Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

1973 оны тавдугаар сарын 7.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

 Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, бусад шавь нар нь дагалдан явна.

 Ид шидийн хүчний үүсэл

 Шрила Прабхупада: Йогчид гол нь өөртөө янз бүрийн ид шидийн хүчнүүдийг хөгжүүлэхэд автсан байдаг. Йогч нь усан дээгүүр живэлгүйгээр явж чаддаг. Тэрээр таталцлын хуулинд захирагддаггүй. Энэ ид шидийн хүчийг лагхима гэж нэрлэдэг. Лагхима гэдэг нь хүн хөвөнгөөс ч хөнгөн болж, таталцлын хуулийг эсэргүүцэх чадвартай болно гэсэн утгатай.

 Йогийн систем нь энэ дадлаар хичээллэгчид аль хэдийнээ оршин байх ойлгогдошгүй хүчийг хөгжүүлдэг. Энэ хүүхдүүд усанд сэлж байна(усанд сэлж буй хүүхдүүдийг заагаад) харин би сэлж чадахгүй. Гэвч сэлэх чадвар надад угаас бий. Харин зөвхөн дадлага л хэрэгтэй. Тэгэхээр хэрэв хүн ийм йогийн хүч чадалтай байдаг юм бол Бурхан ямар хэмжээний йогийн хүчийг эзэмшдэг болохыг бод доо. Ийм учраас Ведүүдэд Түүнийг Йогешвара буюу “бүхий л ид шидийн хүчнүүдийн эзэн” гэсэн нэрээр нэрлэдэг. Бхагавад-гитад(10.8) Кришна: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцүүдийн эх булаг билээ. Надаас бүх зүйлс үүсмүй” хэмээн өгүүлсэн байдаг. Бид Бурханы энэхүү баталгааг хүлээн зөвшөөрөөгүй цагт бид материаллаг байгалийн үүсэл гарлыг дэс дараалалтай тайлбарлаж чадахгүй. Ид шидийн хүчний оршин буйг хүлээн зөвшөөрөхгүйгээр Бурханыг ойлгох аргагүй. Гэвч хэрэв та Бурханыг шинжлэх ухаанчаар ойлгох ойлгоцод хүрвэл тэр цагт та бүгдийг ойлгож чадна.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл та шинжлэх ухаан нь өөрийн судалгаагаа анхдагч цэгээс бус харин дунд шатнаас эхэлдэг гэж хэлэхийг хүсээд байна уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Чухам яг тийм. Тэд жинхэнэ эх үндсийн талаар мэддэггүй. Эрдэмтэд ямар нэг цэгээс эхлэлээ авдаг ч энэ цэг нь хаанаас эхлэлээ авдаг юм бэ? Үүнийгээ тэд мэддэггүй. Хэдий тэд дэмий хоосон судалгаа хийсэн байлаа ч. Бүх зүйлийн анхдагч эх үүсвэр нь Бурхан бөгөөд Тэрээр ид шидийн хүчнийг бүрэн эзэмшин захирдаг ба бүх зүйлс Түүнээс үүсдэг. Тэр Өөрөө Бхагавад-гитад: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцийн эх үүсвэр билээ. Надаас бүх зүйл үүсмүй” хэмээн өгүүлсэн. Бидний дүгнэлт сохор итгэл дээр суурилаагүй. Энэ дүгнэлтүүд маань маш их шинжлэх ухаанч. Матери нь амьдралаас үүсдэг. Амьдрал нь, эх үндэс нь хязгааргүй их материаллаг нөөц баялагийг агуулж байдаг. Энэ бол бүтээлийн аугаа нууц юм.

      Хэрэв зүүг унагаавал тэрээр шууд л газарт унана даа. Гэвч хэдхэн фунт жинтэй шувуу агаарт хөөрөн тогтож чадна. Бид түүний нисэх чадварын эх үндсийг олж тогтоох ёстой. Байгалийг судалснаар бид ямар ч амьд оршнол нь ямар нэг ид шидийн хүчнийг эзэмшин шингээсэн байдгийг олж тогтоож болно. Хүн усанд хэдхэн цаг амьдарч чадахгүй. Харин загас түүнд байнга амьдардаг. Энэ ид шидийн хүч биш гэж үү?

