Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Олон эрдэмтэд Ганга мөрний усанд шинжилгээ хийж түүний ариусган цэвэршүүлэх онцгой хүч чадлыг нотлосон байдаг. Жишээ нь, Ганга мөрний ус нь урт удаан хугацаанд хадгалахад мууддаггүй. Тэр ч байтугай улам ч цэвэр болдог.

Түүнийг удаан хугацаагаар хадгалж болох ба энэхүү үл муудах чанар нь цэвэршүүлсэн усанд ч байдаггүй. Эрдэмтэд Гангын усны бурханлаг хүч чадлыг ойлгодоггүй тул энэхүү гайхалтай үзэгдэлд ямар нэг сэтгэлд хүрэхүйц тайлбар өгч чаддаггүй юм. Гэсэн ч энд би дөрвөн эрдэмтний нэрийг дурдаж, тэдний судалгааны үр дүнгээс танилцуулъя.

  1. Английн физикч С.Е.Нельсон нэгэн илтгэл тавьсан байдаг. Түүндээ тэрээр Гуглийн маш их бохирдолтой урсгалын адагт орших Гангын уснаас авсан сорьц Английн хөлөг онгоцны аялах бүх хугацааны туршид цэвэр тунгалагаараа байсан хэмээн өгүүлжээ.
  2. Английн физикч Е.Ханбери Хэнкин “Annales de I’Institute Pasteur” сэтгүүлдээ нэгэн туршилтын үр дүнгийнхээ талаар бичсэн байна. Тэр туршилтаар бол гэдэсний халдварт холерын савханцар нянгууд Гангын усанд 6 цагийн хугацаанд устаж үгүй болж байжээ. Гэтэл цэвэршүүлсэн усанд тэд 48 цаг болоход бүр өсөн үржиж байсан байна.
  3. Францын эрдэмтэн Геррель, эрэг дээр нь халдварт дизентри, холероор нас нөгчсөн хүмүүсийн хүүр шарил хэвтэх тэр хэсэг дэхь Гангын усанд өвчин үүсгэх ямарч голомт байхгүйг олж тогтоогоод ихэд гайхжээ. Уг нь бол тийм газарт  шинжлэх ухааны тооцооллоор өвчин үүсгэх нянгийн эх үүсвэр хэдэн саяараа байх ёстой аж.
  4. Саяхан энэтхэгийн байгаль орчныг хамгаалах салбарын мэргэжилтэн Д.С.Бхаргабе Гангын усны өөрийгөө цэвэршүүлэх гайхамшигтай шинж чанарыг олж тогтоожээ. Өөрийн туршилтын үр дүнд үндэслэн тэрээр, Гангын ус хүчилтөрөгч дэхь биохимийн хэрэгцээг багасгадаг ба бүхий л бохир зүйлсийг өөр бусад гол мөрний уснаас 15-20 дахин хурднаар задладаг болохыг батласан байна.

Гангын усны онцгой шинж чанарыг тэр ч бүү хэл мусульманы удирдагч нар болох Аурангзеб болон Акбар нар өндрөөр үнэлдэг байв. Тэд түүнийг дан ганц уудаг байсан төдийгүй хаа ч байсан түүгээр хоол ундаа хийдэг байсан байна. Мэдээж хэрэг, тэд цэвэр амьдралын дадал практикийн үүднээс тийнхүү үйлдэж байсан нь үнэн ба Гангыг хүндэтгэх ямар ч хүндлэл тэдэнд байхгүй байсан юм. Гэсэн ч тэд түүний сайхан амт, үнэр, үргэлж цэвэр цэнгэг байдаг чанарыг үнэлсэн хийгээд мөн түүнийг хичнээн хадгалсан ч мууддаггүй чанарыг нь үнэлж байжээ. Гангын усны онцгой чанарын тухай олон гайхалтай жишээ бий. Жишээ нь Энэтхэгээр 1612-1616 оны хооронд аялаж байсан аялагч Николас Витчингтоны өдрийн тэмдэлэлээс жишээ татаж болно:

Мөргөлчид биедээ Гангын усыг авч зуу, зуун миль газрыг туулна. Тэд, гангын ус нь хичнээн удаан хадгаллаа ч ямар ч үнэр танар ордоггүй бас түүнд ямар нэг өт болон шимэгч паразитууд үүсч бий болдоггүй хэмээн батладаг.

Ганга мөрөн нь янз бүрийн түвшинтэй. Тодорхой түвшиндээ тэр бол зүгээр л ус. Өөр нэг түвшиндээ бол тэр дарь эх, гурав дахь түвшиндээ тэр бол Бурханыг хайрлах шингэн хайр юм. ..

