Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Аялан номлогч.

Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос

 5-р боть, 27-р бүлэг

ОХУ 2004. 12.24

Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр  ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед  миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив.

Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ  би төд удалгүй түүнд бас  бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ  завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм.

Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ,  гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон  гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан түүний өмнө өрөөстэй байв.

Рагалекха хуучин сари өмсөн, буланд ичингүйрэн сууж байв.  Бүхий л нөхцөл байдал надад Вриндаваны бхажан кутирийг санагдуулж байлаа.

Би түүнээс:  Чи  энд ганцаараа амьдардаг уу гэж асуухад, тэрээр   би эндхийн зочин хэмээн доошоо харан хэлээд энэ бол “лалагийн гэр  ” гэж хариулав.

Би аан тийм үү ойлголоо гэж хэлэхдээ “энэ үнэхээр гайхалтай ухааралт байна шүү гэж ” бодож амжив. Цаг руугаа хартал дараагийн уулзалт хагас цагийн   дараа эхлэх болсон байв. Би түүнээс: За чи өдөр болгон юу хийдэг вэ гэж асуухад. Би Шрила Прабхупада-н номыг тараадаг гэв Би чи өөр зүйл хийдэг үү  гэж асуухад . тэрээр үгүй гэлээ. Та надад энэ заавраа арван гурван жилийн өмнө өгсөн шүү дээ гэж бас нэмж хэлэв Би цаг руугаа харахаа болив. Өөрийн чихэндээ итгэхэд ч хэцүү байлаа. Би Чи тэгээд 13 жил ном тарааж байгаа юм уу гэхэд Жананиваса- Шрила Гурудева- Екантиренбургийн бүх бишрэлтэнгүүд түүнийг өдөр бүр найман цаг, долоо хоногийн зургаан  өдөр, арван гурван жилийн турш ном түгээж буйг мэднэ.(өвчтэй үеийг эс тооцвол) хэмээн яриан дундуур орж хэлэв.

Рагалекха Лала руу харсаар.. би түүнээс чи яагаад надад энэ тухайгаа хэлээгүй вэ гэхэд, Жананиваса тэр хэтэрхий ичимхий болоод хүлцэнгүй гэв.

Нүднээс нулимс гарч байгааг би мэдэрлээ. Би түүн рүү харан: 13 жил, Екатеринбургийн гудамжид миний номын багшийн номыг түгээсэн. Ямар их тэвчил хатамжлалыг энэ эмэгтэй даван гараа вэ?

Өчигдөр Жананивасад нислэгийн тав тухгүй байдлыг гомдоллосондоо болоод өөрөөсөө ичив.

Түүнийг хотын  хүн бүр мэднэ.  ийм олон жилийн турш нар, салхи, бороо болон цас, хасах 20 хэмээс хэмээс ч хүйтэн байхад гадаа номоо түгээсээр байсан гэж Жананиваса үргэлжлүүлэхэд миний нулимс хацар даган урссаар л байлаа.

Рагалекха алтарын доороос хуучин, уранхай дугтуй гаргаж ирээд надад ичингүйрэн байж өгөв. Би онгойлгоод ам доллар байхыг харан Жананивасад гардуулав.Жананиваса дугтуйг аван тоолох зуурт нүд нь  улаан болж нулимсаар  дүүрсэн байлаа. Энд мянга таван зуун доллар байна гэж чичирсэн хоолойгоор хэлэв.. Энэ бол орост нэг хүний хоёр жилийн ажлын хөлс гэж надад нэмж хэлэв.

Би лакшмиг- Рагалекхад буцаан өгөөд энэ мөнгөөрөө намар энэтхэг явах билетээ ав. Би картика сард бишрэлтэнгүүдтэй хамт Вриндаванд парикрама (гороолно) . Чамайг тэнд байгаасай гэж хүсэж байна.

Тэрээр толгойгоо сэгсрээд “Үгүй ээ, Шрила Гурудева”  гээд дугтуйг буцаан түлхэв. “Гуйя, Хүмүүсийн өгсөн энэ мөнгө илүү үр дүнтэй зүйлд зарцуулагдах хэрэгтэй. Тэдний тусыг бодьё ” гэхэд би хэлэх үггүй болж орхив.

