Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62
Арав дахь өглөөний аялал

1973 оны таван сарын 14.

Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес.

Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна.

Эрдэмтдийн алдаа

Шрила Прабхупада: Материаллаг ба бурханлаг хоёр эрч хүч оршин буйг мэддэггүйд эрдэмтдийн алдаа оршино. Тэд бүх зүйл материаллаг хийгээд бүгд л материас үүссэн гэж үздэг. Тэдний онолын гол өө сэв нь тэд сүнснээс бус материас бүхнийг эхлэж байгаад оршино. Учир нь матери нь сүнснээс үүсэлтэй болохоор

ямар нэг байдлаар бүх зүйл бурханлаг болж таарна. Бурханлаг эрч хүч нь эх үссвэр ба материаллаг эрч хүчгүйгээр оршин байж чадна. Харин материаллаг эрч хүч нь бурханлаг эрч хүчгүйгээр оршин байж чадахгүй. Чухам үнэнийг хэлвэл харанхуй нь гэрлээс хамаарч оршдог доо. Гэрэл нь харанхуйгаас бус. Эрдэмтэд материас ухамсар үүсэн бий болсон гэж боддог. Үнэн хэрэгтээ ухамсар үргэлж оршин байсан ч тэрээр мунхаглалаар хучигдахад эсвэл мунхгийн нөлөөнд орвол тэр ухамсаргүй ямар нэг хэлбэрт оршдог.

 

SP “Материаллаг” гэж Кришнаг мартах явдал ба харин “бурханлаг” гэж Кришнагиын бүрэн ухамсарт байх явдал. Энэ ойлгомтой юу? Ойлгохыг оролд: харанхуй гэрлээс үүсэлтэй. Гэрэл үгүй бол бид харанхуйд оршино. Наран дээр үүл

байдаггүй. Энэ нь түүний мөн чанартай нийцэхгүй. Гэвч нарны эрч хүчний тус дэмээр түр зуурхандаа манан, үүл, харанхуй гэх мэт үзэгдлүүд бий болдог. Энэ үзэгдлүүд нарнаас ялгаатай нь түр зуурхны. Кришнагийн ухамсар гэдэг нь энэ цаг зуурхны байгалиас ангижрах явдал ба цаг зуурын бус бурханлаг байгальд хүрэх явдал юм. Чухамхүү энэ цаг зуурхны байгалийг хэн ч хүсдэггүй. Хэнд ч энэ үүлэрхэг тэнгэр таалагддаггүй.

Д-р Сингх: Энэ манантсан ухамсар нь бурханлаг эрч хүчээр бүтээгдсэн үү?

Шрила Прабхупада: Тиймээ.

Д-р Сингх: Матери ч мөн бурханлаг эрч хүчээр бүтээгдсэн үү?

Шрила Прабхупада: Ахам сарвасйа прабхово маттах сарвам правартате. Кришна: “Би бүх бурханлаг ба материаллаг ертөнцийн эх үндэс. Надаас бүх зүйл үүсмүй” гэж хэлсэн байна.(Б.г.8.10). Кришна сайн ба муу, ер нь бүх зүйлийн бүтээгч. Үнэн хэрэгтээ бол “сайн ба муу” нь энэ материаллаг бүтээл юм. Кришнагийн бүтээл бол сайн зүйл. Бурхан бол сайн сайхан. Бидний муу гэж тооцож буй зүйл Бурханд сайн. Ийм учраас бид Кришнаг ойлгож чадахгүй байгаа хэрэг. Тэрээр бидний үзэл төсөөллөөр муу гэж тооцогдох ямар нэг зүйлийг хийж болох ч Түүний хувьд сайн ба муу зүйл гэж байхгүй. Жишээ нь, Кришна арван зургаан мянган эхнэртэй байсан. Зарим нэг хүн түүнийг шүүмжлэн: “Пөөх, тэр эмэгтэй хүний араас ухаан алдаг амьтан байна” гэж болох юм. Гэвч тэд зургийг бүтнээр нь харахгүй байна. Кришна Өөрийгөө арван зургаан мянган эрэгтэй болгон тархааж чаддаг тийм л аугаа.