Шачинандана Свами

“Их уучлалын аян” номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

Олон эрдэмтэд Ганга мөрний усанд шинжилгээ хийж түүний ариусган цэвэршүүлэх онцгой хүч чадлыг нотлосон байдаг. Жишээ нь, Ганга мөрний ус нь урт удаан хугацаанд хадгалахад мууддаггүй. Тэр ч байтугай улам ч цэвэр болдог. Түүнийг удаан хугацаагаар хадгалж болох ба энэхүү үл муудах чанар нь цэвэршүүлсэн усанд ч байдаггүй. Эрдэмтэд Гангын усны бурханлаг хүч чадлыг ойлгодоггүй тул энэхүү гайхалтай үзэгдэлд ямар нэг сэтгэлд хүрэхүйц тайлбар өгч чаддаггүй юм. Гэсэн ч энд би дөрвөн эрдэмтний нэрийг дурдаж, тэдний судалгааны үр дүнгээс танилцуулъя. Английн физикч С.Е.Нельсон нэгэн илтгэл тавьсан байдаг. Түүндээ тэрээр Гуглийн маш их бохирдолтой урсгалын адагт орших Гангын уснаас авсан сорьц Английн хөлөг онгоцны аялах бүх хугацааны туршид цэвэр тунгалагаараа байсан хэмээн өгүүлжээ. Английн физикч Е.Ханбери Хэнкин “Annales de I’Institute Pasteur” сэтгүүлдээ нэгэн туршилтын үр дүнгийнхээ талаар бичсэн байна. Тэр туршилтаар бол гэдэсний халдварт холерын савханцар нянгууд Гангын усанд 6 цагийн хугацаанд устаж үгүй болж байжээ. Гэтэл цэвэршүүлсэн усанд тэд 48 цаг болоход бүр өсөн үржиж байсан байна. Францын эрдэмтэн Геррель, эрэг дээр нь халдварт дизентри, холероор нас нөгчсөн хүмүүсийн хүүр шарил хэвтэх тэр хэсэг дэхь Гангын усанд өвчин үүсгэх ямарч голомт байхгүйг олж тогтоогоод ихэд гайхжээ. Уг нь бол тийм газарт  шинжлэх ухааны тооцооллоор өвчин үүсгэх нянгийн эх үүсвэр хэдэн саяараа байх ёстой аж. Саяхан энэтхэгийн байгаль орчныг хамгаалах салбарын мэргэжилтэн Д.С.Бхаргабе Гангын усны өөрийгөө цэвэршүүлэх гайхамшигтай шинж чанарыг олж тогтоожээ. Өөрийн туршилтын үр дүнд үндэслэн тэрээр, Гангын ус хүчилтөрөгч дэхь биохимийн хэрэгцээг багасгадаг ба бүхий л бохир зүйлсийг өөр бусад гол мөрний уснаас 15-20 дахин хурднаар задладаг болохыг батласан байна. Гангын усны онцгой шинж чанарыг тэр ч бүү хэл мусульманы удирдагч нар болох Аурангзеб болон Акбар нар өндрөөр үнэлдэг байв. Тэд түүнийг дан ганц уудаг байсан төдийгүй хаа ч байсан түүгээр хоол ундаа хийдэг байсан байна. Мэдээж хэрэг, тэд цэвэр амьдралын дадал практикийн үүднээс тийнхүү үйлдэж байсан нь үнэн ба Гангыг хүндэтгэх ямар ч хүндлэл тэдэнд байхгүй байсан юм. Гэсэн ч тэд түүний сайхан амт, үнэр, үргэлж цэвэр цэнгэг байдаг чанарыг үнэлсэн хийгээд мөн түүнийг хичнээн хадгалсан ч мууддаггүй чанарыг нь үнэлж байжээ. Гангын усны онцгой чанарын тухай олон гайхалтай жишээ бий. Жишээ нь Энэтхэгээр 1612-1616 оны хооронд аялаж байсан аялагч Николас Витчингтоны өдрийн тэмдэлэлээс жишээ татаж болно: Мөргөлчид биедээ Гангын усыг авч зуу, зуун миль газрыг туулна. Тэд, гангын ус нь хичнээн удаан хадгаллаа ч ямар ч үнэр танар ордоггүй бас түүнд ямар нэг өт болон шимэгч паразитууд үүсч бий болдоггүй хэмээн батладаг. Ганга мөрөн нь янз бүрийн түвшинтэй. Тодорхой түвшиндээ тэр бол зүгээр л ус. Өөр нэг түвшиндээ бол тэр дарь эх, гурав дахь түвшиндээ тэр бол Бурханыг хайрлах шингэн хайр юм. .. Шачинандана Свами “Их уучлалын аян” номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас
Scroll to Top