Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 40
Views Yesterday : 41
Кришна нааш ирж, энд Өөрийн лила буюу тоглоом наадмыг өрнүүлсэн. “Шримад-Бхагаватам”-ын Аравдугаар дууллын 70дугаар бүлэгт Нарада Муни Кришнатай уулзахаар Дваракад ирж байгаа тухай өгүүлэмж бий. Тэгээд тэр Түүнд хандаж хэлсэн байдаг: “Материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас Таныг мартсанаасаа болж аймшигтай ихээр зовж шаналж байна! Тийм болохоор Та нааш ирж болгооно уу. Би ч бас тийшээ явж байна. Та надтай хамт явна уу. Би Таныг тэдэн дээр аваачихыг маш их хүсэж байна. Алив явцгаая. Тэгээд тэд Таныг дахин олж аваг. Би материйн ертөнцөөс нааш бүхий л зовж зүдэрч буй болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс, тэдний төлөө Таныг гуйхаар ирсэн билээ”.

Гуру, садху, махажан нар нь Кришнагийн өмнө бидний хамгаалагчид болдог. Тэд болзолт жива буюу амьд бодгалиудын нэрийн өмнөөс гарч ирдэг. Мөн л нэгэн аугаа гуру болох энэхүү Нарада Муни шиг л. “Та Вриндаванд ч бий, Матхурт ч бий. Та үргэлж л Өөрийн амттайгаас амттай тоглоом наадам лила-виласадаа автсан байдаг билээ. Та мөнхөд матхур-вриндаван-лила-виласад буюу Вриндаван, Матхурын аз жаргалаар дүүрэн тэрхүү тоглоом наадмаа мөнхөд өрнүүлж байдаг. Гэвч Та, Таныг мартаад материаллаг ертөнцөд тэнүүчилсээр яваа хөөрхий сүнснүүдийг мартаж чадна гэж үү?”

живасйа йа самсарато вимокшанам

   на жанато нартха-вахач чхариратах

  лилаватараих сва-йашах прадипакам

  пражвалайам тва там ахам прападйе

 

“Үхэх, төрөхийн тойрогт унаад амьд бодгаль нь түүнд өдий төдий зовлон шаналал учруулаад буй тэрхүү өөрийн материаллаг бие махбодиос хэрхэн ангижрахаа мэддэггүй. Харин Та энэ ертөнцөд ирэхдээ энд Өөрийн гайхамшигт тоглоом наадмуудыг өрнүүлдэг билээ. Тэрхүү тоглоом наадам тань сүнснүүдийн аврагдах зам мөрийг Өөрийн тань суу алдрын нүд гялбам гэрэл туяагаар гэрэлтүүлэн гийгүүлдэг билээ. Тиймээс ч Би Танд өөрийгөө бүрэн даатгаж байна, ай Дээд Эзэн минь ээ.” (Шримад-Бхагаватам. 10.70.39)

Нарада Муни: “Ай Эзэн минь, материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас нь өнө эртийн цагаас зовсоор, зовсоор, дахин дахин зовсоор буй билээ. Тэд нэг биеэс нөгөө биед шилжин, энэхүү бие махбодийн сэлгээ, хувиралтыг хэрхэн зогсоохоо огтхон ч мэддэггүй. Тэднийг аврахын тулд Та энэ ертөнцөд ирж, энд өөрийн гэрэл цацарсан, гайхамшигт лила буюу тоглоом наадмаа өрнүүлж хайрлана уу. Мэдлэгийн галыг асааж, энэхүү мунхгийн түнэр харанхуйг үлдэн хөөж хайрла. Би Таны бүрэн мэдэлд, ай Кришна минь”   хэмээн өгүүлж байна.

Дараа нь Нарада Муни хэлэв: “Ай Кришна, Би Танд ямар нэг шинэ зүйл огт яриагүй билээ. Энэ бүхэн аль эртнээс л тов тодорхой байсан зүйлс. Энэ бүхэн цөм дахин дахин давтагдсаар байгаа. Материйн боолчлолд орооцолдоод сүнснүүд нь өөрсдийгөө боолчлолын гав гинжинд орчихож гэдгээ анзаардаггүй. Тэд тэнд, материйн ертөнцөд амьдарсаар байна. Тэдний амьдрал туйлын зовлон шаналантай. Би энд тэдний ашиг сонирхлыг төлөөлж байгаа билээ.”

Өмгөөлөгч шүүх хурал дээр өөрийн үйлчлүүлэгчийн өмнөөс гарч ирэхээр очдог. Үүнтэй адилаар гуру, садху-гуру нь хамгаалагчийн үүрэг ролиор, өмгөөлөгчийн үүрэг ролиор Кришнагийн өмнө гарч ирдэг. Тэр болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс тэнд гарч ирдэг. Энэ бол эдгээр сүнснүүдийг Кришнатай холбох цорын ганц арга юм. Үүнийг садху-гуру хийдэг. Нарада Муни: “Тэд боолчлолын гинжинд орчихсон гэдгээ мэддэггүй, түүнээс хэрхэн мултран ангижрахаа ч мэддэггүй. Тийм болохоор би энд тэд нарын тухай Танд ярьж өгөхөөр ирсэн билээ. Мэдээж хэрэг, үүнд шинэ, сонин гээд байх зүйл байхгүй. Энэ бүхэн дахин дахин давтагдсаар буй. Та тэднийг ангижруулан суллаж л хайрла. Тэд аль эртнээс лакхи буюу хэдэн зуун мянган амьдралынхаа туршид энэ үхэх, төрөхийн тойрогт эргэлдэн, карма-пхала буюу өөрсдийн үйлийн үр дагаврыг хүртсээр  явна. Тийм болохоор алив Та материйн энэ ертөнцөд очиж, Өөрийн тоглоом наадмыг өрнүүлж болгоо. Тэднийг энэхүү гэрэл туяагаараа гэрэлтүүлэн төөнө. Энэ тоглоом наадмын тань гэрэл туяа болвоос Кришна буюу Та Өөрөө билээ” хэмээн гуйж байна. Кришна болвоос гэрэл цацруулагч наран ба чин-майа-бхаскара юм. “Та бол гьяна-дипа буюу мэдлэгийн бамбар. Энэ бол Таны ананда-сварупа. Гэрэлт бамбараа асаагтун. Тэгээд энэхүү аз муут амьд амьтсын өмнө Өөрийгөө харуулагтун. Ай Бхагаван, Та Өөрөө өршөөл нигүүлсэл билээ. Таны өршөөл нигүүлсэл үгүй л бол тэд аврагдаж үл чадмуй”.

Гуру, садху, махажан нар нь Кришнагийн шүүхийн өмнө сүнснүүдийн ашиг сонирхлыг төлөөлөн гарч ирдэг. Баддха-жива буюу болзолт сүнс нь материаллаг ертөнцтэй маш гүн бат уяа хүлээстэй байдаг. Материаллаг харьцаа, материаллаг биемахбодь, бие махбодийн гүн бат холбоо, материаллаг эцэг, эх, ах, эгч, хүү, охин, найз, нөхөд гээд л. Би ба миний гэдэг үзэлд баригдан. Сүнс үүнтэй холбоотой. Түүний мэдэж байгаа бүх зүйл бол түүний биемахбодийн л мэдэж байгаа зүйл, түүний биемахбодийн таашаал ханамжид зориулагдсан зүйл, түүний биемахбодийн хэрэгцээ юм.

 

  йасйатма-буддхих кунапе шри-дхатуке

  сва-дхих калатрадишу бхаума иджйа-дхих

йат-тиртха-буддхих салиле на кархичиж

жанешу абхижнешу са эва го-кхарах

 

“Гурван төлвөөс тогтох биемахбодитойгоо өөрийгөө адилтгагч хүмүүн, биеийн үйл хэргийн дагалдагч бүтээгдэхүүнүүдийг өөрийн төрөл төрөгсдөө гэж бодогч, өөрийн төрсөн газраа мөргөл үйлдэж байхад зохихуйц гэж тооцогч, ариун мөргөлийн газар орон тийш тэнд байгаа трансцендент мэдлэгийг эзэмшсэн хүмүүстэй уулзахад бус харин зүгээр л угаал, мөргөл үйлдэхээр зоригч хүмүүн нар нь илжиг болон үхрээс юугаараа ч дээрдэх зүйлгүй ” (Шримад-Бхагаватам 10.84.13).

Энэ бол төгс төгөлдөр, өө сэвгүй шастир болох “Шримад-Бхагаватам”-ын дүгнэлт. Болзолт сүнсэнд дехатма-буддхи буюу биемаходид суурилсан оюун ухаан нь хөгжиж байдаг. Тэд өөрсдийгөө биемахбодио гэж тооцон тэд бол зөвхөн энэ биемахбодь хэмээн санаж байдаг. Гэвч энэ бол ердөө олон тооны анартхуудын нэг юм. Амьдралын тухай бие махбодийн үзэл төсөөлөл буюу дехатма-буддхи нь боломжит бүхий л зовлон шаналлын шалтгаан болдог. “Бхагаватам” ч үүнийг батлан жанешу абхижнешу са эва го кхарах хэмээн өгүүлжээ. Ийм амьд бодгалиудыг хүмүүсийн тоонд оруулах аргагүй юм. Эд бол го-кхара буюу илжиг болон үхрийн түвшний ухамсартай амьд амьтас буюу

 

   Шрила Гоур Говинда Свами “Гуру-таттва” лекцээс

     Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Кришна нааш ирж, энд Өөрийн лила буюу тоглоом наадмыг өрнүүлсэн. “Шримад-Бхагаватам”-ын Аравдугаар дууллын 70дугаар бүлэгт Нарада Муни Кришнатай уулзахаар Дваракад ирж байгаа тухай өгүүлэмж бий. Тэгээд тэр Түүнд хандаж хэлсэн байдаг: “Материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас Таныг мартсанаасаа болж аймшигтай ихээр зовж шаналж байна! Тийм болохоор Та нааш ирж болгооно уу. Би ч бас тийшээ явж байна. Та надтай хамт явна уу. Би Таныг тэдэн дээр аваачихыг маш их хүсэж байна. Алив явцгаая. Тэгээд тэд Таныг дахин олж аваг. Би материйн ертөнцөөс нааш бүхий л зовж зүдэрч буй болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс, тэдний төлөө Таныг гуйхаар ирсэн билээ”. Гуру, садху, махажан нар нь Кришнагийн өмнө бидний хамгаалагчид болдог. Тэд болзолт жива буюу амьд бодгалиудын нэрийн өмнөөс гарч ирдэг. Мөн л нэгэн аугаа гуру болох энэхүү Нарада Муни шиг л. “Та Вриндаванд ч бий, Матхурт ч бий. Та үргэлж л Өөрийн амттайгаас амттай тоглоом наадам лила-виласадаа автсан байдаг билээ. Та мөнхөд матхур-вриндаван-лила-виласад буюу Вриндаван, Матхурын аз жаргалаар дүүрэн тэрхүү тоглоом наадмаа мөнхөд өрнүүлж байдаг. Гэвч Та, Таныг мартаад материаллаг ертөнцөд тэнүүчилсээр яваа хөөрхий сүнснүүдийг мартаж чадна гэж үү?” живасйа йа самсарато вимокшанам    на жанато нартха-вахач чхариратах   лилаватараих сва-йашах прадипакам   пражвалайам тва там ахам прападйе   “Үхэх, төрөхийн тойрогт унаад амьд бодгаль нь түүнд өдий төдий зовлон шаналал учруулаад буй тэрхүү өөрийн материаллаг бие махбодиос хэрхэн ангижрахаа мэддэггүй. Харин Та энэ ертөнцөд ирэхдээ энд Өөрийн гайхамшигт тоглоом наадмуудыг өрнүүлдэг билээ. Тэрхүү тоглоом наадам тань сүнснүүдийн аврагдах зам мөрийг Өөрийн тань суу алдрын нүд гялбам гэрэл туяагаар гэрэлтүүлэн гийгүүлдэг билээ. Тиймээс ч Би Танд өөрийгөө бүрэн даатгаж байна, ай Дээд Эзэн минь ээ.” (Шримад-Бхагаватам. 10.70.39) Нарада Муни: “Ай Эзэн минь, материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас нь өнө эртийн цагаас зовсоор, зовсоор, дахин дахин зовсоор буй билээ. Тэд нэг биеэс нөгөө биед шилжин, энэхүү бие махбодийн сэлгээ, хувиралтыг хэрхэн зогсоохоо огтхон ч мэддэггүй. Тэднийг аврахын тулд Та энэ ертөнцөд ирж, энд өөрийн гэрэл цацарсан, гайхамшигт лила буюу тоглоом наадмаа өрнүүлж хайрлана уу. Мэдлэгийн галыг асааж, энэхүү мунхгийн түнэр харанхуйг үлдэн хөөж хайрла. Би Таны бүрэн мэдэлд, ай Кришна минь”   хэмээн өгүүлж байна. Дараа нь Нарада Муни хэлэв: “Ай Кришна, Би Танд ямар нэг шинэ зүйл огт яриагүй билээ. Энэ бүхэн аль эртнээс л тов тодорхой байсан зүйлс. Энэ бүхэн цөм дахин дахин давтагдсаар байгаа. Материйн боолчлолд орооцолдоод сүнснүүд нь өөрсдийгөө боолчлолын гав гинжинд орчихож гэдгээ анзаардаггүй. Тэд тэнд, материйн ертөнцөд амьдарсаар байна. Тэдний амьдрал туйлын зовлон шаналантай. Би энд тэдний ашиг сонирхлыг төлөөлж байгаа билээ.” Өмгөөлөгч шүүх хурал дээр өөрийн үйлчлүүлэгчийн өмнөөс гарч ирэхээр очдог. Үүнтэй адилаар гуру, садху-гуру нь хамгаалагчийн үүрэг ролиор, өмгөөлөгчийн үүрэг ролиор Кришнагийн өмнө гарч ирдэг. Тэр болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс тэнд гарч ирдэг. Энэ бол эдгээр сүнснүүдийг Кришнатай холбох цорын ганц арга юм. Үүнийг садху-гуру хийдэг. Нарада Муни: “Тэд боолчлолын гинжинд орчихсон гэдгээ мэддэггүй, түүнээс хэрхэн мултран ангижрахаа ч мэддэггүй. Тийм болохоор би энд тэд нарын тухай Танд ярьж өгөхөөр ирсэн билээ. Мэдээж хэрэг, үүнд шинэ, сонин гээд байх зүйл байхгүй. Энэ бүхэн дахин дахин давтагдсаар буй. Та тэднийг ангижруулан суллаж л хайрла. Тэд аль эртнээс лакхи буюу хэдэн зуун
Scroll to Top