Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 5
Users Today : 7
Users Yesterday : 33
Total Users : 10195
Views Today : 10
Views Yesterday : 62
Бхагавад-гита 1.21-22. Лондон. 1973.07.18

Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

 

Прадьюмна:

арджуна увача
сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута
йавад этан нирикше ‘хам  йоддху-каман авастхитан

каир майа саха йоддхавйам  асмин рана-самудйаме

(Бхагавад-гита.1-21-22)

Орчуулга:

Аржуна айлтгасан нь: Ай алдаа эндэгдэл үл гаргагч минь ээ, бид энэхүү аугаа тулаанд хэний эсрэг  өөрсдийн зэр зэвсгээ  чиглүүлэх ёстой  болоод байна гэдгийг  болон энд  улангасан тулалдахаар  хэн хэн  цугларсныг бүгдийг нь хармаар байна. Иймд  миний тэргийг хоёр талын цэргийн хүчний  дунд руу  аваачна уу.

Прабхупада:

сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута

[Бг. 1.21].  Үүний өмнөхөн Кришнаг Хришикеша гэж нэрлэж байсан. Хришикеша гэдгийн утга учрыг бид өмнө нь тайлбарласан. Харин одоо энд Кришнаг Ачьюта гэж нэрлэсэн байна. Чьюта гэдэг нь унасан гэсэн утгатай.Харин ачьюта гэж унаагүй гэдэг утгыг илэрхийлнэ. Бид унасан болзолт сүнснүүд билээ. Энэ материйн ертөнцөд бид дураараа цэнгэн жаргахаар ирсэн. Тийм учраас бид унасан. Хэрэв хэн өөрийн байр суурийг хадгалж үлдэж чаднав тэр унадаггүй. Эсрэг тохиолдолд тэр доош унах болно. Энэ бол унасан төлөв байдал. Энэ материйн ертөнц доторхи бүхий л амьд бодгалиуд Брахмагаас аваад өчүүхэн жаахан шоргоолж хүртэл бүгд унасан амьд амьтас, бүгд унасан сүнснүүд юм. Яагаад тэд унасан гэж?

 

кришна бхулия джива бхога ванчха каре

пашате маяа таре джапатия дхаре

 

Унасан гэдэг нь амьд бодгалиуд материаллаг эрчим хүчний саварт атгагдсан гэсэн үг. Үүнийг унасан гэж нэрлэнэ. Энэ нь яг цагдаад баривчлагдсан хүнтэй адил.Үүнийг тэр гэмт хэрэгтэн болохоор тэр унасан гэж ойлгож болно. Тэр сайн иргэн байсан түвшнээсээ доош унасан. Үүнтэй адилаар бид Кришнагийн хэсэг буюу тасарсан хэлтэрхий нь юм. Мамаивамшо –джива бхута.  Бид өчүүхэн  хэсэг болохоор бидний байр суурь бол Кришнатай хамт байх явдал. Энэ нь яг миний хуруутай адил. Тэр бол миний биений нэг хэсэг. Хуруу маань миний биетэй хамт байх ёстой. Хэрэв энэ хурууг огтлоод унагаад хаяихвал тэр хуруу мөн хэвээр үлдэвч урьдных шигээ буюу бие махбодид байсан шигээ чухал биш болж хувирна. Дээд Эзэнд үйлчлэн зүтгэх ажилд автаагүй хэн бүхэн унасан төлөвт оршдог. Энэ бол эцсийн дүгнэлт.

Харин Кришна бол унаагүй. Хэрвээ Кришна… Тэр биднийг засаж залруулахаар ирдэг.

яда яда хи дхармасйа

гланир бхавати бхарата

абхьюттханам адхармасйа

тадатманам сриджами ахам


[
Бг. 4.7]

Кришна хэлж байна: “Би зөрчил тэмцэл үүсэх цагт залрана гэжээ. Энэ амьд бодгалиудын жинхэнэ үүргүүдийн тухай юм” гэжээ. Дхармасйа гланир бхавати. Бид дхарма гэдэг үгийг “шашин” хэмээн орчуулж болохгүй. Шашин гэдгийг англи толь бичигт “итгэл үнэмшлийн хэлбэр” хэмээсэн байна. Итгэл үнэмшлийг өөрчилж болно. Харин энд ашиглагдсан дхарма гэмээх үгийг өөрчилж болохгүй. Хэрвээ энэ өөрчлөгдөж болдог бол энэ нь хуурамч гэсэн үг юм. Яг устай адил. Ус шингэн байдаг. Үүнийг хэн бүхэн мэднэ. Гэвч заримдаа ус маш хатуу болж хувирдаг буюу мөс болдог. Энэ бол усны байгалийн мөн чанар нь биш л дээ. Хуурмагаар буюу хэт их хүйтний улмаас үүсдэг. Хуурмаг гэдэг нь ус хатуу болно гэсэн үг л дээ. Гэвч усны жинхэнэ төлөв бол шингэн.

Бид Бурханд үйлчлэн зүтгэх үйлээс ангид байх нь мөн жам ёсны бус байр суурь юм. Жам ёсны байр суурь бол бид Эзний албанд бүрэн автан зүтгэх явдал. Энэ бол бидний жинхэнэ байр суурь. Тийм ч учраас Вайшнава кави, кришна бхулияа джива бхога ванчха каре хэмээн өгүүлсэн байна. Амьд бодгаль нь Кришнаг мартвал, Кришнагийн байр суурийг мартвал… Кришна хэлсэн байдаг, бхоктарам ягья-тапасам сарва-лока-махешварам/Б.г 5.29/ гэж. “Би бүх хөрөнгийн эзэн, би цэнгэл жаргал эдлэгч” гэж. Энэ бол Кришнагийн байр суурь. Тэр энэ байр сууринаасаа хэзээ ч унадаггүй. Кришна бол цэнгэл эдлэгч. Тэр энэ байр сууриа хэзээд хадгалж чадна. Тэр хэзээ ч унахгүй. Тэр хэзээ ч цэнгэл эдлэгчийн байр сууринаасаа унахгүй. Энэ боломжгүй зүйл. Хэрэв та Кришнагийн цэнгэл эдлэгчийн тэр байр суурийг хүсэх аваас та сүйрэх болно. Цэнгэгч болно гэдэг нь Кришнагийн байр сууринд очихыг хэлж буй хэрэг бөгөөд би мэдрэхүйн цэнгэлээс зарим нэг таашаалыг хүртэхийг хүсэж буй хэрэг. Энэ бол бидний жам ёсны бус байр суурь. Кришна үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Кришна хэзээ ч зөвшөөрөхгүй. Кришна цэнгэл эдлэж чадахгүй. Тэрээр цаг ямагт цэнгэл эдлэгч байсан. Тэр цаг ямагт бүхний эзэн байна. Кришна бхулияа джива гэдэг нь бид Кришнагийн байр суурийг, Түүний Дээдийн дээд Цэнгэл эдлэгч, Дээд эзэн гэдгийг мартмагц … үүнийг марталт гэж нэрлэдэг. Тэгээд би “би бол цэнгэл эдлэгч, би бол бүх хөрөнгийн эзэн” гэх мэтээр бодож эхлэх ба энэ нь миний унасан тэр түвшин юм. кришна бхулияа джива бхога ванчха каре. Тэгээд джапатия дхаре, маяа буюу шууд л маяагийн саварт атгагдана.

Тийм болохоор болзолт сүнс буюу унасан болзолт сүнс нь оршихуйн төлөө байнгын тэмцэл хийж байдаг. Тэр цэнгэл эдлэгч болохыг оролдох ба тэр эзэмшигч болохыг чармайна. Энэ бол амьдралын хуурмаг зам мөр юм. Хэрэв эмэгтэй хүн эрэгтэй болохыг оролдох нь түүний хувьд хуурмаг байр суурь. Магадгүй тэр эрэгтэй хүн шиг хувцаслаж болох бөгөөд өнөөгийн энэ барууны орнуудад зарим эмэгтэйчүүд яг эрэгтэй хүн шиг хувцасласан байхыг харж болно. Далбагар бүрх, цувтай морь унасан эрэгтэй хүн шиг. Энэ бол хуурмаг зүйл. Үүн шиг энэ материаллаг ертөнц дахь бидний байр суурь болвоос хуурмаг юм. Бид эрэгтэй хүн болох гэж чармайж байна.
Чухам үнэндээ бол амьд бодгалиудыг Бхагавад-гитад пракрити хэмээн тодорхойлсон байдаг. Пракрити гэдэг нь эмэгтэй хүн гэсэн утгатай. Пуруша гэдэг эрэгтэй гэсэн утгатай. Амьд бодгалиудыг хэзээ ч пуруша гэж тодорхойлдоггүй. Пуруша бол Кришна. Пуруша шашвата. Арджуна ингэж хэлсэн байдаг. Парам брахма парам дхама павитрам парамам бхаван, пурушам шашватам адваям… /Бг. 10.12/. Пурушам шашватам. Кришна хэзээ ямагт пуруша. Бурхан хэзээ ч эмэгтэй болохгүй. Бурхан цаг үргэлж эрэгтэй буюу пуруша байдаг. Бид бол пракрити. Бхагавад-гитад ингэж тодорхойлсон байна. Апареям итас ту виддхи ме пракритим пара.

Дараа нь материаллаг эрчим хүчийг тодорхойлдог, бхумир апо анало ваюх, шороо, ус, агаар, гал эдгээр нь материаллаг зүйл. Эдгээр нь мөн л эмэгтэй буюу пракрити. Эмэгтэй гэдэг нь… Энэтхэгт жаахан бодит дүр зургийг бид биеэрээ амссан. Эмэгтэй хүн үргэлж хяналтанд байдаг. Эмэгтэй хүнийг хэзээ ч хянагчийн буюу захирагчийн байр сууринд тавьдаггүй. Өнөө цагт энэ байдал газар авч байна. Жишээ нь Индира Ганди. Тэрээр удирдагчийн байр сууринд очсон. Энэ бол хуурмаг зүйл. Энэтхэгийн түүхнээс аугаа энэтхэгийн түүхээс буюу Махабхаратаас та удирдагчийн байр сууринд очсон эмэгтэйн тухай юу ч олж чадахгүй. Үгүй. Энэ боломжгүй зүйл.