Энэ эмэгтэй хэн бэ” гэж дотроо бодон “Ийм энгийн амьдарч, Бурхан Чайтаниагийн санкиртан хөдөлгөөнд ийм олон жил үйлчлэн. Нэр хүнд болон бусдад анзаарагдахыг үл хүсэн, болзолт сүнснүүдэд ийм их нигүүлслээ хайрлан байдаг.” Тамала Госвамийн бичсэн нэгэн зүйл санаанд орж ирэв.

“ Хэдийгээр бидний зарим нь номын багш болж   байдаг,   эдгээр  шавь нар биднээс  илүү зол завшаантай мэт харагдаж байж болох,…..   үнэндээ тэдний ихэнхи нь маш ариуссан дээд бодгалиуд юм.  (Вража Лила номоос )

Жананиваса:   Шрила Гурудева Рагалекха надаас таныг хүрэлцэн ирж магад хэмээн найдан   гэрээ янзлах хэрэгтэй болж, иймээс ном түгээх ажлаасаа 2 долоо хоногийн чөлөө авсан юм.

Мөн задгай захын хамгаалагч эрийн зөвөлгөөг дагасан  .

Тэрээр уг зах дээр   очин номоо түгээдэг байв. Гэвч 2 хүчирхэг том биетэй хамгаалагчид нь түүнийг хармагцаа хөөдөг байлаа. Гэвч тэрээр очин номоо түгээсээр байсан . Эцэст нь тэд Рагалекха-н шийдвэр төгс болон цэвэр ариун байдлын  өмнө нь өвдөг  сөхөрсөн байна. Хоёр долоо хоногийн  өмнө тэдний нэг нь түүнд – Гуйя, жаахан амралт авалдаа. Та энд өдөр бүр байх юм. Таныг хүрээлж буй эдгээр муу хүмүүс танд нөлөөлөхөөс бид  айж байна. Гуйя.. “ гэсэн байна

Тэр Бурхан түүнтэй энэ эрээр дамжуулж ярьж байна иймээс түр завсарлая гэж шийдсэн   Гурудева- Бид түүний Энэтхэг явах билетийг хариуцна, та бүү санаа зов. Екатеринбургийн бишрэлтэнгүүд түүний авсан номны төлбөрийг хийсэн байгаа. Иймээс тэр ямар ч нэмэлт төлбөр өгөх шаардлаггүй. Тэд бүр ББТ –д /Бхактиведанта Бук Траст буюу Кришнагийн ухамсар дах номын салбар/ хүртэл төлбөрийг өгсөн байгаа. Хэзээ ус, цахилгаан, байрны түрээсээ өгөх хэрэгтэй болно бид тэрнийг нь төлнө. Тэр өөр ертөнцөд амьдардаг.Тэр  өдөр бүр ном түгээдэг, Говардхана Шилад өдөр бүр үйлчилдэг. Тэр үлдсэн жаахан мөнгөө танд зориулан гүнгэрваа дороо л хадгалдаг.

Миний нүд нулимсаар дахин бүрхэгдлээ. Рагалекха над руу залбиран байж ирэхдээ  уйлж байв . Тэрээр Шрила Гурудева- Намайг амьдралынхаа эцсийн мөч хүртэл Шрила Прабхупада-н номыг түгээж, танд болон Лалад үйлчлэхийг адислаж хайрлаач гэж гуйж байлаа. Тэр бүтэн дандават хийхээр газар сунав. Эмэгтэйчүүд бүтэн дандават хийдэггүй, Жананиваса түүнийг зогсоохыг оролдоход, би түүний гарыг бариад “бүү саад болоо, энэ эмэгтэй бол трансценденталь эмэгтэй ” гэж хэллээ Жананиваса байрнаас гарч явах үед Рагалекха номнуудаа цүнхэлж байлаа. Би Шрила Прабхупада-н хэлсэн үгийг тэр үед санаж байлаа.