“Бүх зүйл нэгдмэл” гэж тооцдог онол  – огт дэмий онол

Д-р Сингх: Материаллаг байгалийн манан будан цаг зуурхны гэж та хэллээ. Гэвч яагаад бид түр зуурын зүйлээс салан ангижрахын тулд төвөгшөөх ёстой гэж?

Шрила Прабхупада: Та яах гэж биедээ хувцас угладаг вэ? Та хувцасгүй ч явж болно. Хэдэн цагийн дараагаар цаг агаар энэ бүгдийн учрыг тайлбарлаад өгнө. Яагаад та дулаан хувцас өмсдөг вэ?

Д-р Сингх: Учир нь одоо аюул  оршин байгаа болохоор.

Шрила Прабхупада: Хэзээ ч юм тэр үүсэх л байсан. Яагаад та үүнийг хийж байгаа юм бэ? Өөрийн биедээ хувцас углаад ?

Д-р Сингх: Тав тухгүй байдлаас зайлсхийхийн тулд.

Шрила Прабхупада: Тиймээ. Эсрэг тохиолдолд танд тав тухгүй байх болно. Хувцсанд бүү санаа зов гэх нь майавадийн онол: “Бүх зүйл өөрөө аяндаа ирэх ба юуны тулд санаа зовнино вэ? Бүх зүйл нэгдмэл”. Энэ бол огт дэмий онол. Майавадийн гүн ухаан нь Бурхан нэгдмэл ба бүх зүйл, бүх амьд бодгалиуд Бурхантай адил тэнцүү гэж тооцдог.

Хэрэв химичид амьдралаас бүх зүйл үүссэн гээд эхлэх юм бол бидэнд тэдэнтэй маргах зүйл үгүй ч харамсалтай нь тэд бүх зүйл харанхуйгаас, үхмэл материас эхлэлтэй гэж баталдаг. Энэ бол бидний эсэргүүцээд байгаа зүйл юм. Бид: “Амьдралаас эхлэе” гэхэд тэд харин: “Үгүй, материас, харанхуйгаас эхлэе” гэлцэнэ. Тэд харанхуйд оршин байна. Үүний шалтгаан нь маш энгийн: хэрэв хэн нэг нь харанхуйгаас гэрэлд гарч ирвэл тэрээр харанхуй бол анхдагч эхлэл гэж бодох байсан. Жишээ нь, бүхий л амьдралынхаа туршид та харанхуйд амьдарч байгаад одоо гэнэт гэрэлд гарч ирвэл та: “Пөөх! Гэрэл чинь харанхуйгаас үүсдэг юм байна” гэж бодох болно. Үнэндээ бол гэрэл унтарсан тэр газарт харанхуй болдог. Харанхуй гэрлийг бий болгож чадахгүй.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл харанхуй нь гэрлээс хамааралтай гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Эсвэл, өөрөөр хэлбэл гэрэлд харанхуй байдаггүй. Бид гэрэл унтрахад л харанхуй гэж юу болохыг ойлгож чадна. Үүнтэй адилаар бидний бурханлаг ухамсар буюу Кришнагийн ухамсар унтрахад тэрээр материаллаг болдог.

Өглөө бид сэрээд, өдрийн төгсгөлд ядарч, унтахаар хэвтдэг. Амьдрал ямар нэг байдлаар тасалдан завсарлахад бид унтдаг. Шөнө нь бид унтаж амраад, өглөө сэрээд сэрүүн байдал гэж юу болохыг ойлгоно. Өөрөөр хэлбэл “амьдрал” бол нойрноос бий болдог зүйл биш гэдгийг. Би унтаж байхдаа ч амьд л байдаг. Унтаж сэрээд урьдынхаараа л амьдарна. Үүнийг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Жаахан хүүхэд эхийн хэвлийгээс төрдөг. Тэрээр, түүний амьдрал эхийн хэвлийгээс мэндэлсэн тэр мөчөөс эхэлсэн гэж боддог. Гэвч энэ нь тийм биш. Түүний материаллаг бие махбодийг, түүнийг ухаангүй төлөвт оршин байхад нь эхийн хэвлийд бүтээсэн бөгөөд түүний бие хангалттай хэмжээнд өсөхөд тэр ертөнцөд мэндэлж, ухамсар нь дахин түүнд буцан ирнэ.

