Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Тэгэхээр та “майи асакта-манах” буюу “Ухаан тань Над дээр уягдан татагдаг” хэмээн Кришнагийн өгүүлсэн дээд түвшний тэр йогоор хичээллэх ёстой. Ухаан бол уягдал татагдлын дамжуулагч. Ерөнхийдөө бидний уягдал татагдал бодгаль зүйл рүү чиглэж байдаг: хэн нэг залуу руу эсвэл бүсгүй рүү гэх мэт. Бодгаль бусад татагдана гэдэг нь хууран мэхлэлт. Йог нь бид ухаанаа Кришна руу чиглүүлэх үеэс, байнгад Түүний тухай бодох үеэс эхлэдэг. Түүний оргил нь Кришнаг хайрлах хайрыг олох явдал юм. Жишээ нь, Вриндаван дахь Кришна болон Шримати Радхарани нарын олон гайхамшигтай хөрөг зургууд бий. Та эдгээр гайхамшигтай сайхан зургуудын тухай байнгад бодож чадах аваас та байнга самадхи буюу йогийн трансад орших болно. Юуны учир ямар нэг бодгаль бус зүйлийн талаар, ямар нэг хоосны талаар бодох гэж хичээх ёстой гэж? Хэрэв та ямар нэг хоосон зүйлийн талаар бодох гэж хичээх аваас тун удалгүй та ямар нэг гэрлийн тухай эсвэл ямар нэг өнгөний тухай бодож эхлэнэ. Ер нь санаанд тань юу ч орж ирж магад. Ухаан ямар нэг дүр хэлбэртэй зүйлийг бодох ёстой. Дүр хэлбэрээс зайлж зугатаж чадна гэж үү? Энэ боломжгүй.

Тийм байхад яагаад бид өөрсдийн ухаанаа дээд дүр хэлбэр, Кришнагийн дүр хэлбэр дээр төвлөрүүлж болохгүй гэж? .. Тэр биетэй. Тэр биеийнх нь мөн чанар ямар вэ? Сач-чид-ананда: мөнх, аз жаргал, мэдлэгээр дүүрэн. Түүний бие биднийхээс ялгаатай. Бидний бие цаг зуурхны, мөн мунхаг харанхуй болон зовлонгоор дүүрэн. Өөрөөр хэлбэл Кришнагийн биеэс зуун хувь эсрэг мөн чанартай. Түүний бие мөнх атал минийх тийм биш. Түүний бие жаргалаар дүүрэн байхад минийх зовлонгоор дүүрэн. Биднийг ямар нэг асуудал байнга түгшээж зовоож байдаг: толгой минь өвдөнө, шүд минь өвдөнө, ийм нэг асуудал, тийм ч нэг асуудал гээд л… Хэн нэг нь бидэнд проблемуудыг бий болгоно, бидэнд хэт халуун, хэт хүйтэн гээд элдэв янзын түгшээх зүйлс тохиолдоно. Гэтэл Кришнагийн бие, дүр мөнх бөгөөд жаргал ба мэдлэгээр бялхаж байдаг. Кришна ухамсарт оршино гэдэг нь үргэлж Кришнагийн нэр, дүр, зугаа наадмуудын талаар бодохыг хэлнэ. Кришна ухамсрын, йогийн энэ системийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Майи асакта-манах партха йогам йунжан мад-ашрайах. Мад-ашрайах гэдэг нь Надтай холбоотой хэн нэгний өмөг түшгийг олох гэсэн утгатай. Та Кришнагийн тухай дөнгөж бодмогц л тэрхэн даруйдаа Түүнтэй харьцаж буй хэрэг билээ. Гэвч хэрэв та Кришнаг таньж ухамсарласан номын багшийн өмөг түшгийг олохгүйгээр таны төвлөрөл хангалттай биш. Ийм учраас хэрэв та байнгад Кришнагийн тухай бодохыг хүсч буй аваас Түүний тухай мэдэгчийг сонсох ёстой, түүний айдвар зааврын дагуу ажиллах үйлдэх ёстой. Таны амьдрал номын багшийн заавар сургаалын дагуу зохиогдох ёстой. Тэр цагт л таны йогийн практик төгс төгөлдөр болох болно.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан: Балабхадра дас