Бид аливаа зүйлийг судар шастраас л олж авдаг. Бхагавад-гитад эмэгтэй хүний байр суурийг шудрагийн байр суурьтай адилтгасан байдаг. Стриях шудрах татха вайшьяс те ‘пи янти парам гатим. Байр суурийг тодорхой болгох ёстой. Харин энэ байр суурь хуурмаг. Энд эрэгтэй нь ч эмэгтэй нь аль аль нь хуурмаг байр сууринд оршсоор. Эмэгтэй нь магадгүй эмэгтэй хувцас өмссөн байж болох ч ухаан бодол нь эрэгтэй мэт. Тэр мөн л цэнгэл эдлэхийг хүснэ. Бусад нь буюу эрэгтэй гэж нэрлэгдэгчид.. Эрэгтэй гэж нэрлэгдэгчид ч мөн эрэгтэй биш. Тэр эмэгтэй. Пракрити. Апареям итас ту виддхи ме пракритим пара. Пракрити. Шороо, ус, агаар, огторгуй, гал зэрэг нь мөн захирагдагч байр сууринд байдаг. Дээдийн дээд захирагч нь Кришна. Энэ материаллаг ертөнц дахь эрэгтэй, эмэгтэй гэж нэрлэгдэгчид ч мөн захирагдагчид. Хэн ч “Би захирагдагч биш” гэж хэлж чадахгүй. Энд хэн байна? Та захирагдах ёстой.
Тийм учраас бид хоёр янзын пракритиг харж байна: пара пракрити болон апара пракрити. Гэвч тэдний аль аль нь хяналтанд захиргаанд оршдог. Аль нь ч захирагч биш. Энэ бол пуруша болон пракрити хоёрын ялгаа. Пуруша гэдэг нь захирагч гэсэн утгатай. Пракрити гэдэг нь захирагдагч гэсэн утгатай. Пуруша гэдэг нь ноёлогч гэсэн утгатай ба пракрити гэдэг нь ноёлогдогч гэсэн утгатай. Энэ ялгаа нь. Кришна өөрийн ноёлогчийн байр сууринаас унадаггүй. Тийм учраас Түүнийг Ачьюта гэж нэрлэсэн байна. Ачьюта.

сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута /Бг. 1.21/ Ачьютагийн өөр нэг утга нь… Кришна бол Бурханы Дээд Бодгаль. Арджуна “Би захирагч биш. Би захирагдагч” гэдгээ мэдэж байсан. Тэр бишрэлтэн хүн. Тэр өөрийн байр сууриа мэддэг. Тийм ч учраас тэр Кришнаг захирахыг оролдож байна. Тэр Кришнад тушааж байна. сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа: “Миний эрхэм Кришна, ” тэр түүнд Кришна гэж хандаагүй.

Харин Ачьюта гэж хандаж байна. “одоо миний морин тэргийг тулааны талбарын дунд аваач” гэж хэлж байна. Энэ бол тушааж байгаа хэрэг. Энэ нь Арджуна захирагч болсон гэсэн үг. Харин Кришна захирагдагч болж байна. Яг эсрэг байр суурь. Арджуна өөрийн эгэл бус байр суурийг мэдэж байсан учраас тэр Кришнад тушааж байна. Шууд бус утгаараа бол тэрээр: “Миний эрхэм Кришна, би Танд тушааж чадахгүй. Тушаал танаас л гарах ёстой. Гэвч Та миний тушаалыг биелүүлнэ гэж амласан болохоор Та миний морин тэрэгч болохыг хүссэн болохоор би тушааж байна. Надад Танд тушаах эрх байхгүй. Харин Та миний тушаалыг биелүүлнэ гэсэн болохоор би Таныг өөрийн амлалтаа биелүүлэх байх гэж бодсон билээ. Иймээс л би Танаас хүсэж байна, ай Ачьюта. Та хэзээ ч амласнаа буцдаггүй шүү дээ” гэж хүлцэл өчсөн аястай. Энэ бол… сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута. Энэ шүлэг хэддүгээр хуудсанд байна.

Бишрэлтэн: Дөчин наймдугаар хуудсанд.
Прабхупада: Дөчин наймаа ? Дараагийн асуудал бол Арджуна тулалдахаар ирэгсдийг харахыг хүссэн явдал юм. Тэрээр тулалдахыг хүсээгүй. Энэ тухай энд тайлбарлана. Тэрээр сайн дураараа бус тулаанд орж байна. Сайн дураараа бус. Учир нь тэр вайшнава байсан юм. Шаардлагагүйгээр тэр хэн нэгнийг алахыг хүсээгүй. Хэдий тэр кшатри байсан ч. Уг нь энэ бол түүний үүрэг л дээ. Алах, Кришнагийн төлөөлөл болох энэ тухай хэзээ ямагт зөрчил маргаан байсаар байсан… Кришнад хоёр ажил зорилго бий. Паритранаяа садхунам винашаяа ча дукритам /Бг. 4.8/. Түүнд хоёр ажил бий. Нэг нь садху нар буюу бишрэлтэнгүүдийг хамгааах. Садху гэдэг нь бишрэлтэн гэсэн утгатай. Садху нь зүгээр л хувцсаа сольж улбар шар хувцас өмсчихөөд марихуан татна гэсэн үг биш. Энэ бол садху биш. Садху гэдэг нь бишрэлтэн гэсэн утгатай.

Бишрэлтэн болсон хүн… Энэ тухай олон тооны судар шастирт тайлбарласан байдаг. Садхавах садху-бхушанам. Садху-бхушанам.