Д-р Сингх: Үхээд тэр дахин унтах уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Үүнийг Бхагавад-гитад(8.19) өгүүлсэн байдаг:

бхута-грамах са эвайам

бхутва бхутва пралийате

ратри-агаме  вашах партха

прабхавати ахар-агаме

“Дахиад, дахиад л өдөр болоход үйл олон амьд бодгалиуд үйл хийхээр идэвхижих ба дахин шөнө болохуйд Ай Партха минь ээ, хөөрхий тэд устгагдах бөлгөө”.

Бид бие махбодь биш

Шрила Прабхупада: Та энэ цэцгийг харж байна уу? Түүнд ухамсар нь эргэн ирсэн байгааг. Гэвч удахгүй тэр хатаж, хорчийн үхэх болно. Материаллаг амьдрал ийм л байдаг. Гэвч бурханлаг амьдрал гэдэг бол зөвхөн цэцэглэлт ба харин уналт бууралт биш. Үүнд л матери хийгээд сүнсний ялгаа оршино. Би өөрийн урьд насны ухамсартай тохирсон энэ бие махбодийг авсан ба дараагийн биеийг энэ амьдралынхаа ухамсартай тохируулан хүлээн авна. Үүнийг мөн Бхагавад-гитад(8.6) батлан:

йам йам вапи смаран бхавам

тйажати анте калеварам

там там эваити каунтейа

сада тад-бхава-бхавитах

“Энэ бие махбодио орхихдоо хүмүүн ямар ахуйг дурсан сананам бэ энэ төлөвтөө тэрээр гарцаагүй хүрмүй”.

Д-р Сингх: Шрила Прабхупада, хэрэв бид энэ амьдралынхаа ухамсарт нийцүүлэн дараагийн биеэ авдаг юм бол яагаад би өөрийнхөө урьдны амьдралыг дурсан санахгүй байгаа юм бэ?

Шрила Прабхупада: Та өнгөрсөн жил үгүй ядаж өчигдөр хийсэн бүх зүйлээ дурсан санаж чадах уу?

Д-р Сингх: Чадахгүй.

Шрила Прабхупада: Энэ бол таны мөн чанар: мартах.

Д-р Сингх: Зарим нэг зүйлийн талаар.

Шрила Прабхупада: Зарим нэг хүн бусдаас илүү их мартамхай байдаг. Гэвч бид бүгдийг мартдаг.

Д-р Сингх: Энэ нь материаллаг байгалийн зарчим уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Энэ нь зарим нэг талаараа хулгай хийхтэй адил. Хэн нэг нь халаасны хулгайч, хэн нэг нь банк дээрэмдэгч байлаа гэсэн аль аль нь л хулгай хийж байгаа.

Д-р Сингх: Биднийг унтаж байх үед биднийг нарийн элементүүд авч оддог уу?

Шрила Прабхупада: Таныг байгаль авч одно. Кришна Бхагавад-гитад(3.27):

пракритех крийаманани

гунаих кармани сарвашах

аханкара-вимудхатма

картахам ити манйате

“Материаллаг байгалийн гурван гуны нөлөөгөөр төөрч самуурсан бурханлаг сүнс нь өөрийгөө үйлийг үйлдэгч хэмээн тооцдог ч үнэндээ бол түүнийг байгаль гүйцэтгэж байдаг”. Бид үнэн хэрэгтээ хэн гэдгээ мартсан байдаг. Учир нь бид материаллаг байгалийн зуултанд оршин буй юм.

Бурханлаг амьдралын анхны хичээл бол бид бие махбодь биш, мөнхийн бурханлаг сүнснүүд юм гэдгийг ойлгох явдал. Нэгэн цагт та жаахан хүүхэд байсан. Одоо бол насанд хүрсэн хүн. Тэгвэл таны хүүхдийн бие махбодь чинь хаачаа вэ? Энэ бие огт үл оршино. Гэвч та урьдынхаараа байсаар байж байдаг. Яагаад гэвэл мөнх учраас. Урьдны бие тань өөрчлөгдсөн ч та өөрчлөгдөөгүй. Энэ нь мөнхийн ахуйн нотолгоо. Та өчигдөр болон өнөөдөр хийсэн зарим нэг үйлүүдээсээ жаахныг нь дурсан санаж болох ч үлдсэнийг нь цөмийг мартдаг. Таны өчигдрийн бие өнөөдрийн бие биш. Та үүнтэй санал нэг байна уу? Өнөөдөр 1973 оны таван сарын 13 гэж хэлж чадахгүй. Та өнөөдрийг өчигдөр гэж хэлж чадахгүй. Арван гурван өчигдөр өнгөрсөн. Өнөөдөр өөр өдөр. Гэвч та өчигдрийг дурсан санаж чадна. Энэ дурсан санах чадвар тань таны мөнх гэдгийг батлах баталгаа. Бие махбодь өөрчлөгдсөн ч та түүнийг дурсан санаж байна. Мэдээж таны бие цаг зуурхны ч та өөрөө мөнх. Энэ бол маш энгийн нотолгоо юм. Тэр ч байтугай жаахан хүүхэд ч үүнийг ойлгож чадна. Үүнийг ойлгоход хүнд байна гэж үү?

