Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Асуулт: Хүн бүгд Кришнатай харилцаа холбоо тогтоох жам ёсны хүсэлтэй байдаг уу?

Прабхупада: Хүсэл биш. Энэ харилцаа хэдийнээ оршин байдаг. Зүгээр л энэ нь хучигдсан байдаг. Энэ нь эцэг хүү хоёрын харилцаа шиг л зүйл. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Магадгүй та үүнийг мартсан байж болно. Магадгүй та маш, маш эрт цагт өөрийн төрсөн гэр орноо орхин одоод өөрийнхөө эцэг хэн болохыг мартсан байж болно. Ямартай ч танд эцэг байх ёстой. Энэ бол бодитой зүйл. Хэн ч, “Үгүй ээ, би эцэггүйгээр төрсөн” гэж хэлж чадахгүй. Хэн ч ингэж хэлж чадахгүй. Хүн хэдий өөрийн төрсөн эцэгтэй ч магадгүй өөрийн эцгээ мартсан байж болно. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөний утга учир нь, бид Дээд Эзэнтэй ямар нэг холбоо харилцаатай байдаг гэдгийг сургадаг. Үүнийгээ бид өнөөдөр мартсан.

Энд ямар нэг хүслийн тухай асуудал байхгүй. Харилцаа хэдийнээ оршин буй. Та хэн нэгний хүү байх гэх хэрэггүй. Та аль хэдийнээ хэн нэгний хүү. Та зүгээр л энэ тухай мэдэхгүй байгаа хэрэг. Үүн шиг та Кришнатай холбоо харилцаатай. Бид бүгдээрээ. Гэвч би үүнийгээ мартсан. Би энэ тухай мэддэггүй. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөний дадал практик нь Кришнатай холбоотой таны холбоо харилцааг эргүүлэн сэргээх болно. Та хүсэх хэрэггүй. Үгүй. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Ганцхан та энэ харилцаагаа сэргээхийг л хүсэх хэрэгтэй. Тэгээд л гүйцээ. Энэ бол Кришна ухамсар юм. Энэ нь ямар нэг хуурмаг зүйл биш. Энэ нь бид бусадтай ямар нэг холбоо харилцаа тогтоодог  шиг л зүйл биш. Хэн нэг нь миний эцэг, хэн нэг нь миний эхнэр, хэн нэг нь миний нөхөр гэх мэт. Үгүй. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Зүгээр л бид энэ харилцаагаа олж илрүүлэх хэрэгтэй. Кришна ухамсрын төгөлдөржилтөд хүрэх үед энэ бүхэн илрэн тодорхой болох болно. Та бүхий л бохирдлоосоо ангижраад, чин бишрэлийн үйлчлэлдээ төгс төгөлдрөөр орших үед энэ бүхэн танд ил тод болох болно: “Өө би чинь Кришнатай ийм холбоо харилцаатай юм байна” гээд. Энэ цаг мөчийг та зүгээр л хүлээ.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Бхагавад-гитагийн оршил лекцээс, 1968-11-23 Лос Анжелес

Бэлдсэн: Балабхадра дас 

Асуулт: Хүн бүгд Кришнатай харилцаа холбоо тогтоох жам ёсны хүсэлтэй байдаг уу? Прабхупада: Хүсэл биш. Энэ харилцаа хэдийнээ оршин байдаг. Зүгээр л энэ нь хучигдсан байдаг. Энэ нь эцэг хүү хоёрын харилцаа шиг л зүйл. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Магадгүй та үүнийг мартсан байж болно. Магадгүй та маш, маш эрт цагт өөрийн төрсөн гэр орноо орхин одоод өөрийнхөө эцэг хэн болохыг мартсан байж болно. Ямартай ч танд эцэг байх ёстой. Энэ бол бодитой зүйл. Хэн ч, “Үгүй ээ, би эцэггүйгээр төрсөн” гэж хэлж чадахгүй. Хэн ч ингэж хэлж чадахгүй. Хүн хэдий өөрийн төрсөн эцэгтэй ч магадгүй өөрийн эцгээ мартсан байж болно. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөний утга учир нь, бид Дээд Эзэнтэй ямар нэг холбоо харилцаатай байдаг гэдгийг сургадаг. Үүнийгээ бид өнөөдөр мартсан. Энд ямар нэг хүслийн тухай асуудал байхгүй. Харилцаа хэдийнээ оршин буй. Та хэн нэгний хүү байх гэх хэрэггүй. Та аль хэдийнээ хэн нэгний хүү. Та зүгээр л энэ тухай мэдэхгүй байгаа хэрэг. Үүн шиг та Кришнатай холбоо харилцаатай. Бид бүгдээрээ. Гэвч би үүнийгээ мартсан. Би энэ тухай мэддэггүй. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөний дадал практик нь Кришнатай холбоотой таны холбоо харилцааг эргүүлэн сэргээх болно. Та хүсэх хэрэггүй. Үгүй. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Ганцхан та энэ харилцаагаа сэргээхийг л хүсэх хэрэгтэй. Тэгээд л гүйцээ. Энэ бол Кришна ухамсар юм. Энэ нь ямар нэг хуурмаг зүйл биш. Энэ нь бид бусадтай ямар нэг холбоо харилцаа тогтоодог  шиг л зүйл биш. Хэн нэг нь миний эцэг, хэн нэг нь миний эхнэр, хэн нэг нь миний нөхөр гэх мэт. Үгүй. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Зүгээр л бид энэ харилцаагаа олж илрүүлэх хэрэгтэй. Кришна ухамсрын төгөлдөржилтөд хүрэх үед энэ бүхэн илрэн тодорхой болох болно. Та бүхий л бохирдлоосоо ангижраад, чин бишрэлийн үйлчлэлдээ төгс төгөлдрөөр орших үед энэ бүхэн танд ил тод болох болно: “Өө би чинь Кришнатай ийм холбоо харилцаатай юм байна” гээд. Энэ цаг мөчийг та зүгээр л хүлээ. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Бхагавад-гитагийн оршил лекцээс, 1968-11-23 Лос Анжелес Бэлдсэн: Балабхадра дас 
Scroll to Top