Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 Мандхата хаан нэгэн удаа Васиштха Мунид хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг өршөөн соёрхож мөнхийн ач тусаа хүртээх ариун гэгээн мацгийн талаар ярьж өгөөч.” гэж хэлсэнд Васиштха Муни хариулт  болгон өгүүлэхдээ: “Ай хаантан минь ээ, мацаг барьдаг бүхий л өдрүүдээс шилдэг нь болох  Амалаки экадашийн талаар миний ярихыг сонсоно уу. Энэ экадашид мацгийг итгэл бишрэлтэйгээр барих хүн хэмжээ хязгааргүй баялгийг хүртэж, бүхий л нүглээсээ аврагдан ангижралд хүрдэг.

Энэ экадашид мацаг барих нь  цэвэр ариун брахманд мянга мянган үнээ өргөснөөс илүүтэйгээр ариусдаг. Иймээс гэм зэмгүй олон амьтадыг хөнөөсөн боловч Амалаки экадашид мацаг барьснаар ангижралд хүрсэн нэгэн анчны түүхийг анхааран сонсоно уу.

Эрт урьдын нэгэн цагт Вайдиша-гийн хаант улс гэж нэгэн гүрэн оршин тогтнож байжээ. Энэ гүрний брахман, кшатрия, вайшья болон шудрагууд бүгд ведийн мэдлэгт адил тэнцүү боловсорсоны зэрэгцээ бүгд маш их хүч чадал, эрүүл саруул оюун ухаантай байлаа. Бүх улс гүрэн даяар ведийн дуу аялгуу дүүрэн эшгшиглэдэг байлаа. Энэ гүрнийг сарны буюу Сома удмын Пашабиндука хаан захирдаг байв. Түүнийг мөн Читраратха гэж нэрлэдэг байсан  ба тэрээр маш их бишрэл шүтлэгтэй бөгөөд үнэнч шудрага хаан байлаа. Читраратха хааныг арван мянган заанаас илүү их хүчтэй, маш баян бөгөөд ведийн цэцэн мэргэн мэдлэг ухааны зургаан салбарыг1 бүгдийг нь төгс  төгөлдөр мэддэг байсан гэж ярьдаг.

Түүний хаанчлалын үед бусдын дхарма (оноогдсон үүрэг)-д өнгөлзөгч нэг ч нүгэлтэн байдаггүй байв. Бүхий л брахман, кшатрия, вайшья болон шудрагууд өөр өөрсдийн дхармаг ийнхүү төгс байдлаар биелүүлцгээдэг байв. Тэр гүрний хаанаас ч ядуурал гуйланчлалыг олж харахааргүй байв. Ган гачиг хийгээд үер ус ч болдоггүй байв. Мэдээж хэрэг тэнд мөн, өвчин зовлон гэж байдаггүй байсан. Хүн бүр л эрүүл саруул, жаргал цэнгэлтэй  байдаг байлаа. Хүмүүс Бурханы Дээд Бодьгал, Бурхан Вишнуд хайр чин бишрэлтэйгээр зүтгэдэг байв. Энэ улс гүрний иргэн бүр экадашид сар бүр хоёр удаа мацаг барьдаг байв. Нэг удаа, Пхалунга сарын Амалаки экадашийн ариун гэгээн мацаг двадашид тохиосон. Читраратха хаан ийм онцгой мацаг нь ер бусын ач тустай байдаг гэдгийг ойлгож байсан учраас тэр Вайдишагийн бүх иргэдийн хамтаар энэхүү ариун гэгээн экадашийг бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд даган баримталж өнгөрөөсөн. Голын усанд угаал үйлдсэний дараагаар хаан хийгээд түүний бүхий  л бараа бологч дагалдагчид  Амалака мод ургасан ойд   байдаг Бурхан Вишнугийн сүм рүү очихоор явцгаасан. Эхлээд хаан хийгээд түүний гол тэргүүлэх  мэргэд модонд усаар дүүргэсэн савууд болон  гайхамшигтай сайхан шүхэр, гутал, алт, бриллиант, бадмаараг, сувд, индрианал болон хүж өргөсөн. Дараа нь тэд Бурхан Парашурамад дараахь залбирлыг айлтган бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөсөн: “Ай Бурхан Парашурама минь ээ, ай Ренукын хүү минь ээ, ай бүхний баясуулагч минь ээ, ай ертөнцийг аврагч минь ээ, биднийг өршөөн соёрхож, энэхүү ариун гэгээн модны доор залран бидний гүн хүндэтгэл бишрэлийг таалан болгооно уу.”  Түүний дараагаар тэд Амалаки модонд залбиран: “Ай Амалаки минь ээ, ай Брахма бурханы үр сад минь ээ, Та бүх нүглийн үр дагаврыг устган зайлуулагч байж ч магадгүй билээ. Бидний гүн хүндэтгэл хийгээд энэхүү эгэл даруухан өргөлийг минь таалан болгоох ажаам уу. Ай Амалаки минь ээ, Та бол Брахманы дүр бөгөөд Танд урьд нэгэн цагт Бурхан Рамачандра Өөрөө хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байсан билээ. Таныг тойрон явах хэн бүхэн бүхий л нүглээсээ шууд ангижирдаг билээ.”