Бие махбодийн халаа, сэлгээ

Д-р Сингх: Хүмүүс илүү их баталгаа шаарддаг.

Шрила Прабхупада: Өөр ямар баталгаа хэрэгтэй гэж? Сүнс мөнх оршдог нь эгэл жирийн үнэн. Миний бие махбодь өөрчлөгдөвч би өөрчлөгдөхгүй. Жишээ нь би хөгшин хүн. Заримдаа би: “Өө, би нэг цагт үсэрч харайж тоглодог байж дээ. Даанч одоо үсэрч чадахгүй. Учир нь бие маань өөрчлөгдсөн юм чинь” гэж боддог. Би үсрэхийг хүсдэг. Харин үсэрч чадахгүй. Үсрэн харайх хүсэл тэмүүлэл мөнхөд оршин байдаг ч бие маань өтөлж хөгширсөний уршгаар би үүнийг хийж чадахгүй.

Д-р Сингх: Эсэргүүцэгчид, тэд ухамсрын мөн чанарыг ажигласнаар, энэ нь зөвхөн хамгийн сүүлчийн ганц биед л оршдог гэж сөргөнө дөө.

Шрила Прабхупада: Энэ бол тэнэглэл. Бхагавад-гитад(2.13) Кришна тайлбарлахдаа:

дехино смин йатха дехе

каумарам йауванам жара

татха дехантара-праптир

дхирас татра на мухйати

“Биед хувилан төрсөн сүнс нь энэ биедээ хүүхэд балчраас өтөл нас руу тасралтгүйгээр шилжин хувирч байдаг шиг үхэх мөчид сүнс нь өөр бие махбодид шилжин ордог. Өөрийгөө танин мэдсэн сүнсийг ийм хувисал өөрчлөлт будилуулан самууралдаггүй” гэж тайлбарласан байдаг.

Үүн шиг энэ бие байнга өөрчлөгдөж байдаг(би үүнийг өдөр бүр ажигладаг) ба үхэх мөчид мөн ийм өөрчлөлт тохионо.

Д-р Сингх: Гэвч эрдэмтэд, бид энэхүү сүүлчийн хувиралт өөрчлөлтийг ажиглан харж чадахгүй гэж баталцгаадаг.

Шрила Прабхупада: Тэд олон, олон зүйлийг ажиглан харж чадахгүй тийм л төгс төгөлдөр бус. Тэдний мунхаглалаас болж “Бхагавад-гита” шинжлэх ухаанч биш болчихгүй. Яагаад эрдэмтэд өөрсдийн мэдрэхүйнүүдийн төгс бус гэдгийг үл хүлээн зөвшөөрнө вэ? Эхлээд л тэд өөрсдийн мэдрэхүйнүүдийн төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэдний харах чадвар нь шинжлэх ухаанч байна уу, үгүй юу гэдгийн тодорхойлох шалгуур болохгүй. Ноход байгалийн хуулийг ойлгох чадваргүй. Энэ нь тэгэхээр байгалийн хууль гээч зүйл огт байдаггүй гэсэн үг үү?

Д-р Сингх: Зүйтэй, эрдэмтэд энэ аргументыг хүлээн зөвшөөрч болох ч тэд төгст хүрэх зам нь объектив мэдээлэл ба туршлага хуримтлуулах замаар дамждаг гэж хэлнэ.

