Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Шрила Гаурокишора дас Бабаджи Махарадж 1830 онд Зүүн Бенгаль буюу одоогийн Бангладешд төржээ. Түүнийг өсөж том болох үед эцэг, эх нь түүнийг гэрлүүлсэн бөгөөд тэрээр хорь гаран жил гэр бүлийн амьдралаар амьдарсан байна.

Энэ үедээ тэрээр үр тарианы худалдаа арилжаа эрхэлдэг худалдаачны ажил үйл эрхэлдэг байв. Гэвч тэрээр энэ хугацаанд аль хэдийн өөрийн сүнсний мөн чанараа танин ухамсарласан байна. Эхнэрээ нас нөгчисний дараагаар тэрээр ажил хэргээ орхиж, Вриндаваныг зорьжээ. Тэнд тэрээр Шрила Джаганаттха дас Бабаджийн их нэр алдартай шавь нарын нэг Шрила Бхагавата дас Бабаджийн шавь болж түүнээс вайшнав-парамахамса буюу вайшнав-бабаджийн уламжлалт хувцсыг хүлээн авсан байна.

Энэ үеэс хойш тэрээр орчлонгоос бүрэн огоорч, Враджа мандалын янз бүрийн газруудаар модны доор хоног төөрүүлж, огоорогчийн амьдралаар амьдрах болжээ.

Түүний цорын ганц өмч хөрөнгө нь хүзүүндээ зүүсэн Туласи кхантимала, гартаа барьсан туласи эрхи байв. Мөн түүнд хэд хэдэн ном байсан бөгөөд тэдгээр дотор Нароттама даса Тхакурын “Прартхана”, “Према-бхакти-чандрика” зэрэг ном байлаа.

ХУУРМАГ ОРЧЛОН

 

Гаурокишора дас Бабаджийн хараа муудаж байгаа нь тодорхой болсон тул Шрила Сарасвати Тхакур түүнийг Калькутта орж, эмчид үзүүлэхийг зөвлөв. Бхактивинода Тхакур ч түүнийг нэг бус удаа тийш явахыг хүсэж байв. Гэвч Шрила Гаурокишора: “Би тэр хуурмаг орчлон, Калькутта руу хэзээ ч явахгүй” хэмээн хариулж байжээ. Нэгэн удаа Шрила Бхактивинода Тхакур Бабаджи Махараджид, түүний албат Шрила Сарасвати Тхакур түүнтэй хамт Калькуттад амьдрах болно. Тийм болохоор Бабаджи Махараджа тэнд ямар ч тав тухгүй байдлыг мэдрэхгүй гэж хэлсэн байна. Үүнд нь хариу болгож Шрила Гаурокишора:

–         Би хэзээ ч Прабхуг надад үйлчлэхийг зөвшөөрөхгүй. Үүний оронд живж үхсэн нь дээр. Гэхдээ хэрвээ би Гангад живбэл хий үзэгдэл болно. Иймээс Сарасватид живнэ гэсэн байна.

Энэ үгээ дахин давтаад  Шрила Гаурокишора Свананда-кунджагаас холгүй урсах Сарасвати тийш яаран гүйв. Шрила Сарасвати Тхакур түүний араас гүйж, хүлцэнгүйгээр түүнийг буцан явахыг хүссэн. Энэ явдлаас хойш тэрээр  дөчин таван хоногийн турш харагдаагүй байна. Дараа нь тэрээр гэнэт Свананда-кунджад үзэгдэж эхэлсэн багөөд:

–         Амиа хорлосноор би Шри Кришнад хүрч чадахгүй. Гэвч ялгаагүй би хэн нэг нь надад үйлчлэн зүтгэхийг тэвчиж чадахгүй

гэж мэдэгдсэн байна.

Олон зуун удаа түүнийг эм уухыг гуйсан боловч тэрээр зөвшөөрөөгүй юм. Шрила Гаурокишора цаг үргэлж экадашийн мацгийг маш хатуу барьдаг байсан бөгөөд ус ч уухаас татгалздаг байжээ. Тэгээд дараагийн өдөр нь тэрээр усанд дэвтээж, хатаасан будааг чиллитэй иддэг байсан бөгөөд заримдаа зүгээр л Гангийн эрэг дээрхи шороог иддэг байжээ. Гэвч түүний огоорлын төлөв байдал ямар нэг хиймэл зүйл байгаагүй бөгөөд энэ бол түүний материаллаг, эгэл амьдралыг бүрэн дүүрэн үл хэрэгсдийн шинж тэмдэг байсан юм.

