Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Энэ үйл явдал 1972 онд биднийг санкиртан аялал хийх явцад Францад болсон билээ. Бид тосгонд ном түгээж байсан бөгөөд хаана буудаллах талаар төлөвөлсөн хийгээд мэдэх зүйл байсангүй. Нутгийн иргэд бидэнд, ууланд нэгэн сүм байдаг тухай хэлэв. Их орой болсон байлаа. Бид сүмийн үүдийг тогшин хоног төөрүүлэхийг гуйв.

–        Та бүхэн орж болноо. Гэхдээ та бүгд манай сүмийн бүх дүрэм журмыг баримтлах ёстой. Та бүхэн мах идэж болохгүй, мөрийтэй тоглож, мансууруулах зүйл хэрэглэхгүй байх, завхай зайдан явдал гаргахгүй байх ёстой.

–        Тун догь, асуудалгүй.

Ингээд бидэнд өрөө гаргаж өглөө. Бид тэнд 2 ч долоо хоногийг өнгөрүүлэв. Тэнд амьдардаг хуврагууд маш хатуу дэг журамтай амьдардаг болохыг бид ажиглалаа. Тэд зөвхөн талх, шөл, алим л иднэ. Өглөөд ч, оройд ч. Хатуу байгаа биз. Бид өрөөндөө сабджи, халава, будаа, пакор, хуушуур, амтат будаа зэргийг хийдэг байлаа. Өглөө бүр. Түүнчлэн бид бид маш урам зоригтойгоор номоо ч түгээдэг байв. Бидэндтэй хооллохыг хийдийн хуврагуудаас хүсдэг байсан ч тэд тухай бүр, үгүй үгүй үгүй гэсэн хариултыг өгнө. Тэгээд л мөнөөхь талх, алим, шөл.

Харин нилээд нас ахимаг, тухайн сүмд бараг 20 орчим жил амьдарч байгаа нэгэн хуврага бишрэлтнүүдтэй харьцдаг байв. Хэд хэдэн ч удаа тэрээр “Шримад-Бхагаватам”-ын лекцэнд суусан. Яг лекц явагдаж байх үед тогооч өрөөний нэг буланд прасад бэлтгэдэг байсан ба түүний үнэр, янар ч үнэхээр гайхалтай байдаг байв. Тэр хуврага лекц сонсож байх завсраа байн байн эргэн хардаг байсан бөгөөд би нэг удаа түүнд бидэнтэй хамт хооллохыг урисан юм. Тэрээр бүхэл бүтэн 20 жилийн турш талх, алим, шөлнөөс өөр юу ч идээгүй гээд харин чи гэтэл надад энэ бүх тансаг амттануудыг санал болгож байгаа юмуу хэмээн асууж билээ. Би түүнд:

“Эцэг минь, энэ бол Бурханы хайрласан хоол, үүнийг аль хэдийнээ Бурханд өргөл болгон өгсөн. Тэрбээр бидний энэ хоолыг таалан болгоосон болохоор одоо тэр материаллаг бус болсон. Харин эсрэгээр бурханлагжин ариуссан. Хэрэв та энэ хоолыг идэх аваас танд Бурханыг хайрлах хайр сэрэн хөгжих болно. Амсаад үзээч” хэмээн ятгав.

– Үгүй!

Алив хүндэт эцэг минь, гуйя танаас, ид л дээ.

– Үгүй! Хэмээн хариулаад тэр явж одсон юм.

Тэр долоо хоногтоо би Парисын сүмийг зорьсон ба тэнд Баларам Бурханы заларсан өдөр болсон юм.

Gulabjamun

Бурхан Баларам зөгийн баланд маш их дуртай бөгөөд зөгийн бал орсон бүх төрлийн хоолнууд болох амтат будаа, халава, гулабджамуныг маш их таалдаг. Сүмд байгаа бишрэлтнүүдэд хүргэхээр маш том савыг тээвэрлэн аваачсан байлаа. Маргааш өглөө нь гэхэд бид олон олон янзын амттан, шимттэнтэй болсон байв.

Яг прасад хүртэж эхлэхийн өмнөхөн хаалгыг маань нэг хүн тогшив. Энэ хүн эцэг Пьер байв.

–        Алив Пьер эцэг минь, нааш ор, бид прасад идэх гэж байлаа.