титикшавах каруниках

сухридах сарва-бхутанам

аджата-шатравах сантах

садхавах садху-бхушанах

Энэ бол садхугийн чанар. Садху нь титикшава буюу бүхий л төрлийн зовлон шаналалтай нөхцөл байдлыг тэвчиж чаддаг. Тэр бол садху. Учир нь энэ бол зовлонт нөхцөл байдлын орон. Садху хэрхэн яаж тэвчих вэ гэдгээ мэддэг. Садху нь хэзээ ч балмагдан сандардаггүй. Ясмин стхито гурунапи духкхена на вичаляте. Кришнагийн өлмийд өмөг түшгийг олсон садху нь тэр хатуугийн хатуу аюултай нөхцөл байдалд байлаа ч хэзээ ч сандарч мэгддэггүй. Яг л Прахлада Махараджа шиг. Түүний эцэг түүнийг тоо томшгүй олон аюултай байдалд аваачиж байсан. Тэр ч байтугай түүнд хор өгч байсан. Тэрээр “Эцэг маань надад уулгах гэж хор өгч байна. За яахав. Би ууя. Хэрэв Кришна таалах аваас Тэр намайг авраг. Одоо би ийм аюултай нөхцөл байдалд орлоо. Би ууя. Эцэг маань хор өглөө. Харин хэн шалгаж чадах вэ?” гэдгийг мэдсээр байсан. Хираньякашипу тийм л хүчтэй нэгэн байсан. Ээж нь уйлж, гуйсаар байсан… Харин тэр ээжид нь, Прахладын ээжид хүчээр тулгасан. “Энэ хорыг хүүдээ өг” гэж. Тэр хэдий маш их гуйсан боловч тэр үл бүтэх чөтгөр байсан болохоор. “Үгүй, чи үүнийг өгөх ёстой” гэж байсан. Ээж нь ч хүү нь ч дүүрсэн үл бүтэх амьтан эцэг нь хор өгч буйг мэдэж байсан. Тэр жаахан хүүхэд юу хийж чадах юм бэ? “За яахав, би ууя”. Гурунапи духкхена на вичаляте. Тэр тэвдэн сандраагүй. “За яахав, хэрэв Кришна таалвал би амьд үлдэнэ”. Энэ бол садхугийн байр суурь. Тэр тэвдэн сандардаггүй. Титикшавах. Ямар ч нөхцөл байдалд тэр тэвчээртэй байж чаддаг. Энэ бол садху. Садху ямар нэг байдлаар сандарч тэвддэггүй. Титикшавах. Мөн үүний зэрэгцээ каруниках. Тэр сандарч түгшдэггүйн зэрэгцээ мөн бусдыг энэрч өрөвддөг.

Яг л Ийсус Христ шиг. Түүнийг цовдолсон. Гэсэн ч тэр туйлын өршөөнгүй нэгэн байсан тул: “Ай Бурхан минь, энэ хүмүүс юу хийж байгаагаа огтоос мэдэхгүй юм. Тэднийг уучилж өршөөгөөч” гэж гуйж байсан. Энэ бол садху. Түүнийг чөтгөрийн чанартнууд түгшээх боловч тэр эгэл жирийн хүмүүст энэрэл өршөөлөө илгээсээр байдаг. Тэд Кришнагийн ухамсрыг хүсч хайж зовж байгаа. Тэр ч байтугай тэрээр үхэж байх үедээ ч сурган номлохыг чармайж байсан. “Хүмүүсийн сайн сайхан болгож хайрла. Материаллаг бие гэж юу юм? Тэр ч байтугай намайг аллаа ч би үхэхгүй. Зүгээр л энэ биеийг маань алж байгаа юм. Тэгээд л тэр”. Энэ бол садху. Титикшавах каруниках. Нэг талаас тэр тэвчээртэй нөгөө талаас тэр өршөөнгүй.
Энэ маериаллаг ертөнцөд хэн нэгэн хүн түгшин сандарлаа гэхэд тэр бусдад ач тус болохоор ямар ч зүйл хийж чадахгүй. Тэр зүгээр л сандарч түгшинэ. “Үгүй ээ, би маш их сандарч түгшиж байна. Надтай бүү ярь” гэнэ. Үгүй дээ. Харин садху хүмүүсийн сайн сайхны төлөө явж байдаг. Титикшавах каруниках. Ямар төрлийн ач тус вэ? Луйварчдын нэрлэдэг хүмүүнлэгийн үйл хэрэг үү? Үгүй. Сухридам сарва-бхутанам /Б.г 5.29/. Тэр бол бүхий л амьд амьтсын сайн сайхны тулд юм.
Энэ даридра-нараяна гэж нэрлэгдэх тийм луйврын зүйл биш. Нэг луйварчин энэ даридра-нараяна хэмээх онолыг бий болгож. Ядуу хүн ч Нараяна болж болох ба ямаа Нараянаг хоол хүнсэндээ хэрэглэхийн тулд нядлана. Ийм төрлийн садху биш. Сухридам сарва-бхутанам. Садху ямар ч төрлийн аллага хядлагыг зөвшөөрдөггүй. Христийн шашныг хар л даа. Хамгийн эхний сургаал нь “Бүү ал” гэсэн сургаал бий. Хэрэв та шүтлэгтэн хүн болохыг хүсэж байгаа бол…. Тэд зүгээр л алсаар үүний зэрэгцээ өөрсдийгөө “Христ шүтлэгтнүүд” гэж нэрлэн тунхагласаар. Ямар төрлийн христ шүтлэгтнүүд вэ? Тэдний ажил нь зүгээр л алах. Хэдийгээр тэд бид “Христ шүтлэгтэн” гэж тунхаглаж байгаа ч тэдэн дундаас жинхэнэ “Христ шүтлэгтэнг” олоход туйлын хэцүү. Энэ маш хэцүү. Учир нь тэдний хийж байгаа үйл нь алах, нядлах. Эзэн Ийсус Христ тушаасан. Түүний хамгийн эхний тушаал бол “Алж болохгүй. Хомхойрч болохгүй” гэсэн сургаал байсан. Үүнийг хэн даган мөрдөж байна?

