Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

1973 оны арван хоёр сарын 10.

Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг.

Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридйаананда дас Госвами  болон өөр бусад шавь нар  дагалдан явна.

 “Бүхний Дээд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

 

Шрила Прабхупада:Материаллаг ертөнцөд дээд байр суурийг эзэлнэ гэж юу гэсэн үг вэ? Яагаад та нар ерөнхийлөгч Никсоныг танай улсын хамгийн гол хүн гэж тооцож байна вэ?

Д-р Сингх: Яагаад гэвэл тэр тодорхой эрх мэдэл, нөлөөтэй.

Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад түүний байр суурь улс оронд хамгийн өндөр байдаг вэ? Яагаад гэвэл засаг төрд үйлчлэн зүтгэгчдээс нэгт байдаг болохоор тэрээр хамгийн өндөр цалин пүнлүү авдаг бөгөөд түүнд хамгийн шилдэг сайн нөхцөл байдлыг олгодог ба түүний тушаал эцсийн шийд байдаг.

Д-р Сингх: Тэрээр бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай.

Шрила Прабхупада:Үгүй. Та түүнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэвч тэрээр дээд байр суурийг эзэлдэг болохоор та түүний тушаал зааврыг биелүүлэх ёстой. Ийм байр суурийг тэр эзэлж байдаг. Энэ нь та түүнийг нэр хүндтэй эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарна. Ведийн утга зохиолуудад ямар нэг зүйлээрээ бусдаас илүү байна гэдэг нь том аз хийморь гэж өгүүлсэн байдаг. Лакшми-сахасра-шата-самбхрама-севйаманам: “Түүнд зуу зуун мянган аз хийморь, цэцэглэн мандахын дарь эх нар үйлчлэн зүтгэдэг”(Брахма-самхита, 5.29). Энд энэ гариг дэлхий дээр бид цэцэглэн мандахын дарь эхэд хандан бидэнд адис өршөөлөө хайрлахыг гуйн залбирч байдаг. Харин Кришнад цаг ямагт мянга мянган цэцэглэн мандахын дарь эхүүд мөргөн залбирч байдаг.

Д-р Сингх: Хэнд тийм аз хийморь заяасныг бид төсөөлж ч чадахгүй.

Шрила Прабхупада: Тиймээ. Тийм болохоор л Кришнаг ачинтйа буюу ойлгогдошгүй гэж ярьдаг. Бид тэр ямархан аугаа, аз хийморьтой юм бэ гэдгийг төсөөлж ч чадахгүй. Ачинтйа хэмээх үг нь бид төсөөлж ч чадахгүй гэсэн утгатай. Бид Бурханы эд баялагийн нэгээхэн хэсэг болсон энэ материаллаг ертөнцийг харж чадна. Энэ материаллаг ертөнцөд Бурханы хүчин чадлын өчүүхэн хэсэг нь л илэрдэг. Дээд Бодгаль нь олон янзын хүчнийг шингээсэн байдаг. Түүнд доод ба дээд эрч хүчин бий. “Бхагавад-гита”-д Кришна:

бхумир апо анало вайух

кхам мано буддхир эва чаа

аханкара итийам ме

бхинна пракритир аштадха

“Шороо, ус, гал, агаар, огторгуй, ухаан, оюун ухаан, хуурмаг би хэмээх эдгээр найман элемент нь Миний тусгаар материаллаг эрчмийг бүрдүүлдэг” хэмээн өгүүлжээ. “Бхагавад-гита”-гийн дараагийн шүлгэнд Кришна бурханлаг ертөнцийг бүрдүүлдэг Өөрийн дээд эрч хүч(пара пракрити)-г тайлбарласан. Ийм учраас хэрвээ энэ доод материаллаг эрч хүч нь ийм гайхамшгийг бүтээж чадаж байгаа юм бол бурханлаг ертөнц нь ямар  гайхамшигтайг зүгээр л төсөөл дөө. Энэ бол дээдийн дээд хэмээх үгний утга.

