Аюурвед /Ведийн эрүүл мэндийн шинжлэх ухаан/ болон Энэтхэг үндэсний хоолны жоронд өргөн хэрэглэдэг шар тос нь амт чанар, шим тэжээл болон эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг ажээ. Бидний мэдэх цөцгийн тосыг буцалган гаргаж авах уг бүтээгдэхүүн нь бусад төрлийн хүнсний тоснуудаас эрүүл мэндийн хувьд ач тус ихтэй.
Хүнсэнд хэрэглэх аваас:
Хоол бэлтгэхэд хамгийн төгс зохицоно: Шар тос 375 /фарангейт/ хэм хүртэл ямар ч хиншүү үл гаргана. Мөн химийн бүтцийн үүднээс нь авч үзвэл тогтворт чанар нь өндөр ажээ.
Удаан хадгалагдана: Чийгшил багатай тул заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Аюурведийн институт шар тос хөргөгчинд нэг жил, хэвийн хэмд 6 сар хадгалагддаг болохыг тогтоожээ. Сэрүүн, нар тусахгүй газар хадгалж, ямар нэгэн шингэнтэй холилдохоос сэргийлэх хэрэгтэй. Амттай: ямар ч төрлийн хоолонд хийснээр амт чанарыг улам сайжруулна.
Эрүүл мэндийн ашиг тус:
Шингэц сайтай: Шар тос гарган явах явцад лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос хүний биед хурдан шингэнэ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй: Сушрута самхита, Аюурведийн эртний анагаах ухааны эмчилгээний системд дурдсанаар шар тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй аж.
Биеийг бүрэн эмчилнэ: Аюурведийн эмч нар алтан тосыг биед массаж хийх маягаар түрхэж биеийн гормоныг тэнцвэржүүлдэг.
Уян хатан: Аюурведийн их сургуулийн үүсгэн байгуулагч Др. Васант Лад иогчид шар тосыг байнга хэрэглэдэг, үүний үр дүнд тэдний бие мах бодь маш уян хатан байдаг хэмээжээ.
Дархлаа сайжруулна: Азийн зан заншил болон Орчин цагийн хүнс тэжээлийн судлаач Паул Питчфорд : шар тос нь биеийн дархлааны системийг сайжруулдаг хэмээсэн байна.
Агниг нэмэгдүүлнэ: Аюурведэд хоол шингэх явц нь ходоодон дахь галтай шууд холбоотой ба шар тосыг хэрэглэх явцад бодисын солилцоог хурдасгаж, хоол шингэх явцыг түргэсгэдэг хэмээжээ.
Тос, масло зэрэг нь амттай ч эрүүл мэнддээ анхаарал тавигчид үүнээс татгалзаж эхлээд байна. Шар тос илчлэг ихтэйн зэрэгцээ эрүүл мэндэд сайн. Доорх аргаар гэрийн нөхцөлд гхи буюу шар тос бэлтгэнэ.
2 аяга шар тосонд
- 450 гр цөцгийн тосыг хайлуулж, хэрэв хүсвэл 4 ш хадаасан цэцэг /гвоздика/ хийж болно. Амтыг сайжруулна.
- Тос буцалж хөөс гарч эхлэх үед зөөлөн галаар алтлаг шаргал өнгөтэй болж дээр нь хөөсгүй болтол буцалгана.
- Тас няс хийн дуугарахаа болиход шар тос бэлэн болжээ гэж үзнэ.
- Хөргөөд, өөр сав руу шилжүүлнэ. Харин доор нь тунасан эдийг бүү хэрэглэ,цэвэрхолестрин юм.
http://news.iskcon.com/node/4034
Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа