Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62
1973 оны дөрвөн сарын 28.

Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг

Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари болон өөр бусад шавь нар дагалдан явна.

Материаллаг ертөнцийн зэрэглээ

Карандхара: Геологчид Дэлхийн үүслийн тогтоох гэж дэлхийн хөрсний үе давхаргыг судлаж байна.

Шрила Прабхупада: Гэвч энэ үеүд нь минут тутамд бүтээгдэж, устдаг. Одоо тэд нэг янз байхад, хагас цагийн дараа өөр болчихно. Тэд жагат буюу байнга өөрчлөгддөг. Бхагавадт-гитад/8.4/  Кришна өгүүлэхдээ: адхибхутам кшаро бхавах – “Материаллаг байгаль нь байнга өөрчлөгдөж байдгаараа ялгардаг” гэжээ.

Ийм учраас энэхүү эрчмийг зүгээр л ажигласнаар түүний эх үүсвэрийг олж тогтоох боломжгүй. Одоо газрын үе давхарга хар өнгөтэй байж болох ч дараахан нь цагаан, дараа нь дахиад хар гэх мэтээр цааш үргэлжилнэ. Үүнийг пунах пунаш чарвита-чарвананам– “зажилснаа дахин зажлах” гэж нэрлэдэг. Одоо бол хүйтэн сэрүүн байна, өдөр тийшээ дулаахан болоод, орой дахин сэрүүснэ. Тийнхүү бүх материаллаг бүтээл янз бүрийн өөрчлөлтүүдтэй тулгарч байдаг. Бидний бие махбодь ч өөрчлөгддөг. Бүх зүйл өөрчлөгдөнө. Гэвч энэ бүх өөрчлөлтүүдийн цаана ямархан мөнхийн бодит ахуй  оршино вэ? Энэ бол жинхэнэ шинжлэх ухааны судлагдахуун байх ёстой. Эрдэмтэд мөнхийн бодит байдлыг олж тогтоож чадахгүй болохоороо сэтгэлээр унадаг. Тэд, бүх зүйлийн үндэс бол хоосон буюу тэг хэмээн боддог. Тэд мөнх гэдэг бол ердөө тэг гэж л бодддог. Харин тэднээс энэ тэгийг тэгээд хаанаас гаргаад ирэв гэж асуухад тэд: “Тэр зүгээр л огт байхгүй зүйлээс үүссэн” хэмээн хариулдаг. Ийм учраас бид тэднээс: “Биднийг тойрон хүрээлж буй олон янзын зүйлс хэрхэн үүссэн бэ?” гэж асуух ёстой. Олон янз байдал нь мөнх бөгөөд харин материаллаг ертөнц дээрхи эрдэмтдийн судлаад байгаа хувисамтгай олон янз байдал нь цаг зуурхны юм гэж Ведүүд сургадаг. Энэ олон янз байдал нь жинхэнэ олон янз байдлын сүүдэр. Жинхэнэ олон янз байдал нь мөнхөд бурханлаг ертөнцөд оршин байдаг.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл материаллаг орчлон нь зэрэглээтэй адил гэж үү?

Шрила Прабхупада: Тийм. Жишээ нь, би элсэн цөлд ус харж байна гэж бодъё. Гэвч үнэн хэрэгтээ тэр тэнд байхгүй. Энэ бол хуурмаг зүйл. Ус оршин байгаа л даа. Гэвч энэ зэрэглээн дунд биш. Үүнтэй адилаар бидний ажиглан харж буй материаллаг олон янз, олон хэлбэр байдал нь, цэнгэл жаргалын олон хэлбэр нь энэ зэрэглээтэй адил. Амьд бодгалиуд бид цэнгэлийн тулд бүтээгдсэн. Гэвч түүнийг бид байх ёстой газраас нь бус харин худал хуурмаг дотроос хайж байна. Бид элсэн цөлд зэрэглээнд хууртан ус хараад түүнийг хөөсөөр эцсийн эцэст ангаж цангаж үхэж буй амьтадтай адил. Тэд энэ хуурмаг усаар цангаагаа тайлж чаддаггүй. Түүн шиг бид өөрсдийн цэнгэх цангаа хүслийг тайлахын тулд олон янзын зүйлсийг бүтээхээр оролдож байна. Гэвч алхам тутамд бид ялагдлыг хүлээдэг. Учир нь материаллаг оршихуй бол худал хуурмаг юм. Иймээс жинхэнээсээ ухаалаг байна гэдэг бол: “Бодит байдал хаана байна? Энэ худал хуурмагийн чинь эх үндэс болсон мөнхийн эх үндэс хаана байна ?”  гэж асуулт тавих явдал юм. Зөвхөн үүнийг олж тогтоосноор бид жинхэнэ цэнгэлийг амсаж чадна.