Садху бол сухридам сарва-бхутанам. Яагаад тэр амьтан алахыг зөвшөөрнө гэж? Тэд ч мөн амьд бодгалиуд шүү дээ. Гэвч тэдний сайн сайхны тулд садху гэж нэрлэгдэгч нар “Амьтанд сүнс байдаггүй ээ” гэдэг. Энэ ямар тэнэглэл вэ? Амьтанд сүнс байхгүй гэж үү? Яагаад? Амьтан болон хүн хоёрын ялгаа юунд байна? Сүнс биед байгаагийн шинж тэмдэг юу вэ? Тэд бүгд ив ижил. Хүн иддэг, амьтан ч ялгаагүй иддэг. Хүн унтдаг, амьтад мөн унтдаг. Хүнд эр, эмийн харилцаа бий. Амьтанд ч мөн тийм амьдрал бий. Хүн биеэ хамгаалдаг, амьтад ч биеэ хамгаалдаг. Тэгэхээр амьтдад сүнс байхгүй гэж таны яриад байгаа зүйлийн гажиг согог хаана байна?
Төгс бус мэдлэг. Эсвэл зүгээр өөрсдийн ач тусын тулд багахан залруулга хийж буй явдал юм энэ. Одоо тэд “Алж болохгүй” гэснийг “Хүн алж болохгүй” болгож засаж залруулж байна. Энэ нь зөвхөн хүнд хамаарах асуудал болж хувирч байна. Гэвч жинхэнэ тушаал заавар нь болвоос “Алж болохгүй” хэмээсэн үг бий. Гэвч эдгээр Христ шүтлэгтэн хүмүүс жижигхээн завсар сайжруулалт оруулаад “Хүнийг алж болохгүй” болгож байна. Хүн ална гэдэг нь зөвхөн хүний төрөлтнийг алахтай холбоотой явдал болж байгаа учраас. Гэвч Эзэн Ийсус Христ хэзээ ингэж хэлээгүй. “Алж болохгүй” гэж хэлсэн. Энэ нь хүний төрөлтөн байлаа ч адгуус амьтан байлаа ч тэр ч байтугай мод ургамал байлаа ч хамаарах зүйл. Шаардлагагүйгээр та хэнийг ч алж болохгүй. Энэ бол садху. Сухридам сарва-бхутанам /Бг. 5.29/. “Ахыг минь бүү алаач харин манай хөршийг алж болно”. Үгүй тийм биш. Ингэвэл тэр садху биш. Садху бол бүхий л амьд амьтсын сайн сайхны тулд байдаг.

Кришнагийн ухамсар гэдэг нь бүгдэд эелдэг зөөлөн болно гэсэн утгатай. Тийм ч учраас бид “Мах идэж болохгүй” гэдэг. Мах иднэ гэдэг нь амьтдыг алж байнаа гэсэн үг. Амьтдыг алж байна. Яагаад та амьтдыг алж байгаа билээ? Та зүгээр л Кришна прасадам ид л дээ. Патрам пушпам пхалам тояам йо ме бхактя праяаччхати тад ахам ашнами /Бг 9.26/.  Кришна хэлэхдээ… Кришна бол Бурхан. Тэр юуг ч идэж чадна, юуг ч. Кришна галыг ч иддэг. Энэ тухай та нар мэднэ. Вриндаванд их ойн түймэр гарсан. Бүх тугалчин хөвгүүд маш их балмагдан “Кришна” хэмээн дуудсан. “Тиймээ, би бэлэн байна”. Тэр бүх гал түймрийг залгиж орхисон. Кришнагийн хувьд Тэрээр Түүнд юу л таалагдана Тэр түүнийг идэж чаддаг. Тэр Бурхан. Гэвч Тэр энд Патрам пушпам пхалам тояам йо ме бхактя праяаччхати гэжээ. Яагаад? Учир нь бид Кришнагийн прасадам хүртэж байгаа болохоор тэр “Ийм зүйлүүдийг та нар Надад өргөж болно” гэж зөвлөжээ. Патрам пушпам пхалам тояам. Энэ бол бидний хоол хүнс. Бид Кришнагийн бишрэлтнүүд. Бид Кришнад өргөсөн хоол хүнсний үлдэгдлийг иддэг.
Энэ бол бидний… Джихва, тара мадхие… Хэрвээ та хэлтэйгээ тэмцэхийг хүсэж байгаа бол тэгээд өөрийн ухаан бодлоо тогтворжуулмаар байгаа бол юуны өмнө Кришнад өргөсөн хоол хүнснээс өөр зүйл идэхгүй байх хэрэгтэй. Ингэснээр таны хэл таны хяналтанд орно. Тара мадхие джихва ати лобхамаяа судурмати. Хэл бол амьд бодгалийн эн тэргүүний дайсан юм. Хэл биднийг татаж чангаадаг. Джихва. “Надад үүнийг шалавхан аваад өгөөч дээ. Надад дарсыг өгөөч даруйхан. Надад энэ цайг шалавхан аваад өгөөч. Надад энэ тамхийг даруйхан аваад өгөөч. Надад энэ махыг даруйхан өгөөч” гэх мэтчилэн. Яагаад? Хяна захир. Кришна патрам пушпам пхалам тояам гэж хэлжээ. Тиймээс ч бид прасадам, Кришна прасадам хүртдэг. Ингэснээр өөр бусад зүйлс онц хэрэггүй болно. Энэ бол үнэн байдал. Сухридам сарва бхутанам /Бг. 5.29/

