Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 1 8 7 8
Users Today : 0
Users Yesterday : 15
Total Users : 1878
Views Today :
Views Yesterday : 42
Spread the love

 Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй

 Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй

 Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй

 Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй

            Бардам омголон зангийн эзэн болсон надад

            Башир яхир зангийн уурхай болсон надад

            Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад

            Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна

Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж

Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж

Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан

Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн

            Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй

            Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй

            Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж

            Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж

Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө

Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж

Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг

Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж

            “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж

            Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж

             Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас

             Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.

Spread the love Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй  Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй  Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй  Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй             Бардам омголон зангийн эзэн болсон надад             Башир яхир зангийн уурхай болсон надад             Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад             Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн             Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй             Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй             Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж             Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж             “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж             Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж              Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас              Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.
Scroll to Top