Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62
“Хоол, нойр, амралт, ажлын дэглэмээ сахиж байгаа хүн йогоор хичээллэснээр өөрийн бүх зовлон зүдгүүрээ хөнгөвчилж чадна”. (Бхагавад гита 6.17)

Ведийн судар номууд дотор зүүдийг тайлан уншиж,  учран тохиох үйл явдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи тодорхой мэдээллийг авах боломжийг олгосон олон судар шастир бий. Тэдгээрийн дотроос та бүхэнд Свапна-чинтамани зүүдний судраас товчлон танилцуулж байна.

Энэ судрыг танилцуулахаас өмнө зарим нэг хэрэгтэй мэдээллийг танд хүргэе.

 

Зүүд амьдралд биеллээ олох хугацаа:

20 оос 22 цагийн хооронд зүүдэлсэн бол жилийн дотор

22 оос 24 цагийн хооронд бол хагас жилийн дотор

24 өөс 2 цагийн хооронд бол 3 сарын дотор

2оос 4 цагийн хооронд бол 1 сарын дотор

4өөс 6 цагийн хооронд бол 10 өдрийн дотор

Нар мандах үед зүүдэлсэн зүүд бол тэр өдөртөө биелэнэ.

 

Сайхан зүүд зүүдлээд юу хийх хэрэгтэй вэ?

Хэрвээ та сайхан зүүд зүүдлээд үргэлжлүүлээд унтах юм бол энэ зүүд биелэхгүй. Ийм учраас тухайн шөнийн үлдсэн мөчүүдийг залбирч өнгөрөөх хэрэгтэй ба өглөө сайтар угаалга үйлдээд энэ тухайгаа буюу зүүдээ энэ талын мэргэжсэн хүнд ярьж өгөх хэрэгтэй.

 

Таагүй муу зүүднээс яаж зайлсхийх вэ?

Хамгийн шилдэг арга бол унтахаасаа өмнө Бурхан, ариун гэгээн газар орон, мэргэн, ариун хүмүүсийн талаар бодож эргэцүүлэх явдал.

Таагүй муу зүүд зүүдлээд дахин унтах хэрэгтэй ба ямар ч тохиолдолд энэ тухайгаа хэнд ч хэлэх хэрэггүй.

Өглөө нь босоод Бурханд залбирч мөргөх хэрэгтэй ба буянт ариун үйл хий.

 

“Свапна чинтамани” Нэг дэхь хэсэг:

 

Сарасвати охин тэнгэрийн алдар бадартугай! Түүний өршөөлөөр гурван тивийн доторх өдрийн үйл мэргэдэд адислагдсан мэтээр нэвт шувт харагдмой.

Би нэгэн цагт их эрдэмт мэргэдийн дамжуулж өгсөн сайн ба муу чанар бүхий зүүдийг тайлан унших цуглуулгаа товчлон хүргэж байна.

Буянаараа цэнгэн жаргагч, эрүүл саруул, санаа бодол цэгц тууштай, мэдрэхүйгээ эзэмдэн захирсан, энэрэл нигүүлсэл бүхий хүний  хувьд зүүд нь хүслийг нь биелүүлнэ.

Зүүдний есөн янзын төрөл бий: сонссоноо зүүдлэх, туулж амссанаа зүүдлэх, харснаа зүүдлэх, өөрийн мөн чанартай харгалзсан зүүдийг зүүдлэх, санаа зовнисноор, биеийн жам ёсны төлөв алдагдсанаар, сахиулсан тэнгэр, Бурханаас шалтгаалан, өөрийн гавьяа шагналын улмаас, нүгэл хилэнцээс.

Эдгээрээс эхний зургаа нь сайн муу байхаасаа үл хамаарч үр ашиггүй. Харин сүүлийн гурав нь сайн ба муу зүйл ойрын ирээдүйд тохиохыг урьдчилан хэлж өгнө.

Бадгана голлосон хүний хувьд зүүдэндээ ихэвчлэн цэвэр усанд зугаацаж буй мэтээр эсвэл цаг ямагт усанд амьдардаг ямар нэг амьтныг байнга зүүдэлнэ.

Ийм хүн сувд, ногоон зүлэг, хувин, шүрэн эрдэнэ, усан сан, бороо асгарсан үүл, элсэн чихэр, тараг, сүү зэргийг зүүдэндээ харна.