Йогийн хүчний нууц

 

Хридайананда дас Госвами: Бурханлаг ертөнцөд бидний Дэлхий дээр хардаг амьдралын бүх хэлбэрүүд байдаг уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Хэрвээ энэхүү доод эрч хүчин ийм олон гайхамшигтай амьдралын хэлбэрүүдийг бий болгож байхад бурханлаг ертөнц дахь амьдралын дээд хэлбэрүүд нь ямар гайхалтай байхыг төсөөл дөө! Тэр ч байтугай энэ материаллаг ертөнцийн зарим нэг гаригсын оршин суугчид өөр бусад гариг дээр оршин суугчдаасаа хавьгүй илүү хүч чадалтай байдаг. Жишээ нь, дэлхий дээр хүмүүс гайхамшгийг бүтээх чадвартай болохын тулд ид шидийн йогоор хичээллэдэг. Гэвч Сиддхалока гэж нэрлэгдэх өөр нэг гариг дээр амьдрах хүмүүс нь эдгээр аугаа йогийн хүчнийг шингээн төрдөг. Дэлхийн хувьд шувууд л нисэж чаддаг.  Бид  харин үнэтэй цэнэтэй машин механикмын туслалцаагүйгээр ийм чадваргүй нь хууль. Гэтэл Сиддхалока гэх мэт гаригсын оршин суугчид нэг гаригаас нөгөө гаригт машины туслалцаагүйгээр нисэн зорчиж чаддаг. Өөр гаригт очихын тулд тэд зүгээр л үүнийг хүсэхэд л хангалттай. Тэр ч байтугай манай дэлхий дээр Жаганнатха Пури, Рамешвара, Хардвар, Дварака хэмээх дөрвөн газарт өглөө эрт нэгэн зэрэг угаал үйлдэж чаддаг йогчид бий. Манай эцгийн найз, ийм нэг йогч эцгийг маань Калькуттад урьж байсан. Энэ йогч, газарт суугаад, номын багш буюу гурудээ хүрэх төдийд хоёр минутын хугацаанд Калькуттаас Дваракад очиж чаддаг хэмээн ярьсан байдаг. Энэ бол йогийн хүч. Түүнтэй орчин үеийн нисэх онгоцыг яаж харьцуулах вэ? Дурваса Муни бүх орчлонгоор нисээд Ваикунтхийн гариг хүртэл нисэхэд нэг жилийн хугацааг зарцуулж байсан. Орчин үеийн тооцооллоор бол манай орчлонгийн зарим нэг гариг нь дэлхийгээс дөчин мянган гэрлийн жилийн зайтай оршдог. Энэ нь хэрвээ гэрлийн хурдаар энэ гаригт хүрэхээр аялавал дөчин мянган жил шаардагдана гэсэн үг. Тэгвэл тэр ч байтугай ийм боломжтой байлаа ч сансрын нисэгчид нь дөчин мянган жил амьдарч чадах уу? Ийм байхад тэд юугаараа бардамнан сайрхана вэ?

Д-р Сингх: Эрдэмтдэд, сансрын орон зайг гэрлийн хурдаар туулж чадах машин  бүтээж чадна гэсэн онол онол бий.

Шрила Прабхупада: Энэ бол хууран мэхлэлт. Тэд тэгж ярьдаг ч хэзээ ч үүнийг хийж чадахгүй.

Ведийн сансар судал

 

Шрила Прабхупада: Олон тооны үл үзэгдэх гариг эрхэс, одод байдаг. Жишээ нь Раху гариг Нар, Сарны хооронд ороход хиртэлт болдог. Гэвч эрдэмтэд хиртэлтийг өөрөөр тайлбарладаг. Үнэн хэрэгтээ хиртэлтийг Раху гариг л үүсгэдэг. Хиртэлтийн шалтгааныг тайлбарладаг орчин үеийн эрдэмтдийн онолд олон тооны эргэлзээ бий. Ведийнхээр бол тэдний тайлбар нь үнэн бус.

Д-р Сингх: Гэвч эрдэмтэд, өөрийн онолоо нотлон гэрчилж чадна хэмээн баталцгаадаг.

Шрила Прабхупада: Шинжлэх ухаан бүгдийг батлана хэмээн тэд ярьцгаадаг. Гэвч энэ бол дэмий хоосон зүйл. Эрдэмтэд батлалаа ч тэд үнэн хэрэгтээ хэн болохыгоо мэддэггүй. Үүнийгээ тэд мэддэггүй. Яагаад тэд үхнэ вэ? Үүнийг ч тэд мэддэггүй. Тэдний бүх мэдлэг ингээд л дуусдаг.

