Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 1 4
Users Today : 26
Users Yesterday : 33
Total Users : 10214
Views Today : 34
Views Yesterday : 62

Бардам зан бидний хамаг л сайн сайхан шинж чанаруудыг хааж орхидог гэж үздэг. Бардам зангийн хамгийн хүчтэй илрэл бол гомдол ба нөхцөл байдлыг эсвэл хэн нэгнийг үл хүлээж авахуй юм.

Миний хувийн туршлагаас харвал, маш олон хүмүүс хувь тавиландаа эсвэл Орчлон ертөнцөд ерөнхийд нь гомдож явдаг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл хэн нэг хүнд гомдох биш ерөнхийдөө өөрийн хувь тавиланд гомдоно гэсэн үг л дээ.

Бардамнал юугаар илэрдэг вэ? Үл хүлээж авахуйгаар. Өөрөөр хэлбэл бид дотор сэтгэлдээ амьдралыг байгаа чигээр нь үл хүлээн авч, эсэргүүцдэг. Бидэнд ямар нэг зүйл таалагддаггүй. Яагаад автобус хоцорч ирээд байгаа юм, яагаад төр засгийн удирдлагууд ийм байдаг юм, яагаад энд газар хөдлөөд байгаа юм гэх мэтчилэн. Энэ бүхэн нь биднийг хөгжин дэвшихэд саад болж байдаг. Ийм учраас бүхий л дорно дахины практикууд, ялангуяа буддын, ведийн, эртний христийн арга техникүүд, дотоод хүлцэнгүй байдлыг зааж сургадаг, Дээд Хүчний тааллыг дотооддоо бүрэн дүүрнээр хүлээн авахуйд сургадаг.
Хүмүүн, дотоод сэтгэлдээ Дээд хүчний тааллыг бүрэн дүүрэн хүлээн авахуйд түүнд хувь тавилангийн цохилтыг тэсч өнгөрөөхөд хавьгүй хялбар болно. “Дурын хүнд хэцүү нөхцлөөс том ялалттайгаар хэрхэн гарах вэ?” сэдэвтэй миний нэг сургалт бий. Түүнд олон янзын техникүүдийн талаар өгүүлдэг ч хамгийн гол чадваруудын нэг нь үйл явдлын ямар ч явцыг дотооддоо үг дуугүй хүлээн авч, гадааддаа үйлдэл болгож, нөхцөл байдлыг өөрчлөх чадвар юм.


Нарийн нууцлаг чадварууд  хөгжих шиг бардам занг хүчтэй нэмэгдүүлдэг зүйл байдаггүй. Ийм учраас бидэнд буюу одон зурхайч нар нь хэн хэнээс илүүтэй бардам зантайгаа байнгад тэмцэх хэрэгтэй болдог. Бардам зантай тэмцэх хамгийн шилдэг аргын тухайд гэвэл би дахиад л мөнөөхь мөргөл рүүгээ буцаж ирэх хэрэгтэй болж байна.

Мөргөл үйлдэх нь 1-2 сарын дотор бардам зангийн 80 хувийг үгүй болгодог. Миний хувьд та бүхэнд зөвлөхөд, энэхүү практикийг тогтмол хийхийг санал болгох байна. Мөргөлийг христ, мусульман шүтлэгтнүүд тодорхой хэмжээгээр харин суфизм, ведантистууд, буддистууд зайлшгүй хийх ёстой практик гэж үздэг. Яагаад гэвэл бардам зан өсч нэмэгдэх юм бол түүнийг ухамсартайгаар хянаж цагдахад тун хүнд болох болно. Яагаад гэвэл танд далд нууцлаг чадвар хөгжих учраас. Дээрээс нь хэрэв таныг магтаалаар булах аваас бардам зан улам л дэврэх болно. Тэр ч байтугай үл ажиглагдам байдлаар. Энэ нь эмэгтэй хүний хувийн амьдрал болон түүний үр хүүхдэд онцгой аюултай.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Гаригууд ордод байрших нь” номоос орчуулсан: Балабхадра дас