Хэрвээ бүх хүн төрөлхтөн цагаан хоолтон болвол зүгээр ч нэг цагаан хоолтон биш Кришнагийн прасадам идэгч нар болох аваас энэ бүх дарсны мухлагууд болон нядалгааны газрууд бүгд хаагдах болно. Энэ бол Кришна ухамсрын хөдөлгөөн юм. Бид эдгээр нүгэлт амьдралын утга учиргүй газрууд болох эмсийн хүрээлэн, хууль бус мэдрэхүйгээ хангах үйл, эр эмийн харилцаа, биеэ үнэлэлт гэх мэтийг хаахыг хүсэж байна. Хэрэв бид эдгээр нүгэлт амьдралыг сайхан хэмээн хүлээн авбал дахин ачьюта болох боломж олдохгүй. Бид чьюта буюу унасан хэвээрээ л үлдэх болно. Бид унасан хэвээрээ байх болно.
Энэ бол “Би өөрт таалагдсан бүхнээ хийчихнэ” хэмээн бодчих тийм амар хялбар зүйл биш. Зарим нэг луйварчид “Өө шашин бол та нарын идэж ууж байгаатай ямар ч холбоо хамаарал байхгүй. Та юу таалагдсанаа идэж болно. Үүний зэрэгцээ та гайхам сайхан шүтлэгтэн нэгэн болж болно” гэж номлодог. Энэ бол дэндүү тэнэг зүйл юм. Нүгэл үйлд татагдсанаар ямар ч хүн шашин номын хүн болж чадахгүй. Энэ боломжгүй. Та заавал нүгэлт үйлүүдээ зогсоох ёстой. Энэ бол нэг дэхь нөхцөл. Эс тэгвээс та юу нь юу болохыг ойлгож чадахгүй. ..Хүмүүс.. Магадгүй Кришна ухамсрын хөдөлгөөнөөс гадуурхи хүмүүс бүгд луйварчид. Тэд Бурхан гэж юу болохыг мэддэггүй. Тэдэнд Бурханы тухай тод томруун төсөөлөл үгүй. “Бурхан магадгүй ийм байх, Бурхан магадгүй тийм байх” гэсэн саармаг төсөөлөл л бий. Яагаад магадгүй гэж? Тэр бол Бурхан.

 

венум кванантам аравинда-далайатакшам

бархаватамсам аситамбуда-сундарангам

кандарпа-коти-каманийа-вишеша-шобхам

говиндам ади-пурушам там ахам бхаджами

(Бс 5.30)

<span style=”font-size: 13pt; font-family: “Times New Roman”,”serif””> </span>Маш тодорхой томъёолол. Энэ Брахма-самхита хэмээх шастир нь Бурханы тод томруун илэрхийлэл болдог. Венум кванантам. Тэр лимбэн дээр тоглодог. Энэ нь зарим нэг яруу найрагчдын төсөөлөн гаргадаг шиг Муралидхара, Шьямасундара, Кришна биш. Үгүй. Үүнийг Бурханы нэг дүр хэлбэр болох судар шастирт тодорхойлон өгүүлсэн байна. Тэрээр лимбэ тоглоод завгүй венум кванантам. Аравинда далайатакшам. Түүний нүд яг бадамлянхуа цэцгийн дэлбээ шиг. венум кванантам аравинда бархаватамсам, мөн түүний толгойд тогосын өд хатгаатай байдаг.

кандарпа-коти-каманийа-вишеша-шобхам Тэр маш үзэсгэлэнтэй бөгөөд Түүний гоо үзэсгэлэн мянга мянган хайрын бурханыг соронздон татах увьдистай. Хайрын бурхан нь энэ материйн ертөнц доторхи хамгийн гоо үзэсгэлэнтэйд тооцогддог.

кандарпа-коти-каманийа-вишеша-шобхам, говиндам ади-пурушам там ахам бхаджами. Маш тодорхой томъёолол.

