Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62
Бурхан сахиулсан тэнгэрийг Дэлхий тийш илгээж, оюутнууд юу хийж байгааг мэдэхийг хүсэв. Шалгалт болохоос долоо хоногийн өмнө Бурхан асуусан нь:

–        Тэнд юу болж байна?

Сахиулсан тэнгэр хариулсан нь:

–        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн, дунд, муу сурлагатнууд зугаалж байна.

Гурван хоногийн өмнө:

–        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн сурлагатнууд давтаж эхэлж байна. Дунд, муугууд зугаалж байна.

 

Шалгалт болохын өмнөх шөнө:

–        Онц сурлагтнууд аль хэдийнээ бүгдийг цээжлээд, одоо унтаж байна, дунд, муу сурлагатнууд залбирч байна! гэхэд Бурхан:

–        За тэдэнд л туслая даа! гэв.

**********************************

Хувьслын онол болон ариун судар номын хоорондох зөрчлийг арилгахын тулд библид дараахь өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Тиймээс одоо хүний үүслийн түүх дараахь байдалтай  болсон байна: “бурхан өөртэйгөө адилаар  бүтээсэн тийм сармагчнаас хүн үүссэн”.

 

********************

‑ Эцэг тань хоол идэхээр ширээнд суухдаа Бурханыг дурсдаг уу?  гэж гэж ач хүүгээсээ эмээ нь асуухад

– Тиймээ, тийм. Дурсдаг. Жишээ нь, өчигдөр л гэхэд тэрээр үдийн хоол идэхээр ширээнд суухдаа: “Өө, Бурхан минь! Дахиад л вандуйны цутан уу!” гэж уулга алдсан гэв.

*************************

Зам дээрхи зар:

Диваажинд хүргэх зам засвартай байгаа бол түр хугацаанд тамаар дамжин өнгөрөх болно. Түр зуурын тухгүй байдал үүсгэсэн бол хүлцэл өчье!

********************

Нэгэн мөргөлчин сүмийн хамба дээр өөрийн асуудлаа илэрхийлэв:

–        Надад туслаач, сүмийн хэн нэг гишүүн дугуйг маань хулгайлчихлаа. Харин чухам хэн гэдгийг мэддэггүй!

–        Энэ их амархан, хүү минь гэж хамба өгүүлээд, – бүгдийн өмнө гарч чи хориотой 10 зарчмыг унш. “Бүү хулгайл” гэсэн номлолыг унших үед нүүр нь улайсан тэр хүн хулгайч мөн гэв. Хэсэг хугацааны дараагаар хамба нөгөө хүнээс хулгайчийг олсон эсэхийг асуухад:

–         Тиймээ, олоогүй гэж нөгөөхь хүн ичингүйрэн хариулаад, бүх зүйл эсрэгээр болж өнгөрсөн. Хэргийн учир нь гэвэл би “Бүү завхайр” гэсэн номлол дээр хүрээд дугуйгаа хаана орхисноо санасан юм …..

**********************

Залуухан лам өөрийн багшдаа хандан:

–        Багшаа, би орчлонгоос бүрэн огоорох хэрэгтэй юу? гэхэд багш нь:

–        Бүү санаа зов. Хэрвээ чиний амьдрал үнэхээр христийн байж чадвал орчлон ертөнц өөрөө чамаас огоорно гэж хариулав.

Алтан эриний гэгээ сонины 6 дахь дугаараас 

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

 

Бурхан сахиулсан тэнгэрийг Дэлхий тийш илгээж, оюутнууд юу хийж байгааг мэдэхийг хүсэв. Шалгалт болохоос долоо хоногийн өмнө Бурхан асуусан нь: –        Тэнд юу болж байна? Сахиулсан тэнгэр хариулсан нь: –        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн, дунд, муу сурлагатнууд зугаалж байна. Гурван хоногийн өмнө: –        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн сурлагатнууд давтаж эхэлж байна. Дунд, муугууд зугаалж байна.   Шалгалт болохын өмнөх шөнө: –        Онц сурлагтнууд аль хэдийнээ бүгдийг цээжлээд, одоо унтаж байна, дунд, муу сурлагатнууд залбирч байна! гэхэд Бурхан: –        За тэдэнд л туслая даа! гэв. ********************************** Хувьслын онол болон ариун судар номын хоорондох зөрчлийг арилгахын тулд библид дараахь өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Тиймээс одоо хүний үүслийн түүх дараахь байдалтай  болсон байна: “бурхан өөртэйгөө адилаар  бүтээсэн тийм сармагчнаас хүн үүссэн”.   ******************** ‑ Эцэг тань хоол идэхээр ширээнд суухдаа Бурханыг дурсдаг уу?  гэж гэж ач хүүгээсээ эмээ нь асуухад – Тиймээ, тийм. Дурсдаг. Жишээ нь, өчигдөр л гэхэд тэрээр үдийн хоол идэхээр ширээнд суухдаа: “Өө, Бурхан минь! Дахиад л вандуйны цутан уу!” гэж уулга алдсан гэв. ************************* Зам дээрхи зар: Диваажинд хүргэх зам засвартай байгаа бол түр хугацаанд тамаар дамжин өнгөрөх болно. Түр зуурын тухгүй байдал үүсгэсэн бол хүлцэл өчье! ******************** Нэгэн мөргөлчин сүмийн хамба дээр өөрийн асуудлаа илэрхийлэв: –        Надад туслаач, сүмийн хэн нэг гишүүн дугуйг маань хулгайлчихлаа. Харин чухам хэн гэдгийг мэддэггүй! –        Энэ их амархан, хүү минь гэж хамба өгүүлээд, – бүгдийн өмнө гарч чи хориотой 10 зарчмыг унш. “Бүү хулгайл” гэсэн номлолыг унших үед нүүр нь улайсан тэр хүн хулгайч мөн гэв. Хэсэг хугацааны дараагаар хамба нөгөө хүнээс хулгайчийг олсон эсэхийг асуухад: –         Тиймээ, олоогүй гэж нөгөөхь хүн ичингүйрэн хариулаад, бүх зүйл эсрэгээр болж өнгөрсөн. Хэргийн учир нь гэвэл би “Бүү завхайр” гэсэн номлол дээр хүрээд дугуйгаа хаана орхисноо санасан юм ….. ********************** Залуухан лам өөрийн багшдаа хандан: –        Багшаа, би орчлонгоос бүрэн огоорох хэрэгтэй юу? гэхэд багш нь: –        Бүү санаа зов. Хэрвээ чиний амьдрал үнэхээр христийн байж чадвал орчлон ертөнц өөрөө чамаас огоорно гэж хариулав. Алтан эриний гэгээ сонины 6 дахь дугаараас    Бэлтгэсэн: Балабхадра дас      
Scroll to Top