Д-р Сингх:Тэд орчлон ертөнцийн загварыг бүтээж чадна гэдэг. Тэд гаригс хийгээд сарны загварыг бүтээчихнэ гэж ярьцгаадаг.

 Шрила Прабхупада: Тэд орчлон ертөнцийн загварыг бүтээж чадах ч яагаад тэд  цахилгаан эрчим хүчийг хэмнэхийн тулд Нарны загварыг бүтээхгүй байна вэ? Эдгээр мэхлэгчид олон зүйлийг ярьдаг ч юуг ч хийж чаддаггүй. Хэрэв тэд орчлонгийн загварыг хийж чаддаг юм бол Нарны томоохон загварыг хийг. Тэгвэл харанхуй шөнө цахилгаан эрчим хүчинд төдийчинээ мөнгө зарцуулах хэрэггүй болно. Харин тэд үүнийг хийж чадахгүй. Чингэвч тэд том том зүйлийг яривч энэ нь ердөө л татвар төлөгчдөөс жаахан мөнгө салгахад л оршдог. Тэд Сарны бүтэц, Нарны бүтцийг мэддэг гэж ярьдаг. Тэгвэл яагаад тэд бүтээн бий болгож чадахгүй байна вэ? Яагаад тэд Исланд, Гренландийн оршин суугчдыг дааруулахгүй байх хиймэл нар бүтээж чадахгүй байгаа юм бэ?

Бурхан хэзээ ч тэгтэй тэнцдэггүй

Шрила Прабхупада: Нэгэн удаа Бурхан Чаитанйа чинтамани гэж нэрлэгдэх чулуугаар жишээ татсан байдаг. Энэ чулуу нь өөр бусад олон үнэт чулуудыг бий болгоод өөрөө өөрчлөгдөлгүй үлдэж чаддаг.

ом пурнам адах пурнам идам

пурнат пурнам удачйате

пурнасйа пурнам адайа

пурнам эвавашишйате

/Шри Ишопанишад, Мөргөлийн үг/

Энэ шүлгийн утга нь гэвэл, хэдийгээр Бурханы Бодгалиас бүх зүйл үүсэн бий болдог ч Тэр Өөрөө дуусан дундардаггүй. Манай дэлхий нефтийн нөөц дуусаж байгаа. Энэ нь бидний өмнө тулгарч буй том асуудал авч нар урьдын адилаараа л гэрэлтэж байгаа хийгээд цаашдаа төгсгөлгүй олон жил гэрэлтэн гийгүүлэх болно. Кришна сая сая нарыг бүтээн бий болгож чадах бөгөөд чухамдаа тэрээр үүнийг аль хэдийнээ хийсэн. Гэвч Түүний хүч чадал урьдынхаараа л байж, дуусан дундраагүй. Тэр юу ч алдаж хохироогүй. Энэ бол Бурхан ба Бурханы дээд эрчим, ачинтйа-шакти.

