Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 3
Users Today : 4
Users Yesterday : 29
Total Users : 14153
Views Today : 4
Views Yesterday : 50

Йада йада хи дхармасйа гланир бхавати бхарата

Абхйуттханам адхармасйа тадатманам сриджами ахам

Шашин шүтлэг унан доройтож, бурхангүй үзэлтнүүд ноёрхох тэр газарт, тэр цагт ай Бхаратын үр удам минь ээ, Би морилон залардаг билээ. Бхагавад-гита 4.7

Бурханы хувилгаадууд дэлхий дээр

Буун залрах үеүд бий

Газрын зовлон халгих цагт

Галваас галавт морилох нь бий

Цаг хугацаа, нөхцөл байдал нь

Залрах дүрийнх нь чанарыг тодруулдаг

Хатуу догшин зөөлөн энэрэлтэйг

Харгалзан үзэж дэлхийд буудаг

Усан галав нөмрөн ирж

Улс амьтан мөхөх цагт

Хөрст дэлхийн хамаг амьтныг

Хөлөгт суулгаж Матсйа аварсан

Сура, асура нар рашаан гаргахаар

Сүүн далайг бүлүүрдэх үед

Сүмер уулын тулгуур болох гэж

Зөөлөн сэтгэлт Курма заларсан

Орчлонгийн далайн гүн ёроолд

Ойчиж унасан дэлхийг аврахаар

Хүчит асур Хираньякшаг дарахаар

Хөндлөн соёот Вараха заларсан

Таван настай бишрэлтэн хүүгээ

Хамаг л аргаар хөнөөх гэж оролдсон

Шулам чөтгөрийн хааныг дарахаар

Чулуун баганаас Нрисимха заларсан

Гурван тивийг булаан эзлээд

Хурмастын суудалд хүчээр суусан

Бали хааны бардам занг

Бяц дарж Вамана заларсан

Хаадын дүрээр дэлхийд бууж

Хамаг амьтдыг зовоож байсан

Ноёдын хувцастай асур нарыг

Номхруулж сөнөөхөөр Парашурам заларсан

Гэргийтэй хүний үүргийг үзүүлэх гэж

Гэмтэй болгоныг даран сөнөөх гэж

Хаан хүний энэрлийг үзүүлэх гэж

Хануманы хайрт Рама заларсан

Цэргийн хүчийг цэгцлэн цэвэрлэх гэж

Цэнгэл жаргалын үндсийг харуулах гэж

Алаг зүрхний хайрыг таниулах гэж

Анхдагч дүрээрээ Кришна заларсан

Тахилга нэрээр амьтдыг хороож

Хишиг нэрээр хэлээ баярлуулж

Ведийн зам мөр гажуудах цагт

Мэхлэх номлолоор Будда заларсан

Сайны гэгээг харагдахаа больж

Шашин соёл доройтох цагт

Цадиггүй амьтсыг устган дарахаар

Цагаан морьт Калки залрана

2013-01-31

Зарим үгсийн тайлбар:

Матсйа-Загас дүрт Бурханы хувилгаан

Курма-Яст мэлхий дүрт Бурханы хувилгаан

Вараха-Бодон гахай дүрт Бурханы хувилгаан

Нрисимха- Хагас хүн, хагас арслан дүрт Бурханы хувилгаан

Вамана- Одой брахманы дүрт Бурханы хувилгаан

Калки- Цагаан морь хөлөглөн бурхангүй үзэлтнийг устган дарахаар Шамбалд залрах Бурханы хувилгаан

 Балабхадра дас

 Джайдева Госвами “Шри Дашаватара стотра” эндээс уншиж болно.

 https://veda.mn/content/view/54/36/

 Бурханы хувилгаадын тухай Шримад-Бхагаватам судрын 1-р дууллын 3-р бүлгийн 6 дахь шүлгээс 26 дахь шүлгүүдийг уншиж болно.

Йада йада хи дхармасйа гланир бхавати бхарата Абхйуттханам адхармасйа тадатманам сриджами ахам Шашин шүтлэг унан доройтож, бурхангүй үзэлтнүүд ноёрхох тэр газарт, тэр цагт ай Бхаратын үр удам минь ээ, Би морилон залардаг билээ. Бхагавад-гита 4.7 Бурханы хувилгаадууд дэлхий дээр Буун залрах үеүд бий Газрын зовлон халгих цагт Галваас галавт морилох нь бий Цаг хугацаа, нөхцөл байдал нь Залрах дүрийнх нь чанарыг тодруулдаг Хатуу догшин зөөлөн энэрэлтэйг Харгалзан үзэж дэлхийд буудаг Усан галав нөмрөн ирж Улс амьтан мөхөх цагт Хөрст дэлхийн хамаг амьтныг Хөлөгт суулгаж Матсйа аварсан Сура, асура нар рашаан гаргахаар Сүүн далайг бүлүүрдэх үед Сүмер уулын тулгуур болох гэж Зөөлөн сэтгэлт Курма заларсан Орчлонгийн далайн гүн ёроолд Ойчиж унасан дэлхийг аврахаар Хүчит асур Хираньякшаг дарахаар Хөндлөн соёот Вараха заларсан Таван настай бишрэлтэн хүүгээ Хамаг л аргаар хөнөөх гэж оролдсон Шулам чөтгөрийн хааныг дарахаар Чулуун баганаас Нрисимха заларсан Гурван тивийг булаан эзлээд Хурмастын суудалд хүчээр суусан Бали хааны бардам занг Бяц дарж Вамана заларсан Хаадын дүрээр дэлхийд бууж Хамаг амьтдыг зовоож байсан Ноёдын хувцастай асур нарыг Номхруулж сөнөөхөөр Парашурам заларсан Гэргийтэй хүний үүргийг үзүүлэх гэж Гэмтэй болгоныг даран сөнөөх гэж Хаан хүний энэрлийг үзүүлэх гэж Хануманы хайрт Рама заларсан Цэргийн хүчийг цэгцлэн цэвэрлэх гэж Цэнгэл жаргалын үндсийг харуулах гэж Алаг зүрхний хайрыг таниулах гэж Анхдагч дүрээрээ Кришна заларсан Тахилга нэрээр амьтдыг хороож Хишиг нэрээр хэлээ баярлуулж Ведийн зам мөр гажуудах цагт Мэхлэх номлолоор Будда заларсан Сайны гэгээг харагдахаа больж Шашин соёл доройтох цагт Цадиггүй амьтсыг устган дарахаар Цагаан морьт Калки залрана 2013-01-31 Зарим үгсийн тайлбар: Матсйа-Загас дүрт Бурханы хувилгаан Курма-Яст мэлхий дүрт Бурханы хувилгаан Вараха-Бодон гахай дүрт Бурханы хувилгаан Нрисимха- Хагас хүн, хагас арслан дүрт Бурханы хувилгаан Вамана- Одой брахманы дүрт Бурханы хувилгаан Калки- Цагаан морь хөлөглөн бурхангүй үзэлтнийг устган дарахаар Шамбалд залрах Бурханы хувилгаан  Балабхадра дас  Джайдева Госвами “Шри Дашаватара стотра” эндээс уншиж болно.  https://veda.mn/content/view/54/36/  Бурханы хувилгаадын тухай Шримад-Бхагаватам судрын 1-р дууллын 3-р бүлгийн 6 дахь шүлгээс 26 дахь шүлгүүдийг уншиж болно.
Scroll to Top