Шар голлосон хүн ихэвчлэн дүрэлзсэн гал, хурц гялалзсан од, цахилгаан, оч зэргийг зүүдэлнэ.

Тэрээр ихээр уурлаж байгаагаа мэдрэх ба мөн уурласан улаан, шар, цэнхэр өнгөтэй амьтан харах, хүч хэрэглэхтэй холбоотой үйл явдал зүүдлэнэ.

Хий голлосон хүн бол зүүдэндээ тэнгэр нисэж байгаа шувуу, зугатаалт, сэтгэл зовнил, маргаан, хэрүүл зэргийг зүүдэлнэ.

Мөн тэрээр өндөр уулан дээр гарч байгаагаар, мөн байшин, өндөр модон дээр гарч байгаагаар, үсэрч байгаагаар, алс хол аялаж байгаагаар зүүдэлнэ.

Бурхан, ариун гэгээн газар орон, мэргэдийн тухайн дурсан санаад унтсан хүн хэзээ ч муу муухай зүүд зүүдлэхгүй.

 

Хүн, арслан, морь, заан, бух, үнээ зэрэгт хөллөсөн тэргэн дээр сууж явна гэж зүүдлэвэл тэр хүн хаан болно.

Баруун гарыг цагаан могой хатгалаа гэж зүүдлэвэл таван өдрийн дотор мянган алтан зоос хүлээн авна.

Зүүдэндээ гэнэт толгойгоо авахууллаа эсвэл өөрөө өөрийнхөө толгойг хэрчиж байна гэж зүүдэлвэл үр хүүхэд, удам залгах хүүхэдтэй болох ба өөрийн эдлэн эзэмшилтэй болно.

Эрэгтэй хүн нууц эрхтнээ хэрчиж байна гэж зүүдлэвэл эмэгтэй хүний зүгээс тусламж амжилт олно. Харин эмэгтэй хүн ингэж зүүдлвэлэ эрэгтэй хүнээс тусламж, амжилт олно.

Хэрвээ хэн нэг нь таны эсвэл та өөрөө өөрийнхөө хэлийг огтолж байна гэж зүүдэлвэл та кшатрий удирдагч бол хаан болно. Өөрөөр хэлбэл аль нэг газрын удирдагч болно.

Цагаан заан унаж байна, голын эрэг дээр цагаан будаа идэж байна гэж зүүдэлвэл их буянтай өгөөмөр, баян чинээлэг болох болно. Энэ хүн хичнээн нэр хүнд муутай байлаа ч.

Нар эсвэл сарыг тэр чигт нь залгиж байна гэж зүүдлэвэл энэ хүн ямар их ядуу байлаа ч тэрээр удаж төдөлгүй газар дэлхийг алт, эрдэнэтэй нь эзэмших болно. …

 

 