    Бид тодорхой хэмжээний хадгаламжтай бөгөөд хэрэв бид түүнийгээ зарлагадан үрвэл маргааш өдөр л гэхэд бидний дансанд юу ч үлдэхгүй үлдэгдэл нь тэг болно. Мэхлэгчид, анхдагч үнэн нь тэг, шунйавада байсан хэмээн баталцгаадаг. Тэд, Бурхан хэзээ ч тэгтэй тэнцдэггүй, Тэрээр үргэлж эерэг мөн чанартай байдаг гэдгийг мэддэггүй. Ийм учраас бид Бурханы тухай маш хурц тод төсөөлөлтэй байх ёстой. Теологчид энэ үзэл онолыг ведийн судар номуудаас утган авах ёстой бөгөөд тээнгүүд хийгээд мэхлэгч нарт өөрсдийгөө мэхлүүлэхийг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Бурхан ба Түүний дуусан дундаршгүй эрч хүчний мөн чанарыг ведийн утга зохиолуудад тайлбарласан байдаг. Бидний эрч хүч дуусан шавхагдаж байхад Бурханы эрч хүч үгүй. Үүнд л бидний болон Бурханы хоорондох ялгаа оршиж байгаа юм. Би хурдан явж чадахгүй, залуу хүний хийж чадах олон зүйлийг хийж чадахгүй. Яагаад гэвэл миний залуугийн эрч хүч дууссан. Гэвч Бурхан үргэлж залуу. Адваитам ачйутам анадим ананта-рупам адйам пурана-пурушам нава-йауванам ча: “Бурханы Дээд Бодгаль, Кришна туйлын, алдаа үл гаргагч ба эхлэл үгүй. Тоо томшгүй олон илрэл хувилгааддаа эхлэлийг хайрлаад Тэрээр Өөрөө хамгийн ахмад, цэл залуу анхдагч бодгаль хэвээрээ байдаг”/Брахма-самхита, 5.33/. Кришна түүнчлэн “Бхагавад-гитад”: ишварах сарва-бхутанам хрид-деше аржуна тиштхати – “Дээд Бурхан бүгдийн зүрхэнд оршмуй” хэмээн өгүүлсэн байдаг. Тэрээр атом бүрд орших хийгээд чингэвч Тэрээр цор ганц. Бурхан гэдэг ийм. Тэрээр адваита буюу хоёрдмол чанаргүй. Өөрөөр хэлбэл Тэрээр зөвхөн таны зүрхэнд л оршин буй хийгээд харин миний зүрхэнд өөр хэн нэг нь оршин буй гэж бодох хэрэггүй. Үгүй. Түүний бүх илрэл нэг. Өөрийн бүхэнд нэвчих төлвийнхөө туслалцаатайгаар Тэрээр хаа сайгүй, бүхэнд орших ба мөн үүний хамт огторгуйн орон зайд оршино. Гэсэн хэдий ч тэрээр цор ганц.

Кришнаг хайрлах хайрын туйлын мөн чанар

Д-р Сингх:  Шрила Прабхупада, Барууны зарим нэг теологчдын бүтээлд Бурхан бол хайр хэмээн өгүүлсэн байдаг.

Шрила Прабхупада: Бурхан бол бүх зүйл. Яагаад тэд Тэр бол энэ, Тэр бол тэр хэмээн ярьцгаадаг юм бэ? Бурхан бол бүх зүйл. Яагаад гэвэл Тэрээр туйлын. Түүний хайр хийгээд Түүний үзэн ядалт нь адил. Энэ материаллаг ертөнцөд бид хайр ба үзэн ядалтыг ялган салгаж авч үздэг. Гэвч Бурханы үзэн ядалт хийгээд Бурханы хайр нь нэгэн адил. Ийм учраас Түүнийг ачинтйа буюу ойлгогдошгүй гэж нэрлэдэг. Бурханы гопи нарыг хайрлах хайр хийгээд Түүний Камсаг үзэн ядах байдал нь нэгэн адил үр дүнг авч ирсэн. Камса ч, гопи нар ч бурханлаг ертөнц тийш одсон. Путана Кришнаг хордуулахаар ирж байсан байхад,  Йашода ээж дүрсгүй жаахан Кришнаг аюул гамшгаас үргэлж хамгаалахыг хичээж байсан. Йашода, Путана нар огт эсрэг байр суурийг төлөөлж байгаа ч тэд хоёул нэгэн адил үр дүнд хүрсэн. Кришна: “Би Путанагийн хөхийг хөхсөн. Тийм болохоор Тэр бол Миний ээж. Тэр Йашодагийн хүрсэн тэр зорилгод хүрэх ёстой” гэж бодож байсан. Энэ бол Кришнагийн хайр ба Түүний хайрын туйлын мөн чанар юм.

