Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн. Хэдийгээр хүний төрөл нь ховор нандин ч гэлээ түүний үнэ цэнийг ухааралгүйгээр, түүнийг зохих журмаар нь ашиглалгүй байсаар хорвоог орхиж буй хүнийг харамч хүн гэж ведийн судар номонд тэмдэглэсэн байдаг. Яагаад ? Юуг харамласан гэж? Амьдралын хуулийн дагуу л явсан гэж эсэргүүцэх хүн олон байх.

Хэрэв та хэдэн үеэрээ эдлэж хэрэглээд барахгүй мөнгө хөрөнгөтэй байтлаа түүнээсээ хэрэглэж чадахгүй нарийлсаар, гуйлгачны амьдралаар амьдарсаар хорвоог орхивол тэр хүнийг  харамч, нарийн хүн байжээ гэж тооцно. Яг үүн шиг бид хүний алтан сайхан бие махбодийг авч төрчихөөд түүнийгээ Бурханы ухамсрыг олоход зориулалгүй дуусгах аваас энэ нь эмгэнэлт төгсгөл болно. Бурханы ухамсар гэдэг нь бид өөрсдийн анхдагч сүнсний мөн чанараа таних явдал бөгөөд үүнийг олоход нэг амьдрал хангалттай тохиолдол байдаг байхад хэд хэдэн амьдралыг зориулах тохиолдол ч олонтаа.  Шримад-Бхагаватам сударт Бхарата хаан энэ Бурханы ухамсрыг олохын тулд өөрийн хаан ширээ, баян тансаг гэр орон, үзэсгэлэнт эхнэр, хайртай хүүхдүүд, өөрийн эрхэм нандин бүхнээ орхин одсон тухай өгүүлсэн байдаг. Тэрээр хэдийгээр энэ гэгээн үйлсийн төлөө бүхнээ зориулан, бүхнийг орхисон ч, мөн нилээд өндөр түвшинд хүрч чадсан ч тэр нэгэн хөөрхий бугын тугалыг хайрлан татагдаж нас нөгчих агшиндаа түүнийг дурсан бодсоноор материаллаг байгалийн сүнс шилжих хуулийн дагуу буга болон төрсөн гашуун түүх байдаг. Хүн үхэх мөчдөө юуг дурсан санасан бэ тэрээр дараагийн амьдралдаа тэр ахуйдаа гарцаагүй хүрнэ хэмээн Бхагавад-гитад өгүүлсэн. Дээрхи түүхээс бид бурханлаг амьдарлын замд хөл тавьсан хүн цаг ямагт сэргэг болгоомжтой байхын сургамжийг олж мэдлээ. Ведийн судруудад Бурханы ухамсарт хүрэхээр тэмүүлж яваа хүнийг маш хурц иртэй тонгорогон дээр алхаж буйтай зүйрлэдэг. Нэг л жаахан өөтэй гишгэвэл хөлөө эсгэн, цус гарах явдал энүүхэнд. Бурханы ухамсрыг олох нь тийм чухам юм бол үүнийг олсноор ямар ач тусыг хүртэх вэ ? Энэ ухамсрыг олсноор бид самсара-чакра буюу үхэх, төрөх, зовж зүдрэхийн гинж тойргийг таслан хаяж, өөрсдийн өнө эртний төрсөн гэр орон болох бурханлаг ертөнцдөө буцан очих болно. Ингэснээр бид дахин дахин давтагдаж байдаг дахин дахин төрөхийн эргүүлгэнээс суллагдана. Яг одоо биднийг материйн ухамсар боолчилж байна. Бид өөрсдийн өчүүхэн тулга тойрсон ахуйнхаа ухамсарт автаж, түүнийгээ орчлон хорвоогийн хамгийн чухал нандин зүйлд бодон түүндээ автан шунгана. Нэг хэсэг нь мөнгөний ухамсарт, нэг хэсэг нь орд харшийн, тансаг амьдралын ухамсарт, нэг хэсэг нь сайхан хань ижил, тав тухтай тухтай амьдралын ухамсарт оршин, энэ ухамсраа энэ орчлонгийн эн тэргүүний үйл болгон түүндээ мөргөн залбирч амьдарч байна. Харамсалтай нь энэ ухамсрын, энэ бодол санааны биелэл болсон мөнгө төгрөг, орд харш, машин унаа бүгд цаг зуурхны. Мөн дээр нь өмхий үнэртэй. Тэд бүгд нэгэн цагт ялзран хогийн саванд хаягдах цаг бий. Харин Бурханы трансцендент ухамсар нь цаг ямагт шинэчлэгдэн улам улам баяжин, улам улам амт шимт нь нэмэгдэж байдаг. Бидний мэдэх хуулиас ялгаатай байгаа биз. Бид нэг хүсч мөрөөдөж байсан зүйлээ олж авчихаад тун ч удалгүй түүнээсээ уйдан өөр шинийг эрж хайдаг. Энэ бол материаллаг эдийн хууль. Харин бурханлаг хууль үүнээс 180 градусын эсрэг. Идэх тусам амт нь нэмэгддэг. Энэ ертөнцөд бид идэх тусам амтаа алддаг шүү дээ.

