Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 5
Users Today : 10
Users Yesterday : 26
Total Users : 15485
Views Today : 11
Views Yesterday : 35

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудевагийн алдарт хүү Бурхан Кришна минь ээ, намайг өршөөн соёрхож, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг тодорхойлон айлдаж хайрлана уу.

Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, хаадын хаан минь ээ, Вижая экадаши гэж алдаршсан энэхүү аугаа мацгийн тухай  чамд Би баяртайгаар айлдъя. Энэхүү экадашийг баримтлах хэн бүхэн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр амжилтанд хүрэх нь эргэлзээгүй. Энэ экадашид мацаг барьсан болон түүний аугаа яруу алдрын тухай сонсох хэн бүхний  бүхий л нүгэл арилан үгүй болдог.

Нэгэн удаа Нарада Муни бадамлянхуа байрлалаар сууж байгаа Брахма бурханд хандан: “Ай хагас бурхдын шилдэг нь минь ээ, Вижая экадашийг  итгэл дүүрэн баримтлах хүний хүртэх ач тусын талаар надад өгүүлж хайрлана уу.” гэж хэлсэн.

Нарадын аугаа эцэг Брахма бурхан хариулсан нь: Ай эрхэм хайрт хүү минь ээ, мацгийн энэхүү тэргүүлэх өдөр нь бүх нүглийг  устгаж үгүй хийн, ариусгадаг. Өнөөдрийн энэ өдрийг хүртэл би энэ талаар хэнд ч өгүүлээгүй боловч нэрээс нь хүртэл тодорхой байгаа энэ экадашийг ямар үр дүн, ач тусыг хайрлан хүртээдгийг чамайг сайн ойлгох байх гэдэгт эргэлзэхгүй байна. (Вижая гэдэг нь ялалт гэсэн утгатай санскрит үг юм.)

Рама Бурхан, эхнэр Сита охин тэнгэр болон Түүний  бурханлаг ах Лакшмана нар 14 жилийн туршид ойд цөлөгдөх үедээ Панчаватид гуйлгачин дүрээр хоргодож байсан. Равана демон Ситаг хулгайлан авч одсоны дараа Рама уй гашуу гунигт автсан байлаа. Өөрийн хайртай гэргийг хайх явцдаа Бурхан, амь тавих гэж байсан аугаа чин бишрэлтэн харцага- Жатайютай тааралдсан бөгөөд тэр Рамад,  Түүний амраг хайртай Ситаг нь Равана демон хэрхэн хулгайлан авч одсоныг хэлсэн. Түүний дараагаар Жатаю Вайкунтхын гариг тийш буцан очсон билээ.

Тэгээд Рама Өөрийн дайсан Кабандхаг хөнөөсөн бөгөөд хожим нь сармагчингуудын хаан Сугриватай1 найз нөхрийн харьцаа тогтоосон билээ. Тэд хамтдаа, сармагчингууд болон баавгайнуудыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг том армийг бүрдүүлэн зохион байгуулсан. Тэд мөн, ашаковын цэцэрлэгт Сита девиг олж уулзаж магадгүй гэж Хануманаг Шри Ланк руу илгээсэн. Тэрээр Рамагийн илгээмжийг авч  Түүнд дамжуулан, мөн Түүнээс илгээмж аван буцаад Рама дээр хүрч ирэх ёстой байлаа. Бүхний Дээд Бурханы алба үйлэнд тэрээр ийнхүү аугаа хосгүй  байдлаар зүтгэсэн билээ.

Рама Бурхан Сугривагийн тусламжтайгаар Ланкад хүрч очихоор бэлтгэсэн. Сармагчингуудын армитайгаа далайн эрэг дээр ирээд түүнийг хязгааргүй өргөн их болохыг харав. Тэгээд Рама Лакшманад хандан: “Ай Сумитрын хүү минь ээ, Варунын эзэмшил орон болох энэхүү маш гүн, хязгааргүй их далайг туулан гарахад шаардлагатай адислалыг Бид хэрхэн яаж олж хүртэх билээ? Могой болон зэрлэг догшин загаснууд дүүрэн сүлжилдэн арзганах энэхүү далайн усыг туулан гарах  амар хялбар замыг Би мэдэхгүй байна.” гэж айлдсан.

