Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 1 9 7 5
Users Today : 14
Users Yesterday : 24
Total Users : 1975
Views Today : 50
Views Yesterday : 43
Spread the love
Намын номонд чихээ тушааж

Дамын наймаанд нүдээ зориулсан

Орчин үеийн хүмүүс бид

Орчноо ер анзаарахгүй юм даа

Тив дэлхий дулаарч байна

Тэнэмэл өвчин нэмэгдэж байна

Осол гэмтэл олширч байна

Орон гэргүйчүүд ихсэж байна

Халуун оронд цас оров

Хар салхи хааяагүй сүйтгэв

Хөнөөлт түймэр гарах нь олшров

Хүний үхэл эрс нэмэгдэв

Газар хөдлөж баахныг нь залгина

Галт уул бөөнөөр нь түйвэргэнэ

Онгойдоггүй бороо олноор нь урсгана

Онгоцны ослоор хотлоороо явчихна

Шувууны ханиад, эмчлэгддэггүй ДОХ

Цунамийн аюул, усны үер

Шил шилээ харан ар араасаа жагссан

Шинэ шинэ асуудлууд биднийг хүлээн байна

Тэнэг хүүхдийг нэг алгаддаг

Тэгээд болохгүй бол хоёр алгаддаг

Тэрүүхэндээ хорсож шүд зуувч

Тэртээ хойно хайрыг ухаардаг

Ахан дүүс минь аюул айсуй

Аюулын цаана ухаарал айсуй

Ухаарлын цаана эвлэрэл айсуй

Эвлэрэлийн цаана жаргал айсуй

Шумуулын чинээ байж

Арслантай тулалдаж чадах уу

Судар шастир мэдэхгүй байж

Номтонтой арцалдаж болох уу

Бутын чинээхэн байж

Бурхантай тэрсэлдэж чадах уу

Өчүүхэн жаахан байж

Үнэмлэхүй үнэнтэй сөргөлдөх үү

Алив та минь нүдээ нээж

Алаг дэлхийг ёсоор нь харъя

Тэнэглэл, бардамналаа эгнэгт орхиж

Дээд Бурханы өлмийд сөгдөе

2008-02-21

 

Spread the love Намын номонд чихээ тушааж Дамын наймаанд нүдээ зориулсан Орчин үеийн хүмүүс бид Орчноо ер анзаарахгүй юм даа Тив дэлхий дулаарч байна Тэнэмэл өвчин нэмэгдэж байна Осол гэмтэл олширч байна Орон гэргүйчүүд ихсэж байна Халуун оронд цас оров Хар салхи хааяагүй сүйтгэв Хөнөөлт түймэр гарах нь олшров Хүний үхэл эрс нэмэгдэв Газар хөдлөж баахныг нь залгина Галт уул бөөнөөр нь түйвэргэнэ Онгойдоггүй бороо олноор нь урсгана Онгоцны ослоор хотлоороо явчихна Шувууны ханиад, эмчлэгддэггүй ДОХ Цунамийн аюул, усны үер Шил шилээ харан ар араасаа жагссан Шинэ шинэ асуудлууд биднийг хүлээн байна Тэнэг хүүхдийг нэг алгаддаг Тэгээд болохгүй бол хоёр алгаддаг Тэрүүхэндээ хорсож шүд зуувч Тэртээ хойно хайрыг ухаардаг Ахан дүүс минь аюул айсуй Аюулын цаана ухаарал айсуй Ухаарлын цаана эвлэрэл айсуй Эвлэрэлийн цаана жаргал айсуй Шумуулын чинээ байж Арслантай тулалдаж чадах уу Судар шастир мэдэхгүй байж Номтонтой арцалдаж болох уу Бутын чинээхэн байж Бурхантай тэрсэлдэж чадах уу Өчүүхэн жаахан байж Үнэмлэхүй үнэнтэй сөргөлдөх үү Алив та минь нүдээ нээж Алаг дэлхийг ёсоор нь харъя Тэнэглэл, бардамналаа эгнэгт орхиж Дээд Бурханы өлмийд сөгдөе 2008-02-21  
Scroll to Top