     Бидний амьдарч буй энэ Калийн цөвүүн цагт хүмүүсийн бурханлагт тэмүүлэх хандлага сул дорой байна гэдгийг зөгнөсөн байдаг. Тэдний ухаан бодол дорой, эргэцүүлж тунгаах нь бага. Цаг ямагт биеийн хэрэгцээгээ хангахаар цаг наргүй, өдөр шөнөгүй галзуу мэт зүтгэцгээнэ. Гэтэл хөөрхий тэдний дотор орших бидний жинхэнэ “би” хоол, ундгүй ангаж, цанган, арчаагүй ядарсан төлөвт оршсоор. Тэр зүгээр л жолоодлогогүй, галзуу мэт хурдтай давхиж яваа машин дотор суун буй хүн шиг л өрөвдөм төлөвт оршино. Ийм машинуудын тоог хэлэхэд хугацаа хүрэлцэхгүй.

     Хүний биеийг материаллаг оршихуйн их далайг гатлах бат бөх  хөлөг онгоцтой зүйрлэсэн байдаг. Бид зөвхөн хүний биед оршсоноор бурханлаг мэдлэгийг олж авах боломжтой болно. Тэр ч байтугай тэнгэрийн орны сахиулсан тэнгэрүүд ч хүн болж төрөхийг мөрөөддөг гэж ярьдаг. Хамгийн гол нь түүнийг эд агуурс хураах үйлэнд бус эргэлдэж буй “бие махбодийн тээрэмнээс” холдон зайлахад ашиглах ёстой юм байна гэдгийг ухамсарлах нь ухаант хүний эн тэргүүний  үүрэг мөн.