Лакшмана хариу айлтгасан нь: “Ай амьд оршнолуудын шилдэг нь минь ээ, ай бүх бурхдын эх булаг минь ээ, ай анхдагч Бодьгал минь ээ, эндээс 4 милийн тэртээх нэгэн арал дээр аугаа гэгээнтэн Бакадалбхья амьдардаг. Ай Рагхава минь ээ, тэр олон Брахмын ирж одохыг үзсэн тийм өндөр настай мэргэн билээ. Бид Өөрсдийн зорьсондоо яаж эсэн мэнд хүрч болохыг түүнээс асууцгаая.” Ингээд Рама, Лакшмана хоёр хэнтэй ч зүйрлэшгүй, энгүй Бакадалбхья Мунигийн даруухан ашрамд хүрч очсон. Хоёр Бурхан мэргэнд ойртон очоод Вишнуд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаатай адилаар түүнд гүн хүндэтгэл бишрэлээ хүлцэнгүйгээр илэрхийлсэн. Гэсэн ч Бакадалбхья Муни, Рама бол үнэн хэрэгтээ Бурханы Дээд Бодьгал бөгөөд Тэр Өөрийн тааллын дагуу газар дэлхий дээр хүний дүрээр морилон бууж ирсэн гэдгийг ойлгож мэдэж байлаа.

Бакадалбхья Муни: Ай Рама минь ээ, ай амьд оршнолуудын дээд нь минь ээ, Таныг юу ингэж миний энэ нам гүм оронд авчраа вэ? гэж асуухад Рама Бурхан: “Ай хоёр дахиа төрсөн аугаа брахман минь ээ, Би наашаа энд, далайг гатлан, демонуудын байрлаж байгаа Ланкыг эзлэн авахаар баавгай болон сармагчингуудаас бүрдсэн цэргийн хүчтэйгээ ирлээ. Ай гэгээнтэнгүүдийн аугаа нь минь ээ, Намайг өршөөн соёрхож энэхүү хязгааргүй их далайг яаж гатлахыг зааж өгнө үү. Үүний төлөө л Би чам руу хүрч ирлээ.” гэж хариу айлдав.

Гэгээнтэн хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, Би Танд бүх мацгуудын хамгийн аугаа нь болох мацгийн талаар айлтгая. Та энэ мацгийг барьснаар Раванаг ялах нь гарцаагүй бөгөөд Таны яруу алдар мөнхөд дуурсагдах болно. Та намайг бүрэн анхааралтай сонсох ажаам уу.

Экадашийн өмнөх өдөр алт, мөнгө эсвэл зэсээр усны сав хийж бэлтгэ. Хэрвээ энэ металлууд байхгүй байвал шавраар ч хийж болно. Түүнийгээ цэвэр усаар дүүргээд дараа нь мангоны навчаар сайтар гоён чимэглэ. Саваа таглаад ариун гэгээн шүтээний дэргэд долоон янзын үр2  овоолоод дээр нь тавь. Өглөөний угаал үйлдсэний дараагаар саваа цэцгийн хэлхээгээр болон зандан модны оогоор чимэглэ, савны тагны хонхор хэсэгт арвай, анар болон наргилын самар тавь. Үүний дараагаар энэхүү сав-шүтээндээ хайр, чин бишрэлтэйгээр мөргөн, хүж, зандан модны оо, цэцэг, зул болон тансаг идээ зоог өргө. Энэхүү ариун савны дэргэд шөнийг сэрүүн өнгөрүүл. Арвай, анар, наргилын самартай түүний таган дээр Нараяна Бурханы алтан  муртийг зал.

Экадашийн үүр цайх үед өглөөний угаалаа үйлдээд савыг зандан модны оо болон цэцгийн хэлхээгээр чимэглэ. Дараа нь саванд хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж хамгийн сайн хүж, зандан модны оо болон зул өргө. Мөн савны өмнө янз бүрийн идээ зоог, анар болон наргилыг өргө. Шөнийг сэрүүн өнгөрүүл.