Тэгэхээр та “майи асакта-манах” буюу “Ухаан тань Над дээр уягдан татагдаг” хэмээн Кришнагийн өгүүлсэн дээд түвшний тэр йогоор хичээллэх ёстой. Ухаан бол уягдал татагдлын дамжуулагч. Ерөнхийдөө бидний уягдал татагдал бодгаль зүйл рүү чиглэж байдаг: хэн нэг залуу руу эсвэл бүсгүй рүү гэх мэт. Бодгаль бусад татагдана гэдэг нь хууран мэхлэлт. Йог нь бид ухаанаа Кришна руу чиглүүлэх үеэс, байнгад Түүний тухай бодох үеэс эхлэдэг. Түүний оргил нь Кришнаг хайрлах хайрыг олох явдал юм. Жишээ нь, Вриндаван дахь Кришна болон Шримати Радхарани нарын олон гайхамшигтай хөрөг зургууд бий. Та эдгээр гайхамшигтай сайхан зургуудын тухай байнгад бодож чадах аваас та байнга самадхи буюу йогийн трансад орших болно. Юуны учир ямар нэг бодгаль бус зүйлийн талаар, ямар нэг хоосны талаар бодох гэж хичээх ёстой гэж? Хэрэв та ямар нэг хоосон зүйлийн талаар бодох гэж хичээх аваас тун удалгүй та ямар нэг гэрлийн тухай эсвэл ямар нэг өнгөний тухай бодож эхлэнэ. Ер нь санаанд тань юу ч орж ирж магад. Ухаан ямар нэг дүр хэлбэртэй зүйлийг бодох ёстой. Дүр хэлбэрээс зайлж зугатаж чадна гэж үү? Энэ боломжгүй. Тийм байхад яагаад бид өөрсдийн ухаанаа дээд дүр хэлбэр, Кришнагийн дүр хэлбэр дээр төвлөрүүлж болохгүй гэж? .. Тэр биетэй. Тэр биеийнх нь мөн чанар ямар вэ? Сач-чид-ананда: мөнх, аз жаргал, мэдлэгээр дүүрэн. Түүний бие биднийхээс ялгаатай. Бидний бие цаг зуурхны, мөн мунхаг харанхуй болон зовлонгоор дүүрэн. Өөрөөр хэлбэл Кришнагийн биеэс зуун хувь эсрэг мөн чанартай. Түүний бие мөнх атал минийх тийм биш. Түүний бие жаргалаар дүүрэн байхад минийх зовлонгоор дүүрэн. Биднийг ямар нэг асуудал байнга түгшээж зовоож байдаг: толгой минь өвдөнө, шүд минь өвдөнө, ийм нэг асуудал, тийм ч нэг асуудал гээд л… Хэн нэг нь бидэнд проблемуудыг бий болгоно, бидэнд хэт халуун, хэт хүйтэн гээд элдэв янзын түгшээх зүйлс тохиолдоно. Гэтэл Кришнагийн бие, дүр мөнх бөгөөд жаргал ба мэдлэгээр бялхаж байдаг. Кришна ухамсарт оршино гэдэг нь үргэлж Кришнагийн нэр, дүр, зугаа наадмуудын талаар бодохыг хэлнэ. Кришна ухамсрын, йогийн энэ системийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Майи асакта-манах партха йогам йунжан мад-ашрайах. Мад-ашрайах гэдэг нь Надтай холбоотой хэн нэгний өмөг түшгийг олох гэсэн утгатай. Та Кришнагийн тухай дөнгөж бодмогц л тэрхэн даруйдаа Түүнтэй харьцаж буй хэрэг билээ. Гэвч хэрэв та Кришнаг таньж ухамсарласан номын багшийн өмөг түшгийг олохгүйгээр таны төвлөрөл хангалттай биш. Ийм учраас хэрэв та байнгад Кришнагийн тухай бодохыг хүсч буй аваас Түүний тухай мэдэгчийг сонсох ёстой, түүний айдвар зааврын дагуу ажиллах үйлдэх ёстой. Таны амьдрал номын багшийн заавар сургаалын дагуу зохиогдох ёстой. Тэр цагт л таны йогийн практик төгс төгөлдөр болох болно.   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top