Дээрх гайхамшигт залбирлыг хэлэн Читраратха хаан болон түүний албат, дагалдагчид нь ариун гэгээн судруудын дагуу мөргөн залбирсаар бүхий л шөнийг унталгүйгээр сэрүүн өнгөрөөв. Мацгийн хийгээд мөргөл залбирлын энэхүү адислал ерөөлт цагаар  өөрийгөө болон гэр бүлийнхнээ хооллож ундлахын тулд ан гөрөө хийж явсан бурхангүй үзэлтэй нэгэн хүн хуран цугларсан тэдэнд ойртон очжээ. Өлсөж цанган, ядарч туйлдсан хийгээд хийсэн нүгэлдээ дарагдсан анчин, олон зулаар гэрэлтүүлсэн үзэсгэлэнт сайхан ойд бүх нийтээрээ унталгүй  сэрүүн байж мацаг барин Бурхан Вишнуд залбиран мөргөж байгаа хаан тэргүүтэй  Вайдишагийн оршин суугчдыг харсан. Өөрийн нь өмнө харагдаж байгаа ер бусын хачин үзэгдэлд гайхсан анчин нилээд ойртож очсон. Энд юу болж байгаа юм бол? гэж тэр гайхан бодож байлаа. Тэр, энэ ойд ариун гэгээн Амалаки модны доор дүүрэн устай сав- асана дээр залсан байх Дамодара Бурханы  дүрийг харсан. Тэнд хуран цугларагсад Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх болон Бурхан Кришнагийн дүр хийгээд Түүний трансценденталь зугаа наадмуудыг нь магтсан ариун гэгээн дууллуудыг дуулж байхыг тэр мөн харж, сонсож байлаа. Анчин хэдийгээр, өөрийгөө хамгаалах чадваргүй хөөрхийлөлтэй ан амьтад болон жигүүртэн шувуудыг алж хөнөөдөг засаршгүй бурхангүй үзэлтэй нэгэн байсан ч бүхий л шөнийн туршид Бурханыг магтан дуулахыг сонсон, экадашийн баярыг машид гайхан ажигласаар байв.

