Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Эрт цагт нэгэн их буянлаг хаан амьдардаг байжээ. Тэрээр хааны сангаас өөрийн хувийн хэрэгцээнд зориулан мөнгө зарцуулахыг огт хүсдэггүй байж. Мөнгө олохын тулд тэр буянт хаан өөрийн гараараа ариун ном судруудыг хуулан бичиж, түүнийгээ зарж борлуулан өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсан аж.

Нэг удаа ордонд нь агуу мэргэн пандит зочлон саатаж гэнэ. Тэр мэргэн, хааны судар бичээсүүдийг хуулж буйтай таарч, түүнийг хэсэг хугацаанд ажиглан харж зогсчээ. Хаан хуулж бичих ажлаа түр зогсоогоод, зочинтойгоо ярилцаж эхлэв.

-Эрхэм дээдсээ, харамсалтай нь хуулж бичиж байхдаа та нэг алдаа гаргачихлаа, – гэж нөгөө пандит хэлж гэнэ.

Хаан ч пандитын засахыг хүссэн үгийг хайж олоод дараа нь тэр үгийг хусч арилган,  пандитын санал болгосноор бичив. Хаан тийнхүү түүний санаа бодлыг дуулгавартайяа дагасанд пандит ихэд сэтгэл ханамжтай үлдэв. Пандитыг явсны дараа хаан мөнөөхь үгийг арилгаад дахин өмнө байснаар нь бичив гэнэ.

-Та юунд ингэнэ вэ? Хэрвээ анхных тань зөв байсан юм бол юуны тулд та түүнийг засаа вэ? – гэж харуулууд нь хаанаасаа асуув гэнэ.

-Би хэдий хаан хүн ч гэлээ, пандит хүн надаас их зүйлийг мэдэж байдаг нь зүйн хэрэг. Харамсалтай нь, энэ тохиолдолд тэр алдсан юм. Гэсэн ч хэрэв би түүнд, түүний буруу гэж хэлсэн бол түүний нэр төр, бардам занг хөндөх байсан. Түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд би тэрхүү үгийг дахин бичсэн билээ. Гэвч би энэхүү буруу хувилбарыг энд эгнэгт үлдээхийг хүсэхгүй байна. Эс тэгвэл хүмүүс алдаатай ном судрыг худалдан авах болно шүү дээ. ТЭР Ч БАЙТУГАЙ ТАНЫ ЗӨВ БАЙЛАА Ч БУСДЫГ ГОМДООЖ НЭР ТӨР ОЛОХ ХЭРЭГГҮЙ!  – гэж хаан хариулжээ.

 

Ведийн зурхайч,  сэтгэл зүйч Патита Павана дасын (Рузов В.О) лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Эрт цагт нэгэн их буянлаг хаан амьдардаг байжээ. Тэрээр хааны сангаас өөрийн хувийн хэрэгцээнд зориулан мөнгө зарцуулахыг огт хүсдэггүй байж. Мөнгө олохын тулд тэр буянт хаан өөрийн гараараа ариун ном судруудыг хуулан бичиж, түүнийгээ зарж борлуулан өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсан аж. Нэг удаа ордонд нь агуу мэргэн пандит зочлон саатаж гэнэ. Тэр мэргэн, хааны судар бичээсүүдийг хуулж буйтай таарч, түүнийг хэсэг хугацаанд ажиглан харж зогсчээ. Хаан хуулж бичих ажлаа түр зогсоогоод, зочинтойгоо ярилцаж эхлэв. -Эрхэм дээдсээ, харамсалтай нь хуулж бичиж байхдаа та нэг алдаа гаргачихлаа, – гэж нөгөө пандит хэлж гэнэ. Хаан ч пандитын засахыг хүссэн үгийг хайж олоод дараа нь тэр үгийг хусч арилган,  пандитын санал болгосноор бичив. Хаан тийнхүү түүний санаа бодлыг дуулгавартайяа дагасанд пандит ихэд сэтгэл ханамжтай үлдэв. Пандитыг явсны дараа хаан мөнөөхь үгийг арилгаад дахин өмнө байснаар нь бичив гэнэ. -Та юунд ингэнэ вэ? Хэрвээ анхных тань зөв байсан юм бол юуны тулд та түүнийг засаа вэ? – гэж харуулууд нь хаанаасаа асуув гэнэ. -Би хэдий хаан хүн ч гэлээ, пандит хүн надаас их зүйлийг мэдэж байдаг нь зүйн хэрэг. Харамсалтай нь, энэ тохиолдолд тэр алдсан юм. Гэсэн ч хэрэв би түүнд, түүний буруу гэж хэлсэн бол түүний нэр төр, бардам занг хөндөх байсан. Түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд би тэрхүү үгийг дахин бичсэн билээ. Гэвч би энэхүү буруу хувилбарыг энд эгнэгт үлдээхийг хүсэхгүй байна. Эс тэгвэл хүмүүс алдаатай ном судрыг худалдан авах болно шүү дээ. ТЭР Ч БАЙТУГАЙ ТАНЫ ЗӨВ БАЙЛАА Ч БУСДЫГ ГОМДООЖ НЭР ТӨР ОЛОХ ХЭРЭГГҮЙ!  – гэж хаан хариулжээ.   Ведийн зурхайч,  сэтгэл зүйч Патита Павана дасын (Рузов В.О) лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top