Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Бхактивинода Тхакур

 

                       1

Амьдрал туршдаа би нүгэл л үйлджээ

Аятай сайныг юу ч хийсэнгүй

Олиггүй бүхний үндэс болж

Олон амьтанд зовлонг л учруулжээ

                     2

Бага жаахан жаргалын төлөө

Балмад нүгэл үйлдэхээс айсангүй

Аминчлах үзэлтэй, наминчлах сэтгэлгүй би

Зовогчдын зүдрэлээр зугаа баяр хийв

Өчүүхэн зүйлээс худлаа ярьж

Өрөөлийн зовлонгоор жаргал хийв.

3

Шуналт сэтгэл зүрхэнд минь тоолшгүй

Цухалдуу зан, бардам авир дуусашгүй

Өөрийгөө тоох, өрөөлийг мэхлэх минь дундаршгүй

Атаач сэтгэл, аархуу зан минь мундашгүй

                        4

Унтах нойр, угийн залхуудаа ялагдан

Мундаг гэгээн буяны үйлээс хазайв би

Бусдыг хохироох буруу үзэлдээ автан

Алдрын төлөө алаг багийг зүүв би

Шунал хүсэл, хомхой сэтгэл хоёулан
Суудал явдлыг минь мөр алдахгүй мөшгив шүү

                       5

Адгийн адаг алд хар нүхэнд унаад

Ариун гэгээн хуврага дээдсийн хүрээг алдаад

Алдас эндэл, бүдрэл бүхнийг олонтоо үйлдээд

Авууштай сайныг хэзээ ч би хийж байсангүй

Ухаан бодол минь уруу зуршилд улам автаад

Насны эцэст нажид бүхэн намайг чиглэв

                       6

Өтөлж хөгшрөөд үхэл хагацал дөхөн ирэх цагт

Өөрийн эрхгүй хүлцэнгүй болохоос аргагүй болном

Бачим гунигт байр суурь юугаа Бурхан таны

Бадам өлмийд Бхактивинода өргөж байнам

      Шүлгийн бенгаль эх

1

амара дживана,         сада папе рата,
            нахико пунйера леша
порере удвега,           дийачхи дже кото,
            дийачхи дживере клеша

2

ниджа сукха лаги’,    папе нахи дори,
            дойа-хина свартха-паро
пара-сукхе духкхи,    сада митхйа-бхаши,
            пара-духкха сукха-коро

3

ашеша камана,           хриди маджхе мора,
            кродхи, дамбха-парайана
мада-матта сада,       вишойе мохита,
            химса-гарва вибхушана

4

нидраласйа хата,       сукардже вирата,
            акардже удйоги ами
пратиштха лагийа,    шатхйа-ачарана,
            лобха-хата сада ками

5

э хено дурджана,       саджжана-варджита,
            апарадхи нирантара
шубха-карджа-шунйа,          саданартха-манах,
            нана духкхе джара джара

6

бардхакйе экхона,     упайа-вихина,
            та’те дина акинчана
бхакативинода,         прабхура чаране,
            коре духкха ниведана

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Бхактивинода Тхакур                          1 Амьдрал туршдаа би нүгэл л үйлджээ Аятай сайныг юу ч хийсэнгүй Олиггүй бүхний үндэс болж Олон амьтанд зовлонг л учруулжээ                      2 Бага жаахан жаргалын төлөө Балмад нүгэл үйлдэхээс айсангүй Аминчлах үзэлтэй, наминчлах сэтгэлгүй би Зовогчдын зүдрэлээр зугаа баяр хийв Өчүүхэн зүйлээс худлаа ярьж Өрөөлийн зовлонгоор жаргал хийв. 3 Шуналт сэтгэл зүрхэнд минь тоолшгүй Цухалдуу зан, бардам авир дуусашгүй Өөрийгөө тоох, өрөөлийг мэхлэх минь дундаршгүй Атаач сэтгэл, аархуу зан минь мундашгүй                         4 Унтах нойр, угийн залхуудаа ялагдан Мундаг гэгээн буяны үйлээс хазайв би Бусдыг хохироох буруу үзэлдээ автан Алдрын төлөө алаг багийг зүүв би Шунал хүсэл, хомхой сэтгэл хоёулан Суудал явдлыг минь мөр алдахгүй мөшгив шүү                        5 Адгийн адаг алд хар нүхэнд унаад Ариун гэгээн хуврага дээдсийн хүрээг алдаад Алдас эндэл, бүдрэл бүхнийг олонтоо үйлдээд Авууштай сайныг хэзээ ч би хийж байсангүй Ухаан бодол минь уруу зуршилд улам автаад Насны эцэст нажид бүхэн намайг чиглэв                        6 Өтөлж хөгшрөөд үхэл хагацал дөхөн ирэх цагт Өөрийн эрхгүй хүлцэнгүй болохоос аргагүй болном Бачим гунигт байр суурь юугаа Бурхан таны Бадам өлмийд Бхактивинода өргөж байнам       Шүлгийн бенгаль эх 1 амара дживана,         сада папе рата,             нахико пунйера леша порере удвега,           дийачхи дже кото,             дийачхи дживере клеша 2 ниджа сукха лаги’,    папе нахи дори,             дойа-хина свартха-паро пара-сукхе духкхи,    сада митхйа-бхаши,             пара-духкха сукха-коро 3 ашеша камана,           хриди маджхе мора,             кродхи, дамбха-парайана мада-матта сада,       вишойе мохита,             химса-гарва вибхушана 4 нидраласйа хата,       сукардже вирата,             акардже удйоги ами пратиштха лагийа,    шатхйа-ачарана,             лобха-хата сада ками 5 э хено дурджана,       саджжана-варджита,             апарадхи нирантара шубха-карджа-шунйа,          саданартха-манах,             нана духкхе джара джара 6 бардхакйе экхона,     упайа-вихина,             та’те дина акинчана бхакативинода,         прабхура чаране,             коре духкха ниведана Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top