Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

АНГАРАГ

Ангараг нь цэрэг дайн, удирдан манлайлах, хамгаалах, арми, цагдаа, ах, дүүсийг илэрхийлдэг. Ангараг нь шийдэмгий байдал, дайчин чанар, хүч чадал, Нарныхтай адил тавьсан зорилгодоо хүрэх чадварыг хайрлана.

Түүнчлэн Ангараг нь уур цухалтай зан, түрэмгий ааш, тэмцэн тулалдах хүсэл эрмэлзэл, өөрийн зорилгоо бусдынхаас дээгүүрт тавьдаг зан зэргийг илэрхийлнэ. Хэрэв Нар бидний эцэг гариг бол харин Ангараг бидний дотоод “эр” мөн чанарыг илэрхийлэх ба энэ нь бидэнд зорилгодоо хүрэх амбиц, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл шуналыг илэрхийлнэ.

Чухам ийм учраас Ангараг нь гэр бүлийн амьдралтай нягт холбоотой байдаг. Гэр бүлийн нийцэмжтэй байдал, гэр бүлийн аз жаргалтай, эвтэй найртай байдлын үндсэн үзүүлэлтэд юуны өмнө куджадоша(Ангараг тухайн хүний төөргөн дээр тодорхой гэрт байрших байршил ба энэ нь партнер хэдий хир уур хилэнтэй вэ гэдгийг заадаг)-г харгалзан авч үздэг. Аз хийморьтой, аз жаргалтай гэр бүл байхын тулд хос хоёрын төөргөн дээр аль алин дээр нь куджадоша байх хэрэгтэй ба эсвэл аль алиных нь төөргөн дээр куджадоша байх ёсгүй.

  Анагаах ухаанд Ангараг нь булчин, халуун хумхаа буюу чичрэг өвчин, унах татах өвчин, геморрой, хавдар, дайн ба гал түймэр, мэс, мэс мэс засалтай холбоотой өвчнүүд, аваарь осол зэргийг илэрхийлнэ. Ангараг нь хүч чадал, дайчин чанарыг хайрлах ба амьдралын зорилго ба түүнд хүрэх  тэмүүллийг тодорхойлдог.

 

БУД

       Энэ гариг нь ханхүү, ихэр ах дүүс, нагац төрөл садан, түүнчлэн мэдлэг ухаан, бизнес, зурхайн ухаан, архитектур, зохиол бүтээл туурвилт, эрдэм мэдлэг, санхүү, сэтгүү зүй зэргийг бэлэгддэг. Эмэгтэй хүний төөргөн дээр хэрэв Буд Санчир гаригийн нөлөөгөөр хүч нь суларсан байх аваас энэ нь эр, эмийн харьцааны идэвхи сул эр нөхрийг заана. Буд нь зохион бүтээх чадвар, мэдлэг, аливаа зүйлийг хурдан эзэмших чадвар, тод хурцаар сэтгэх авьяас зэргийг хайрлана. Тэрээр дээд эрдэм ухааныг амьдралд, практик дээр хэрэгжүүлэх чадварыг мөн өгдөг. Харин мэргэн ухааны гариг болсон Бархасвадь гариг нь мэдлэгийг дотооддоо практик болгох боломжийг хайрладаг.

    Буд нь зөөлөн гариг агаад аливаа мэдээ мэдээллийг хурдан хүлээн авах, шингээх чадварыг хайрлах ба төөргөн дээр нь Буд эерэг, хүчтэй байрласан хүн наргианч, хошин шогийн мэдрэмжтэй байдаг. Хүчтэй Буд нь хүнд өөрийнхөө оуюн ухааныг, логик сэтгэлгээг, мэдлэг чадварыг, уран яруу илтгэх чадварыг, хурц ой санамжийг, өөрийн бодол санаагаа бичгээр, захидлаар илэрхийлэх чадварыг, уран илтгэх авьяас зэргийг хайрлана. Харин сул Буд нь сэтгэл мэдрэлийн сул, ядруу байдал, заль мэх, хууралт, өөрийгөө үл илэрхийлж чадах байдал зэрэг шинж чанараар илэрнэ. Буд нь мэдрэлийн гаралтай өвчлөлүүд, дүлийрэх, бэлгийн сулрал, толгой эргэх гэх мэт өвчнүүдийг илэрхийлнэ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