Нар мандахын үеэр хаан өөрийн бараа бологч, дагалдагчид болох ариун гэгээн хүмүүс болон Вайдишагийн бүх оршин суугчдын хамтаар бишрэл хүндэтгэлийн үйлээ өндөрлөөд хотын зүгт буцсан. Мөн тэр цагт анчин овоохой руугаа буцаж, хоол ундаа идэж уулаа. Хожим нь, анчин зохих цаг хугацаандаа нас эцэслэсэн. Харин тэр Амалаки экадашид мацаг барьсан, Бурханы Дээд Бодьгалыг магтан дуулахыг сонссон хийгээд  шөнийн туршид  сэрүүн байсныхаа төлөө шагнал болгон, дараагийн амьдралдаа маш олон тэрэг, заан, агт морьд болон цэргүүдийг эзэмшиж, захирсан аугаа мундаг хаан болон төрсөн. Тэрээр Видуратха хааны хүү  болон төрж Васуратха гэсэн нэрийг авсан бөгөөд тэрээр Жаянта улсыг захирсан хаан байлаа.

Васуратха хаан маш их хүчирхэг бөгөөд аймшиггүй чин зоригтойн дээр нар мэт туяарч гэрэлтсэн, сар мэт үзэсгэлэн төгөлдөр байлаа. Хүч чадлаар бол тэр Вишнутай, энэрэл нигүүлслээрээ бол газар дэлхийтэй зүйрлэхүйц ажээ. Маш өршөөнгүй хийгээд үргэлжийн шудрага үнэнч  Васуратха хаан Бүхний Дээд Бурхан Шри Вишнуд хайр чин бишрэлээр байнгад үйлчлэн зүтгэдэг байв. Үүнийхээ ач тусаар тэр Ведийн мэдлэг ухаанд маш гарамгай, нэвтэрхий болсон. Бардам сайрхуу зан байдал нь хэн хүнийг эвдэн сүйтгэдэг гэдгийг ажиглаж мэдсэн учраас тэр ийм занг үздэггүй байлаа. Тэрээр маш олон удаа тахилга өргөл үйлдэхийн зэрэгцээ өөрийн  улс гүрний гачигдал дутагдалтай байх хэн бүхэнд хангалттай хэмжээгээр дэмжлэг туслалцаа болохуйц бүгдийг хийдэг байлаа

Нэгэн удаа Васуратха хаан ой хөвчид ан хийж яваад замаа олохоо больж төөрсөн. Нилээд удаан төөрч будилж явсаар бүр сүүлдээ ядарч туйлдан нэгэн модны ёроолд буудаллан, түүний үндэсний салааг дэрлэн унтжээ. Унтаж байх үед нь түүний хажуугаар нохойгоор хооллогч зэрлэг хүмүүсийн бүдүүлэг хэрцгий омгийнхон явж өнгөрсөн. Тэдэнд хааныг үзэх ядах аль эртний өшөө хорсол нь сэрж, түүнийг хэрхэн хөнөөх талаар зөвлөлдөж эхэлсэн. “Тэр бидний эцэг эхчүүд болон төрөл төрөгсдийг алж хөнөөснөөс болж бид галзуу солиотой мэт ямар ч зорилгогүйгээр хэрэн тэнүүчлэх болсон билээ.” гэж ярилцаж байснаа жад, сэлэм, нум сум болон шидэт уяа зэргээ оролцуулаад байгаа бүх зэвсгээ хэрэглэн Васуратха хаанаас хариугаа авахыг оролдсон. Гэвч үхэлд хүргэх эдгээр зэвсгүүд нь унтаж байгаа хаанд шүргэж  хүрч ч чадахгүй байлаа.

Соёл иргэншилгүй, нохойгоор хооллогч зэрлэгүүд айж эмээснээсээ болж зугатацгаахыг завдсан. Айдас хүйдэс нь тэдний бүх хүч чадлыг авснаас болж  тэд дүйнгэтэн манарч, сульдан доройтсоны улмаас бараг ухаангүй болсон байлаа. Хааны биеэс гэнэт үзэсгэлэн гоо эмэгтэй гарч  ирэн зэрлэгүүдийг балмагдуулав. Тэр маш олон чимэг зүүлтээр гоёсон байсны дээр түүнээс тансаг сайхан анхилуун үнэр ханхалж байлаа. Түүний хүзүүг гайхамшигтай сайхан цэцгийн зүүлт чимэглэж байв. Хөмсөг нь маш ууртайгаар зангирч улаан нүд нь хурцаар гялалзаж байлаа. Тэр биелсэн үхэл  мэт харагдаж байв. Хааныг хөнөөхийг оролдож буй зэрлэг омгийнхныг тэр эмэгтэй хоромхон зуурт л гал бадруулсан хүрдээрээ даран сөнөөв.