–        За яахав. Гэхдээ манай сүмийн хэнд ч энэ тухай ам ангайж болдоггүй юм шүү.

Тэр эхлээд загалмайлан залбирал, Бурханд хандан мөргөл уншив.

–        20 жилийн турш би ямар ч чихэр, сахар огт амссангүй.

–        Бүү санаа зовдоо, эцэг Пьер, – эхлээд жаахан гулабджамун идчих.

Бид түүнд асар том хэмжээтэй гулабджамун өглөө.

–        Зүгээр л амаа ангайж бай, тэгээд шууд залгиж орхи. Энэ бол 20 жилийн туршид таны амьдралдаа амсах хамгийн гайхалтай мөч байх болно

Тэрээр амаа томоор ангайхад нь би түүний аманд мөнөөх аварга гулабджамунаа хийж орхив. Тэр даруйд түүний нүд нь байдгаараа эргэлдэн, нүүрэнд нь инээмсэглэл дүүрэн гэрэлтэв.

–         Алив эцэг минь, ахиад нэгийг идчих хэмээн би түүнд хэллээ.

Бид түүнийг халава, амтат рис зэргээр дайлж гарлаа. Удалгүй Пьер эцэг бараг согтож эхлэв.

-УУУУ Гулабджамун!!! Гулабджамун!!!

Цагийн дараа гэхэд Пьер эцэг бүр унаад өгөв. Бишрэлтнүүд ч инээн, хөгжилдөж, наргиан наадам хийж, бөөн шуугиан дэгдэв. Түүний өмссөн жанч нь үрчийн үнгэгдэж, ооч сахлыг нь дагаж амтат шүүс дуслан байлаа.

Энэ үед гэнэт хаалга цохих чимээ гарав. Энэ нь сүмийн хамба, гурван албатын хамт байв.

–        Эцэг Пьер, та юу хийж байгаа чинь энэв ?

гэхэд нь тэрээр хариуд нь: “Алив яваад Гулабджамун амс!! Гулабджамун!!!” хэмээн хашгиран хариулж билээ.

Тэд түүнийг тэндээс өндийлгөн авч явсан бөгөөд тэр үед түүнийг бид дахин хараагүй юм.

Хэдэн долоо хоногийн дараагаар би нэгэн захидлыг хүлээн авав. Энэ захидалд: “Эзний хоолыг амссан тэр өдөр үнэхээр гайхалтай өдөр байлаа. Тэр өдөр би Бурханд тун ч их ойртсон байсаан” хэмээн эцэг Пьер бичсэн байлаа.

 

Зарим үгийн тайлбар:

Гулабджамун – Энэтхэгийн уламжлалт амттан. Чихрийн шүүс буюу сиропонд өнхрүүлсэн хуурай сүү гэх мэтээр хийсэн амттан. Энэ амттаны хэд хэдэн төрөл байдаг.

Бурхан Баларам – Бурханы Дээд Бодгалийн анхдагч хувилгаан. 5000 жилийн өмнө энэ дүрээрээ Вриндаванд заларсан.

Халава  – цөцгий, үзэм, самар, зөгийн бал, элсэн чихэр гэх мэтээр хийдэг амттан. Монголын хайлмагтай ижил төстэй.

 