Энэ бол судар шастирт айлдагдсан Бурханы дүрслэл. Бурхан нааш ирэхэд Кришна нааш энэ гариг дэлхий дээр ирэхэд мөн ийм дүр хэлбэртэй байсан. Тэр лимбэн дээрээ тоглодог, Тэр толгойдоо тогосын өд хатгасан байдаг. Кришнаг зурсан энэхүү зураг бол зураачийн уран сайхны төсөөлөл биш юм. Энэ бол яг л тэр дүр нь. Энэ бол Эзэн бурханы дүр. Энд Дээд эзний нэр нь байна. Энд Дээд эзний үйлүүд нь байна. Энэ бол тов тодорхой дүрслэл. Садху Бурханы гэж хэн болохыг мэддэг. Эсвэл садху мэдэхгүй байж ч болно. Тэд “Бурхан тийм байх ёстой, Бурхан тийм байх, Тэр маш хөгшин байх ёстой” гэх мэтээр боддог. Тэр ади-пуруша буюу анхын амьд бодгаль болохоор… Энэ байдлаар үзвэл… Та Бурханыг өөрийн төсөөллөөрөө бүтээчихэж чадахгүй. Энэ боломжгүй зүйл. Бурхан бол Бурхан, үргэлжид. Та зүгээр л Бурхан гэж хэн болохыг мэд. Тэр хэзээ ч чьюта байдаггүй.
Бурхан хэзээ ч өөрийн жинхэнэ байр сууринаас доош унадаггүй. Өөрийн жинхэнэ байр сууриа Бурхан өөрөө тайлбарласан байдаг, маттах паратарам наньят: “Надаас дээд эзэн гэж үгүй” гэж. Энэ бол Бурхан. Хяналт захиргаанд байдаг бол тэр хэрхэн яаж Бурхан болох билээ? Дээд хянагч бол Бурхан, дээд хянагч бол Кришна. Ишварах парамах кришнах /Бс 5.1/. Ишвара гэдэг нь хянагч захирагч гэсэн үг. Парамах гэдэг дээд гэсэн утгатай. Тэгвэл энэ нь хэн гэж? Кришна. Кришна мөн маттах паратарам наньят кинчид асти дхананджая /Бг. 7.7/ гэж өгүүлсэн байна. Тэр ачьюта. Тэр өөрийн байр сууриа хадгалсаар байдаг. Тэр хэзээ ч доош унадаггүй. Харин бид унасан сүнснүүд. Бидний байр суурь буюу бидний ачьюта байр суурь бол Кришнад үйлчлэн зүтгэх явдал юм. Учир нь бид Кришнагийн салшгүй хэсгүүд.
Мөнөөхь жишээг иш татъя: хуруу маань миний биеийн салшгүй хэсэг. Түүний үүрэг бол биед үйлчлэн зүтгэх. Энэ бол түүний ажил. Өөр үүрэг байхгүй. Хуруу расагуллаг хавчиж аваад энд авч ирээд тавьж болно. Харин хуруу идэж чадахгүй. Үүнтэй адилаар бид шуудхан идчихэж чадахгүй. Энэ бол бидний өвдсөн нөхцөл байдал. Бид эхлээд Кришнад өргөдөг. Кришнаг идсэний дараагаар бид идвэл бид эрчим хүчээр цэнэглэгдэнэ. Тэгээд та расагуллагаа аман дотроо хийж болно. Ингээд тэр ходоодонд очмогц хуруу тэр даруй ягааран улайна. Энэ бол хурууны цэнгэл таашаал. Дан ганц хуруу ч биш нүд ч бас хөл ч цэнгэл таашаал эдлэнэ. Учир нь эрчим хүч биеэр тарсан учраас тэр шүү дээ. Зүгээр л идсэнээр бид шуудхан эрчим хүчээр цэнэглэгдчихдэггүй. Бид Кришнагийн прасадам идэх ёстой. Энэ бол зарчим. Дживера сварупа хаяа кришнера нитья даса /Чч. Мадхья 20.108-109/.

Хэрвээ бид Кришнад үйлчлэн зүтгэх аваас энэ нь бидний ачьюта байр суурь болно. Хэрэв бид Кришнад үйлчлэн зүтгэхийг үл хэрэгсэх аваас энэ вичьюта буюу унасан нөхцөл байдал болно. Ачьюта ба вичьюта. Кришна ухамсартай болно гэдэг нь ачьюта-готра болно гэсэн үг. Ачьюта-готра. Готра гэдгийг та нар магадгүй мэдэх байх. Готра гэдэг нь гэр бүлийн уламжлал юм. Ведийн соёлоор бол хүн бүн готратай. Готра гэдэг нь аль нэг аршаас үүсэлтэй тэр гэр бүл юм. Бид ачьюта-готра болвол бид дахин Кришнагийн гэр бүлд харъяалагдлаа гэсэн үг. Бид өөрсдийн ухамсраа эргүүлэн сэргээхэд буюу Кришна ухамсраа сэрээхэд “Би Кришнагийн гэр бүлд багтдаг” гэж.. Кришна ганцаараа бус, эка баху шьяма. Тэр цэнгэн жаргахыг хүсдэг.

Бид Кришнагийн гэр бүлийн гишүүд юм. Ямар нэг хоосон зүйлийн биш. Хэрэв ингэвэл энэ нь өөр нэгэн луйвардал болно. Яагаад Кришна ганцаараа байх ёстой гэж? Тэр маш хүчирхэг, маш баян чинээлэг. Та хүчирхэг бөгөөд баян чинээлэг хүн ганцаараа байдгийг мэдэх үү? Ийм жишээ хаана байна? Ямар ч баян хүн, ямар ч хүчирхэг хүн эсвэл ямар ч хаан, ямар ч эзэн олон олон хүрээллүүдтэй байдаг. Тэгвэл Кришна яагаад ганцаараа байна гэж? Кришна хэзээ ч ганцаараа байдаггүй. Тийм ч учраас та Кришнаг цаг үргэлж гопи нартай байгаагаар олж болно. Кришнаг үргэлж малчин жаалуудтай байгаагаар олж харж болно. Кришнаг Арджунатай байгаагаар харж болно. Кришна хэзээ ч ганцаараа байдаггүй. Эдгээр нь ачьюта болох нөхцлүүд. Тэр чин бишрэлтэн байсан болохоор Арджуна энэ бүхнийг мэдэж байсан. Тийм ч учраас тэрээр Кришнад хандан, сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута хэмээн өгүүлж байна. Хэргийн учир энэ. Их баярлалаа

