Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Вайшнавын нийгэмлэгт залуу бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. 4. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. 5. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. 6. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. 7. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. 8. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү тэсвэр тэвчээртэй байж, өөртөө хүндлэл хүлээлгүй, бусдад хүндэтгэлээ ямагт илэрхийлж байх хэрэгтэй. 9. Вайшнавын ёс зүйг үл баримталж, гажуудуулах аваас хүний бурханлаг амьдрал сөнөн мөхөх аюултай. 10. Ахлах бишрэлтэнгүүдийн хооронд зөрчил зөрөлдөөн гарах үед аль нэгнийх нь тал руу хөлбөрч орох хэрэггүй. Тэдний хийж буй үйлс бидний ойлгох хүрээнээс хальсан, Вайшнавын нэгэн зугаа юм. 11. Шавь хүн багшаа ямагт Бурхан мэт хүндэтгэх хэрэгтэй. 12. Номлогчид гэм зэмгүй, унан доройтсон сүнснүүдэд энэрэнгүй хандаж, харин Бурханд алдас хийгчидтэй харилцахгүй байвал зохино. Bhaktivedanta Vedabase, Vaishnava etiquettes by Bhakti Charu Swami Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

     Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан

ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ.
Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж  байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав.
Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ.

Тайлбар:

Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс  салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм.  Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр сэгсэр, тэгээд түүн дээрээ гишгэ.

Аз жаргалтай байхын тулд дорх дүрмийг баримтлана уу

1.Зүрх сэтгэлээс үзэн ядалтаас ангижруул- Уучилж өршөө

2.  Ухаан бодлоо санаа зовоодог зүйлсээсээ ангижруул – хэзээ ч энэ талаар бүү бод

3.  Энгийн амьдарч өөрт байгаа зүйлсдээ таларх

4.   Чадах чинээгээрээ бусдад өг

  1. Хүмүүсээс их зүйл бүү хүлээ, Бурханд итгэж найд

 http://wilk4.com/humor/humorm299.htm

Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

    Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж  байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. Тайлбар: Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс  салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм.  Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр сэгсэр, тэгээд түүн дээрээ гишгэ. Аз жаргалтай байхын тулд дорх дүрмийг баримтлана уу 1.Зүрх сэтгэлээс үзэн ядалтаас ангижруул- Уучилж өршөө 2.  Ухаан бодлоо санаа зовоодог зүйлсээсээ ангижруул – хэзээ ч энэ талаар бүү бод 3.  Энгийн амьдарч өөрт байгаа зүйлсдээ таларх 4.   Чадах чинээгээрээ бусдад өг Хүмүүсээс их зүйл бүү хүлээ, Бурханд итгэж найд  http://wilk4.com/humor/humorm299.htm Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа
Scroll to Top