Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

1973 оны арван хоёр сарын 7.

Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг.

Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор Вольф-Ротткей болон өөр нэгэн шавь  дагалдан явна.

Бурханыг харж чадах нүд

Шавь: Сүүлийн зуун тавин жил барууны шашин судлаачдын гол асуудлуудын нэг нь оюун ухаан болон итгэлийн хоорондох холбооны асуудал байлаа. Тэд оюун ухааны тусламжтайгаар итгэлийг ойлгохыг оролдож байсан ч эргэцүүлэн бодох чадвар хийгээд итгэл хоёр нь хэрхэн холбогдсоныг тогтоож чадаагүй. Зарим нэгд нь Бурханд итгэх итгэл бий ч эргэцүүлэл нь тэдэнд Бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Жишээ нь, биднийг прасад өргөж байхад зөвхөн итгэл л биднийг Бурхан түүнийг хүлээж авч байна гэж бодуулдаг гэж хэлж байсан. Учир нь гэвэл бид Түүнийг харж чадахгүй.

Шрила Прабхупада: Тэд Түүнийг харж чадахгүй ч харин би чадна. Би Бурханыг харж байна. Ийм учраас Түүнд прасад өргөж байна. Тэд Түүнийг харж чадахгүй учраас над дээр ирж нүдээ нээлгэх хэрэгтэй. Тэд нүдэнд нь цагаа унасны улмаас сохорсон. Ийм учраас би тэдэнд мэс засал хийх ёстой. Ингэснээр тэд хараа орно. Энэ бол бидний үйл ажиллагаа.

Шавь: Ямар ч зүйл байлаа гэсэн түүний объектив оршин буйг хүлээн зөвшөөрөхийн тулд нийтээр хүлээн зөвшөөрдөг өөрсдийн мэдрэхүйгээр хүлээн авдаг байх ёстой гэж тэд ярьцгаадаг.

Шрила Прабхупада: Энэ нь тэд хүрээлэн буй орчныг өөрсдийн мэдрэхүйнүүдийн туслалцаатайгаар хүлээн авч чадах ч маш их төгс бус байдлаар гэсэн үг. Мэдрэхүйнүүдээрээ тэд элсийг хүлээн авч харж чадах ч түүнийг хэн бүтээсэн болохыг тэр эрдэмтэд харж чадах уу? Элс, тэнгис. Тэднийг шуудхан харчихаж болно. Гэвч элс болон тэнгисийг төрүүлэн бий болгосон эх үүсвэрийг шууд харж чадах уу?

Шавь: Хэрэв элс болон тэнгисийг Бурхан бүтээсэн юм бол бид элс, тэнгисийг харж байгаа шиг Түүнийг ч гэсэн харж болно гэж тэд ярьдаг.

Шрила Прабхупада: Тиймээ. Түүнийг харж болно. Гэвч үүний тулд тэдэнд нүд хэрэгтэй. Тэд сохор. Ийм учраас тэд эхлээд надаар эмчилгээ хийлгэх ёстой. Шастир номонд Бурханыг ойлгохын тулд гуругийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй гэж өгүүлсэн байдаг. Сохор хүмүүс Бурханыг харж чадна гэж үү?

Шавь: Гэвч Бурханыг харах чадвар нь эгэл бус. Эрдэмтэд зөвхөн энгийн харааг л авч үзэх байх.

Шрила Прабхупада: Бүх зүйл эгэл бус. Жишээ нь, энэ цэлмэг тэнгэрт юу ч байхгүй, хоосон байна гэж тооцож болно. Гэтэл таны нүд төгс бус. Тэнгэрт та өөрийн харааны хязгаарлагдмал хүчин чадлын улмаас үл харж чадах тоо томшгүй олон гаригс бий. Та тэднийг хүлээн авж, харж чадахгүй болохоор миний: “Тиймээ, тэнгэрт сая сая одод байна” гэж хэлсэнтэй санал нийлэх ёстой. Таны оддыг олж харж чадахгүй байгаагаас болж сансрын орон зай хоосон болчихно гэж үү? Үгүй. Ердөө энэ нь таныг тэгж бодоход хүргэж байгаа мэдрэхүйн тань төгс бус байдал.

Шавь: Эрдэмтэд, бүгдийг мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг ч харж чадахгүй байгаа тэр зүйлийг оршин байгаа гэдэгт итгэж чадахгүй гэж ярьдаг.

