Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртэйгөө зөрчилдөж эхлэх буюу бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж зүтгэх эсвэл хамгийн муухан нь, гэрийн эзэн нь хэн болохыг батлах гэж оролдож эхлэх аваас тэрээр өөрийн тэрхүү зан байдлаараа нөхрийнхөө хуурамч би буюу араатан авирыг сэрээж орхидог. Эр нөхөр энэ тохиолдолд хичнээн хүслээ ч өөрийгөө ухаалгаар авч явж чаддаггүй. Үнэнийг хэлэхэд эрчүүдийн тийм зан байдал бүрэн дүүрэн зөв юм. Яагаад гэвэл гэр бүлдээ ноёлох байр сууриа хадгалах нь түүний үүрэг учраас.

Хэрэв эр хүн гэр бүл дотроо ноёлох байр суурь бүхийгээр өөрийгөө авч явахыг хүсэхгүй байх аваас өөр дээрээ хариуцлагыг үүрэхийг үл хүсэх аваас түүнийг хэн ч хэзээ ч үл хүндлэнэ. Тэр ч байтугай тэрээр маш сайн хүн, маш ухаантай хүн, маш санаа тавимтгай нэгэн байлаа ч. Ийм учраас ямар нэг зүйлийг шийдэхийг оролдохоосоо өмнө тэр эрэгтэй бүгд түүнийг сонсох тэр байр сууринд хүрэх ёстой. Харин ямар аргаар, энэ нь ямархуу харагдаж байгаа гэдэг нь чухал биш. Эс тэгвэл түүний хийх бүх зүйлийг хэн ч нухацтайгаар авч үзэхгүй. Хэрэв эрэгтэй хүнийг гэр бүл дотор нь хэн ч үл сонсох аваас тэрхүү гэр бүлийн өмнөөс хариуцлага үүрнэ гэдэг нь түүний хувьд маш хүнд хэцүү байх болно. Тэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжгүйгээ мэдрэх бөгөөд гэр бүлийнхээ гишүүдэд санаа тавих сонирхлоо бүрэн алддаг.

Ийм учраас эмэгтэйчүүдийн тэргүүн зэргийн үүрэг болвоос бүхий л зүйл дээр нөхрийгөө сонсдог байх ямар ч тохиолдолд түүнтэй санал нэгддэг байх явдал юм. Тэр үед л ээжийн зан байдлын нөлөөллийн ачаар үр хүүхдүүд нь эцгийнхээ үгийг дуулгавартай сонсох ба тийн өөрийн ноёлох байр суурийн ачаар тэрээр эхнэртээ үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд нь тусладаг. Тийм ухаалаг хамтын ажиллагааны үр дүнд эр нөхөр төдийгүй гэр бүлийн бүх гишүүд их аз жаргалыг мэдрэх болно.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын  “Эрчүүд, эмэгтэйчүүдийн тухай Ведүүд” номоос орчуулсан: Балабхадра дас 

Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртэйгөө зөрчилдөж эхлэх буюу бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж зүтгэх эсвэл хамгийн муухан нь, гэрийн эзэн нь хэн болохыг батлах гэж оролдож эхлэх аваас тэрээр өөрийн тэрхүү зан байдлаараа нөхрийнхөө хуурамч би буюу араатан авирыг сэрээж орхидог. Эр нөхөр энэ тохиолдолд хичнээн хүслээ ч өөрийгөө ухаалгаар авч явж чаддаггүй. Үнэнийг хэлэхэд эрчүүдийн тийм зан байдал бүрэн дүүрэн зөв юм. Яагаад гэвэл гэр бүлдээ ноёлох байр сууриа хадгалах нь түүний үүрэг учраас. Хэрэв эр хүн гэр бүл дотроо ноёлох байр суурь бүхийгээр өөрийгөө авч явахыг хүсэхгүй байх аваас өөр дээрээ хариуцлагыг үүрэхийг үл хүсэх аваас түүнийг хэн ч хэзээ ч үл хүндлэнэ. Тэр ч байтугай тэрээр маш сайн хүн, маш ухаантай хүн, маш санаа тавимтгай нэгэн байлаа ч. Ийм учраас ямар нэг зүйлийг шийдэхийг оролдохоосоо өмнө тэр эрэгтэй бүгд түүнийг сонсох тэр байр сууринд хүрэх ёстой. Харин ямар аргаар, энэ нь ямархуу харагдаж байгаа гэдэг нь чухал биш. Эс тэгвэл түүний хийх бүх зүйлийг хэн ч нухацтайгаар авч үзэхгүй. Хэрэв эрэгтэй хүнийг гэр бүл дотор нь хэн ч үл сонсох аваас тэрхүү гэр бүлийн өмнөөс хариуцлага үүрнэ гэдэг нь түүний хувьд маш хүнд хэцүү байх болно. Тэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжгүйгээ мэдрэх бөгөөд гэр бүлийнхээ гишүүдэд санаа тавих сонирхлоо бүрэн алддаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн тэргүүн зэргийн үүрэг болвоос бүхий л зүйл дээр нөхрийгөө сонсдог байх ямар ч тохиолдолд түүнтэй санал нэгддэг байх явдал юм. Тэр үед л ээжийн зан байдлын нөлөөллийн ачаар үр хүүхдүүд нь эцгийнхээ үгийг дуулгавартай сонсох ба тийн өөрийн ноёлох байр суурийн ачаар тэрээр эхнэртээ үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд нь тусладаг. Тийм ухаалаг хамтын ажиллагааны үр дүнд эр нөхөр төдийгүй гэр бүлийн бүх гишүүд их аз жаргалыг мэдрэх болно. Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын  “Эрчүүд, эмэгтэйчүүдийн тухай Ведүүд” номоос орчуулсан: Балабхадра дас 
Scroll to Top