Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

1973 оны таван сарын 15.

Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес.

Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна.

Д-р Сингх: Эрдэмтэд бурханлаг сүнсийг харна гэдэг маш хүнд гэж тооцдог. Тэд түүний оршин байгаа гэдэг их л эргэлзээтэй гэж ярьцгаадаг.

Шрила Прабхупада: Тэд түүнийг яаж харж чадах билээ дээ? Харна гэхэд хэтэрхий жаахан. Хэнд тийм хурц хараа байна ?

Д-р Сингх: Гэсэн хэдий ч тэд ямар нэг аргаар түүнийг мэдрэхийг хүсдэг.

Шрила Прабхупада: Хэрэв хүнд зууны нэг гран/жингийн хэмжээ=0.00648г/ үхлийн хор өгвөл тэр шууд л үхнэ. Хэн ч,  хорыг ч, хор хэрхэн үйлчилж байгааг ч харж чадахгүй.

Гэсэн ч тэр үйлчлэл нөлөөгөө үзүүлэх л болно. Үүн шиг түүний үйлдлийг хараад сүнсний оршин буйг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үү ? Ийм тохиолдлуудад бид ямар нэг зүйл оршин байгааг гадаад байдал, үйлчлэл нөлөөнөөс нь хардаг. Ведүүдэд, бүх бие махбодь зөвхөн сүнс гэж нэрлэгдэх тэр өчүүхэн хэсгийн ачаар л үйл хийж байдаг хэмээн өгүүлсэн. Хэрв би өөрийгөө чимхвэл тэр даруйд би үүнийг мэдэрнэ. Учир нь гэвэл биеийн бүх арьсан бүрхүүл мэдрэмтгий байдаг. Гэвч биеэс сүнс гарч явахад буюу миний бие үхэхэд мөн тэр арьсыг зүсээд, цавчиж байсан ч ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй. Ийм энгийн зүйлийг ойлгоход хэцүү байна гэж үү? Энэ нь сүнс оршин байгааг нотлохгүй байна гэж үү?

Д-р Сингх: Энэ замаар бид сүнсийг байгаа  гэдгийг илрүүлж болох нь. Харин Бурханы талаар хэрхэн яаж ?

Шрила Прабхупада: Юуны өмнө сүнсийг танин ойлгох хэрэгтэй. Сүнс нь Бурханы загвар хуулбар. Хэрэв та хуулбарыг ойлгож чадваас бүрэн бүтнийг ойлгож чадна.

Хий хуурмаг хөгжил дэвшил

Шрила Прабхупада: Шинжлэх ухаан хэдий хир хугацаанд хүмүүсийг мэхэлж байна вэ? Зуун жил үү, хоёр зуун жил үү? Тэд  цаг ямагт ингэж мэхлээд байж чадахгүй.

Д-р Сингх: Мэхлэлт аль эрт цагаас л байсан. Магадгүй тэд үүнийгээ мөнхөд үргэлжүүлнэ хэмээн бодож байж болох юм.

Шрила Прабхупада: Аль эрт цагаас биш! Шинжлэх ухаан хүмүүсийг сүүлийн хоёр зуу, гурван зуун жилд л хуурч мэхэлсэн. Түүнээс илүүгүй.

Д-р Сингх: Тийм гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Сүүлийн хоёр зуун жилд л тэд амьдрал материас үүсэн бий болсон гэж номлож байгаа. Харин мянган жилийн өмнөөс биш. Энэ худал хуурмаг ойрын тавин жилийн дотор дуусгавар болно.

Д-р Сингх: Тиймээ. Одоо эсрэг-оюун ухаанлаг хөдөлгөөн гэж нэрлэгдэх хөдөлгөөн өргөжин тэлж байна. Хүмүүс шинжлэх ухаан хийгээд орчин үеийн хөгжил дэвшлийн эсрэг босож байна.

Шрила Прабхупада: Энэ шинжлэх ухаан мөн үү? Энэ бол шинжлэх ухаан биш! Энэ бол мунхгийн харанхуй. Мунхгийн харанхуйг шинжлэх ухаан гээд, шашингүй үзлийг шашин гэж тооцож байна. Гэвч энэ мэхлэлт удаан үргэлжилж чадахгүй. Учир нь олон хүн оюун ухаанлаг болсон.

Д-р Сингх: АНУ-ын томоохон сэтгүүлүүдийн нэг болох “Ньюс-Веек”-т христ шүтлэгийн уруудал доройтлын тухай нийтлэл гарсан байна лээ. Нийтлэл дотор газар хөдлөлтийн учир шалтгаан болсон шулмасыг дүрсэлсэн шог зураг гарсан байсан. Саяхан Өмнөд Америкт маш хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн амь үрэгдсэн юм. Шог зураг ийм мэт зүйлийг шуламс мэтээр дүрслээд, түүний хажууд Зүүн Өмнөд Азийг бөмбөгдөгч, өөрийгөө Христийн дагалдагч гэж нэрлэгч Ричард Никсоныг зурсан байсан. Энэ шог зурган дээр шуламс Никсонд хандаж: “Христ шүтлэгтнүүдийг хөөн тууна гэдэг ч там юм даа”  гэж хэлж байгаагаар зурсан байна лээ.