Д-р Сингх: Энэ нь ид шидийн хүч л дээ. Гэхдээ миний биш загасны.

Шрила Прабхупада: Тиймээ. Энэ нь ид шидийн хүч нь тэгш бус хуваарилагддагаас болдог. Гэвч бүх зүйлсийн эх үндэс болсон Бурхан бүх ид шидийн хүчнийг эзэмшин байдаг. Түүний ид шидийн хүч нь надад жаахан, танд бас жаахан, шувуунд ч бас жаахан оногддог. Гэвч ид шидийн хүчнүүдийн агуулах зоорь нь Бурхан юм.

       Ид шидийн хүчний найман янзын үндсэн төрөл байдаг. Тэдний заримаас дурдвал: лагхима(түүний тусламжтайгаар өднөөс хөнгөн болж болно), махима(түүний тусламжтайгаар уулнаас ч том болж болно), прапти(хэрэгтээ бүхнээ авах чадварыг олгодог), ишитва(түүний тусламжтайгаар өөр ямар нэг бодгалийг бүрэн дүүрэн байлдан дагуулах болон удирдана). Ид шидийн хүчний өөр нэгэн төрлийг нарнаас харж болно. Учир нь нарны гэрлээс тайлбарлагдашгүй байдлаар олон тооны зүйлс үүсдэг. Ид шидний хүчний оршин буйг хүлээн зөвшөөрөхгүйгээр эрдэмтэд энэ үзэгдлийг тайлбарлаж чадахгүй. Тэд зүгээр л “ийм л байх даа” гэдгийн хажуугаар эргэлдэн тойрсоор байх болно.

Д-р Сингх: Авхаалжтайхан эрдэмтэд өөрийн үзлээ батлахын тулд ямар ч нотолгоо таталгүй юу дуртайгаа ярьж болно. Гэвч жинхэнэ эрдэмтэн хүн дээд анхдагч шалтгааныг ойлгох ёстой. Эцсийн дүгнэлтийг хийхийн тулд.

Шрила Прабхупада: Тиймээ. Дээд шалтгааныг олоогүй бол тэрээр шинжлэх ухааныг судладаг гэж тооцох хэрэггүй.

Д-р Сингх: Ид шидийн хүчийг танин ойлгох нь бидний бие махбодь өдөр тутамд үхэж байдаг хэмээх баримтыг ойлгох ойлгоц гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тийм.

Д-р Сингх: Гэвч жирийн хүмүүс өөрсдийгөө үхэж буй гэж бодохгүй.

Шрила Прабхупада: Энэ бол тэнэглэлийн үр дагавар. Тэрээр агшин тутамд үхэж буй ч: “Би мөнх амьдрах болно” гэж боддог. Чухамдаа үхэл төрөхөөс л эхэлдэг. Бид энэ асуудлыг: хүмүүс үхэж буй болохоор бид мөн л үхэх ёстой гэсэн байдлаар харж ойлгодог. Гэвч эрдэмтдэд  гэж нэрлэгдэгсдэд  үхлийн процесс улам улам түргэсэн дөтлөж буй хэдий ч үр ашигтай зөвлөгөөг сонсоод ч тэд огт хүлээн авдаггүй.

