Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

abhupada_japa.jpgБурханы өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада энэхүү хорвоод 1896 онд Калькутта /Энэтхэг/ хотноо мэндэлжээ. Анх удаагаа тэр өөрийн номын багштан Шрила Бхактисиддханта Сарасвати Госвамитай Калькуттад 1922 онд учрав. Шашны салбарын гарамгай эрдэмтэн, жаран дөрвөн Гаудийа Матхыг /Ведийн нийгэмлэг / үндэслэсэн Бхактисидханта Сарасвати танаа ухаалаг боловсролтой залуу таалагдсан дээрээс тэрвээр ведийн мэдлэг ухааныг түгээхэд өөрийн амьдралаа зориулахыг түүнд хэлж итгэл үнэмшлийг төрүүлвэй.

Чингэснээр тэрвээр Шрила Прабхупадагийн номын багш болсон бөгөөд арван нэгэн жилийн дараа тэр залуу хөвүүн шавийн ёсны сахилыг хүртсэн байнам. Анхныхаа уулзалтын үеэс л Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур гуай, Шрила Прабхупадыг ведийн мэдлэг ухааныг англи хэл дээр дэлгэрүүлэхийг гуйн болгоожээ. Дараагийн улиран одсон он жилүүдэд, Шрила Прабхупада Гаудийа Матхын ажилд бишгүй туслан мөн “Бхагавад-Гита”-д зоиулсан тайлбар бичиж, 1944 онд хоёр долоо хоногт нэг удаа гардаг “Бэк ту Годхед”/ “Бурхан зүг буцахуй”/ гэсэн нэртэй сэтгүүлийг англи хэл дээр гаргаж эхэлсэн байна. Орчин үед түүний шавь нар эл сэтгүүлийг гуч гаруй хэл дээр хэвлэн гаргаж байнам.

1947 онд түүний эрдмийн чадал хийгээд Бурханд үнэнч бишрэл зүтгэлийг нь болон гүн ухааных нь мэдлэгийг өндөр үнэлж Гаудийа-вайшнавуудын Нийгэмлэг, Шрила Прабхупадад “Бхактиведанта” хэмээх эрдмийн цол өргөмжлөв. 1950 онд 54 насандаа Шрила Прабхупада гэр бүлийн амьдралаас татгалзаж ванапрастха маягийн амьдралын хэв ёсыг мөрдөх болж, чингэснээр өөрийгөө эрдмийн ажил утга зохиолын ажилд бүрнээ зориулжээ. Шрила Прабхупада ариун дагшин Вриндавана хотноо дундад зууны Радха-Дамодарын сүмд ирж тэнд оршин амьдрах болов. Нилээд олон жилийн туршид тэрээр эрдэм ухааны болон утга зохиолын үйлээр завгүй ажиллажээ. 1959 онд тэрвээр саннйасын сахил санваар хүртэн тааламжтай бүхнээс татгалзлаа.Тэнд Радха-Дамодарын сүмд өөрийн сонгодог бүтээл болох – олон боть”Шримад –Бхагаватамын ” /Бхагавата –пуран/ орчуулган дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь арван найман мянган шүлэг болон тайлбараас бүрдэх ажээ. Тэр вээр мөн тэнд “Харь гариг дээр хөнгөн аялахуй” номоо бүтээжээ.

1965 онд “Шримад-Бхагаватам”-ын эхний гурван ботийг хэвлүүлчихээд Шрила Прабхупада номын багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ариун үйлийг бүтээхээр Америкийн Нэгдсэн Улсад одов. Түүнээс хойшхи он жилүүдэд тэрвээр жар илүү боть: Энэтхэгийн шашин, гүн ухааны олон сонгодог бүтээлүүд, найрууллын тойм, тайлбарууд ба орчуулгуудыг гаргажээ.

1965 онд Шрила Прабхупада ачааны усан онгоцоор Нью-Йорк хотноо иржээ. Түүнд үнэндээ амьдрах өчүүхэн ч бэл бэнчин байсангүй. Бараг жил шахам гачигдан зовж баймааж, 1966 оны 7 сард тэрвээр Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг /ИСККОН/ үндэслэн байгуулсан билээ. Тэрвээр энэхүү хорвоог орхисон 1977 оны 11 сарын 14-ны мөчийг хүртэл, түүний өршөөн нигүүлсэж үндэслэсэн нийгэмлэг нь зуу гаруй ашрамууд, сургууль, сүм хийд, дээд сургууль болон хөдөө аж ахуйн хамтлагуудаас бүрэлдэн тогтсон дэлхий дахины томоохон холбоо болон өргөжин хөгжлөө.