Шрила Прабхупада: Тийм шүү. Хүмүүс ийм маягаар шүүмжилцгээдэг. Тэд илүү дэвшилттэй болцгоосон. Хэдий удаан хугацаанд тэд шинжлэх ухаан гэж нэрлэгдэх, шашин гэж нэрлэгдэх зүйлсээрээ мэхлэх вэ? Хэрэв ноён Никсон өөрийн нутаг нэгтнүүдээ тэгж их хайрладаг юм бол чухам яагаад тэрээр өөрийн нутаг дээрхи үхрүүдээ үл хайрлана вэ? Тэд мөн тэр оронд л төрсөн, хүмүүс шиг л амьдрах эрхтэй. Яагаад тэднийг ална вэ? “Бүү ал”. Гэвч адгуус амьтдыг алсаар байна. Энэ бол төгс төгөлдөр биш. Кришна үхрийг ч, Радхараниг тэвэрсэн байдаг. Энэ бол төгс төгөлдөр. Кришна шувуудтай ч ярьдаг. Нэгэн удаа Йамуна мөрний эрэг дээр Тэрээр шувуудтай ярьж байсан. Учир нь тэр шувууны хэлээр ч ярьдаг байсан юм. Нэгэн ахимаг настай эмэгтэй үүнийг хараад, ихэд гайхсан: “Бурхан минь, Тэр шувуудтай ярьж байна шүү дээ!”.

Д-р Сингх: Тэр үнэхээр шувууны хэлээр ярьдаг байсан гэж хэлэх гээд байна уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Энэ бол Ведэд өгүүлэгдсэн Кришнагийн чанаруудын нэг. Тэр ямар ч хэлээр ярьж чаддаг. Тэр бүхий л амьд оршнолуудын эцэг ба эцэг хүн өөрийн бүх хүүхдүүдийнхээ хэлийг ойлгож чадна. Кришна – дээд цэнгэл эдлэгч. Чухамхүү Кришнагийн ухамсраас ангид оршигч хэн ч жинхэнэ мэдлэгтэй байж чадахгүй, цэнгэн жаргаж чадахгүй. Хүн зовж зүдэрдэг ч өөрийн зовлон зүдгүүрээ аз жаргал гэж боддог. Үүнийг майа буюу хоосон хуурмаг гэж нэрлэдэг. Америкт хүмүүс гар хойш таталгүй шөнөжин, өдөржин ажиллаад, дотроо: “Бид цэнгэн жаргаж байна” гэж бодоцгоодог. Энэ бол майа. Болзолт сүнс нь цэнгэн жаргаж чаддаггүй бөгөөд зөвхөн зовж байдаг. Гэвч тэрээр цэнгэн жаргаж байна гэж боддог.

