Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Дээд Эзэн Шри Кришнагийн газар дэлхийд өрнүүлсэн зугаа наадмын дуусах мөч ойртож байлаа. Тэр үед, Дээд Эзэний бурханлаг ертөнцдөө буцах цаг хугацаа дөхөж байгааг харгалзан, болгоомж сэрэмжийн үүднээс, бүх ариун гол мөрнүүдийг төлөөлөн  Ганга мөрөн ээж,  Шри Кришнагийн үүсгэн байгуулсан хот Дваракад хүрэлцэн ирж Түүнтэй уулзсан байдаг.

“Ганга эх хэлсэн нь: “Ай Дээд Эзэн минь ээ, Таны зугаа наадам өндөрлөх тийшээ болж байгааг бид мэдэрч байна. Хүмүүс улам улам материаллаг болж байна… Та хэзээ ямагт бидэнд өршөөл нигүүлсэлтэй байдаг билээ. Таныг буцан одмогц Кали эриний хүмүүс бидний усанд хичнээн ихээр угаал үйлдэх болно гэдгийг бодоод үз дээ! Ай Эзэн минь, тэгэхээр бид тэдний тэнд орхисон нүгэл хилэнцийг даан тэсвэрлэж чадахгүй шүү дээ””.

      Дээд Эзэн Шри Кришна инээмсэглэн байж хариу айлдав: “Таван мянган жилийн дараа энэ ертөнцөд Миний мантра-упасака(Ариун Нэрэнд мөргөн залбирагч) ирэх болно. Тэр Миний Ариун Нэрийг хаа сайгүй магтан алдаршуулах болно. Ганц Бхарата-варша ч төдийгүй бүх дэлхий даяар хүмүүс ангижралын аугаа дуулал болох Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе мантраг магтан дуулна. Энэ дууллын ачаар дэлхий ертөнц эка-варна буюу нэгдмэл нэг болох бөгөөд хүмүүс нь хари-бхакта буюу Бурханы бишрэлтэн албатууд болох болно. Бурхан Харигийн бишрэлтнүүд туйлын цэвэр ариун тул тэдэнтэй ямар нэг байдлаар холбогдсон бүхэн нүгэл хилэнцээсээ ариусна. Дээд Эзний тэрхүү албатууд Бхарата-варшад мөн хүрэлцэн ирж, та бүхний ариун усанд угаал үйлдсэнээр, та нарт хуримтлагдсан тэр нүгэл хилэнцийг ариусган цэвэрлэх болно. Энэ гайхамшигт үе арван мянган жил үргэлжилнэ”.

Үгийн тайлбар:

Бхарата-варша – Энэтхэг

Мантра- упасака – Шри Чаитанья Махапрабху(Кали эриний Алтан аватар гэж нэрлэгддэг.)

“Брахма-Вайварта Пурана”.

Тайлбар:

Алтан эриний эхлэл

  “Шри Чаитанья Махапрабху санкиртаны эрин үеийн эхлэлийг тавьсан юм. Судар бичигт өгүүлэхдээ, энэ цаг үе нь арван мянган жил үргэлжилнэ гэсэн байдаг. Энэ нь энэхүү санкиртаны хөдөлгөөнтэй нэгдсэн, унасан сүнснүүд нь авралыг олно гэсэн үг… Кришна ухамсрын хөдөлгөөний үүрэг зорилго нь хүмүүсийн эрин галвын туршид өрнүүлж байгаа оршихуйн төлөөх тэмцлийг нь таслан зогсоох явдал… “Шримад-Бхагаватам”, “Бхагавад-гита” нь оршихуйн төлөөх тэмцлийг хэрхэн таслан зогсоох болон хэрхэн мөнх амьдралыг олох талаархи сургаал зааврыг өгдөг.

Шримад-Бхагаватам. 8.5.23 тайлбараас

 

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Дээд Эзэн Шри Кришнагийн газар дэлхийд өрнүүлсэн зугаа наадмын дуусах мөч ойртож байлаа. Тэр үед, Дээд Эзэний бурханлаг ертөнцдөө буцах цаг хугацаа дөхөж байгааг харгалзан, болгоомж сэрэмжийн үүднээс, бүх ариун гол мөрнүүдийг төлөөлөн  Ганга мөрөн ээж,  Шри Кришнагийн үүсгэн байгуулсан хот Дваракад хүрэлцэн ирж Түүнтэй уулзсан байдаг. “Ганга эх хэлсэн нь: “Ай Дээд Эзэн минь ээ, Таны зугаа наадам өндөрлөх тийшээ болж байгааг бид мэдэрч байна. Хүмүүс улам улам материаллаг болж байна… Та хэзээ ямагт бидэнд өршөөл нигүүлсэлтэй байдаг билээ. Таныг буцан одмогц Кали эриний хүмүүс бидний усанд хичнээн ихээр угаал үйлдэх болно гэдгийг бодоод үз дээ! Ай Эзэн минь, тэгэхээр бид тэдний тэнд орхисон нүгэл хилэнцийг даан тэсвэрлэж чадахгүй шүү дээ””.       Дээд Эзэн Шри Кришна инээмсэглэн байж хариу айлдав: “Таван мянган жилийн дараа энэ ертөнцөд Миний мантра-упасака(Ариун Нэрэнд мөргөн залбирагч) ирэх болно. Тэр Миний Ариун Нэрийг хаа сайгүй магтан алдаршуулах болно. Ганц Бхарата-варша ч төдийгүй бүх дэлхий даяар хүмүүс ангижралын аугаа дуулал болох Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе мантраг магтан дуулна. Энэ дууллын ачаар дэлхий ертөнц эка-варна буюу нэгдмэл нэг болох бөгөөд хүмүүс нь хари-бхакта буюу Бурханы бишрэлтэн албатууд болох болно. Бурхан Харигийн бишрэлтнүүд туйлын цэвэр ариун тул тэдэнтэй ямар нэг байдлаар холбогдсон бүхэн нүгэл хилэнцээсээ ариусна. Дээд Эзний тэрхүү албатууд Бхарата-варшад мөн хүрэлцэн ирж, та бүхний ариун усанд угаал үйлдсэнээр, та нарт хуримтлагдсан тэр нүгэл хилэнцийг ариусган цэвэрлэх болно. Энэ гайхамшигт үе арван мянган жил үргэлжилнэ”. Үгийн тайлбар: Бхарата-варша – Энэтхэг Мантра- упасака – Шри Чаитанья Махапрабху(Кали эриний Алтан аватар гэж нэрлэгддэг.) “Брахма-Вайварта Пурана”. Тайлбар: Алтан эриний эхлэл   “Шри Чаитанья Махапрабху санкиртаны эрин үеийн эхлэлийг тавьсан юм. Судар бичигт өгүүлэхдээ, энэ цаг үе нь арван мянган жил үргэлжилнэ гэсэн байдаг. Энэ нь энэхүү санкиртаны хөдөлгөөнтэй нэгдсэн, унасан сүнснүүд нь авралыг олно гэсэн үг… Кришна ухамсрын хөдөлгөөний үүрэг зорилго нь хүмүүсийн эрин галвын туршид өрнүүлж байгаа оршихуйн төлөөх тэмцлийг нь таслан зогсоох явдал… “Шримад-Бхагаватам”, “Бхагавад-гита” нь оршихуйн төлөөх тэмцлийг хэрхэн таслан зогсоох болон хэрхэн мөнх амьдралыг олох талаархи сургаал зааврыг өгдөг. Шримад-Бхагаватам. 8.5.23 тайлбараас   Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top