Двадашийн үүр цайх үед устай савыг аван ариун дагшин голын эрэг дээр оч эсвэл том биш цөөрөм ч байж болно. Ай хаадын хаан минь ээ. Сав шүтээндээ зөв байдлаар мөргөн хүндэтгэл бишрэлээ илэрхийлээд түүнийг дээр дурьдсан чимэглэлүүдийн хамтаар Ведийг мэдэх цэвэр ариун брахманд өргөн барь. Хэрвээ Та болон Танай цэргийн жанжингууд Вижая экадашийг ийм байдлаар баримтлах аваас Та бүгд эцэстээ ялах болно.

Бурханы Дээд Бодьгал Рамачандра бүгдийг Бакадалбхья Мунигийн заасны дагуу хийж демоны хүчинг ийнхүү ялсан. Вижая экадашийг ийнхүү баримтлах хэн бүхэн энэхүү мөнх бусын ертөнцөд үргэлж ялагч байх бөгөөд түүнийг орхисноор Бурханы  оронд мөнхөд амьдрах болно.

Ай Нарада, хүү минь ээ, энэ түүхээс үзэхэд, энэ экадашид зааж тогтоосон дүрэм журмуудыг нарийн чанд баримтлан мацгийг зөв барих хэрэгтэй гэдэг нь тодорхой. Энэ мацгийн хүч нь хамгийн жигшүүртэй, гутамшигт хүний бүхий л нүгэлт үйлүүдийн үр дагаврыг устган зайлуулах болно.

Шри Кришна төгсгөлд нь айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү хүүрнэлийг сонссон эсвэл уншсан хэн бүхэн тахилга өргөл үйлдсэнтэй  нэгэн адил ач тусыг хүртэх болно.

 Вижая экадаши буюу Пхалгуна-Кришна экадашийн яруу алдрын тухай Сканда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Аугаа сармагчин Сугрива бол Индра Ахилья хоёрын хүү байсан. Ахилья нь Брахма бурханы ухаанаас төрсөн    долоон мэргэдийн нэг Гаутамагийн гэргий байв. Индра Гаутамагийн дүрд хувирч 16 наснаасаа хойш хөгшрөхгүй байх адислалыг хүртсэн байсан Ахильягийн толгойг эргүүлэн уруу татсан. Тэр бол газар дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан бөгөөд түүнд Индра, мөн нарны бурхан хоёр хоюул дурласан байлаа. Тэр хоёр  Гаутамагийн дүрд ээлжлэн орж түүнтэй ойртож хавьтсан. Сугрива, Вали хоёр ингэж төржээ.

Эхлээд Сугрива, Вали хоёр нь хүний хэлбэр дүртэй байсан. Харин Гаутама эхнэрийнхээ үнэнч бус байдлыг мэдээд, уурандаа: “Хэрвээ энэ хоёр миний хүү биш бол сармагчин бол.” гэж хэлээд хоёр хүүг далайн усанд хаясан. Тэд ингэж сармагчин болсон хэрэг. Сугрива өөрийн найз Рамад Ситагаа олоход нь, харин Рама түүнийг  дүү Валигаа дагуулан  Өөрийн оронд буцаж очиход нь тусалдаг.

Чанакья Пандит, Гаутамагийн үзэсгэлэнт эхнэртэй холбогдуулан: “Энэ ертөнцөд, хүнд дөрвөн дайсан байдаг: өр ширэндээ баригдсан эцэг, завхай зайдан эх, үзэсгэлэнт гоо эхнэр болон бурханлаг шинжлэх ухааныг үл сонирхох хүү.” гэж хэлсэн байдаг.

  1. Долоон үр: арвай, улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шиш, шар будаа, кукани,дал(вандуй)

 