Шрила Прабхупада: Хэрэв тэд ямар нэг зүйлийг мэддэггүй бол үнэнийг мэддэг хүнээс мэдлэгийг хүртэх хэрэгтэй.

Шавь: Тэд харин: “Хэрвээ бид түүнийг буруу гэвэл яах вэ?” гэж сөргөнө.

Шрила Прабхупада: Энэ бол тэдний хохь. Өөрсдийн төгс бус мэдрэхүйнүүдээрээ тэд Бурханыг харж чадахгүй болохоор Бурханыг мэддэг хүнийг сонсох ёстой. Танин мэдэхүйн зам мөр ийм. Хэрэв тэд эрдэм мэдлэгт хүмүүнд хандалгүй хууран мэхлэгчид хандах юм бол энэ нь тэдний хохь болно. Энэ бол  арга барил. Таны мэдрэхүйнүүд хүчгүй бол та үнэнийг мэдэхийн тулд бат ноттой эх үүсвэрт хандах ёстой.

Атеистуудын цөхрөл

Д-р Сингх: Асуудлын гол нь атеистуудын нийгэмд Бурханы оршин буйг батлан нотлох боломжгүйд оршино.

Шрила Прабхупада: Атеистууд бол үл бүтэх этгээдүүд. Бид оюун ухаантай хүмүүсийг л сургах хэрэгтэй. Бүх зүйлийг хэн нэг нь бүтээсэн: элс, ус, тэнгэр гэх мэт. Кришнагийн ухамсар гэдэг нь энэхүү “хэн нэгнийг”  хайх явдал.

Д-р Сингх: Эрдэмтэд: “Түүнийг бидэнд харуулаач” гэж хэлэх болно доо.

Шрила Прабхупада: Харин би тэдэнд: “Би Түүнийг та нарт харуулъя. Харин та нар эхлээд суралцах ёстой” гэж хариулах болно. Түүнийг харахын тулд Та өөрийн нүдээ бэлдэх хэрэгтэй. Хэрэв та сохор хийгээд эмч рүү очихыг хүсэхгүй бол хэрхэн яаж өөрийн сохор байдлаасаа салж, хараа орох билээ? Та эмчлэгдэх ёстой. Энэ бол өвчнөөс ангижрах цорын ганц арга.

Шавь: Энэ алхмыг хийхийн тулд итгэл хэрэгтэй.

Шрила Прабхупада: Тиймээ. Гэвч сохор итгэл биш. Харин итгэл нь бодитой итгэл байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг мэдэхийн тулд мэргэжилтэн рүү очих хэрэгтэй. Ийм итгэл нь сохор биш. Харин бодитой. Харин та өөрөө юуг ч мэдэж авч чадахгүй.

Шавь: Жинхэнэ итгэл тэмүүлэлтэй хүн жинхэнэ гурутэйгээ заавал учирдаг гэдэг нь үнэн үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Гуру-кришна-прасаде пайа бхакти-лата-бижа. Кришна таны дотор бий бөгөөд таны үнэнч байгааг Тэрээр хармагц танд шаардлагатай нэгнийг тан руу илгээнэ.

Шавь: Хэрэв та тийм ч чин үнэнч биш бол мэхлэгч багшийг хүлээн авах уу?

Шрила Прабхупада: Тэгнэ. Хэрэв та мэхлэгдэхийг хүсвэл Кришна тан руу мэхлэгчийг илгээнэ. Кришна гайхамшигтай оюун ухаантай. Хэрэв та мэхлэгч бол Тэрээр таныг маш төгс байдлаар мэхлэх болно. Хэрэв та үнэхээр чин үнэнч бол тэрээр таныг сайн удирдлагатай болгох тал дээр санаа тавьдаг. “Бхагавад-гита”-д /15.15/ Кришна: сарвасйа чахам хриди саннивишто маттах смритир гьянам апоханам ча– “Би бүгдийн зүрхэнд оршин залрах бөгөөд Надаас ой санамж, марталт үүсэн гармуй” гэжээ. Кришна ой санамж хийгээд марталтын тухай нэгэн зэрэг өгүүлсэн байна. Хэрэв та мэхлэгч бол Кришна Өөрийгөө үүрд мартах боломжийг олгох тийм оюун ухааныг хайрлах болно.

Шавь: Гэвч өнөө цагт эрх мэдлийг атеистууд авчихсан. Тэд нийгмийг удирдаж байна.