Бурханы Адислалт Индрадьюмна Свами “Аялан номлогчийн өдрийн тэмдэглэл” номоос

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Энэ үйл явдал 1972 онд биднийг санкиртан аялал хийх явцад Францад болсон билээ. Бид тосгонд ном түгээж байсан бөгөөд хаана буудаллах талаар төлөвөлсөн хийгээд мэдэх зүйл байсангүй. Нутгийн иргэд бидэнд, ууланд нэгэн сүм байдаг тухай хэлэв. Их орой болсон байлаа. Бид сүмийн үүдийг тогшин хоног төөрүүлэхийг гуйв. –        Та бүхэн орж болноо. Гэхдээ та бүгд манай сүмийн бүх дүрэм журмыг баримтлах ёстой. Та бүхэн мах идэж болохгүй, мөрийтэй тоглож, мансууруулах зүйл хэрэглэхгүй байх, завхай зайдан явдал гаргахгүй байх ёстой. –        Тун догь, асуудалгүй. Ингээд бидэнд өрөө гаргаж өглөө. Бид тэнд 2 ч долоо хоногийг өнгөрүүлэв. Тэнд амьдардаг хуврагууд маш хатуу дэг журамтай амьдардаг болохыг бид ажиглалаа. Тэд зөвхөн талх, шөл, алим л иднэ. Өглөөд ч, оройд ч. Хатуу байгаа биз. Бид өрөөндөө сабджи, халава, будаа, пакор, хуушуур, амтат будаа зэргийг хийдэг байлаа. Өглөө бүр. Түүнчлэн бид бид маш урам зоригтойгоор номоо ч түгээдэг байв. Бидэндтэй хооллохыг хийдийн хуврагуудаас хүсдэг байсан ч тэд тухай бүр, үгүй үгүй үгүй гэсэн хариултыг өгнө. Тэгээд л мөнөөхь талх, алим, шөл. Харин нилээд нас ахимаг, тухайн сүмд бараг 20 орчим жил амьдарч байгаа нэгэн хуврага бишрэлтнүүдтэй харьцдаг байв. Хэд хэдэн ч удаа тэрээр “Шримад-Бхагаватам”-ын лекцэнд суусан. Яг лекц явагдаж байх үед тогооч өрөөний нэг буланд прасад бэлтгэдэг байсан ба түүний үнэр, янар ч үнэхээр гайхалтай байдаг байв. Тэр хуврага лекц сонсож байх завсраа байн байн эргэн хардаг байсан бөгөөд би нэг удаа түүнд бидэнтэй хамт хооллохыг урисан юм. Тэрээр бүхэл бүтэн 20 жилийн турш талх, алим, шөлнөөс өөр юу ч идээгүй гээд харин чи гэтэл надад энэ бүх тансаг амттануудыг санал болгож байгаа юмуу хэмээн асууж билээ. Би түүнд: “Эцэг минь, энэ бол Бурханы хайрласан хоол, үүнийг аль хэдийнээ Бурханд өргөл болгон өгсөн. Тэрбээр бидний энэ хоолыг таалан болгоосон болохоор одоо тэр материаллаг бус болсон. Харин эсрэгээр бурханлагжин ариуссан. Хэрэв та энэ хоолыг идэх аваас танд Бурханыг хайрлах хайр сэрэн хөгжих болно. Амсаад үзээч” хэмээн ятгав. – Үгүй! Алив хүндэт эцэг минь, гуйя танаас, ид л дээ. – Үгүй! Хэмээн хариулаад тэр явж одсон юм. Тэр долоо хоногтоо би Парисын сүмийг зорьсон ба тэнд Баларам Бурханы заларсан өдөр болсон юм. Бурхан Баларам зөгийн баланд маш их дуртай бөгөөд зөгийн бал орсон бүх төрлийн хоолнууд болох амтат будаа, халава, гулабджамуныг маш их таалдаг. Сүмд байгаа бишрэлтнүүдэд хүргэхээр маш том савыг тээвэрлэн аваачсан байлаа. Маргааш өглөө нь гэхэд бид олон олон янзын амттан, шимттэнтэй болсон байв. Яг прасад хүртэж эхлэхийн өмнөхөн хаалгыг маань нэг хүн тогшив. Энэ хүн эцэг Пьер байв. –        Алив Пьер эцэг минь, нааш ор, бид прасад идэх гэж байлаа. –        За яахав. Гэхдээ манай сүмийн хэнд ч энэ тухай ам ангайж болдоггүй юм шүү. Тэр эхлээд загалмайлан залбирал, Бурханд хандан мөргөл уншив. –        20 жилийн турш би ямар ч чихэр, сахар огт амссангүй. –        Бүү санаа зовдоо, эцэг Пьер, – эхлээд жаахан гулабджамун идчих. Бид түүнд асар том хэмжээтэй гулабджамун өглөө. –        Зүгээр л амаа ангайж бай, тэгээд шууд залгиж орхи. Энэ бол 20 жилийн туршид таны амьдралдаа амсах хамгийн гайхалтай мөч байх болно Тэрээр амаа томоор ангайхад нь би түүний аманд мөнөөх аварга гулабджамунаа хийж орхив. Тэр даруйд түүний
Scroll to Top