Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 9 9 2 9
Users Today : 7
Users Yesterday : 24
Total Users : 9929
Views Today : 7
Views Yesterday : 31

Үнэн хэрэгтээ урьд урьдны амьдралууддаа болон энэ амьдралдаа буянт сайн үйлүүдийг үйлдэж байсан эсэх нь чухал бус. Харе Кришна мантраг давтан хэлэх нь маш хүчирхэг. Энэ аргачлалд хандсанаар хүн хормын төдийд ухамсраа ариусган цэвэрлэж чадна. Гэвч ухамсраа дахин бохирдуулахгүйн тулд бид бүхий л төрлийн нүгэлт үйлийг шийдэмгийгээр таслан зогсоох ёстой… Тэгэхээр бид Кришна ухамсарт дөнгөж хандмагц  чөлөөтэй болдог байх нь. Гэвч Кришна ухамсар биднийг суллан ангижруулж чадах учраас бид ариун нэрийн ариусгах хүч чадалд дулдуйдан нүгэлт үйлээ дахиад үргэлжлүүлж болох юм байна гэж бодох хэрэггүй. Энэ бол мэхлэлт. Ийм зүйл байж болшгүй. Ухамсраа нэгэнтээ цэвэрлэн ариусгасан бол бид түүнийг дахин бохирдуулах ёсгүй… Зарим нэг шашны бүлгэмд ийм практик байдаг: хэрэв хүн дараа нь сүм рүү явж, хутагт ламтанд нүглээ наминчлах бол нүгэлт үйл үйлдэж болно . Ийм байдлаар нүглийнхээ үр дагавраас ангижрах нь. Ийм ч учраас хүмүүс нүгэл үйлдээд дараа нь наминчлаад, дахин нүгэл үйлдээд дахин наминчлаад. Үүнд нь төгсгөл байдаггүй. Кришна ухамсар нь ийм төрлийн гэмээ цайруулах аргыг хүлээн зөвшөөрдөггүй. Кришна ухамсар ийм маягийн нүглээ цайруулах аргыг буруушаадаг. Та нүгэлт үйлүүдийг дахин дахин үйлдэх ёсгүй. Хэрэв та дахиад л нүгэлт үйл үйлдэх аваас таны гэмээ цайруулах, наминчлахуйд ямар утга учир байна?.. Хэрэв халаасны хулгайч хийсэн бүхэндээ харамсах аваас энэхүү наминчлалынхаа ачаар нүгэлт үйлийнхээ үр дагавраас ангижирч чадах ч энэ нь тэрээр бусдын халаас руу дахин гараа дүрж болно гэсэн үг байж чадах уу? Тиймээс эндээс нүгэлт үйлэнд хориглолтгүйгээр автах аваас бид өөрсдийн ухамсраа бохирдуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй… Хэрэв бид өөрсдийн ухамсраа амьдралынхаа төгсгөлийг хүртэл нягт нямбай ариглан хамгаалж чадвал бид эргэлзээгүйгээр Бурханы хаант улсад морилон орж чадна. Бүрэн Кришна ухамсарт энэ биеэ орхигч нь материаллаг ертөнцөд дахин буцаж төрдөггүй. Энэ тухай “Бхагавад-гитагийн” (4.9) Дөрөвдүгээр бүлэгт өгүүлсэн:

жанма карма ча ме дивйам

эвам йо ветти таттватах

тйактва дехам пунар жанма

наити мам эти со’ржуна

“Ай Аржуна минь ээ, Миний илрэн залрахуй ба үйлийн трансцендент мөн чанарыг хэн танин ойлгоно вэ тэрээр энэ биеэ орхисны дараа дахин энэ материаллаг ертөнцөд төрөлгүй, Миний мөнхийн орноо хүрэх болно”.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Төгс төгөлдөрт хүргэх зам” номоос, ишлэл – 13

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Үнэн хэрэгтээ урьд урьдны амьдралууддаа болон энэ амьдралдаа буянт сайн үйлүүдийг үйлдэж байсан эсэх нь чухал бус. Харе Кришна мантраг давтан хэлэх нь маш хүчирхэг. Энэ аргачлалд хандсанаар хүн хормын төдийд ухамсраа ариусган цэвэрлэж чадна. Гэвч ухамсраа дахин бохирдуулахгүйн тулд бид бүхий л төрлийн нүгэлт үйлийг шийдэмгийгээр таслан зогсоох ёстой… Тэгэхээр бид Кришна ухамсарт дөнгөж хандмагц  чөлөөтэй болдог байх нь. Гэвч Кришна ухамсар биднийг суллан ангижруулж чадах учраас бид ариун нэрийн ариусгах хүч чадалд дулдуйдан нүгэлт үйлээ дахиад үргэлжлүүлж болох юм байна гэж бодох хэрэггүй. Энэ бол мэхлэлт. Ийм зүйл байж болшгүй. Ухамсраа нэгэнтээ цэвэрлэн ариусгасан бол бид түүнийг дахин бохирдуулах ёсгүй… Зарим нэг шашны бүлгэмд ийм практик байдаг: хэрэв хүн дараа нь сүм рүү явж, хутагт ламтанд нүглээ наминчлах бол нүгэлт үйл үйлдэж болно . Ийм байдлаар нүглийнхээ үр дагавраас ангижрах нь. Ийм ч учраас хүмүүс нүгэл үйлдээд дараа нь наминчлаад, дахин нүгэл үйлдээд дахин наминчлаад. Үүнд нь төгсгөл байдаггүй. Кришна ухамсар нь ийм төрлийн гэмээ цайруулах аргыг хүлээн зөвшөөрдөггүй. Кришна ухамсар ийм маягийн нүглээ цайруулах аргыг буруушаадаг. Та нүгэлт үйлүүдийг дахин дахин үйлдэх ёсгүй. Хэрэв та дахиад л нүгэлт үйл үйлдэх аваас таны гэмээ цайруулах, наминчлахуйд ямар утга учир байна?.. Хэрэв халаасны хулгайч хийсэн бүхэндээ харамсах аваас энэхүү наминчлалынхаа ачаар нүгэлт үйлийнхээ үр дагавраас ангижирч чадах ч энэ нь тэрээр бусдын халаас руу дахин гараа дүрж болно гэсэн үг байж чадах уу? Тиймээс эндээс нүгэлт үйлэнд хориглолтгүйгээр автах аваас бид өөрсдийн ухамсраа бохирдуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй… Хэрэв бид өөрсдийн ухамсраа амьдралынхаа төгсгөлийг хүртэл нягт нямбай ариглан хамгаалж чадвал бид эргэлзээгүйгээр Бурханы хаант улсад морилон орж чадна. Бүрэн Кришна ухамсарт энэ биеэ орхигч нь материаллаг ертөнцөд дахин буцаж төрдөггүй. Энэ тухай “Бхагавад-гитагийн” (4.9) Дөрөвдүгээр бүлэгт өгүүлсэн: жанма карма ча ме дивйам эвам йо ветти таттватах тйактва дехам пунар жанма наити мам эти со’ржуна “Ай Аржуна минь ээ, Миний илрэн залрахуй ба үйлийн трансцендент мөн чанарыг хэн танин ойлгоно вэ тэрээр энэ биеэ орхисны дараа дахин энэ материаллаг ертөнцөд төрөлгүй, Миний мөнхийн орноо хүрэх болно”. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Төгс төгөлдөрт хүргэх зам” номоос, ишлэл – 13 Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top