Шрила Прабхупада: Майагийн нэг цохилтоор тэдний ноёлох байдалд төгсгөл ирнэ. Энэ бол майагийн мөн чанар. Атеистууд гар, хөлөөрөө уягдан хүлэгдсэн байдаг ч майагийн улмаас тэд өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж боддог.

могхаша могха-кармано

могха-гьяна вичетасах

ракшасим асурим чаива

пракритим мохиним шритах

“Төөрч будилсан хүмүүсийг ад чөтгөрийн, атеист үзэл санаа дур сэтгэлийг нь татна. Энэхүү үзэл бодол нь тэднийг төөрүүлэн самууруулах ба ангижралд хүрэх тэдний бүх найдвар, материаллаг ашиг хонжоо олохын тулд хийсэн бүх үйл, эрдэм мэдлэг олохын төлөө хийсэн тэдний бүх эрэл хайгуул бүгд нуран сүйрэх болно”/Б.-г.,9.12/ гэжээ. Тэд төөрч будилсан байдаг болохоор тэдний бүх найдвар нуран унах болно. Энэ тухай “Бхагавад-гита”-гийн энэ шүлгэнд өгүүлсэн байна. Ийм явдал үнэн хэрэгтээ болж л байдаг. Хэд хичнээн томоохон төлөвлөгөө зохиосон ч жишээ нь энэ сарны хөтөлбөр гэх мэт нь бүгд нуран унана. Гэсэн хэдий ч тэд байгалийг ноёлоно гэж мэдэгдсээр.

Д-р Сингх: Тэд ухаан сэхээ орохыг хүсдэггүй.

Шрила Прабхупада: Тийм учраас л тэд үл бүтэх амьтад юм.

Эрдэмтэд эрэлхэг зоригтойгоор там руу одно

Шрила Прабхупада: Оюун ухаант хүн сайн зөвлөгөөг ашигладаг ч үл бүтэх этгээд хэзээ ч ийм зүйл хийдэггүй. Аугаа их үл бүтэх этгээд байсан нэрт яруу найрагч Калидасын тухай нэгэн яриа байдаг. Нэгэн удаа Калидас модны мөчир дээр суугаад түүнийг хөрөөдөж байв гэнэ. Хажуугаар нь өнгөрч явсан нэгэн хүн түүнээс: “Чи яагаад энэ мөчрийг хөрөөдөж байгаа юм бэ? Чи унана шүү дээ?” гэж асуухад Калидас: “Үгүй, үгүй. Би унахгүй” гэж хариулж байсан гэдэг. Эндээс харахад тэрээр үл бүтэх этгээд байсан хэмээх дүгнэлт хийж болно. Яагаад гэвэл үнэтэй зөвлөгөөг сонсоогүй. Өөрсдийн шинжлэх ухааны хөгжил дэвшил гэж нэрлэгдэх зүйлсээс болж эрдэмтэд там руу одно. Гэвч энэ тухай тэдэнд хэлэхэд тэд үүнийг сонсдоггүй. Учир нь тэд үл бүтэх амьтас. Үл бүтэх амьтад байнгад төлөвлөгөө план зохиовч тэр нь дандаа бүтэлгүйтэхийг хардаг бөгөөд дахиад л шинэ төлөвлөгөө зохиодог. Энэ төлөвлөгөө нь ч нуран унах бөгөөд тэд дахин дараагийнхийг нь зохиодог. Гэвч бид тэдэнд, тэдний бүх материаллаг төлөвлөгөө нь азгүйтэлтэй тулгарах болно хэмээн тайлбарлахыг оролдоход тэд үүнийг сонсохоос татгалздаг. Үл бүтэх амьтад. Үл бүтэх этгээд байнгад зажилснаа дахин зажилж байдаг. Гэрт, гудамжинд, шөнийн клубт, театрт – хаана ч байсан түүний цорын ганц цэнгэл нь янз бүрийн байдлаар илрэх сексийн үйл ажиллагаа юм.

Шавь: Шрила Прабхупада, энэ нь бас нэгэн төрлийн эр зориг ч гэж хэлж болноо доо.