1972 онд тэрвээр Далласт гурукула нээснээр Баруунд бага болон дунд боловсролын ведийн системийг нэвтрүүлжээ. Багшийнхаа эхэлсэн уламжлалыг шавь нар нь үргэлжлүүлэн шууд түүний удирдлаган дор олон оронд тийм сургуулиуд нээсэн бөгөөд /ИСККОН/ боловсролын системийн төв нь одоо Вриндаванад болон Майапурт / Энэтхэг / буй.

Шрила Прабхупада болбаас мөн Энэтхэгт байгуулсан олон улсын хэд хэдэн соёлын томоохон төвүүдийг барьж байгуулахад сэтгэлийн дэм өгсөн хүн билээ. Шридхама Майапурд /Баруун Бенгалид/ байгаа төвийн эргэн тойронд ариун хот байгуулахаар төсөл зураг хийсэн бөгөөд – тэрхүү гайхамшигт төслийг хэрэгжүүлэхэд арав илүү жил хэрэгтэй билээ. Вриндаванад мөн Кришна-Баларамагийн сүрлэг сайхан сүм болоод дэлхийн өнцөг булан бүрээс мөргөхөөр ирэгчдэд зориулсан зочид буудлыг бүтээжээ. Бомбей болон Энэтхэгийн халуун тивийн бусад томоохон хотуудад ИСККОН хэмээх томоохон соёлын ба боловсролын төвүүд ажиллаж байна.

Харин Шрила Прабхупадын бүтээсэн хамгийн чухал нь – түүний номууд мөн. Буурь суурь, утга тод, гүнзгийг нь эрдэмтэд өндөр үнэлсэн номууд нь олон тооны колледжийн сурах бичиг болж байна. Түүний бүтээлүүд дэлхийн дөч гаруй орны хэл дээр орчуулагджээ. “Бхактиведанта Бук Траст” хэвлэлийн газар /1972 онд түүний үндэслэсэн/ болбаас энэтхэгийн гүн ухаан, шашны бүтээлийг хэвлэн гаргадаг дэлхийн хамгийн том хэвлэлийн газар билээ.
Насан өндөр болсноо эс хайхран Шрила Прабхупада арван хоёр жилийн дотор арван дөрвөн удаа дэлхийг тойрон явж бүх таван тивд лекц уншсан билээ. Туйлын завгүйгээ үл харгалзан Шрила Прабхупада өөрийнхөө номуудыг бүтээх явдлаа хэзээ ч алгуурлаагүй бүлгээ. Түүний бүтээлүүд нь ведийн гүн ухаан, шашин, утга зохиол болон соёлын үнэнхүү нэвтэрхий толь бичгийг бүрдүүлж байна.

 

Шрила Прабхупадагийн пранама мантра

нама ом вишну-падайа

кришна-прештхайа бху-тале

шримате-бхактиведанта-

свамин ити намине

намас те сарасвате деве

гаура-вани-прачарине

нирвешеша-шунйавади-

пашчатйа-деша-тарине

“Би вээр, Түүний бадам лянхуан өлмийд өмөг түшиг олсны учир Бурхан Кришнад машид эрхэм Шри Шримад А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада танаа бишрэл хүндэтгэл бүхнээ өргөн мөргөмү”.

“Ай Сарасвати Госвамийн шавь, номын багш танаа сөгдөн биширч мөргөмү. Та бээр Бурхан Чаитанйадевын сургаалыг өршөөнгүйгээр номлож имперсонализм болон хоосон чанарын гүн ухаан халдварласан барууны орнуудад ангижралын үйлийг бүтээнэм”