 

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

1973 оны дөрвөн сарын 28. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари болон өөр бусад шавь нар дагалдан явна. Материаллаг ертөнцийн зэрэглээ Карандхара: Геологчид Дэлхийн үүслийн тогтоох гэж дэлхийн хөрсний үе давхаргыг судлаж байна. Шрила Прабхупада: Гэвч энэ үеүд нь минут тутамд бүтээгдэж, устдаг. Одоо тэд нэг янз байхад, хагас цагийн дараа өөр болчихно. Тэд жагат буюу байнга өөрчлөгддөг. Бхагавадт-гитад/8.4/  Кришна өгүүлэхдээ: адхибхутам кшаро бхавах – “Материаллаг байгаль нь байнга өөрчлөгдөж байдгаараа ялгардаг” гэжээ. Ийм учраас энэхүү эрчмийг зүгээр л ажигласнаар түүний эх үүсвэрийг олж тогтоох боломжгүй. Одоо газрын үе давхарга хар өнгөтэй байж болох ч дараахан нь цагаан, дараа нь дахиад хар гэх мэтээр цааш үргэлжилнэ. Үүнийг пунах пунаш чарвита-чарвананам– “зажилснаа дахин зажлах” гэж нэрлэдэг. Одоо бол хүйтэн сэрүүн байна, өдөр тийшээ дулаахан болоод, орой дахин сэрүүснэ. Тийнхүү бүх материаллаг бүтээл янз бүрийн өөрчлөлтүүдтэй тулгарч байдаг. Бидний бие махбодь ч өөрчлөгддөг. Бүх зүйл өөрчлөгдөнө. Гэвч энэ бүх өөрчлөлтүүдийн цаана ямархан мөнхийн бодит ахуй  оршино вэ? Энэ бол жинхэнэ шинжлэх ухааны судлагдахуун байх ёстой. Эрдэмтэд мөнхийн бодит байдлыг олж тогтоож чадахгүй болохоороо сэтгэлээр унадаг. Тэд, бүх зүйлийн үндэс бол хоосон буюу тэг хэмээн боддог. Тэд мөнх гэдэг бол ердөө тэг гэж л бодддог. Харин тэднээс энэ тэгийг тэгээд хаанаас гаргаад ирэв гэж асуухад тэд: “Тэр зүгээр л огт байхгүй зүйлээс үүссэн” хэмээн хариулдаг. Ийм учраас бид тэднээс: “Биднийг тойрон хүрээлж буй олон янзын зүйлс хэрхэн үүссэн бэ?” гэж асуух ёстой. Олон янз байдал нь мөнх бөгөөд харин материаллаг ертөнц дээрхи эрдэмтдийн судлаад байгаа хувисамтгай олон янз байдал нь цаг зуурхны юм гэж Ведүүд сургадаг. Энэ олон янз байдал нь жинхэнэ олон янз байдлын сүүдэр. Жинхэнэ олон янз байдал нь мөнхөд бурханлаг ертөнцөд оршин байдаг. Д-р Сингх: Өөрөөр хэлбэл материаллаг орчлон нь зэрэглээтэй адил гэж үү? Шрила Прабхупада: Тийм. Жишээ нь, би элсэн цөлд ус харж байна гэж бодъё. Гэвч үнэн хэрэгтээ тэр тэнд байхгүй. Энэ бол хуурмаг зүйл. Ус оршин байгаа л даа. Гэвч энэ зэрэглээн дунд биш. Үүнтэй адилаар бидний ажиглан харж буй материаллаг олон янз, олон хэлбэр байдал нь, цэнгэл жаргалын олон хэлбэр нь энэ зэрэглээтэй адил. Амьд бодгалиуд бид цэнгэлийн тулд бүтээгдсэн. Гэвч түүнийг бид байх ёстой газраас нь бус харин худал хуурмаг дотроос хайж байна. Бид элсэн цөлд зэрэглээнд хууртан ус хараад түүнийг хөөсөөр эцсийн эцэст ангаж цангаж үхэж буй амьтадтай адил. Тэд энэ хуурмаг усаар цангаагаа тайлж чаддаггүй. Түүн шиг бид өөрсдийн цэнгэх цангаа хүслийг тайлахын тулд олон янзын зүйлсийг бүтээхээр оролдож байна. Гэвч алхам тутамд бид ялагдлыг хүлээдэг. Учир нь материаллаг оршихуй бол худал хуурмаг юм. Иймээс жинхэнээсээ ухаалаг байна гэдэг бол: “Бодит байдал хаана байна? Энэ худал хуурмагийн чинь эх үндэс болсон мөнхийн эх үндэс хаана байна ?”  гэж асуулт тавих явдал юм. Зөвхөн үүнийг олж тогтоосноор бид жинхэнэ цэнгэлийг амсаж чадна.   “Life comes from life”номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас  
Scroll to Top