ваданти тат таттва-видас

таттвам йаж гьянам адвайам

брахмети параматмети

бхагаван ити шабдйате

“Туйлын Үнэнийг танин ухамсарласан эрдэмт-трансценденталистууд нь энэ хоёрдмол бус чанартай оршнолыг Брахман, Параматма, Бхагаван гэж нэрлэж байлаа”/Бхаг., 1.2.11/. Бурханд бүхэнд нэвчигч бодгаль бус төлөв бий(Брахман гэж нэрлэгддэг), бүхэнд нэвтрэн орогч Параматма төлөв гэж бий. Үүний хамт Тэрээр Өөрийн анхдагч, бодгаль, трансцендент дүр хэлбэртэй Бхагаван. Энэ гурван төлөв нь нэгэн зэрэг нэгдмэл хийгээд ялгаатай. Энэ бол Бурханы мөн чанар, ачинтйа-бхедаабхеда-таттва – нэгэн цагт нэгдмэл ба ялгаатай байх. Бхагаваны бодгаль үзэлд хүрэлцэн очсон хэн бүр Брахманы, Параматмын төлөвт нэгэн зэрэг хүрдэг. Энэ бүх төлвүүд нь бүгд Кришна мөн боловч тэдний хооронд ялгаа бий. Тэд нэг л ба нэгэн цагт нэгдмэл ба ялгаатай.

Жинхэнэ эрдэм мэдлэгт хүнээс мэдлэгийг хүлээж авах нь

 

Д-р Сингх: Шрила Прабхупада, олон хүмүүст Бурханы оршин буйг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг.

Шрила Прабхупада:Тэд өвчтэй боловч эмчлэгдэхийг хүсдэггүй. Хэрэв тэд эмчлэгдэхийг хүсдэггүй бол энэ нь тэдний буруу. Бурханы ухамсарт, Кришнагийн ухамсарт үл орших хэн бүхэн галзуу. Тийм хүн доод материаллаг эрч хүч, хуурмаг эрч хүчний нөлөөн дор оршин буг чөтгөр шүглэсэн хүн шиг зөвхөн дэмий зүйлийг л хийж байдаг. Мунхгийн харанхуйгаасаа ангижрахын тулд мэдлэгийг эзэмшсэн хүнд хандах хэрэгтэй. Та тийм хүнийг, тийм гуруг олох ёстой хийгээд түүнд өөрийгөө даатгах ёстой. Дараа нь түүнд асуулт тавих хэрэгтэй бөгөөд тэрээр ямар л хариулт өгнө түүнийг нь хүлээн авах хэрэгтэй. Бурханыг танин ухамсарлахуйн зам мөр ийм. Эхлээд гуругээ олох хэрэгтэй ба дараа нь өөрийн үйлчлэл зүтгэл, чин сүсгээрээ түүний адислалыг хүртэх хэрэгтэй. Тэр цагт гуру тань бүгдийг тайлбарлаж өгнө. Кришна Бхагавад-гитад/4.34/:

тад видхи пранипатена

парипрашнена севайа

упадекшйани те гьянам

гьянанинас таттва-даршинах

“Номын багштанд хандан зүгээр л үнэнийг танин мэдэхийг оролд. Түүнээс хүлцэнгүйгээр асуун лавла, түүнд үйлчлэн зүтгэ. Өөрийгөө танин ухамсарласан сүнс нь чамд энэ мэдлэгийг дамжуулан өгч чадна. Учир нь тэрээр үнэнийг олж харсан бөлгөө”.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны арван хоёр сарын 10. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридйаананда дас Госвами  болон өөр бусад шавь нар  дагалдан явна.  “Бүхний Дээд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?   Шрила Прабхупада:Материаллаг ертөнцөд дээд байр суурийг эзэлнэ гэж юу гэсэн үг вэ? Яагаад та нар ерөнхийлөгч Никсоныг танай улсын хамгийн гол хүн гэж тооцож байна вэ? Д-р Сингх: Яагаад гэвэл тэр тодорхой эрх мэдэл, нөлөөтэй. Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад түүний байр суурь улс оронд хамгийн өндөр байдаг вэ? Яагаад гэвэл засаг төрд үйлчлэн зүтгэгчдээс нэгт байдаг болохоор тэрээр хамгийн өндөр цалин пүнлүү авдаг бөгөөд түүнд хамгийн шилдэг сайн нөхцөл байдлыг олгодог ба түүний тушаал эцсийн шийд байдаг. Д-р Сингх: Тэрээр бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай. Шрила Прабхупада:Үгүй. Та түүнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэвч тэрээр дээд байр суурийг эзэлдэг болохоор та түүний тушаал зааврыг биелүүлэх ёстой. Ийм байр суурийг тэр эзэлж байдаг. Энэ нь та түүнийг нэр хүндтэй эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарна. Ведийн утга зохиолуудад ямар нэг зүйлээрээ бусдаас илүү байна гэдэг нь том аз хийморь гэж өгүүлсэн байдаг. Лакшми-сахасра-шата-самбхрама-севйаманам: “Түүнд зуу зуун мянган аз хийморь, цэцэглэн мандахын дарь эх нар үйлчлэн зүтгэдэг”(Брахма-самхита, 5.29). Энд энэ гариг дэлхий дээр бид цэцэглэн мандахын дарь эхэд хандан бидэнд адис өршөөлөө хайрлахыг гуйн залбирч байдаг. Харин Кришнад цаг ямагт мянга мянган цэцэглэн мандахын дарь эхүүд мөргөн залбирч байдаг. Д-р Сингх: Хэнд тийм аз хийморь заяасныг бид төсөөлж ч чадахгүй. Шрила Прабхупада: Тиймээ. Тийм болохоор л Кришнаг ачинтйа буюу ойлгогдошгүй гэж ярьдаг. Бид тэр ямархан аугаа, аз хийморьтой юм бэ гэдгийг төсөөлж ч чадахгүй. Ачинтйа хэмээх үг нь бид төсөөлж ч чадахгүй гэсэн утгатай. Бид Бурханы эд баялагийн нэгээхэн хэсэг болсон энэ материаллаг ертөнцийг харж чадна. Энэ материаллаг ертөнцөд Бурханы хүчин чадлын өчүүхэн хэсэг нь л илэрдэг. Дээд Бодгаль нь олон янзын хүчнийг шингээсэн байдаг. Түүнд доод ба дээд эрч хүчин бий. “Бхагавад-гита”-д Кришна: бхумир апо анало вайух кхам мано буддхир эва чаа аханкара итийам ме бхинна пракритир аштадха “Шороо, ус, гал, агаар, огторгуй, ухаан, оюун ухаан, хуурмаг би хэмээх эдгээр найман элемент нь Миний тусгаар материаллаг эрчмийг бүрдүүлдэг” хэмээн өгүүлжээ. “Бхагавад-гита”-гийн дараагийн шүлгэнд Кришна бурханлаг ертөнцийг бүрдүүлдэг Өөрийн дээд эрч хүч(пара пракрити)-г тайлбарласан. Ийм учраас хэрвээ энэ доод материаллаг эрч хүч нь ийм гайхамшгийг бүтээж чадаж байгаа юм бол бурханлаг ертөнц нь ямар  гайхамшигтайг зүгээр л төсөөл дөө. Энэ бол дээдийн дээд хэмээх үгний утга. Йогийн хүчний нууц   Хридайананда дас Госвами: Бурханлаг ертөнцөд бидний Дэлхий дээр хардаг амьдралын бүх хэлбэрүүд байдаг уу? Шрила Прабхупада: Тиймээ. Хэрвээ энэхүү доод эрч хүчин ийм олон гайхамшигтай амьдралын хэлбэрүүдийг бий болгож байхад бурханлаг ертөнц дахь амьдралын дээд хэлбэрүүд нь ямар гайхалтай байхыг төсөөл дөө! Тэр ч байтугай энэ материаллаг ертөнцийн зарим нэг гаригсын оршин суугчид өөр бусад гариг дээр оршин суугчдаасаа хавьгүй илүү хүч чадалтай байдаг. Жишээ нь, дэлхий дээр хүмүүс гайхамшгийг бүтээх чадвартай болохын тулд ид шидийн йогоор хичээллэдэг. Гэвч Сиддхалока гэж нэрлэгдэх өөр нэг гариг дээр амьдрах хүмүүс нь эдгээр аугаа йогийн хүчнийг шингээн төрдөг. Дэлхийн хувьд шувууд л нисэж чаддаг.  Бид  харин үнэтэй цэнэтэй машин механикмын туслалцаагүйгээр ийм чадваргүй нь хууль. Гэтэл Сиддхалока гэх мэт гаригсын оршин суугчид нэг гаригаас
Scroll to Top