Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 7 1 6 6
Users Today : 22
Users Yesterday : 30
Total Users : 7166
Views Today : 33
Views Yesterday : 37
zonton Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг

шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө.  Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан ус) уух, хэн нэгэнд энгийн хүмүүст аль болох ихээр хандив, өргөл өргөх, өөр хэн нэгэнд тусгай мантра унших, харин өөр нэгэнд зүгээр л шувуу хооллохыг зөвлөдөг ажээ. “Ведүүд” сэтгүүлийн ерөнхий редактор түүнтэй уулзаж товчхон ярилцага авсныг толилуулья.

 

 

Редактор:  Та хэдийнээс энэ Варшанд амьдарч байна вэ?

Жагадиша Баба: 25-26 жил орчим.

Редактор: Ирээдүй, далдыг харах чадвар танд хэрхэн яаж бий болсон бэ?

Жагадиша Баба: Би үүнийг өөрийн Гуру(номын багш) болон Бурханы адис өршөөлөөр олж авсан. Надад мөн Шива гэх мэт болон өөр бусад дэватууд(сахиулсан тэнгэрүүд) тусладаг.  Тэд над дээр ирж, намайг сургадаг.

Редактор: Хэдийнээс эхэлж та зөгнөл, зөн совингоороо хүмүүст туслах болсон бэ?

Жагадиша Баба: 10 орчим жил болж байна. Үүнээс өмнө би янз бүрийн бхажан, раги(бурханлаг дууллууд) дуулдаг байлаа. Миний багш энэ, Вриндаваны их алдартай дуучин.

Редактор: Таны анхны багш ямар хүн байсан бэ?

Жагадиша Баба: Миний анхны багш одооны миний хийж байгаа зүйлд намайг сургаагүй. Харин тэрээр надад зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдлэгүүд болох зарим нэг мэдлэгүүд, тантра гэх зэргийг хайрласан. Гэвч тэр аль хэдийнээ нас нөгчсөн. Тэрээр намайг тийм ч олон зүйлд сургаагүй л дээ. Харин хожим нь деватууд(тэнгэрүүд) ирж, намайг их олон зүйлд сургасан. Юу юунаас илүүтэй Дурга надад их зүйл заасан.

Редактор: Тавьсан асуултанд хариулах хариулт танд ямар байдлаар орж ирдэг вэ?

Жагадиша Баба: Утсаар ярьж байгаа юм шиг. Хэн нэг нь хэлээд байгаа юм шиг. Ярьж байхдаа би нөгөө хүнээ харж байдаг. Харин нүдээ анимагц би өөр орон зайд, өөр ертөнцөд орчих шиг л болдог. Би деватуудаас, тэднийг илрэхийг эсвэл би тэднийг харах, асуух, харилцан ярилцахын тулд надад ямар нэг хараа хайрлахыг гуйдаг. Гэвч тэднийг бүгдийг нь дуудна гэдэг хэцүү л дээ.

Редактор: Одоо би танаас Орос орны тухай асуухыг хүсч байна л даа. 2008 оны сонгуулийн дараа Оросын ерөнхийлөгч хэн болох вэ? Путин үлдэх үү?

Жагадиша Баба: Үгүй ээ. Тэр сонгогдохгүй. Өөр хэн нэг ерөнхийлөгч гарч ирнэ. Харин хэн гэж? Үүнд хариулт авахын тулд та надад хэрэв мэдэх бол сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг өгч болно. Гэхдээ заримдаа сахиулсан тэнгэрүүд нээх цаг хугацаа нь болоогүй мэдээллийг хаадаг.

Редактор: Орост эртний ведийн соёл түгэх үү?

Жагадиша Баба: Хүн амын 50 орчим хувь нь түүнийг хүлээн авч, дагаж мөрдөнө. Гэвч ведийн соёл хөгжихөд маш их цаг хугацаа шаардагдана.

Редактор: Одоо дэлхий дээр 6 тэрбум орчим хүн амьдарч байна. 10 жилийн дараагаар хэдий хэмжээний хүн энэ гариг дээр маань амьдрах вэ? Өөрөөр хэлбэл хүн амын хэт өсөлтийн аюул занал байна уу гэж.

Жагадиша Баба: 10 орчим жилийн дараагаар Дэлхий дээрхи хүний тоо 2 тэрбум орчим. Түүнээс арай илүү байна.

Редактор: Дэлхийн III дайн гарах уу? Энэ нь магадгүй мусульман шашинтан, христийн шашинтан 2н хооронд болох уу? Эсвэл өөр бусдын хооронд ч юм уу?

Жагадиша Баба: Ойрын хугацаанд гарахгүй. Гэвч энэ дайн биднийг биемахбодио орхисны дараахь тэр цаг үед гэнэт эхлэнэ. Энэ нь барагцаалвал Кали-югий дунд хэсэгт байх болов уу. Энэ амьдралдаа бид түүнийг үзэхгүй.