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудевагийн алдарт хүү Бурхан Кришна минь ээ, намайг өршөөн соёрхож, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг тодорхойлон айлдаж хайрлана уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, хаадын хаан минь ээ, Вижая экадаши гэж алдаршсан энэхүү аугаа мацгийн тухай  чамд Би баяртайгаар айлдъя. Энэхүү экадашийг баримтлах хэн бүхэн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр амжилтанд хүрэх нь эргэлзээгүй. Энэ экадашид мацаг барьсан болон түүний аугаа яруу алдрын тухай сонсох хэн бүхний  бүхий л нүгэл арилан үгүй болдог. Нэгэн удаа Нарада Муни бадамлянхуа байрлалаар сууж байгаа Брахма бурханд хандан: “Ай хагас бурхдын шилдэг нь минь ээ, Вижая экадашийг  итгэл дүүрэн баримтлах хүний хүртэх ач тусын талаар надад өгүүлж хайрлана уу.” гэж хэлсэн. Нарадын аугаа эцэг Брахма бурхан хариулсан нь: Ай эрхэм хайрт хүү минь ээ, мацгийн энэхүү тэргүүлэх өдөр нь бүх нүглийг  устгаж үгүй хийн, ариусгадаг. Өнөөдрийн энэ өдрийг хүртэл би энэ талаар хэнд ч өгүүлээгүй боловч нэрээс нь хүртэл тодорхой байгаа энэ экадашийг ямар үр дүн, ач тусыг хайрлан хүртээдгийг чамайг сайн ойлгох байх гэдэгт эргэлзэхгүй байна. (Вижая гэдэг нь ялалт гэсэн утгатай санскрит үг юм.) Рама Бурхан, эхнэр Сита охин тэнгэр болон Түүний  бурханлаг ах Лакшмана нар 14 жилийн туршид ойд цөлөгдөх үедээ Панчаватид гуйлгачин дүрээр хоргодож байсан. Равана демон Ситаг хулгайлан авч одсоны дараа Рама уй гашуу гунигт автсан байлаа. Өөрийн хайртай гэргийг хайх явцдаа Бурхан, амь тавих гэж байсан аугаа чин бишрэлтэн харцага- Жатайютай тааралдсан бөгөөд тэр Рамад,  Түүний амраг хайртай Ситаг нь Равана демон хэрхэн хулгайлан авч одсоныг хэлсэн. Түүний дараагаар Жатаю Вайкунтхын гариг тийш буцан очсон билээ. Тэгээд Рама Өөрийн дайсан Кабандхаг хөнөөсөн бөгөөд хожим нь сармагчингуудын хаан Сугриватай1 найз нөхрийн харьцаа тогтоосон билээ. Тэд хамтдаа, сармагчингууд болон баавгайнуудыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг том армийг бүрдүүлэн зохион байгуулсан. Тэд мөн, ашаковын цэцэрлэгт Сита девиг олж уулзаж магадгүй гэж Хануманаг Шри Ланк руу илгээсэн. Тэрээр Рамагийн илгээмжийг авч  Түүнд дамжуулан, мөн Түүнээс илгээмж аван буцаад Рама дээр хүрч ирэх ёстой байлаа. Бүхний Дээд Бурханы алба үйлэнд тэрээр ийнхүү аугаа хосгүй  байдлаар зүтгэсэн билээ. Рама Бурхан Сугривагийн тусламжтайгаар Ланкад хүрч очихоор бэлтгэсэн. Сармагчингуудын армитайгаа далайн эрэг дээр ирээд түүнийг хязгааргүй өргөн их болохыг харав. Тэгээд Рама Лакшманад хандан: “Ай Сумитрын хүү минь ээ, Варунын эзэмшил орон болох энэхүү маш гүн, хязгааргүй их далайг туулан гарахад шаардлагатай адислалыг Бид хэрхэн яаж олж хүртэх билээ? Могой болон зэрлэг догшин загаснууд дүүрэн сүлжилдэн арзганах энэхүү далайн усыг туулан гарах  амар хялбар замыг Би мэдэхгүй байна.” гэж айлдсан. Лакшмана хариу айлтгасан нь: “Ай амьд оршнолуудын шилдэг нь минь ээ, ай бүх бурхдын эх булаг минь ээ, ай анхдагч Бодьгал минь ээ, эндээс 4 милийн тэртээх нэгэн арал дээр аугаа гэгээнтэн Бакадалбхья амьдардаг. Ай Рагхава минь ээ, тэр олон Брахмын ирж одохыг үзсэн тийм өндөр настай мэргэн билээ. Бид Өөрсдийн зорьсондоо яаж эсэн мэнд хүрч болохыг түүнээс асууцгаая.” Ингээд Рама, Лакшмана хоёр хэнтэй ч зүйрлэшгүй, энгүй Бакадалбхья Мунигийн даруухан ашрамд хүрч очсон. Хоёр Бурхан
Scroll to Top