Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Абхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм  хийдийг дэлхий даяар нээх болно”  хэмээн зөгнөсөн.

    Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ.

  Тэрээр үнэхээр зөгнөл ёсоор яг далан насандаа багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр, түүнчлэн материализмын гялбаанд нүд нь сохорсон барууны оронд Шри Чаитаньягийн сургаал номлолыг түгээхээр гадаад далайг ачааны хөлөг онгоцоор туулсан байдаг. Далайн аяллын үед түүнд далайн өвчин, зүрхний шигдээс гэх мэт хүнд хэцүү асуудлууд тулгарч байсан ч, дараа нь Америкт ирээд олон хүнд хэцүү бэрхшээлүүдийг тэр өндөр настай үедээ даван туулж гарсан бөгөөд арав хүрэхгүй жилийн дотор бүх таван тивээр тойрон номлол сургаалаа айлдаж, олон тооны ном, соёлын төвүүд, Кришна ухамсрын сүмүүдийг барьж байгуулсан түүхтэй. Хүн төрөлхтөнд  үлдээсэн түүний хамгийн чухал өв нь түүний орчуулсан ведийн гүн ухаан, утга зохиолын ном бүтээлүүд юм.

Түүнийг энэ ертөнцөд залран ирэх тухай Брахма-вайварта Пуран болон Чаитанья-мангала судруудад зөгнөсөн байдаг.

эбе нама санкиртана тикшна кхадаха лайа
антара асура дживера пхелибе катийа

яди папи чхади дхарма дуре деше йайа
мора сенапати-бхакта йаибе татхайа

 Чаитанья-мангалад, Бүхний Дээд хэлэхдээ: “Би бүх дэлхий ертөнцийг ариун нэрийн авиа дуулалд автуулан уусгахыг хүсэж байна. Тийм учраас би эхлээд Өөрөө залран ирж харинама-санктиртаны хүчит илдээр бүгдийн зүрхэнд байх  шулмын хүслийг даран устгаж, Кали эриний нүгэлт үйлэнд төгсгөл тавих болно. Харин дараа нь Миний сенапати-бхакта залран ирж  алс холын орнууд болон бүх дэлхий даяар хари-нама дхарма буюу Ариун нэрийг давтан дуулах дхармаг түгээн дэлгэрүүлэх болно” гэсэн байна.

“Нарны гэрэлтэй нүүр тулгарсан хүн харанхуйд үлддэггүй шиг Бүхний Дээдэд үйлчлэх шийдвэр төгс хийгээд Түүний тааллыг үг дуугүй даган биелүүлэгч бишрэлтэн буюу садхутай учран таарсан хэн хүн аль хэдийнээ материйн боолчлолд оршин байхаа болисон байдаг”.

Шримад-Бхагаватам. 10.10.41

Бэлтгэсэн:Балабхадра дас

Абхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм  хийдийг дэлхий даяар нээх болно”  хэмээн зөгнөсөн.     Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ.   Тэрээр үнэхээр зөгнөл ёсоор яг далан насандаа багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр, түүнчлэн материализмын гялбаанд нүд нь сохорсон барууны оронд Шри Чаитаньягийн сургаал номлолыг түгээхээр гадаад далайг ачааны хөлөг онгоцоор туулсан байдаг. Далайн аяллын үед түүнд далайн өвчин, зүрхний шигдээс гэх мэт хүнд хэцүү асуудлууд тулгарч байсан ч, дараа нь Америкт ирээд олон хүнд хэцүү бэрхшээлүүдийг тэр өндөр настай үедээ даван туулж гарсан бөгөөд арав хүрэхгүй жилийн дотор бүх таван тивээр тойрон номлол сургаалаа айлдаж, олон тооны ном, соёлын төвүүд, Кришна ухамсрын сүмүүдийг барьж байгуулсан түүхтэй. Хүн төрөлхтөнд  үлдээсэн түүний хамгийн чухал өв нь түүний орчуулсан ведийн гүн ухаан, утга зохиолын ном бүтээлүүд юм. Түүнийг энэ ертөнцөд залран ирэх тухай Брахма-вайварта Пуран болон Чаитанья-мангала судруудад зөгнөсөн байдаг. эбе нама санкиртана тикшна кхадаха лайа антара асура дживера пхелибе катийа яди папи чхади дхарма дуре деше йайа мора сенапати-бхакта йаибе татхайа  Чаитанья-мангалад, Бүхний Дээд хэлэхдээ: “Би бүх дэлхий ертөнцийг ариун нэрийн авиа дуулалд автуулан уусгахыг хүсэж байна. Тийм учраас би эхлээд Өөрөө залран ирж харинама-санктиртаны хүчит илдээр бүгдийн зүрхэнд байх  шулмын хүслийг даран устгаж, Кали эриний нүгэлт үйлэнд төгсгөл тавих болно. Харин дараа нь Миний сенапати-бхакта залран ирж  алс холын орнууд болон бүх дэлхий даяар хари-нама дхарма буюу Ариун нэрийг давтан дуулах дхармаг түгээн дэлгэрүүлэх болно” гэсэн байна. “Нарны гэрэлтэй нүүр тулгарсан хүн харанхуйд үлддэггүй шиг Бүхний Дээдэд үйлчлэх шийдвэр төгс хийгээд Түүний тааллыг үг дуугүй даган биелүүлэгч бишрэлтэн буюу садхутай учран таарсан хэн хүн аль хэдийнээ материйн боолчлолд оршин байхаа болисон байдаг”. Шримад-Бхагаватам. 10.10.41 Бэлтгэсэн:Балабхадра дас
Scroll to Top