Хаан нойрноос сэрмэгц өөрийн нь хажуугаар зэрлэгүүд үхсэн хэвтэж байхыг хараад хачин ихээр гайхан, “эд нар чинь бүгдээрээ л надад аюултай дайснууд байна шүү дээ. Хэн тэднийг хөнөөгөө вэ? Миний төлөөнөө ийнхүү сайныг үйлдэгч хэн байдаг билээ?” гэж бахдан хашгирлаа. Тэгтэл,  тэнгэрээс нэгэн дуу гарч: “Чи, хэн надад туслаа вэ? гэж асууж байна. Гэхдээ, ийм зовлон бэрхшээлтэй учирсан хэн бүхэнд тусалдаг цорын ганц хэн байдаг билээ? Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнагаас өөр, Түүнд шунахайн зорилгогүйгээр өөрийгөө даатгаж, аврал ивээл хайгчдыг хэн аврах билээ дээ?” гэж хэлэхийг  тэр сонсов. Ийнхүү хэлэхийг сонсоод Васуратха хаан Бурханы Дээд Бодьгалыг хайрлах хайраар дүүрэн бялхав. Тэр нийслэл хотдоо буцан ирж  улс гүрнээ хоёр дахь Индра мэт ямар ч үймээн самуунгүйгээр удирдан захирч байлаа.

Иймээс, ай Мандхата хаан минь ээ хэмээснээ эрхэм хүндэтгэлт Васиштха Муни яриагаа өндөрлөн ийнхүү өгүүллээ: Ариун гэгээн Амалаки экадашийг баримтлах хэн бүхэн  Бурхан Вишнугийн залрах дээдийн дээд оронд хүрч очих нь эргэлзээгүй. Мацаг барихуйн хамгийн ариун гэгээн  энэхүү өдрийг баримтлахын шагнал ийм л аугаа байдаг.

Амалаки экадашийн буюу Пхалгуна-шукла экадашийн яруу алдрын тухай Брахмананда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

 

1.Ведийн мэдлэгийн 6 салбар: 1). Жайминагийн карма-мимамса систем. 2). Девахутын хүү Бурхан Капилагийн санкхья-систем. 3). Гаутама болон Канада нарын ньяя философи. 4). Аштавакрагийн майявадын философи. 5).Патанжалын йога-сутра. 6). Шрила Вьясадевагийн бхагаватын  философи.