Шрила Прабхупада: Тиймээ. Тэгж хэлж болно. Гэвч эр зориг нь тэдний үл бүтэх байдлын илрэл. Тэд эр зоригтойгоор там руу одно. Тэгээд л гүйцээ. Нэг удаа нэгэн хүн нөгөө нэгнийгээ хөөн явж байжээ. Хөөгч нөгөөдөхөөсөө: “Чи яагаад зугатаад байна ? Чи надаас айгаад байгаа юм уу?” гэж асуухад тэрээр хариуд нь: “Би чамаас айгаагүй. Гэхдээ би юунаас болж гүйхгүй байх юм? Юуны төлөө би зогсох гэж?” гэж хариулсан гэдэг.

    Дүүрсэн материалист үүн шиг л эрэлхгээр там руу одно. “Би яагаад нүгэл хийхээ зогсоох ёстой гэж? Би эр зоригтойгоор ямар ч үр дагаврыг хүлээн авах болно” хэмээн өгүүлдэг.

Д-р Сингх: Тэд яг л галзуу амьтад мэт.

Шрила Прабхупада: Тиймээ. Ведүүдэд, хүн ухаан мэдрэлээ алдвал эсвэл буг зэтгэр шүглэвэл тэрээр элдэв дээдийн дэмий балай зүйлийг чалчиж эхэлдэг хэмээн өгүүлсэн байдаг. Үүн шиг материаллаг эрч хүчний нөлөөнд орших бүхэн галзуу юм. Ийм учраас тэр хүн зөвхөн дэмий балай зүйлийг л ярина. Эрдэмтэд шинжлэх ухаандаа тийм ч гаажтай биш ч маш чадварлагаар бусдыг мэхлэдэг бөгөөд үгийн тоглоом наадгайг л хийж байдаг.

Ид шидийн телевизийн нэвтрүүлэг

Д-р Сингх: Одоо бидэнд урьд өмнө нь байгаагүй олон зүйлс байна: телефон утас, нисэх онгоц, пуужин болон өөр бусад олон бүтээлүүд.

Шрила Прабхупада:Гэвч тэд телефоноос илүү зүйлийг мэддэггүй. “Бхагавад-гита”-д Санжайа өөрийн эзэн Дхриштараштрын хажууд суугаад тэндээс алс хол, Курукшетрын тулалдааны талбарт болж байгаа үйл явдлыг түүнд ярьж өгөөд энэ чадварыг харуулсан. Санжайагийн хараа нь чухамдаа телефон утасны холбооноос хавьгүй илүү юм. “Бхагавад-гита”-д Дхриштараштра Санжайагаас: “Миний хүүхдүүд хийгээд ач нар тэнд яаж байна? Тэд юу хийж байна?” хэмээн асуухад Санжайа, Дурьодхана Дроначарйа дээр очоод Дроначарйа юу хэлсэн, мөн Дурьодхана юу гэж хариулсан гэх мэтийн тухай өгүүлсэн. Эдгээр үйл явдлыг энгийн нүдээр харахад хэтэрхий хол ч Санжайа нь ид шидийн хүчнийг шингээсэн байсан болохоор тэдгээрийг харж, дүрслэн өгүүлж чадаж байлаа. Энэ бол жинхэнэ шинжлэх ухаан.

Д-р Сингх: Зарим нэг эрдэмтэд, хуванцар хийгээд эм гэх мэт зүйлийг бүтээгээд бид байгалийг төгөлдөржүүлэн сайжруулсан гэж ярьдаг.

Шрила Прабхупада:Ведийн соёлын үед хүмүүс алт, мөнгөн сав суулганаас идэж байсан. Гэтэл одоо эрдэмтэд хуванцар тавгийг бүтээгээд амьдралаа сайжруулчихсан. (Инээв.)

Д-р Сингх: Хувцанцар нь томоохон асуудал болоод байгаа. Учир нь түүнээс хэрхэн ангижирахаа тэд мэдэхгүй байгаа. Түүнийг устгах арга үгүй харин улам улам л хуримтлагдсаар  байна.

Энэ бол баталгаа

Д-р Вольф-Ротткей: Материалистууд нь хэрвээ: “Бид өөрсдийн мөрөөдлөөс ангижирахыг хүсэхгүй байна. Бид өөрсдийн бүх техникийн туслалцаатайгаар мэдрэхүйн цэнгэл эдлэн үргэлжлүүлэн жарган цэнгэхийг хүсэж байна” гэж хэлвэл илүү үнэнч байх байлаа. Гэвч харин тэд өөрсдийнх нь цэнгэн жаргах бүх оролдлого нуран унадаг гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй.