Шрила Прабхупада: Үгүй. Энэ бол төгс төгөлдрийн зам бус. Өөрийн төгс бус эргэцүүллийн тусламжтайгаар хэн ч төгс болж чадахгүй. Ингэснээр бидний эргэцүүлэл төгс бус болно. Учир нь бидний мэдрэхүй хийгээд ухаан төгс бус.

Д-р Сингх: Шрила Прабхупада, өөр нэг асуулт байна. Сүнс нь гурав, дөрөв, таван бие махбодид төрөөд дараа нь үхдэг үү?

Шрила Прабхупада: Та сая сая биед хувилан төрсөн. Таны өчигдрийн бие, өнөөдрийн энэ бие чинь биш гэдгийг баталж чадна. Ийм учраас хэрэв та зуун жил амьдарна гэвэл хэдэн удаа бие солих нь вэ? Тооцоол доо.

Д-р Сингх: Арван гурав.

Шрила Прабхупада: Яагаад арван гурав гэж ?

Д-р Сингх: Анагаах ухаан, биеийн бүх эд эсүүд долоон жил тутамд нөхөгдөн сэргэж байдаг гэж баталдаг.

Шрила Прабхупада:Үгүй. Долоо жил тутамд биш. Секунд тутам. Цусны бөөм нь секунд тутам нөхөгдөн сэргэж байдаг. Тийм биш гэж үү?

Д-р Сингх: Тиймээ.

Шрила Прабхупада: Цусны бөөм нөхөгдөн сэргэмэгц та бие махбодио өөрчилж байдаг.

Д-р Сингх: Шинжлэх ухааны хэлээр бол сүнсний мөнх гэдгийг энерги хадгалагдах хуультай адилтгаж болох уу?

Шрила Прабхупада: Энэ бол энерги хадгалагдах тухай асуудал биш. Учир нь энерги хэзээд байж байдаг.

Д-р Сингх: Гэвч шинжлэх ухааны хэл ярианд эрч хүч хагдалагдах хууль гэдэг нь энерги бүтээгдэн бий болоогүй, мөн устан алга болдоггүй гэж үздэг. Энэ нь миний бодлоор тэр мөнх гэсэн үг юм шиг.

Шрила Прабхупада: Өө тэгэлгүй яахав. Үүнийг бид зөвшөөрч байна. Кришна мөнх. Ийм учраас Түүний бүх энерги мөнх.

Д-р Сингх: Ийм учраас амьд бодгаль нь мөн мөнх үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Хэрэв нар мөнх бол түүний энерги болсон гэрэл, дулаан бас мөнх байж таарна.

Д-р Сингх: Эндээс, амьдралыг бүтээж, мөн устгаж болохгүй гэсэн дүгнэлтийг хийж болох уу?

Шрила Прабхупада: Тэгэлгүй яахав. Амьдрал мөнх. Тэрээр бүтээгдээгүй, мөн устан үгүй болохгүй. Тэр зүгээр л түр хугацаанд хучигдан бүрхэгдсэн байгаа. Би мөнх. Гэвч урьд шөнө миний ухамсар нойроор хучигдсан. Ийм учраас би “өчигдөр”, “өнөөдөр” гэсэн ухагдахуунаар сэтгэдэг. Энэ бол материаллаг ертөнцийн нөхцөл, үнэн нүүр царай юм.

 