 

Үргэлжлэл бий…

 

“Хоёрдмолын хил хязгаарын чанадад орших хоёр” номоос орчуулж сийрүүлсэн:

Балабхадра дас

Шрила Гаурокишора дас Бабаджи Махарадж 1830 онд Зүүн Бенгаль буюу одоогийн Бангладешд төржээ. Түүнийг өсөж том болох үед эцэг, эх нь түүнийг гэрлүүлсэн бөгөөд тэрээр хорь гаран жил гэр бүлийн амьдралаар амьдарсан байна. Энэ үедээ тэрээр үр тарианы худалдаа арилжаа эрхэлдэг худалдаачны ажил үйл эрхэлдэг байв. Гэвч тэрээр энэ хугацаанд аль хэдийн өөрийн сүнсний мөн чанараа танин ухамсарласан байна. Эхнэрээ нас нөгчисний дараагаар тэрээр ажил хэргээ орхиж, Вриндаваныг зорьжээ. Тэнд тэрээр Шрила Джаганаттха дас Бабаджийн их нэр алдартай шавь нарын нэг Шрила Бхагавата дас Бабаджийн шавь болж түүнээс вайшнав-парамахамса буюу вайшнав-бабаджийн уламжлалт хувцсыг хүлээн авсан байна. Энэ үеэс хойш тэрээр орчлонгоос бүрэн огоорч, Враджа мандалын янз бүрийн газруудаар модны доор хоног төөрүүлж, огоорогчийн амьдралаар амьдрах болжээ. Түүний цорын ганц өмч хөрөнгө нь хүзүүндээ зүүсэн Туласи кхантимала, гартаа барьсан туласи эрхи байв. Мөн түүнд хэд хэдэн ном байсан бөгөөд тэдгээр дотор Нароттама даса Тхакурын “Прартхана”, “Према-бхакти-чандрика” зэрэг ном байлаа. ХУУРМАГ ОРЧЛОН   Гаурокишора дас Бабаджийн хараа муудаж байгаа нь тодорхой болсон тул Шрила Сарасвати Тхакур түүнийг Калькутта орж, эмчид үзүүлэхийг зөвлөв. Бхактивинода Тхакур ч түүнийг нэг бус удаа тийш явахыг хүсэж байв. Гэвч Шрила Гаурокишора: “Би тэр хуурмаг орчлон, Калькутта руу хэзээ ч явахгүй” хэмээн хариулж байжээ. Нэгэн удаа Шрила Бхактивинода Тхакур Бабаджи Махараджид, түүний албат Шрила Сарасвати Тхакур түүнтэй хамт Калькуттад амьдрах болно. Тийм болохоор Бабаджи Махараджа тэнд ямар ч тав тухгүй байдлыг мэдрэхгүй гэж хэлсэн байна. Үүнд нь хариу болгож Шрила Гаурокишора: –         Би хэзээ ч Прабхуг надад үйлчлэхийг зөвшөөрөхгүй. Үүний оронд живж үхсэн нь дээр. Гэхдээ хэрвээ би Гангад живбэл хий үзэгдэл болно. Иймээс Сарасватид живнэ гэсэн байна. Энэ үгээ дахин давтаад  Шрила Гаурокишора Свананда-кунджагаас холгүй урсах Сарасвати тийш яаран гүйв. Шрила Сарасвати Тхакур түүний араас гүйж, хүлцэнгүйгээр түүнийг буцан явахыг хүссэн. Энэ явдлаас хойш тэрээр  дөчин таван хоногийн турш харагдаагүй байна. Дараа нь тэрээр гэнэт Свананда-кунджад үзэгдэж эхэлсэн багөөд: –         Амиа хорлосноор би Шри Кришнад хүрч чадахгүй. Гэвч ялгаагүй би хэн нэг нь надад үйлчлэн зүтгэхийг тэвчиж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Олон зуун удаа түүнийг эм уухыг гуйсан боловч тэрээр зөвшөөрөөгүй юм. Шрила Гаурокишора цаг үргэлж экадашийн мацгийг маш хатуу барьдаг байсан бөгөөд ус ч уухаас татгалздаг байжээ. Тэгээд дараагийн өдөр нь тэрээр усанд дэвтээж, хатаасан будааг чиллитэй иддэг байсан бөгөөд заримдаа зүгээр л Гангийн эрэг дээрхи шороог иддэг байжээ. Гэвч түүний огоорлын төлөв байдал ямар нэг хиймэл зүйл байгаагүй бөгөөд энэ бол түүний материаллаг, эгэл амьдралыг бүрэн дүүрэн үл хэрэгсдийн шинж тэмдэг байсан юм.   Үргэлжлэл бий…   “Хоёрдмолын хил хязгаарын чанадад орших хоёр” номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас
Scroll to Top