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны тавдугаар сарын 7. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг  Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, бусад шавь нар нь дагалдан явна.  Ид шидийн хүчний үүсэл  Шрила Прабхупада: Йогчид гол нь өөртөө янз бүрийн ид шидийн хүчнүүдийг хөгжүүлэхэд автсан байдаг. Йогч нь усан дээгүүр живэлгүйгээр явж чаддаг. Тэрээр таталцлын хуулинд захирагддаггүй. Энэ ид шидийн хүчийг лагхима гэж нэрлэдэг. Лагхима гэдэг нь хүн хөвөнгөөс ч хөнгөн болж, таталцлын хуулийг эсэргүүцэх чадвартай болно гэсэн утгатай.  Йогийн систем нь энэ дадлаар хичээллэгчид аль хэдийнээ оршин байх ойлгогдошгүй хүчийг хөгжүүлдэг. Энэ хүүхдүүд усанд сэлж байна(усанд сэлж буй хүүхдүүдийг заагаад) харин би сэлж чадахгүй. Гэвч сэлэх чадвар надад угаас бий. Харин зөвхөн дадлага л хэрэгтэй. Тэгэхээр хэрэв хүн ийм йогийн хүч чадалтай байдаг юм бол Бурхан ямар хэмжээний йогийн хүчийг эзэмшдэг болохыг бод доо. Ийм учраас Ведүүдэд Түүнийг Йогешвара буюу “бүхий л ид шидийн хүчнүүдийн эзэн” гэсэн нэрээр нэрлэдэг. Бхагавад-гитад(10.8) Кришна: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцүүдийн эх булаг билээ. Надаас бүх зүйлс үүсмүй” хэмээн өгүүлсэн байдаг. Бид Бурханы энэхүү баталгааг хүлээн зөвшөөрөөгүй цагт бид материаллаг байгалийн үүсэл гарлыг дэс дараалалтай тайлбарлаж чадахгүй. Ид шидийн хүчний оршин буйг хүлээн зөвшөөрөхгүйгээр Бурханыг ойлгох аргагүй. Гэвч хэрэв та Бурханыг шинжлэх ухаанчаар ойлгох ойлгоцод хүрвэл тэр цагт та бүгдийг ойлгож чадна. Д-р Сингх: Өөрөөр хэлбэл та шинжлэх ухаан нь өөрийн судалгаагаа анхдагч цэгээс бус харин дунд шатнаас эхэлдэг гэж хэлэхийг хүсээд байна уу? Шрила Прабхупада: Тиймээ. Чухам яг тийм. Тэд жинхэнэ эх үндсийн талаар мэддэггүй. Эрдэмтэд ямар нэг цэгээс эхлэлээ авдаг ч энэ цэг нь хаанаас эхлэлээ авдаг юм бэ? Үүнийгээ тэд мэддэггүй. Хэдий тэд дэмий хоосон судалгаа хийсэн байлаа ч. Бүх зүйлийн анхдагч эх үүсвэр нь Бурхан бөгөөд Тэрээр ид шидийн хүчнийг бүрэн эзэмшин захирдаг ба бүх зүйлс Түүнээс үүсдэг. Тэр Өөрөө Бхагавад-гитад: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцийн эх үүсвэр билээ. Надаас бүх зүйл үүсмүй” хэмээн өгүүлсэн. Бидний дүгнэлт сохор итгэл дээр суурилаагүй. Энэ дүгнэлтүүд маань маш их шинжлэх ухаанч. Матери нь амьдралаас үүсдэг. Амьдрал нь, эх үндэс нь хязгааргүй их материаллаг нөөц баялагийг агуулж байдаг. Энэ бол бүтээлийн аугаа нууц юм.       Хэрэв зүүг унагаавал тэрээр шууд л газарт унана даа. Гэвч хэдхэн фунт жинтэй шувуу агаарт хөөрөн тогтож чадна. Бид түүний нисэх чадварын эх үндсийг олж тогтоох ёстой. Байгалийг судалснаар бид ямар ч амьд оршнол нь ямар нэг ид шидийн хүчнийг эзэмшин шингээсэн байдгийг олж тогтоож болно. Хүн усанд хэдхэн цаг амьдарч чадахгүй. Харин загас түүнд байнга амьдардаг. Энэ ид шидийн хүч биш гэж үү? Д-р Сингх: Энэ нь ид шидийн хүч л дээ. Гэхдээ миний биш загасны. Шрила Прабхупада: Тиймээ. Энэ нь ид шидийн хүч нь тэгш бус хуваарилагддагаас болдог. Гэвч бүх зүйлсийн эх үндэс болсон Бурхан бүх ид шидийн хүчнийг эзэмшин байдаг. Түүний ид шидийн хүч нь надад жаахан, танд бас жаахан, шувуунд ч бас жаахан оногддог. Гэвч ид шидийн хүчнүүдийн агуулах зоорь нь Бурхан юм.        Ид шидийн хүчний найман янзын үндсэн төрөл байдаг. Тэдний заримаас дурдвал: лагхима(түүний тусламжтайгаар өднөөс хөнгөн болж болно), махима(түүний тусламжтайгаар уулнаас ч том болж болно), прапти(хэрэгтээ бүхнээ авах чадварыг олгодог), ишитва(түүний тусламжтайгаар өөр ямар нэг бодгалийг бүрэн дүүрэн байлдан
Scroll to Top