Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Шрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд  Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү”  хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн  дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”.

Шрила Прабхупада: “Тийм үү, үнэн гэж үү? Сонирхолтой юм! .. Өөр хаа хаана байна?! ” хэмээн асууна.

Маявади ч “Бхагавад-гитагийн” 18 дугаар бүлэг хүртэл хуудсыг нь эргүүлэн алдаануудыг заасаар байсан бөгөөд энэ хооронд бишрэлтнүүдийн царай улам улам барайсаар байлаа.

“Прабхупада, түүнийг хэзээ нэг зогсоох юм бол доо” хэмээн тэд горьдон харцгаана. Бүтэн цагийн турш мөнөөхь майавади түүнд янз бүрийн шүлгүүдийг заан үзүүлж: “Энд Кришна гэж байхгүй байна” гэтэл тэр хар даа, энд Кришна гэсэн байна, энд бас Кришна, энд ч бас Кришна гэсэн байна гэсээр байлаа.

Шрила Прабхупада, түүнтэй эелдгээр салах ёс хийж түүнийг прасадаар дайлахыг хүсэв. Шавь нар нь бүгд алмайран гайхацгаасан бөгөөд эцэст нь хэн нэг нь түүнд хандан: “Та яагаад түүнийг зогсоосонгүй вэ?” хэмээн асуухад Шрила Прабхупада: “Тэр Кришнагийн тухай ярьж байхад би хэрхэн яаж түүнийг зогсоож чадах билээ?..” хэмээн хариулсан гэдэг.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Шрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд  Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү”  хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн  дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”. Шрила Прабхупада: “Тийм үү, үнэн гэж үү? Сонирхолтой юм! .. Өөр хаа хаана байна?! ” хэмээн асууна. Маявади ч “Бхагавад-гитагийн” 18 дугаар бүлэг хүртэл хуудсыг нь эргүүлэн алдаануудыг заасаар байсан бөгөөд энэ хооронд бишрэлтнүүдийн царай улам улам барайсаар байлаа. “Прабхупада, түүнийг хэзээ нэг зогсоох юм бол доо” хэмээн тэд горьдон харцгаана. Бүтэн цагийн турш мөнөөхь майавади түүнд янз бүрийн шүлгүүдийг заан үзүүлж: “Энд Кришна гэж байхгүй байна” гэтэл тэр хар даа, энд Кришна гэсэн байна, энд бас Кришна, энд ч бас Кришна гэсэн байна гэсээр байлаа. Шрила Прабхупада, түүнтэй эелдгээр салах ёс хийж түүнийг прасадаар дайлахыг хүсэв. Шавь нар нь бүгд алмайран гайхацгаасан бөгөөд эцэст нь хэн нэг нь түүнд хандан: “Та яагаад түүнийг зогсоосонгүй вэ?” хэмээн асуухад Шрила Прабхупада: “Тэр Кришнагийн тухай ярьж байхад би хэрхэн яаж түүнийг зогсоож чадах билээ?..” хэмээн хариулсан гэдэг. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top