Бардам зан бидний хамаг л сайн сайхан шинж чанаруудыг хааж орхидог гэж үздэг. Бардам зангийн хамгийн хүчтэй илрэл бол гомдол ба нөхцөл байдлыг эсвэл хэн нэгнийг үл хүлээж авахуй юм. Миний хувийн туршлагаас харвал, маш олон хүмүүс хувь тавиландаа эсвэл Орчлон ертөнцөд ерөнхийд нь гомдож явдаг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл хэн нэг хүнд гомдох биш ерөнхийдөө өөрийн хувь тавиланд гомдоно гэсэн үг л дээ. Бардамнал юугаар илэрдэг вэ? Үл хүлээж авахуйгаар. Өөрөөр хэлбэл бид дотор сэтгэлдээ амьдралыг байгаа чигээр нь үл хүлээн авч, эсэргүүцдэг. Бидэнд ямар нэг зүйл таалагддаггүй. Яагаад автобус хоцорч ирээд байгаа юм, яагаад төр засгийн удирдлагууд ийм байдаг юм, яагаад энд газар хөдлөөд байгаа юм гэх мэтчилэн. Энэ бүхэн нь биднийг хөгжин дэвшихэд саад болж байдаг. Ийм учраас бүхий л дорно дахины практикууд, ялангуяа буддын, ведийн, эртний христийн арга техникүүд, дотоод хүлцэнгүй байдлыг зааж сургадаг, Дээд Хүчний тааллыг дотооддоо бүрэн дүүрнээр хүлээн авахуйд сургадаг. Хүмүүн, дотоод сэтгэлдээ Дээд хүчний тааллыг бүрэн дүүрэн хүлээн авахуйд түүнд хувь тавилангийн цохилтыг тэсч өнгөрөөхөд хавьгүй хялбар болно. “Дурын хүнд хэцүү нөхцлөөс том ялалттайгаар хэрхэн гарах вэ?” сэдэвтэй миний нэг сургалт бий. Түүнд олон янзын техникүүдийн талаар өгүүлдэг ч хамгийн гол чадваруудын нэг нь үйл явдлын ямар ч явцыг дотооддоо үг дуугүй хүлээн авч, гадааддаа үйлдэл болгож, нөхцөл байдлыг өөрчлөх чадвар юм. Нарийн нууцлаг чадварууд  хөгжих шиг бардам занг хүчтэй нэмэгдүүлдэг зүйл байдаггүй. Ийм учраас бидэнд буюу одон зурхайч нар нь хэн хэнээс илүүтэй бардам зантайгаа байнгад тэмцэх хэрэгтэй болдог. Бардам зантай тэмцэх хамгийн шилдэг аргын тухайд гэвэл би дахиад л мөнөөхь мөргөл рүүгээ буцаж ирэх хэрэгтэй болж байна. Мөргөл үйлдэх нь 1-2 сарын дотор бардам зангийн 80 хувийг үгүй болгодог. Миний хувьд та бүхэнд зөвлөхөд, энэхүү практикийг тогтмол хийхийг санал болгох байна. Мөргөлийг христ, мусульман шүтлэгтнүүд тодорхой хэмжээгээр харин суфизм, ведантистууд, буддистууд зайлшгүй хийх ёстой практик гэж үздэг. Яагаад гэвэл бардам зан өсч нэмэгдэх юм бол түүнийг ухамсартайгаар хянаж цагдахад тун хүнд болох болно. Яагаад гэвэл танд далд нууцлаг чадвар хөгжих учраас. Дээрээс нь хэрэв таныг магтаалаар булах аваас бардам зан улам л дэврэх болно. Тэр ч байтугай үл ажиглагдам байдлаар. Энэ нь эмэгтэй хүний хувийн амьдрал болон түүний үр хүүхдэд онцгой аюултай. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Гаригууд ордод байрших нь” номоос орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top