“Эдгээр мэдээ надад шинэ амьдрал өгдөг…. Миний зурхайн хэлж байгаачлан энэ хэцүү үеийг би давж гарвал би зуу наслана. Би тэр үед танай ферм дээр очноо…. Энэ төсөл их сайхан төсөл байна. Энэ мэдээг сонсоод зүрх сэтгэл маань бургилан буцалж байна, шавь нарынхаа амжилтаар  бахархаж байна. ”  (Шрила Прабхупада-н Туласи даси-н үйлчлэлд бичсэн захиа, 1977.наймдугаар сарын 22)

http://www.iskcondesiretree.net/forum/topics/dedication-of-an-russian

Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Аялан номлогч. Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос  5-р боть, 27-р бүлэг ОХУ 2004. 12.24 Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр  ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед  миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив. Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ  би төд удалгүй түүнд бас  бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ  завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм. Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ,  гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон  гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан түүний өмнө өрөөстэй байв. Рагалекха хуучин сари өмсөн, буланд ичингүйрэн сууж байв.  Бүхий л нөхцөл байдал надад Вриндаваны бхажан кутирийг санагдуулж байлаа. Би түүнээс:  Чи  энд ганцаараа амьдардаг уу гэж асуухад, тэрээр   би эндхийн зочин хэмээн доошоо харан хэлээд энэ бол “лалагийн гэр  ” гэж хариулав. Би аан тийм үү ойлголоо гэж хэлэхдээ “энэ үнэхээр гайхалтай ухааралт байна шүү гэж ” бодож амжив. Цаг руугаа хартал дараагийн уулзалт хагас цагийн   дараа эхлэх болсон байв. Би түүнээс: За чи өдөр болгон юу хийдэг вэ гэж асуухад. Би Шрила Прабхупада-н номыг тараадаг гэв Би чи өөр зүйл хийдэг үү  гэж асуухад . тэрээр үгүй гэлээ. Та надад энэ заавраа арван гурван жилийн өмнө өгсөн шүү дээ гэж бас нэмж хэлэв Би цаг руугаа харахаа болив. Өөрийн чихэндээ итгэхэд ч хэцүү байлаа. Би Чи тэгээд 13 жил ном тарааж байгаа юм уу гэхэд Жананиваса- Шрила Гурудева- Екантиренбургийн бүх бишрэлтэнгүүд түүнийг өдөр бүр найман цаг, долоо хоногийн зургаан  өдөр, арван гурван жилийн турш ном түгээж буйг мэднэ.(өвчтэй үеийг эс тооцвол) хэмээн яриан дундуур орж хэлэв. Рагалекха Лала руу харсаар.. би түүнээс чи яагаад надад энэ тухайгаа хэлээгүй вэ гэхэд, Жананиваса тэр хэтэрхий ичимхий болоод хүлцэнгүй гэв. Нүднээс нулимс гарч байгааг би мэдэрлээ. Би түүн рүү харан: 13 жил, Екатеринбургийн гудамжид миний номын багшийн номыг түгээсэн. Ямар их тэвчил хатамжлалыг энэ эмэгтэй даван гараа вэ? Өчигдөр Жананивасад нислэгийн тав тухгүй байдлыг гомдоллосондоо болоод өөрөөсөө ичив. Түүнийг хотын  хүн бүр мэднэ.  ийм олон жилийн турш нар, салхи, бороо болон цас, хасах 20 хэмээс хэмээс ч хүйтэн байхад гадаа номоо түгээсээр байсан гэж Жананиваса үргэлжлүүлэхэд миний нулимс хацар даган урссаар л байлаа. Рагалекха алтарын доороос хуучин, уранхай дугтуй гаргаж ирээд надад ичингүйрэн байж өгөв. Би онгойлгоод ам доллар байхыг харан Жананивасад гардуулав.Жананиваса дугтуйг аван тоолох зуурт нүд нь  улаан болж нулимсаар  дүүрсэн байлаа. Энд мянга таван зуун доллар байна гэж чичирсэн хоолойгоор хэлэв.. Энэ бол орост нэг хүний хоёр жилийн ажлын хөлс гэж надад нэмж хэлэв. Би лакшмиг- Рагалекхад буцаан өгөөд энэ мөнгөөрөө намар энэтхэг явах билетээ ав. Би картика сард бишрэлтэнгүүдтэй хамт Вриндаванд парикрама (гороолно) . Чамайг тэнд байгаасай гэж хүсэж байна. Тэрээр толгойгоо сэгсрээд “Үгүй ээ, Шрила Гурудева”  гээд дугтуйг буцаан түлхэв. “Гуйя, Хүмүүсийн өгсөн энэ мөнгө
Scroll to Top