Шрила Прабхупада: Энэ нь тэдний тэнэглэлийг илтгэн нотолж байна. Эцсийн эцэстээ тэд үүнийг хүлээн зөвшөөрөх цаг ирнэ.

Д-р Вольф-Ротткей: Гэвч тэд: “Дахин нэг үзээд алдая” гэцгээдэг.

Шрила Прабхупада: Тэд хэрхэн оролдох юм бэ? Жишээ нь, та нүдний цагаа унах өвчнөөр өвдсөн болохоор юм харж чадахгүй. Гэвч харахыг дахин, дахин, дахин дахин оролдоно. Ингэснээр цагаа унах өвчнөөс ангижирч чадах уу? Чадахгүй. Ингэвэл та хэзээ ч эрүүлжихгүй. Мэс засалч дээр очих  зайлшгүй хэрэгтэй. Тэр танд мэс засал хийх ба ингэснээр таны хараа эргэн сэргэнэ. Харин гэрэл харахыг дахин дахин оролдоод та хараа орохгүй.

Д-р Вольф-Ротткей: Материаллаг шинжлэх ухааны тусламжтайгаар үнэнийг танин ойлгох гэсэн тэдний бүхий л оролдлого чармайлт дэмий хоосон гэдгийг тэд хүлээн зөвшөөрөхгүй.

Шрила Прабхупада: Тэд тэнэгүүд. Тэд үнэтэй үнэн зөвлөгөөг сонсдоггүй. Хэрэв та үл бүтэх амьтанд аятайхан сайн зөвлөгөөг өгвөл тэрээр могой мэт уурлан хилэгнэнэ. Жишээ нь, та гэртээ могой авч ирээд, түүнд: “Хонгорхон минь, надтай хамт амьдар. Би чамайг өдөр бүр амтат хоол-сүү, гадилаар дайлах болно” гэж хэлжээ гэж бодъё. Могой ч маш сэтгэл хангалуун байх боловч үүний үр дүнд хор нь улам их ялгарна даа. Тэгээд нэгэн сайхан өдөр та: “Аа!” гэж хашгирах болно(Могойнд хатгуулсан хүнийг дууриав).

Д-р Вольф-Ротткей: Гэвч эрдэмтэд юу ч болж байлаа гэсэн найдвар горьдлогоосоо хагацан салахгүй.

Шрила Прабхупада:Тэдний төлөвлөгөө агшин хором бүрд нуран сүйдсээр байдаг ч тэд ялгаагүй найдсаар л байдаг.

Шавь: Шрила Прабхупада, нэг номын санч намайг, “Бхагавад-гита” таван мянган жилийн настай гэдгийг батлахыг хүссэн. Тэрээр таван мянган жилийн өмнө бичигдсэн эх хувийг харахыг хүсч байсан.

Шрила Прабхупада: Жишээ нь, би харанхуй өрөөнд ороод тэнд сууж байгаа хүнд хандан: “Нар гарлаа. Гадаа гараач!” гэж хэлжээ гэж бодъё. Тэр хариуд нь: “Тэнд гэрэлтэй байгааг та юугаар батлах юм бэ?” хариулна. Харин би: “Та зүгээр л гараад хар. Тэгээд өөрөө бүгдийг харах болно” гэж хүсэх болно. Гэвч хэрэв тэрээр харахаар гаралгүй, баталгааг хүлээн харанхуй мунхагтаа үлдэнэ. Үүн шиг хэрвээ та зүгээр л “Бхагавад-гита”-г унших юм бол та өөрөө бүгдийг харах болно. Хүрээд ир, тэгээд хар. Энэ бол баталгаа.