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

Арав дахь өглөөний аялал 1973 оны таван сарын 14. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна. Эрдэмтдийн алдаа Шрила Прабхупада: Материаллаг ба бурханлаг хоёр эрч хүч оршин буйг мэддэггүйд эрдэмтдийн алдаа оршино. Тэд бүх зүйл материаллаг хийгээд бүгд л материас үүссэн гэж үздэг. Тэдний онолын гол өө сэв нь тэд сүнснээс бус материас бүхнийг эхлэж байгаад оршино. Учир нь матери нь сүнснээс үүсэлтэй болохоор ямар нэг байдлаар бүх зүйл бурханлаг болж таарна. Бурханлаг эрч хүч нь эх үссвэр ба материаллаг эрч хүчгүйгээр оршин байж чадна. Харин материаллаг эрч хүч нь бурханлаг эрч хүчгүйгээр оршин байж чадахгүй. Чухам үнэнийг хэлвэл харанхуй нь гэрлээс хамаарч оршдог доо. Гэрэл нь харанхуйгаас бус. Эрдэмтэд материас ухамсар үүсэн бий болсон гэж боддог. Үнэн хэрэгтээ ухамсар үргэлж оршин байсан ч тэрээр мунхаглалаар хучигдахад эсвэл мунхгийн нөлөөнд орвол тэр ухамсаргүй ямар нэг хэлбэрт оршдог.   “Материаллаг” гэж Кришнаг мартах явдал ба харин “бурханлаг” гэж Кришнагиын бүрэн ухамсарт байх явдал. Энэ ойлгомтой юу? Ойлгохыг оролд: харанхуй гэрлээс үүсэлтэй. Гэрэл үгүй бол бид харанхуйд оршино. Наран дээр үүл байдаггүй. Энэ нь түүний мөн чанартай нийцэхгүй. Гэвч нарны эрч хүчний тус дэмээр түр зуурхандаа манан, үүл, харанхуй гэх мэт үзэгдлүүд бий болдог. Энэ үзэгдлүүд нарнаас ялгаатай нь түр зуурхны. Кришнагийн ухамсар гэдэг нь энэ цаг зуурхны байгалиас ангижрах явдал ба цаг зуурын бус бурханлаг байгальд хүрэх явдал юм. Чухамхүү энэ цаг зуурхны байгалийг хэн ч хүсдэггүй. Хэнд ч энэ үүлэрхэг тэнгэр таалагддаггүй. Д-р Сингх: Энэ манантсан ухамсар нь бурханлаг эрч хүчээр бүтээгдсэн үү? Шрила Прабхупада: Тиймээ. Д-р Сингх: Матери ч мөн бурханлаг эрч хүчээр бүтээгдсэн үү? Шрила Прабхупада: Ахам сарвасйа прабхово маттах сарвам правартате. Кришна: “Би бүх бурханлаг ба материаллаг ертөнцийн эх үндэс. Надаас бүх зүйл үүсмүй” гэж хэлсэн байна.(Б.г.8.10). Кришна сайн ба муу, ер нь бүх зүйлийн бүтээгч. Үнэн хэрэгтээ бол “сайн ба муу” нь энэ материаллаг бүтээл юм. Кришнагийн бүтээл бол сайн зүйл. Бурхан бол сайн сайхан. Бидний муу гэж тооцож буй зүйл Бурханд сайн. Ийм учраас бид Кришнаг ойлгож чадахгүй байгаа хэрэг. Тэрээр бидний үзэл төсөөллөөр муу гэж тооцогдох ямар нэг зүйлийг хийж болох ч Түүний хувьд сайн ба муу зүйл гэж байхгүй. Жишээ нь, Кришна арван зургаан мянган эхнэртэй байсан. Зарим нэг хүн түүнийг шүүмжлэн: “Пөөх, тэр эмэгтэй хүний араас ухаан алдаг амьтан байна” гэж болох юм. Гэвч тэд зургийг бүтнээр нь харахгүй байна. Кришна Өөрийгөө арван зургаан мянган эрэгтэй болгон тархааж чаддаг тийм л аугаа. “Бүх зүйл нэгдмэл” гэж тооцдог онол  – огт дэмий онол Д-р Сингх: Материаллаг байгалийн манан будан цаг зуурхны гэж та хэллээ. Гэвч яагаад бид түр зуурын зүйлээс салан ангижрахын тулд төвөгшөөх ёстой гэж? Шрила Прабхупада: Та яах гэж биедээ хувцас угладаг вэ? Та хувцасгүй ч явж болно. Хэдэн цагийн дараагаар цаг агаар энэ бүгдийн учрыг тайлбарлаад өгнө. Яагаад та дулаан хувцас өмсдөг вэ? Д-р Сингх: Учир нь одоо аюул  оршин байгаа болохоор. Шрила Прабхупада: Хэзээ ч юм тэр үүсэх л байсан. Яагаад та үүнийг хийж байгаа юм бэ? Өөрийн биедээ хувцас углаад ? Д-р Сингх: Тав тухгүй байдлаас зайлсхийхийн тулд. Шрила Прабхупада: Тиймээ. Эсрэг тохиолдолд танд тав тухгүй байх болно. Хувцсанд бүү санаа зов гэх нь майавадийн
Scroll to Top