эд баялаг үр тариаг элбэг дэлбэг олох болно.

Үнээ, сонгино, гутал зэргийг авлаа гээд сэрвэл маш холд одсон хүн хурднаар буцан эргэж ирнэ.

Зүүдэндээ шумуул, ялаа, зөгий зэрэгт хатгуулж зүүдлэвэл тун удахгүй эхнэр авах ба эхнэрийн инж хогшил хүлээж авна.

Зүүдэндээ гол, цөөрөм, бадамлянхуа цэцэг, цэцэрлэгт хүрээлэн, уул, ордон зүүдлэвэл тун хурднаар уйтгар гунигтай байсан бол түүнээс ангижирна.

Өвөр дээрээ дүүрэн эд баялаг, үр тариа, жимс, сайхан цэцэг тавьсан зүүдлэвэл маш хурднаар их аз жаргалд хүрнэ.

Бадам цэцгээр тоглон буй цагаан хувцастай сайхан эмэгтэй хүн зүүдлэвэл тэр даруйдаа тан дээр Лакшми эсвэл Сарасвати охин тэнгэр залран ирмүй.

Бие хувцас, ордон, ор дэр, суудал, ачаа бараа зэрэг зүйл их галд автаж байна гэж зүүдлэвээс түүнийг хаа сайгүй Шри Лакшми дагана. (эд баялаг нэмэгдэнэ)

Зүүдэндээ шувуу эсвэл ямар нэг амьтан хүлээж авлаа гэж зүүдлэвэл олон зарц дагуул бүхий сайхан эмэгтэй, эсвэл эрэгтэй тантай хайр сэтгэлийн холбоо тогтооно.

Могой, хилэнцэт хорхой, шавьж, зэрлэг араатан, шувуу зэрэгт хатгуулж хазуулж байна гэж зүүдлэвэл зүрхэндээ хэзээ ч айдастай учрахгүй ба хурднаар эд баялагийг олно.

Зүүдэндээ газарт үл унагч сүүлт од, гариг эрхэс, од, хурц цахилгаан, гал, аянгат үүл зэргийг зүүдлэвэл энэ нь таатай сайны тэмдэг.

Найз нөхөд, төрөл садан, сайн хүмүүсийг сайхан өнгийн хувцастайгаар, гарта бадам цэцэг барьснаар зүүдэлвэл хүссэнээ олно.

Зүүдэндээ чанасан цагаан будаа, тараг, сүү, эсвэл өөр ямар нэг төрлийн сүүнд чанасан хоол идэж зүүдэлвэл эд баялагтай болно.

Нүүрсний уурхайд хэвтэж, сууж байна гэж зүүдэлвэл эд баялаг, үр тариан нь арвижина.

Тэргэл сар, эсвэл дөнгөж мандаж буй нар зүүдлэвэл хаад дээдсийн аз жаргалыг эдлэнэ.

Мөргөл хүндэтгэлээ илэрхийлээд Дээд Бурханыг харж байна гэж зүүдлэвэл эд баялагтай болох ба эсвэл танин мэдэхүйн гайхамшигт боломжийг олж авна.

Зүүдэндээ араатан, жигүүртэн, дун, далайн сувд зэргийг барьж байгаагаар зүүдэлвэл хоёрдмол аз жаргалтай учирна.

Хэн бээр зүүдэндээ шүр, дун, сувд зэргийг зүүдэлвэл удахгүй баяжина.

Ом үсэг, хас тэмдэг, мандал зэргийг зүүдэлвэл аз жаргатай учирна.

Үргэлжлэл бий..

