Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62
Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй

Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу?

Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй

Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу?

Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг

Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу?

Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй

Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу?

Үрийнхээ зулайг үнэрлээд ч

Өндөр сэнтийд залраад ч

Өдөн хөнжилд шургаад ч

Үнэн жаргалыг амсдаг уу?

Түмэн үйлийг үйлдэвч

Үнэн хүсэл нь ханадаггүй

Төгс бус мэдрэхүйгээр

Төгс төгөлдрийг таних уу?

Хажуу айлын нохой идүүр сав юундаа

Хамраа далдартал шургуулаад хоолоо таашаалтай идэж байна.

Хааяахан бас тэрээр жингэр, мингэр хөөцөлдөөд

Хачин баяртай нь аргагүй харайж явах нь харагдах юм.

Жаргал гэдэг тэгэхээр юу юм бэ гэж

Заримдаа би өөрөөсөө гайхан асуудаг юм.

Бидний эдлэдэг “жаргалыг” айлын Банхар ч амсдаг тул

Бишээ энэ бүхэн аз жаргал биш

Тансаг жаргалыг амтлах мэдрэхүй маань хязгаартай тул

Таван мэдрэхүйгээр эдлэх “жаргал” бүхэн жаргал биш

Ухаан муутай зээр хэвтэр дэхь булгийг харалгүй

Уух ус хайн зэрэглээ хөөн оддог шиг

Унан доройтсон бид дотоод жаргалаа танилгүй

Увайгүй гадаад ертөнцөөс жаргалыг хайн тэнүүчлэнэ.

2007-12 сар Улиастай

 

Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу? Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу? Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу? Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу? Үрийнхээ зулайг үнэрлээд ч Өндөр сэнтийд залраад ч Өдөн хөнжилд шургаад ч Үнэн жаргалыг амсдаг уу? Түмэн үйлийг үйлдэвч Үнэн хүсэл нь ханадаггүй Төгс бус мэдрэхүйгээр Төгс төгөлдрийг таних уу? Хажуу айлын нохой идүүр сав юундаа Хамраа далдартал шургуулаад хоолоо таашаалтай идэж байна. Хааяахан бас тэрээр жингэр, мингэр хөөцөлдөөд Хачин баяртай нь аргагүй харайж явах нь харагдах юм. Жаргал гэдэг тэгэхээр юу юм бэ гэж Заримдаа би өөрөөсөө гайхан асуудаг юм. Бидний эдлэдэг “жаргалыг” айлын Банхар ч амсдаг тул Бишээ энэ бүхэн аз жаргал биш Тансаг жаргалыг амтлах мэдрэхүй маань хязгаартай тул Таван мэдрэхүйгээр эдлэх “жаргал” бүхэн жаргал биш Ухаан муутай зээр хэвтэр дэхь булгийг харалгүй Уух ус хайн зэрэглээ хөөн оддог шиг Унан доройтсон бид дотоод жаргалаа танилгүй Увайгүй гадаад ертөнцөөс жаргалыг хайн тэнүүчлэнэ. 2007-12 сар Улиастай  
Scroll to Top