АНГАРАГ Ангараг нь цэрэг дайн, удирдан манлайлах, хамгаалах, арми, цагдаа, ах, дүүсийг илэрхийлдэг. Ангараг нь шийдэмгий байдал, дайчин чанар, хүч чадал, Нарныхтай адил тавьсан зорилгодоо хүрэх чадварыг хайрлана. Түүнчлэн Ангараг нь уур цухалтай зан, түрэмгий ааш, тэмцэн тулалдах хүсэл эрмэлзэл, өөрийн зорилгоо бусдынхаас дээгүүрт тавьдаг зан зэргийг илэрхийлнэ. Хэрэв Нар бидний эцэг гариг бол харин Ангараг бидний дотоод “эр” мөн чанарыг илэрхийлэх ба энэ нь бидэнд зорилгодоо хүрэх амбиц, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл шуналыг илэрхийлнэ. Чухам ийм учраас Ангараг нь гэр бүлийн амьдралтай нягт холбоотой байдаг. Гэр бүлийн нийцэмжтэй байдал, гэр бүлийн аз жаргалтай, эвтэй найртай байдлын үндсэн үзүүлэлтэд юуны өмнө куджадоша(Ангараг тухайн хүний төөргөн дээр тодорхой гэрт байрших байршил ба энэ нь партнер хэдий хир уур хилэнтэй вэ гэдгийг заадаг)-г харгалзан авч үздэг. Аз хийморьтой, аз жаргалтай гэр бүл байхын тулд хос хоёрын төөргөн дээр аль алин дээр нь куджадоша байх хэрэгтэй ба эсвэл аль алиных нь төөргөн дээр куджадоша байх ёсгүй.   Анагаах ухаанд Ангараг нь булчин, халуун хумхаа буюу чичрэг өвчин, унах татах өвчин, геморрой, хавдар, дайн ба гал түймэр, мэс, мэс мэс засалтай холбоотой өвчнүүд, аваарь осол зэргийг илэрхийлнэ. Ангараг нь хүч чадал, дайчин чанарыг хайрлах ба амьдралын зорилго ба түүнд хүрэх  тэмүүллийг тодорхойлдог.   БУД        Энэ гариг нь ханхүү, ихэр ах дүүс, нагац төрөл садан, түүнчлэн мэдлэг ухаан, бизнес, зурхайн ухаан, архитектур, зохиол бүтээл туурвилт, эрдэм мэдлэг, санхүү, сэтгүү зүй зэргийг бэлэгддэг. Эмэгтэй хүний төөргөн дээр хэрэв Буд Санчир гаригийн нөлөөгөөр хүч нь суларсан байх аваас энэ нь эр, эмийн харьцааны идэвхи сул эр нөхрийг заана. Буд нь зохион бүтээх чадвар, мэдлэг, аливаа зүйлийг хурдан эзэмших чадвар, тод хурцаар сэтгэх авьяас зэргийг хайрлана. Тэрээр дээд эрдэм ухааныг амьдралд, практик дээр хэрэгжүүлэх чадварыг мөн өгдөг. Харин мэргэн ухааны гариг болсон Бархасвадь гариг нь мэдлэгийг дотооддоо практик болгох боломжийг хайрладаг.     Буд нь зөөлөн гариг агаад аливаа мэдээ мэдээллийг хурдан хүлээн авах, шингээх чадварыг хайрлах ба төөргөн дээр нь Буд эерэг, хүчтэй байрласан хүн наргианч, хошин шогийн мэдрэмжтэй байдаг. Хүчтэй Буд нь хүнд өөрийнхөө оуюн ухааныг, логик сэтгэлгээг, мэдлэг чадварыг, уран яруу илтгэх чадварыг, хурц ой санамжийг, өөрийн бодол санаагаа бичгээр, захидлаар илэрхийлэх чадварыг, уран илтгэх авьяас зэргийг хайрлана. Харин сул Буд нь сэтгэл мэдрэлийн сул, ядруу байдал, заль мэх, хууралт, өөрийгөө үл илэрхийлж чадах байдал зэрэг шинж чанараар илэрнэ. Буд нь мэдрэлийн гаралтай өвчлөлүүд, дүлийрэх, бэлгийн сулрал, толгой эргэх гэх мэт өвчнүүдийг илэрхийлнэ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top