Редактор: Дэлхий дээр маань ямар нэг байгалийн маш томоохон сүйрэл болох уу? Жишээ нь, уур амьсгал өөрчлөгдөх, ямар нэг газар усанд автах гэх мэт ч юмуу?

Жагадиша Баба: Үгүй ээ. Тийм юм болохгүй.

Редактор: Ойрын 10 жилийн дотор дэлхий дээр маань цөмийн зэвсэг хэрэглэх болов уу?

Жагадиша Баба: Магадгүй. Тодорхой зарим нэг бүс нутагт, зарим үед үүнийг хэрэглэж болох юм. Гэвч энэ нь энэ дэлхийг бүхэлд нь хамрахгүй.

Редактор: Хэдэн онд Ведийн соёлын том сүмийг Орост барих бол?

Жагадиша Баба: 8 жилийн дотор тэрээр бүрэн баригдаж дуусна.

Редактор: Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 “Ведүүд”сэтгүүлээс орчуулж бэлдсэн: Б.Болдсүх

 

Жич: Энэ материалыг “Алтан эриний гэгээ”сонин№ 5 дахь дугаараас авав. Хэрэв та Алтан эриний гэгээ сониныг бүх дугаараас худалдан авч уншихыг хүсвэл 11р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаар зочлоорой.

 

Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө.  Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан ус) уух, хэн нэгэнд энгийн хүмүүст аль болох ихээр хандив, өргөл өргөх, өөр хэн нэгэнд тусгай мантра унших, харин өөр нэгэнд зүгээр л шувуу хооллохыг зөвлөдөг ажээ. “Ведүүд” сэтгүүлийн ерөнхий редактор түүнтэй уулзаж товчхон ярилцага авсныг толилуулья.     Редактор:  Та хэдийнээс энэ Варшанд амьдарч байна вэ? Жагадиша Баба: 25-26 жил орчим. Редактор: Ирээдүй, далдыг харах чадвар танд хэрхэн яаж бий болсон бэ? Жагадиша Баба: Би үүнийг өөрийн Гуру(номын багш) болон Бурханы адис өршөөлөөр олж авсан. Надад мөн Шива гэх мэт болон өөр бусад дэватууд(сахиулсан тэнгэрүүд) тусладаг.  Тэд над дээр ирж, намайг сургадаг. Редактор: Хэдийнээс эхэлж та зөгнөл, зөн совингоороо хүмүүст туслах болсон бэ? Жагадиша Баба: 10 орчим жил болж байна. Үүнээс өмнө би янз бүрийн бхажан, раги(бурханлаг дууллууд) дуулдаг байлаа. Миний багш энэ, Вриндаваны их алдартай дуучин. Редактор: Таны анхны багш ямар хүн байсан бэ? Жагадиша Баба: Миний анхны багш одооны миний хийж байгаа зүйлд намайг сургаагүй. Харин тэрээр надад зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдлэгүүд болох зарим нэг мэдлэгүүд, тантра гэх зэргийг хайрласан. Гэвч тэр аль хэдийнээ нас нөгчсөн. Тэрээр намайг тийм ч олон зүйлд сургаагүй л дээ. Харин хожим нь деватууд(тэнгэрүүд) ирж, намайг их олон зүйлд сургасан. Юу юунаас илүүтэй Дурга надад их зүйл заасан. Редактор: Тавьсан асуултанд хариулах хариулт танд ямар байдлаар орж ирдэг вэ? Жагадиша Баба: Утсаар ярьж байгаа юм шиг. Хэн нэг нь хэлээд байгаа юм шиг. Ярьж байхдаа би нөгөө хүнээ харж байдаг. Харин нүдээ анимагц би өөр орон зайд, өөр ертөнцөд орчих шиг л болдог. Би деватуудаас, тэднийг илрэхийг эсвэл би тэднийг харах, асуух, харилцан ярилцахын тулд надад ямар нэг хараа хайрлахыг гуйдаг. Гэвч тэднийг бүгдийг нь дуудна гэдэг хэцүү л дээ. Редактор: Одоо би танаас Орос орны тухай асуухыг хүсч байна л даа. 2008 оны сонгуулийн дараа Оросын ерөнхийлөгч хэн болох вэ? Путин үлдэх үү? Жагадиша Баба: Үгүй ээ. Тэр сонгогдохгүй. Өөр хэн нэг ерөнхийлөгч гарч ирнэ. Харин хэн гэж? Үүнд хариулт авахын тулд та надад хэрэв мэдэх бол сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг өгч болно. Гэхдээ заримдаа сахиулсан тэнгэрүүд нээх цаг хугацаа нь болоогүй мэдээллийг хаадаг. Редактор: Орост эртний ведийн соёл түгэх үү? Жагадиша Баба: Хүн амын 50 орчим хувь нь түүнийг хүлээн авч, дагаж мөрдөнө. Гэвч ведийн соёл хөгжихөд маш их цаг хугацаа шаардагдана. Редактор: Одоо дэлхий дээр 6 тэрбум орчим хүн амьдарч
Scroll to Top