Балабхадра дас

Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн. Хэдийгээр хүний төрөл нь ховор нандин ч гэлээ түүний үнэ цэнийг ухааралгүйгээр, түүнийг зохих журмаар нь ашиглалгүй байсаар хорвоог орхиж буй хүнийг харамч хүн гэж ведийн судар номонд тэмдэглэсэн байдаг. Яагаад ? Юуг харамласан гэж? Амьдралын хуулийн дагуу л явсан гэж эсэргүүцэх хүн олон байх. Хэрэв та хэдэн үеэрээ эдлэж хэрэглээд барахгүй мөнгө хөрөнгөтэй байтлаа түүнээсээ хэрэглэж чадахгүй нарийлсаар, гуйлгачны амьдралаар амьдарсаар хорвоог орхивол тэр хүнийг  харамч, нарийн хүн байжээ гэж тооцно. Яг үүн шиг бид хүний алтан сайхан бие махбодийг авч төрчихөөд түүнийгээ Бурханы ухамсрыг олоход зориулалгүй дуусгах аваас энэ нь эмгэнэлт төгсгөл болно. Бурханы ухамсар гэдэг нь бид өөрсдийн анхдагч сүнсний мөн чанараа таних явдал бөгөөд үүнийг олоход нэг амьдрал хангалттай тохиолдол байдаг байхад хэд хэдэн амьдралыг зориулах тохиолдол ч олонтаа.  Шримад-Бхагаватам сударт Бхарата хаан энэ Бурханы ухамсрыг олохын тулд өөрийн хаан ширээ, баян тансаг гэр орон, үзэсгэлэнт эхнэр, хайртай хүүхдүүд, өөрийн эрхэм нандин бүхнээ орхин одсон тухай өгүүлсэн байдаг. Тэрээр хэдийгээр энэ гэгээн үйлсийн төлөө бүхнээ зориулан, бүхнийг орхисон ч, мөн нилээд өндөр түвшинд хүрч чадсан ч тэр нэгэн хөөрхий бугын тугалыг хайрлан татагдаж нас нөгчих агшиндаа түүнийг дурсан бодсоноор материаллаг байгалийн сүнс шилжих хуулийн дагуу буга болон төрсөн гашуун түүх байдаг. Хүн үхэх мөчдөө юуг дурсан санасан бэ тэрээр дараагийн амьдралдаа тэр ахуйдаа гарцаагүй хүрнэ хэмээн Бхагавад-гитад өгүүлсэн. Дээрхи түүхээс бид бурханлаг амьдарлын замд хөл тавьсан хүн цаг ямагт сэргэг болгоомжтой байхын сургамжийг олж мэдлээ. Ведийн судруудад Бурханы ухамсарт хүрэхээр тэмүүлж яваа хүнийг маш хурц иртэй тонгорогон дээр алхаж буйтай зүйрлэдэг. Нэг л жаахан өөтэй гишгэвэл хөлөө эсгэн, цус гарах явдал энүүхэнд. Бурханы ухамсрыг олох нь тийм чухам юм бол үүнийг олсноор ямар ач тусыг хүртэх вэ ? Энэ ухамсрыг олсноор бид самсара-чакра буюу үхэх, төрөх, зовж зүдрэхийн гинж тойргийг таслан хаяж, өөрсдийн өнө эртний төрсөн гэр орон болох бурханлаг ертөнцдөө буцан очих болно. Ингэснээр бид дахин дахин давтагдаж байдаг дахин дахин төрөхийн эргүүлгэнээс суллагдана. Яг одоо биднийг материйн ухамсар боолчилж байна. Бид өөрсдийн өчүүхэн тулга тойрсон ахуйнхаа ухамсарт автаж, түүнийгээ орчлон хорвоогийн хамгийн чухал нандин зүйлд бодон түүндээ автан шунгана. Нэг хэсэг нь мөнгөний ухамсарт, нэг хэсэг нь орд харшийн, тансаг амьдралын ухамсарт, нэг хэсэг нь сайхан хань ижил, тав тухтай тухтай амьдралын ухамсарт оршин, энэ ухамсраа энэ орчлонгийн эн тэргүүний үйл болгон түүндээ мөргөн залбирч амьдарч байна. Харамсалтай нь энэ ухамсрын, энэ бодол санааны биелэл болсон мөнгө төгрөг, орд харш, машин унаа бүгд цаг зуурхны. Мөн дээр нь өмхий үнэртэй. Тэд бүгд нэгэн цагт ялзран хогийн саванд хаягдах цаг бий. Харин Бурханы трансцендент ухамсар нь цаг ямагт шинэчлэгдэн улам улам баяжин, улам улам амт шимт нь нэмэгдэж байдаг. Бидний мэдэх хуулиас ялгаатай байгаа биз. Бид нэг хүсч мөрөөдөж байсан зүйлээ олж авчихаад тун ч удалгүй түүнээсээ уйдан өөр шинийг эрж
Scroll to Top