Бэлтгэсэн: Балабхадра дас

Үргэлжлэл хэсэг Хэн бээр, ордны дээвэр дээр эсвэл уулан дээр хоол гүнцгээ идээд, хөлгүй их далайг гатлаж байна гэж зүүдлэвэл тэрээр боол болж төрсөн байлаа ч эзэн ноён болно. Цөөрмийн гол дунд бадамлянхуа цэцэгний дэлбээн дээр суугаад шар тос, элсэн чихэртэй сүүнд чанасан будаа идэж байна гэж зүүдлэвэл бусдын хүндэтгэлийг олох ба хааны эрх мэдлийг олно. Зүүдэндээ улаан жимс, эсвэл цэцгийг идэж байна, харж байна гэж зүүдлэвэл эсвэл түүнийг хайчилж байна, гэртээ авч ирж байна гэж зүүдлэвэл тэр даруйд танай гэрт аз хиймориийн охин тэнгэр Лакшми залрах болно. Нумын хөвчийг татан газар дэлхийг бүрхсэн их цэргийг айлгаж байна гэж зүүдлэвэл маш хурднаар амжилтанд хүрнэ. Өөрийн сөргөлдөгчөө, дайснаа устгаж байна, гинжилж байна, буулган авч байна гэж эсвэл тэднийг аюултай зүйлээр булж байна, шоронд хорьж байна гэж зүүдлэвэл тун хурднаар амжилт олно. Завин дээр суугаад, түүнийг эвдэж гэмтэлгүй бага зэрэг аялаад хурднаар нөгөө эрэгт хүрч байна гэж зүүдлэвэл тавьсан зорилгодоо хүрнэ. Хор уугаад эсвэл хорыг огт айхгүй ууж байна гэж зүүдлэвэл элбэг хангалуун болох ба өвчин зовлонгоос ангижирна. Эмэгтэй хүн эрэгтэй мөн чанартай, эрэгтэй хүн эмэгтэй мөн чанартай болж байна гэж зүүдлэвэл гэр лоны амар тайван, элбэг дэлбэг байдал хийгээд өөрийн хувийн амар амгалан байдлын нэгэн зэрэг олно. Хэн бээр галзуурсан, согтуурсан заан эсвэл өөр ямар нэг амьтныг унаад тулалдаж байна гэж зүүдлэхдээ айлгүй ялж байна гэж зүүдлэвэл зайлшгүй эд баялагтай болно. Хэн бээр одос үхэр, бух, шаранд хөллөсөн ачаанд дээр суугаад хойд зүгт эсвэл зүүн зүгт явж байна гэж зүүдлээд сэрвэл тэр даруйдаа эд баялагтай болно. Хумс, үснээс бусад биеийн бүх хэсгүүд уртсан ургаж байна гэж зүүдлэвэл Лакшми охин тэнгэр яг л хань ижил мэт дагана. Хэн бээр зүүдэндээ амьдран суугаа гэр орноо сүйтгэж эсвэл хаалгыг нь онгойлгож байна гэж зүүдлэвэл тун хурднаар азгүйтлээс ангижирч, эд баялаг үр тариаг элбэг дэлбэг олох болно. Үнээ, сонгино, гутал зэргийг авлаа гээд сэрвэл маш холд одсон хүн хурднаар буцан эргэж ирнэ. Зүүдэндээ шумуул, ялаа, зөгий зэрэгт хатгуулж зүүдлэвэл тун удахгүй эхнэр авах ба эхнэрийн инж хогшил хүлээж авна. Зүүдэндээ гол, цөөрөм, бадамлянхуа цэцэг, цэцэрлэгт хүрээлэн, уул, ордон зүүдлэвэл тун хурднаар уйтгар гунигтай байсан бол түүнээс ангижирна. Өвөр дээрээ дүүрэн эд баялаг, үр тариа, жимс, сайхан цэцэг тавьсан зүүдлэвэл маш хурднаар их аз жаргалд хүрнэ. Бадам цэцгээр тоглон буй цагаан хувцастай сайхан эмэгтэй хүн зүүдлэвэл тэр даруйдаа тан дээр Лакшми эсвэл Сарасвати охин тэнгэр залран ирмүй. Бие хувцас, ордон, ор дэр, суудал, ачаа бараа зэрэг зүйл их галд автаж байна гэж зүүдлэвээс түүнийг хаа сайгүй Шри Лакшми дагана. (эд баялаг нэмэгдэнэ) Зүүдэндээ шувуу эсвэл ямар нэг амьтан хүлээж авлаа гэж зүүдлэвэл олон зарц дагуул бүхий сайхан эмэгтэй, эсвэл эрэгтэй тантай хайр сэтгэлийн холбоо тогтооно. Могой, хилэнцэт хорхой, шавьж, зэрлэг араатан, шувуу зэрэгт хатгуулж хазуулж байна гэж зүүдлэвэл зүрхэндээ хэзээ ч айдастай учрахгүй ба хурднаар эд баялагийг олно. Зүүдэндээ газарт үл унагч сүүлт од, гариг эрхэс, од, хурц цахилгаан, гал, аянгат үүл зэргийг зүүдлэвэл энэ нь таатай сайны тэмдэг. Найз нөхөд, төрөл садан, сайн хүмүүсийг сайхан өнгийн хувцастайгаар, гарта бадам цэцэг барьснаар зүүдэлвэл хүссэнээ олно. Зүүдэндээ чанасан цагаан будаа, тараг, сүү, эсвэл өөр ямар нэг төрлийн
Scroll to Top