      Ийм учраас “Шримад-Бхагаватам”-д болзолт сүнсийг тэмээтэй зүйрлэсэн байдаг. Тэмээ хэлийг нь урдаг өргөсийг идэх их дуртай. Түүнийг идэх үед хэлнээс нь цус шүүрч, өргөстэй нь холилдоно. Энэ нь түүнд ямар нэг амт өгдөг ба тэрээр: “Пөөх, ямар гайхалтай өргөс гээч вэ” хэмээн дотроо боддог. Үүнийг майа гэж нэрлэнэ. Майа гэдэг нь “байхгүй байгаа тэр зүйл” гэсэн утгатай. Ма гэдэг нь “байхгүй”, йа гэдэг нь энэ гэсэн үг. Тэгэхлээр майа гэдэг нь “энэ биш” гэсэн утгатай. Энэ бол майа буюу хий хоосонгийн тайлбар юм. Эрдэмтэд майад автсан байдаг. Учир нь тэд бүх зүйл төгс болж, бүх зүйл аз жаргалтай болно гэж бодоцгоож байдаг. Гэвч энэ ертөнц нь түүн дээр байгаа бүх зүйлтэйгээ устан мөхөх болно. Учир нь тэр мөн л майа. Тэр бол бидний хүлээн авах ёстой зүйл биш. “Шримад-Бхагаватам”-д тайлбарласнаар, материалистууд нь өөрсдийгөө ялагчид хэмээн боддог ч чухам үнэндээ бол тэд зөвхөн ялагдлыг л хүлээсээр байгаа билээ.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны таван сарын 15. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна. Д-р Сингх: Эрдэмтэд бурханлаг сүнсийг харна гэдэг маш хүнд гэж тооцдог. Тэд түүний оршин байгаа гэдэг их л эргэлзээтэй гэж ярьцгаадаг. Шрила Прабхупада: Тэд түүнийг яаж харж чадах билээ дээ? Харна гэхэд хэтэрхий жаахан. Хэнд тийм хурц хараа байна ? Д-р Сингх: Гэсэн хэдий ч тэд ямар нэг аргаар түүнийг мэдрэхийг хүсдэг. Шрила Прабхупада: Хэрэв хүнд зууны нэг гран/жингийн хэмжээ=0.00648г/ үхлийн хор өгвөл тэр шууд л үхнэ. Хэн ч,  хорыг ч, хор хэрхэн үйлчилж байгааг ч харж чадахгүй. Гэсэн ч тэр үйлчлэл нөлөөгөө үзүүлэх л болно. Үүн шиг түүний үйлдлийг хараад сүнсний оршин буйг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үү ? Ийм тохиолдлуудад бид ямар нэг зүйл оршин байгааг гадаад байдал, үйлчлэл нөлөөнөөс нь хардаг. Ведүүдэд, бүх бие махбодь зөвхөн сүнс гэж нэрлэгдэх тэр өчүүхэн хэсгийн ачаар л үйл хийж байдаг хэмээн өгүүлсэн. Хэрв би өөрийгөө чимхвэл тэр даруйд би үүнийг мэдэрнэ. Учир нь гэвэл биеийн бүх арьсан бүрхүүл мэдрэмтгий байдаг. Гэвч биеэс сүнс гарч явахад буюу миний бие үхэхэд мөн тэр арьсыг зүсээд, цавчиж байсан ч ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй. Ийм энгийн зүйлийг ойлгоход хэцүү байна гэж үү? Энэ нь сүнс оршин байгааг нотлохгүй байна гэж үү? Д-р Сингх: Энэ замаар бид сүнсийг байгаа  гэдгийг илрүүлж болох нь. Харин Бурханы талаар хэрхэн яаж ? Шрила Прабхупада: Юуны өмнө сүнсийг танин ойлгох хэрэгтэй. Сүнс нь Бурханы загвар хуулбар. Хэрэв та хуулбарыг ойлгож чадваас бүрэн бүтнийг ойлгож чадна. Хий хуурмаг хөгжил дэвшил Шрила Прабхупада: Шинжлэх ухаан хэдий хир хугацаанд хүмүүсийг мэхэлж байна вэ? Зуун жил үү, хоёр зуун жил үү? Тэд  цаг ямагт ингэж мэхлээд байж чадахгүй. Д-р Сингх: Мэхлэлт аль эрт цагаас л байсан. Магадгүй тэд үүнийгээ мөнхөд үргэлжүүлнэ хэмээн бодож байж болох юм. Шрила Прабхупада: Аль эрт цагаас биш! Шинжлэх ухаан хүмүүсийг сүүлийн хоёр зуу, гурван зуун жилд л хуурч мэхэлсэн. Түүнээс илүүгүй. Д-р Сингх: Тийм гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ. Сүүлийн хоёр зуун жилд л тэд амьдрал материас үүсэн бий болсон гэж номлож байгаа. Харин мянган жилийн өмнөөс биш. Энэ худал хуурмаг ойрын тавин жилийн дотор дуусгавар болно. Д-р Сингх: Тиймээ. Одоо эсрэг-оюун ухаанлаг хөдөлгөөн гэж нэрлэгдэх хөдөлгөөн өргөжин тэлж байна. Хүмүүс шинжлэх ухаан хийгээд орчин үеийн хөгжил дэвшлийн эсрэг босож байна. Шрила Прабхупада: Энэ шинжлэх ухаан мөн үү? Энэ бол шинжлэх ухаан биш! Энэ бол мунхгийн харанхуй. Мунхгийн харанхуйг шинжлэх ухаан гээд, шашингүй үзлийг шашин гэж тооцож байна. Гэвч энэ мэхлэлт удаан үргэлжилж чадахгүй. Учир нь олон хүн оюун ухаанлаг болсон. Д-р Сингх: АНУ-ын томоохон сэтгүүлүүдийн нэг болох “Ньюс-Веек”-т христ шүтлэгийн уруудал доройтлын тухай нийтлэл гарсан байна лээ. Нийтлэл дотор газар хөдлөлтийн учир шалтгаан болсон шулмасыг дүрсэлсэн шог зураг гарсан байсан. Саяхан Өмнөд Америкт маш хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн амь үрэгдсэн юм. Шог зураг ийм мэт зүйлийг шуламс мэтээр дүрслээд, түүний хажууд Зүүн Өмнөд Азийг бөмбөгдөгч, өөрийгөө Христийн дагалдагч гэж нэрлэгч Ричард Никсоныг зурсан байсан. Энэ шог зурган дээр шуламс Никсонд хандаж: “Христ шүтлэгтнүүдийг хөөн тууна гэдэг ч там юм даа”  гэж хэлж байгаагаар зурсан байна лээ. Шрила Прабхупада: Тийм шүү. Хүмүүс ийм маягаар шүүмжилцгээдэг. Тэд илүү дэвшилттэй болцгоосон. Хэдий удаан хугацаанд тэд шинжлэх ухаан
Scroll to Top