Үргэлжлэл бий…

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

“Хоол, нойр, амралт, ажлын дэглэмээ сахиж байгаа хүн йогоор хичээллэснээр өөрийн бүх зовлон зүдгүүрээ хөнгөвчилж чадна”. (Бхагавад гита 6.17) Ведийн судар номууд дотор зүүдийг тайлан уншиж,  учран тохиох үйл явдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи тодорхой мэдээллийг авах боломжийг олгосон олон судар шастир бий. Тэдгээрийн дотроос та бүхэнд Свапна-чинтамани зүүдний судраас товчлон танилцуулж байна. Энэ судрыг танилцуулахаас өмнө зарим нэг хэрэгтэй мэдээллийг танд хүргэе.   Зүүд амьдралд биеллээ олох хугацаа: 20 оос 22 цагийн хооронд зүүдэлсэн бол жилийн дотор 22 оос 24 цагийн хооронд бол хагас жилийн дотор 24 өөс 2 цагийн хооронд бол 3 сарын дотор 2оос 4 цагийн хооронд бол 1 сарын дотор 4өөс 6 цагийн хооронд бол 10 өдрийн дотор Нар мандах үед зүүдэлсэн зүүд бол тэр өдөртөө биелэнэ.   Сайхан зүүд зүүдлээд юу хийх хэрэгтэй вэ? Хэрвээ та сайхан зүүд зүүдлээд үргэлжлүүлээд унтах юм бол энэ зүүд биелэхгүй. Ийм учраас тухайн шөнийн үлдсэн мөчүүдийг залбирч өнгөрөөх хэрэгтэй ба өглөө сайтар угаалга үйлдээд энэ тухайгаа буюу зүүдээ энэ талын мэргэжсэн хүнд ярьж өгөх хэрэгтэй.   Таагүй муу зүүднээс яаж зайлсхийх вэ? Хамгийн шилдэг арга бол унтахаасаа өмнө Бурхан, ариун гэгээн газар орон, мэргэн, ариун хүмүүсийн талаар бодож эргэцүүлэх явдал. Таагүй муу зүүд зүүдлээд дахин унтах хэрэгтэй ба ямар ч тохиолдолд энэ тухайгаа хэнд ч хэлэх хэрэггүй. Өглөө нь босоод Бурханд залбирч мөргөх хэрэгтэй ба буянт ариун үйл хий.   “Свапна чинтамани” Нэг дэхь хэсэг:   Сарасвати охин тэнгэрийн алдар бадартугай! Түүний өршөөлөөр гурван тивийн доторх өдрийн үйл мэргэдэд адислагдсан мэтээр нэвт шувт харагдмой. Би нэгэн цагт их эрдэмт мэргэдийн дамжуулж өгсөн сайн ба муу чанар бүхий зүүдийг тайлан унших цуглуулгаа товчлон хүргэж байна. Буянаараа цэнгэн жаргагч, эрүүл саруул, санаа бодол цэгц тууштай, мэдрэхүйгээ эзэмдэн захирсан, энэрэл нигүүлсэл бүхий хүний  хувьд зүүд нь хүслийг нь биелүүлнэ. Зүүдний есөн янзын төрөл бий: сонссоноо зүүдлэх, туулж амссанаа зүүдлэх, харснаа зүүдлэх, өөрийн мөн чанартай харгалзсан зүүдийг зүүдлэх, санаа зовнисноор, биеийн жам ёсны төлөв алдагдсанаар, сахиулсан тэнгэр, Бурханаас шалтгаалан, өөрийн гавьяа шагналын улмаас, нүгэл хилэнцээс. Эдгээрээс эхний зургаа нь сайн муу байхаасаа үл хамаарч үр ашиггүй. Харин сүүлийн гурав нь сайн ба муу зүйл ойрын ирээдүйд тохиохыг урьдчилан хэлж өгнө. Бадгана голлосон хүний хувьд зүүдэндээ ихэвчлэн цэвэр усанд зугаацаж буй мэтээр эсвэл цаг ямагт усанд амьдардаг ямар нэг амьтныг байнга зүүдэлнэ. Ийм хүн сувд, ногоон зүлэг, хувин, шүрэн эрдэнэ, усан сан, бороо асгарсан үүл, элсэн чихэр, тараг, сүү зэргийг зүүдэндээ харна. Шар голлосон хүн ихэвчлэн дүрэлзсэн гал, хурц гялалзсан од, цахилгаан, оч зэргийг зүүдэлнэ. Тэрээр ихээр уурлаж байгаагаа мэдрэх ба мөн уурласан улаан, шар, цэнхэр өнгөтэй амьтан харах, хүч хэрэглэхтэй холбоотой үйл явдал зүүдлэнэ. Хий голлосон хүн бол зүүдэндээ тэнгэр нисэж байгаа шувуу, зугатаалт, сэтгэл зовнил, маргаан, хэрүүл зэргийг зүүдэлнэ. Мөн тэрээр өндөр уулан дээр гарч байгаагаар, мөн байшин, өндөр модон дээр гарч байгаагаар, үсэрч байгаагаар, алс хол аялаж байгаагаар зүүдэлнэ. Бурхан, ариун гэгээн газар орон, мэргэдийн тухайн дурсан санаад унтсан хүн хэзээ ч муу муухай зүүд зүүдлэхгүй.   Хүн, арслан, морь, заан, бух, үнээ зэрэгт хөллөсөн тэргэн дээр сууж явна гэж зүүдлэвэл тэр хүн хаан болно. Баруун гарыг цагаан могой хатгалаа гэж зүүдлэвэл таван өдрийн
Scroll to Top