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Мандхата хаан нэгэн удаа Васиштха Мунид хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг өршөөн соёрхож мөнхийн ач тусаа хүртээх ариун гэгээн мацгийн талаар ярьж өгөөч.” гэж хэлсэнд Васиштха Муни хариулт  болгон өгүүлэхдээ: “Ай хаантан минь ээ, мацаг барьдаг бүхий л өдрүүдээс шилдэг нь болох  Амалаки экадашийн талаар миний ярихыг сонсоно уу. Энэ экадашид мацгийг итгэл бишрэлтэйгээр барих хүн хэмжээ хязгааргүй баялгийг хүртэж, бүхий л нүглээсээ аврагдан ангижралд хүрдэг. Энэ экадашид мацаг барих нь  цэвэр ариун брахманд мянга мянган үнээ өргөснөөс илүүтэйгээр ариусдаг. Иймээс гэм зэмгүй олон амьтадыг хөнөөсөн боловч Амалаки экадашид мацаг барьснаар ангижралд хүрсэн нэгэн анчны түүхийг анхааран сонсоно уу. Эрт урьдын нэгэн цагт Вайдиша-гийн хаант улс гэж нэгэн гүрэн оршин тогтнож байжээ. Энэ гүрний брахман, кшатрия, вайшья болон шудрагууд бүгд ведийн мэдлэгт адил тэнцүү боловсорсоны зэрэгцээ бүгд маш их хүч чадал, эрүүл саруул оюун ухаантай байлаа. Бүх улс гүрэн даяар ведийн дуу аялгуу дүүрэн эшгшиглэдэг байлаа. Энэ гүрнийг сарны буюу Сома удмын Пашабиндука хаан захирдаг байв. Түүнийг мөн Читраратха гэж нэрлэдэг байсан  ба тэрээр маш их бишрэл шүтлэгтэй бөгөөд үнэнч шудрага хаан байлаа. Читраратха хааныг арван мянган заанаас илүү их хүчтэй, маш баян бөгөөд ведийн цэцэн мэргэн мэдлэг ухааны зургаан салбарыг1 бүгдийг нь төгс  төгөлдөр мэддэг байсан гэж ярьдаг. Түүний хаанчлалын үед бусдын дхарма (оноогдсон үүрэг)-д өнгөлзөгч нэг ч нүгэлтэн байдаггүй байв. Бүхий л брахман, кшатрия, вайшья болон шудрагууд өөр өөрсдийн дхармаг ийнхүү төгс байдлаар биелүүлцгээдэг байв. Тэр гүрний хаанаас ч ядуурал гуйланчлалыг олж харахааргүй байв. Ган гачиг хийгээд үер ус ч болдоггүй байв. Мэдээж хэрэг тэнд мөн, өвчин зовлон гэж байдаггүй байсан. Хүн бүр л эрүүл саруул, жаргал цэнгэлтэй  байдаг байлаа. Хүмүүс Бурханы Дээд Бодьгал, Бурхан Вишнуд хайр чин бишрэлтэйгээр зүтгэдэг байв. Энэ улс гүрний иргэн бүр экадашид сар бүр хоёр удаа мацаг барьдаг байв. Нэг удаа, Пхалунга сарын Амалаки экадашийн ариун гэгээн мацаг двадашид тохиосон. Читраратха хаан ийм онцгой мацаг нь ер бусын ач тустай байдаг гэдгийг ойлгож байсан учраас тэр Вайдишагийн бүх иргэдийн хамтаар энэхүү ариун гэгээн экадашийг бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд даган баримталж өнгөрөөсөн. Голын усанд угаал үйлдсэний дараагаар хаан хийгээд түүний бүхий  л бараа бологч дагалдагчид  Амалака мод ургасан ойд   байдаг Бурхан Вишнугийн сүм рүү очихоор явцгаасан. Эхлээд хаан хийгээд түүний гол тэргүүлэх  мэргэд модонд усаар дүүргэсэн савууд болон  гайхамшигтай сайхан шүхэр, гутал, алт, бриллиант, бадмаараг, сувд, индрианал болон хүж өргөсөн. Дараа нь тэд Бурхан Парашурамад дараахь залбирлыг айлтган бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөсөн: “Ай Бурхан Парашурама минь ээ, ай Ренукын хүү минь ээ, ай бүхний баясуулагч минь ээ, ай ертөнцийг аврагч минь ээ, биднийг өршөөн соёрхож, энэхүү ариун гэгээн модны доор залран бидний гүн хүндэтгэл бишрэлийг таалан болгооно уу.”  Түүний дараагаар тэд Амалаки модонд залбиран: “Ай Амалаки минь ээ, ай Брахма бурханы үр сад минь ээ, Та бүх нүглийн үр дагаврыг устган зайлуулагч байж ч магадгүй билээ. Бидний гүн хүндэтгэл хийгээд энэхүү эгэл даруухан өргөлийг минь таалан болгоох ажаам уу. Ай Амалаки минь ээ, Та бол Брахманы дүр бөгөөд Танд урьд нэгэн цагт Бурхан Рамачандра Өөрөө хүндэтгэлээ илэрхийлэн
Scroll to Top