                       Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны арван хоёр сарын 7. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор Вольф-Ротткей болон өөр нэгэн шавь  дагалдан явна. Бурханыг харж чадах нүд Шавь: Сүүлийн зуун тавин жил барууны шашин судлаачдын гол асуудлуудын нэг нь оюун ухаан болон итгэлийн хоорондох холбооны асуудал байлаа. Тэд оюун ухааны тусламжтайгаар итгэлийг ойлгохыг оролдож байсан ч эргэцүүлэн бодох чадвар хийгээд итгэл хоёр нь хэрхэн холбогдсоныг тогтоож чадаагүй. Зарим нэгд нь Бурханд итгэх итгэл бий ч эргэцүүлэл нь тэдэнд Бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Жишээ нь, биднийг прасад өргөж байхад зөвхөн итгэл л биднийг Бурхан түүнийг хүлээж авч байна гэж бодуулдаг гэж хэлж байсан. Учир нь гэвэл бид Түүнийг харж чадахгүй. Шрила Прабхупада: Тэд Түүнийг харж чадахгүй ч харин би чадна. Би Бурханыг харж байна. Ийм учраас Түүнд прасад өргөж байна. Тэд Түүнийг харж чадахгүй учраас над дээр ирж нүдээ нээлгэх хэрэгтэй. Тэд нүдэнд нь цагаа унасны улмаас сохорсон. Ийм учраас би тэдэнд мэс засал хийх ёстой. Ингэснээр тэд хараа орно. Энэ бол бидний үйл ажиллагаа. Шавь: Ямар ч зүйл байлаа гэсэн түүний объектив оршин буйг хүлээн зөвшөөрөхийн тулд нийтээр хүлээн зөвшөөрдөг өөрсдийн мэдрэхүйгээр хүлээн авдаг байх ёстой гэж тэд ярьцгаадаг. Шрила Прабхупада: Энэ нь тэд хүрээлэн буй орчныг өөрсдийн мэдрэхүйнүүдийн туслалцаатайгаар хүлээн авч чадах ч маш их төгс бус байдлаар гэсэн үг. Мэдрэхүйнүүдээрээ тэд элсийг хүлээн авч харж чадах ч түүнийг хэн бүтээсэн болохыг тэр эрдэмтэд харж чадах уу? Элс, тэнгис. Тэднийг шуудхан харчихаж болно. Гэвч элс болон тэнгисийг төрүүлэн бий болгосон эх үүсвэрийг шууд харж чадах уу? Шавь: Хэрэв элс болон тэнгисийг Бурхан бүтээсэн юм бол бид элс, тэнгисийг харж байгаа шиг Түүнийг ч гэсэн харж болно гэж тэд ярьдаг. Шрила Прабхупада: Тиймээ. Түүнийг харж болно. Гэвч үүний тулд тэдэнд нүд хэрэгтэй. Тэд сохор. Ийм учраас тэд эхлээд надаар эмчилгээ хийлгэх ёстой. Шастир номонд Бурханыг ойлгохын тулд гуругийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй гэж өгүүлсэн байдаг. Сохор хүмүүс Бурханыг харж чадна гэж үү? Шавь: Гэвч Бурханыг харах чадвар нь эгэл бус. Эрдэмтэд зөвхөн энгийн харааг л авч үзэх байх. Шрила Прабхупада: Бүх зүйл эгэл бус. Жишээ нь, энэ цэлмэг тэнгэрт юу ч байхгүй, хоосон байна гэж тооцож болно. Гэтэл таны нүд төгс бус. Тэнгэрт та өөрийн харааны хязгаарлагдмал хүчин чадлын улмаас үл харж чадах тоо томшгүй олон гаригс бий. Та тэднийг хүлээн авж, харж чадахгүй болохоор миний: “Тиймээ, тэнгэрт сая сая одод байна” гэж хэлсэнтэй санал нийлэх ёстой. Таны оддыг олж харж чадахгүй байгаагаас болж сансрын орон зай хоосон болчихно гэж үү? Үгүй. Ердөө энэ нь таныг тэгж бодоход хүргэж байгаа мэдрэхүйн тань төгс бус байдал. Шавь: Эрдэмтэд, бүгдийг мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг ч харж чадахгүй байгаа тэр зүйлийг оршин байгаа гэдэгт итгэж чадахгүй гэж ярьдаг. Шрила Прабхупада: Хэрэв тэд ямар нэг зүйлийг мэддэггүй бол үнэнийг мэддэг хүнээс мэдлэгийг хүртэх хэрэгтэй. Шавь: Тэд харин: “Хэрвээ бид түүнийг буруу гэвэл яах вэ?” гэж сөргөнө. Шрила Прабхупада: Энэ бол тэдний хохь. Өөрсдийн төгс бус мэдрэхүйнүүдээрээ тэд Бурханыг харж чадахгүй болохоор Бурханыг мэддэг хүнийг сонсох ёстой. Танин мэдэхүйн зам мөр ийм. Хэрэв тэд эрдэм мэдлэгт хүмүүнд хандалгүй хууран мэхлэгчид хандах юм бол энэ нь тэдний хохь болно. Энэ бол  арга барил. Таны мэдрэхүйнүүд хүчгүй бол та үнэнийг
Scroll to Top