 

Орчуулсан: Балабхадра дас

 

Бхагавад-гита 1.21-22. Лондон. 1973.07.18 Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада   Прадьюмна: арджуна увача сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута йавад этан нирикше ‘хам  йоддху-каман авастхитан каир майа саха йоддхавйам  асмин рана-самудйаме (Бхагавад-гита.1-21-22) Орчуулга: Аржуна айлтгасан нь: Ай алдаа эндэгдэл үл гаргагч минь ээ, бид энэхүү аугаа тулаанд хэний эсрэг  өөрсдийн зэр зэвсгээ  чиглүүлэх ёстой  болоод байна гэдгийг  болон энд  улангасан тулалдахаар  хэн хэн  цугларсныг бүгдийг нь хармаар байна. Иймд  миний тэргийг хоёр талын цэргийн хүчний  дунд руу  аваачна уу. Прабхупада: сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута [Бг. 1.21].  Үүний өмнөхөн Кришнаг Хришикеша гэж нэрлэж байсан. Хришикеша гэдгийн утга учрыг бид өмнө нь тайлбарласан. Харин одоо энд Кришнаг Ачьюта гэж нэрлэсэн байна. Чьюта гэдэг нь унасан гэсэн утгатай.Харин ачьюта гэж унаагүй гэдэг утгыг илэрхийлнэ. Бид унасан болзолт сүнснүүд билээ. Энэ материйн ертөнцөд бид дураараа цэнгэн жаргахаар ирсэн. Тийм учраас бид унасан. Хэрэв хэн өөрийн байр суурийг хадгалж үлдэж чаднав тэр унадаггүй. Эсрэг тохиолдолд тэр доош унах болно. Энэ бол унасан төлөв байдал. Энэ материйн ертөнц доторхи бүхий л амьд бодгалиуд Брахмагаас аваад өчүүхэн жаахан шоргоолж хүртэл бүгд унасан амьд амьтас, бүгд унасан сүнснүүд юм. Яагаад тэд унасан гэж?   кришна бхулия джива бхога ванчха каре пашате маяа таре джапатия дхаре   Унасан гэдэг нь амьд бодгалиуд материаллаг эрчим хүчний саварт атгагдсан гэсэн үг. Үүнийг унасан гэж нэрлэнэ. Энэ нь яг цагдаад баривчлагдсан хүнтэй адил.Үүнийг тэр гэмт хэрэгтэн болохоор тэр унасан гэж ойлгож болно. Тэр сайн иргэн байсан түвшнээсээ доош унасан. Үүнтэй адилаар бид Кришнагийн хэсэг буюу тасарсан хэлтэрхий нь юм. Мамаивамшо –джива бхута.  Бид өчүүхэн  хэсэг болохоор бидний байр суурь бол Кришнатай хамт байх явдал. Энэ нь яг миний хуруутай адил. Тэр бол миний биений нэг хэсэг. Хуруу маань миний биетэй хамт байх ёстой. Хэрэв энэ хурууг огтлоод унагаад хаяихвал тэр хуруу мөн хэвээр үлдэвч урьдных шигээ буюу бие махбодид байсан шигээ чухал биш болж хувирна. Дээд Эзэнд үйлчлэн зүтгэх ажилд автаагүй хэн бүхэн унасан төлөвт оршдог. Энэ бол эцсийн дүгнэлт. Харин Кришна бол унаагүй. Хэрвээ Кришна… Тэр биднийг засаж залруулахаар ирдэг. яда яда хи дхармасйа гланир бхавати бхарата абхьюттханам адхармасйа тадатманам сриджами ахам [Бг. 4.7] Кришна хэлж байна: “Би зөрчил тэмцэл үүсэх цагт залрана гэжээ. Энэ амьд бодгалиудын жинхэнэ үүргүүдийн тухай юм” гэжээ. Дхармасйа гланир бхавати. Бид дхарма гэдэг үгийг “шашин” хэмээн орчуулж болохгүй. Шашин гэдгийг англи толь бичигт “итгэл үнэмшлийн хэлбэр” хэмээсэн байна. Итгэл үнэмшлийг өөрчилж болно. Харин энд ашиглагдсан дхарма гэмээх үгийг өөрчилж болохгүй. Хэрвээ энэ өөрчлөгдөж болдог бол энэ нь хуурамч гэсэн үг юм. Яг устай адил. Ус шингэн байдаг. Үүнийг хэн бүхэн мэднэ. Гэвч заримдаа ус маш хатуу болж хувирдаг буюу мөс болдог. Энэ бол усны байгалийн мөн чанар нь биш л дээ. Хуурмагаар буюу хэт их хүйтний улмаас үүсдэг. Хуурмаг гэдэг нь ус хатуу болно гэсэн үг л дээ. Гэвч усны жинхэнэ төлөв бол шингэн. Бид Бурханд үйлчлэн зүтгэх үйлээс ангид байх нь мөн жам ёсны бус байр суурь юм. Жам ёсны байр суурь бол бид Эзний албанд бүрэн автан зүтгэх явдал. Энэ бол бидний жинхэнэ байр суурь. Тийм ч учраас Вайшнава кави, кришна бхулияа джива бхога ванчха каре хэмээн өгүүлсэн байна. Амьд бодгаль нь Кришнаг мартвал, Кришнагийн байр суурийг
Scroll to Top