abhupada_japa.jpgБурханы өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада энэхүү хорвоод 1896 онд Калькутта /Энэтхэг/ хотноо мэндэлжээ. Анх удаагаа тэр өөрийн номын багштан Шрила Бхактисиддханта Сарасвати Госвамитай Калькуттад 1922 онд учрав. Шашны салбарын гарамгай эрдэмтэн, жаран дөрвөн Гаудийа Матхыг /Ведийн нийгэмлэг / үндэслэсэн Бхактисидханта Сарасвати танаа ухаалаг боловсролтой залуу таалагдсан дээрээс тэрвээр ведийн мэдлэг ухааныг түгээхэд өөрийн амьдралаа зориулахыг түүнд хэлж итгэл үнэмшлийг төрүүлвэй. Чингэснээр тэрвээр Шрила Прабхупадагийн номын багш болсон бөгөөд арван нэгэн жилийн дараа тэр залуу хөвүүн шавийн ёсны сахилыг хүртсэн байнам. Анхныхаа уулзалтын үеэс л Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур гуай, Шрила Прабхупадыг ведийн мэдлэг ухааныг англи хэл дээр дэлгэрүүлэхийг гуйн болгоожээ. Дараагийн улиран одсон он жилүүдэд, Шрила Прабхупада Гаудийа Матхын ажилд бишгүй туслан мөн “Бхагавад-Гита”-д зоиулсан тайлбар бичиж, 1944 онд хоёр долоо хоногт нэг удаа гардаг “Бэк ту Годхед”/ “Бурхан зүг буцахуй”/ гэсэн нэртэй сэтгүүлийг англи хэл дээр гаргаж эхэлсэн байна. Орчин үед түүний шавь нар эл сэтгүүлийг гуч гаруй хэл дээр хэвлэн гаргаж байнам. 1947 онд түүний эрдмийн чадал хийгээд Бурханд үнэнч бишрэл зүтгэлийг нь болон гүн ухааных нь мэдлэгийг өндөр үнэлж Гаудийа-вайшнавуудын Нийгэмлэг, Шрила Прабхупадад “Бхактиведанта” хэмээх эрдмийн цол өргөмжлөв. 1950 онд 54 насандаа Шрила Прабхупада гэр бүлийн амьдралаас татгалзаж ванапрастха маягийн амьдралын хэв ёсыг мөрдөх болж, чингэснээр өөрийгөө эрдмийн ажил утга зохиолын ажилд бүрнээ зориулжээ. Шрила Прабхупада ариун дагшин Вриндавана хотноо дундад зууны Радха-Дамодарын сүмд ирж тэнд оршин амьдрах болов. Нилээд олон жилийн туршид тэрээр эрдэм ухааны болон утга зохиолын үйлээр завгүй ажиллажээ. 1959 онд тэрвээр саннйасын сахил санваар хүртэн тааламжтай бүхнээс татгалзлаа.Тэнд Радха-Дамодарын сүмд өөрийн сонгодог бүтээл болох – олон боть”Шримад –Бхагаватамын ” /Бхагавата –пуран/ орчуулган дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь арван найман мянган шүлэг болон тайлбараас бүрдэх ажээ. Тэр вээр мөн тэнд “Харь гариг дээр хөнгөн аялахуй” номоо бүтээжээ. 1965 онд “Шримад-Бхагаватам”-ын эхний гурван ботийг хэвлүүлчихээд Шрила Прабхупада номын багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ариун үйлийг бүтээхээр Америкийн Нэгдсэн Улсад одов. Түүнээс хойшхи он жилүүдэд тэрвээр жар илүү боть: Энэтхэгийн шашин, гүн ухааны олон сонгодог бүтээлүүд, найрууллын тойм, тайлбарууд ба орчуулгуудыг гаргажээ. 1965 онд Шрила Прабхупада ачааны усан онгоцоор Нью-Йорк хотноо иржээ. Түүнд үнэндээ амьдрах өчүүхэн ч бэл бэнчин байсангүй. Бараг жил шахам гачигдан зовж баймааж, 1966 оны 7 сард тэрвээр Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг /ИСККОН/ үндэслэн байгуулсан билээ. Тэрвээр энэхүү хорвоог орхисон 1977 оны 11 сарын 14-ны мөчийг хүртэл, түүний өршөөн нигүүлсэж үндэслэсэн нийгэмлэг нь зуу гаруй ашрамууд, сургууль, сүм хийд, дээд сургууль болон хөдөө аж ахуйн хамтлагуудаас бүрэлдэн тогтсон дэлхий дахины томоохон холбоо болон өргөжин хөгжлөө. 1972 онд тэрвээр Далласт гурукула нээснээр Баруунд бага болон дунд боловсролын ведийн системийг нэвтрүүлжээ. Багшийнхаа эхэлсэн уламжлалыг шавь нар нь үргэлжлүүлэн шууд түүний удирдлаган дор олон оронд тийм сургуулиуд нээсэн бөгөөд /ИСККОН/ боловсролын системийн төв нь одоо Вриндаванад болон Майапурт / Энэтхэг / буй. Шрила Прабхупада болбаас мөн Энэтхэгт байгуулсан олон улсын хэд хэдэн соёлын томоохон төвүүдийг барьж байгуулахад сэтгэлийн дэм өгсөн хүн билээ. Шридхама Майапурд /Баруун Бенгалид/ байгаа төвийн эргэн тойронд ариун хот байгуулахаар төсөл зураг хийсэн бөгөөд – тэрхүү гайхамшигт төслийг хэрэгжүүлэхэд арав илүү жил хэрэгтэй билээ. Вриндаванад мөн Кришна-Баларамагийн сүрлэг сайхан сүм
Scroll to Top