Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 1 7 9 5
Users Today : 14
Users Yesterday : 17
Total Users : 1795
Views Today : 35
Views Yesterday : 29
Spread the love
Бурханы Бодгалийг харах гэж

Буурал Гималайг зориод хэрэггүй

Үнэмлэхүй Үнэнийг олох гэж

Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй

Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч

Зүрхэн тушаа минь заларч бий шүү

Сэтгээд барамгүй тэртээд гэвч

Цээжин дотор минь морилж бий шүү

Та бидний үйлийг хянахаар

Тааллыг нь хангавал адислалаа хайрлахаар

Тааваар нь бас  эрх чөлөөтэй байлгахаар

Далдын хар малгайг Бурхан өмссөн юм

Орчлонгийн тоос шиг олон амьтас

Огторгуйн дунд уягдан хүлэгджээ

Түнэр харанхуй энэ ертөнцийг

Төрсөн гэр шигээ хайрлан дасжээ

Тэд бүгдээрээ Бурханы үр сад

Тэр ч байтугай хайртай хүүхдүүд нь

Эрх танхи байсан болохоороо л

Энэ ертөнцийг үзэхээр шийджээ

Хамгаас ухаалаг Эцэг Бурхан

Хайрт үрсүүдээ хориод дийлээгүй юм

Үхлийн үнэрт, зуурдын орон тийш

Үр хүүхдүүд нь тэмүүлж одсон юм

Төөрч одсон энэ амьтсыг

Төрсөн гэртээ буцах ёстойг

Түр зуурхны энэ орны

Төгсөшгүй зовлонг ойлгох учиртайг

Уулзаж таарсан хүн болгонд

Зугатаж байсан ч хэлэх ёстой

Чанадын мэдлэгийг сонссон бүхэн

Чадах ядахаараа оролдох учиртай

Авралд хүргэх  үйлсийн төлөө

Асгарсан хөлс, урсгасан хором нь

Дээд Бурханы тааллыг хангах

Тэргүүн зэргийн үйл мөн юм

Эрхэм чухал зүтгэлийг нь харсан

Ивээлт Бурхан талархан сайшааж

Далдын хар малгайгаа аваад

Таны өмнө мэхийх болно.

 

2009-01-17.

 

Spread the love Бурханы Бодгалийг харах гэж Буурал Гималайг зориод хэрэггүй Үнэмлэхүй Үнэнийг олох гэж Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч Зүрхэн тушаа минь заларч бий шүү Сэтгээд барамгүй тэртээд гэвч Цээжин дотор минь морилж бий шүү Та бидний үйлийг хянахаар Тааллыг нь хангавал адислалаа хайрлахаар Тааваар нь бас  эрх чөлөөтэй байлгахаар Далдын хар малгайг Бурхан өмссөн юм Орчлонгийн тоос шиг олон амьтас Огторгуйн дунд уягдан хүлэгджээ Түнэр харанхуй энэ ертөнцийг Төрсөн гэр шигээ хайрлан дасжээ Тэд бүгдээрээ Бурханы үр сад Тэр ч байтугай хайртай хүүхдүүд нь Эрх танхи байсан болохоороо л Энэ ертөнцийг үзэхээр шийджээ Хамгаас ухаалаг Эцэг Бурхан Хайрт үрсүүдээ хориод дийлээгүй юм Үхлийн үнэрт, зуурдын орон тийш Үр хүүхдүүд нь тэмүүлж одсон юм Төөрч одсон энэ амьтсыг Төрсөн гэртээ буцах ёстойг Түр зуурхны энэ орны Төгсөшгүй зовлонг ойлгох учиртайг Уулзаж таарсан хүн болгонд Зугатаж байсан ч хэлэх ёстой Чанадын мэдлэгийг сонссон бүхэн Чадах ядахаараа оролдох учиртай Авралд хүргэх  үйлсийн төлөө Асгарсан хөлс, урсгасан хором нь Дээд Бурханы тааллыг хангах Тэргүүн зэргийн үйл мөн юм Эрхэм чухал зүтгэлийг нь харсан Ивээлт Бурхан талархан сайшааж Далдын хар малгайгаа аваад Таны өмнө мэхийх болно.   2009-01-17.  
Scroll to Top