Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Шри Чаитанья айлдсан нь: “Галав эрин болгонд Би, зөв явдалтнуудыг хамгаалах, шашны зарчмуудыг сэргээн тогтоохын тулд материаллаг ертөнцөд илрэн залардаг. Миний айлчлалын учир зорилгыг үл ухаарсан мунхаг хүмүүс нь нүгэл үйлдэхээ үргэжлүүлсээр л байдаг. Ийн нүгэлт үйл  ертөнцийг бүхэлд нь дүүргэсэн байгаа нь Надад өгүүлшгүй зовлон шаналлыг мэдрүүлж байна. Кали-югийн тор хальсанд унасан амьд бодгалиудыг энэрэн нигүүлсэхийн эрхэнд Би энэ ертөнцөд буун морилно.

     Ай миний итгэлт албатууд минь ээ, Би та нарыг Кали эриний энэ нүгэлт байдлыг устган сөнөөхөд минь туслахыг хүсэж байна. Нама-санкиртан хэмээх хүчирхэг зэвсгийг гартаа атган Би, хүмүүсийн зүрхэнд оршин байгаа материаллаг хүслүүдийг нь устган цэвэрлэх болно.

      Хамгийн доорд унасан адгийн нүгэлтэн ч, хамгийн алс бөглүү төөрөлдсөн орны оршин суугчид ч Миний адис өршөөлийг хүртэх болно. Тэднийг аврахын тулд Би тийш нь Өөрийн сенапати-бхактаг илгээх болно.

Ингэж Би бүх орчлонг Өөрийн хайраар бүхэлд нь дүүргэх ба ертөнц даяар зовлон шаналал, уйтгар гуниг гээч зүйл үгүй болно. Би Өөрийн онгод хөөрлөөр бялхсан хайрыг сахиулсан тэнгэрүүд, хөдөлдөг болон үл хөдлөдөг бүх амьтаст харамгүй хайрлана.”

 “Шри Чаитанья-мангала”, Сутра-кханда 2.

Зарим үгийн тайлбар:

 Нама-санкиртан – Бурханы ариун нэрийг олноороо нийлж дуулах үйл явц

Сенапати-бхакта – сена – нь арми, пати нь – командлагч, удирдагч. Үгчилвэл жанжин гэсэн утгатай. Нама санкиртан хөдөлгөөнийг бүх дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх онцгой үүрэг даалгаврыг авсан бишрэлтэн буюу Олон Улсын Кришна Ухамсрын Нийгэмлэгийг үндэслэн байгуулагч ачарья – А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Шри Чаитанья айлдсан нь: “Галав эрин болгонд Би, зөв явдалтнуудыг хамгаалах, шашны зарчмуудыг сэргээн тогтоохын тулд материаллаг ертөнцөд илрэн залардаг. Миний айлчлалын учир зорилгыг үл ухаарсан мунхаг хүмүүс нь нүгэл үйлдэхээ үргэжлүүлсээр л байдаг. Ийн нүгэлт үйл  ертөнцийг бүхэлд нь дүүргэсэн байгаа нь Надад өгүүлшгүй зовлон шаналлыг мэдрүүлж байна. Кали-югийн тор хальсанд унасан амьд бодгалиудыг энэрэн нигүүлсэхийн эрхэнд Би энэ ертөнцөд буун морилно.      Ай миний итгэлт албатууд минь ээ, Би та нарыг Кали эриний энэ нүгэлт байдлыг устган сөнөөхөд минь туслахыг хүсэж байна. Нама-санкиртан хэмээх хүчирхэг зэвсгийг гартаа атган Би, хүмүүсийн зүрхэнд оршин байгаа материаллаг хүслүүдийг нь устган цэвэрлэх болно.       Хамгийн доорд унасан адгийн нүгэлтэн ч, хамгийн алс бөглүү төөрөлдсөн орны оршин суугчид ч Миний адис өршөөлийг хүртэх болно. Тэднийг аврахын тулд Би тийш нь Өөрийн сенапати-бхактаг илгээх болно. Ингэж Би бүх орчлонг Өөрийн хайраар бүхэлд нь дүүргэх ба ертөнц даяар зовлон шаналал, уйтгар гуниг гээч зүйл үгүй болно. Би Өөрийн онгод хөөрлөөр бялхсан хайрыг сахиулсан тэнгэрүүд, хөдөлдөг болон үл хөдлөдөг бүх амьтаст харамгүй хайрлана.”  “Шри Чаитанья-мангала”, Сутра-кханда 2. Зарим үгийн тайлбар:  Нама-санкиртан – Бурханы ариун нэрийг олноороо нийлж дуулах үйл явц Сенапати-бхакта – сена – нь арми, пати нь – командлагч, удирдагч. Үгчилвэл жанжин гэсэн утгатай. Нама санкиртан хөдөлгөөнийг бүх дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх онцгой үүрэг даалгаврыг авсан бишрэлтэн буюу Олон Улсын Кришна Ухамсрын Нийгэмлэгийг үндэслэн байгуулагч ачарья – А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top