Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Ариун нэрэнд алдас учруулсан бол түүнийг саармагжуулахад маш хүнд. Ийм учраас ухаалаг бишрэлтэн хүн ийм эрсдэлд орохоос сэрэмжилж туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв байнгад цаг ямагт алдас эндлийн эх үндсийг санаж, тэднээс туйлын хянамгай сэрэмжлэн зайлсхийж байх аваас тун удалгүй жинхэнэ цэвэр Ариун Нэр Өөрийгөө танд бүрнээ нээх аз завшаант өдөр ирэхдээ л ирнэ.

Эцсийн эцэст урьд өмнө нь хийж байсан хийгээд одоо учруулж буй нама-апарадхаг даван туулах цорын ганц арга бий юм.

намапарадха-йуктанам

намани эва харанти агхам

авишранти-прайуктани

танй эвартха-карани ча

Зөвхөн хари-намыг тасралтгүй унших нь намапарадха үйлдсэн хүмүүнийг ариусгаж чадна. Чухамдаа тасралтгүйгээр, цуцалтгүйгээр хари-намыг давтан хэлэх нь хүний амьдралын зорилго-Кришнаг хайрлах хайранд хүргэх цорын ганц арга бөлгөө.

Ариун Нэрийг зөвхөн цуцаж ядрахыг мэдэхгүй унших нь урьд өмнө нь үйлдэж асан алдас эндлийг бүрэн дүүрэн устгаж, тэрхүү алдас нь дахин өөрийн үзэшгүй муухай толгойгоо өндийлгөхгүй байх боломжийг олгодог.

Бхактивинода Тхакур бид амьдрал практик дээр хэрхэн иймэрхүү цуцалтгүй давтан унших вэ гэдэг тухайд шуудхан батлан өгүүлсэн нь бий:

“Тасралтгүй, цуцалтгүй давтан уншина гэдэг нь хоол, нойр болон биеийг тогтоон барихад шаардлагатай өөр бусад үйлүүдээс бусад цаг мөч гэдэг утгыг илэрхийлнэ. Бишрэлтэн хүн Ариун Нэрийг маш мэдрэмжтэйгээр давтан унших ёстой(энд каркути хэмээх үг ашигласан нь үгчлэн орчуулвал “маш хүчтэй  гэмших” гэсэн утгатай. ШНС)”. Ийм давтан уншилт нь арван алдсыг устгаж үгүй болгодог. Өөр ямар ч буянт үйл хийгээд наминчлал энд тус нэмэр болохгүй” (Шри Харинама-чинтаман. 11р бүлэг)

Ариун нэрийг алдасгүй унших нь зөвхөн буруу хүмүүсийн хүрээлэл, харьцаанаас зайлсхийж, Ариун Нэрийг уншин давтах үйл хэрэгт бүрнээ төвлөрсөн бишрэлтнүүдтэй харьцсанаар л боломжтой юм. Чухамхүү цэвэр чин бишрэлтэнтэй харьцах нь биднийг анхаарал болон хүсэл тэмүүллээ зөвхөн Кришнаг хайрлах хайраа хөгжүүлэхэд бүрэн чиглүүлэхэд туслана.

    Ариун Нэрийг давтан уншилтын чанар бидний баримталж буй механик дүрэм журмаас хамаардаггүй. Сайн уншина гэдэг нь зүгээр л заагдсан бүхнийг хийгээд, хориглосныг нь хийхгүй байна гэсэн үг биш. Огтхон ч тийм биш! Ариун Нэрийг давтан уншина гэдэг бол зүрх сэтгэлийн өргөл юм. Бүрэн дүүрэн хүлцэнгүй зүрх сэтгэл, өөрийгөө даатгах хүсэл, үйлчлэн зүтгэх чин хүсэл. Эцсийн эцэст энэ бол Шри Шри Радха-Кришнад тэмүүлэх хайрын дуудлага юм…

Шачинандана Свами “Нандин нууцууд” номоос орчуулж бэлдсэн:

Балабхадра дас

Ариун нэрэнд алдас учруулсан бол түүнийг саармагжуулахад маш хүнд. Ийм учраас ухаалаг бишрэлтэн хүн ийм эрсдэлд орохоос сэрэмжилж туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв байнгад цаг ямагт алдас эндлийн эх үндсийг санаж, тэднээс туйлын хянамгай сэрэмжлэн зайлсхийж байх аваас тун удалгүй жинхэнэ цэвэр Ариун Нэр Өөрийгөө танд бүрнээ нээх аз завшаант өдөр ирэхдээ л ирнэ. Эцсийн эцэст урьд өмнө нь хийж байсан хийгээд одоо учруулж буй нама-апарадхаг даван туулах цорын ганц арга бий юм. намапарадха-йуктанам намани эва харанти агхам авишранти-прайуктани танй эвартха-карани ча Зөвхөн хари-намыг тасралтгүй унших нь намапарадха үйлдсэн хүмүүнийг ариусгаж чадна. Чухамдаа тасралтгүйгээр, цуцалтгүйгээр хари-намыг давтан хэлэх нь хүний амьдралын зорилго-Кришнаг хайрлах хайранд хүргэх цорын ганц арга бөлгөө. Ариун Нэрийг зөвхөн цуцаж ядрахыг мэдэхгүй унших нь урьд өмнө нь үйлдэж асан алдас эндлийг бүрэн дүүрэн устгаж, тэрхүү алдас нь дахин өөрийн үзэшгүй муухай толгойгоо өндийлгөхгүй байх боломжийг олгодог. Бхактивинода Тхакур бид амьдрал практик дээр хэрхэн иймэрхүү цуцалтгүй давтан унших вэ гэдэг тухайд шуудхан батлан өгүүлсэн нь бий: “Тасралтгүй, цуцалтгүй давтан уншина гэдэг нь хоол, нойр болон биеийг тогтоон барихад шаардлагатай өөр бусад үйлүүдээс бусад цаг мөч гэдэг утгыг илэрхийлнэ. Бишрэлтэн хүн Ариун Нэрийг маш мэдрэмжтэйгээр давтан унших ёстой(энд каркути хэмээх үг ашигласан нь үгчлэн орчуулвал “маш хүчтэй  гэмших” гэсэн утгатай. ШНС)”. Ийм давтан уншилт нь арван алдсыг устгаж үгүй болгодог. Өөр ямар ч буянт үйл хийгээд наминчлал энд тус нэмэр болохгүй” (Шри Харинама-чинтаман. 11р бүлэг) Ариун нэрийг алдасгүй унших нь зөвхөн буруу хүмүүсийн хүрээлэл, харьцаанаас зайлсхийж, Ариун Нэрийг уншин давтах үйл хэрэгт бүрнээ төвлөрсөн бишрэлтнүүдтэй харьцсанаар л боломжтой юм. Чухамхүү цэвэр чин бишрэлтэнтэй харьцах нь биднийг анхаарал болон хүсэл тэмүүллээ зөвхөн Кришнаг хайрлах хайраа хөгжүүлэхэд бүрэн чиглүүлэхэд туслана.     Ариун Нэрийг давтан уншилтын чанар бидний баримталж буй механик дүрэм журмаас хамаардаггүй. Сайн уншина гэдэг нь зүгээр л заагдсан бүхнийг хийгээд, хориглосныг нь хийхгүй байна гэсэн үг биш. Огтхон ч тийм биш! Ариун Нэрийг давтан уншина гэдэг бол зүрх сэтгэлийн өргөл юм. Бүрэн дүүрэн хүлцэнгүй зүрх сэтгэл, өөрийгөө даатгах хүсэл, үйлчлэн зүтгэх чин хүсэл. Эцсийн эцэст энэ бол Шри Шри Радха-Кришнад тэмүүлэх хайрын дуудлага юм… Шачинандана Свами “Нандин нууцууд” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top